Ерөнхийлөгч Элбэгдорж оо, энэ удаад би нилээд хатуухан асуудал бичлээ шүү. Энэ тухай толгойгоо ажиллуулаарай. Ерөнхийлөгч болдгоо боллоо. Таныг би их дэмжсэн. Одоо Та ажилаа хийх л чухал. Түрүүчийн 4 жилд хийгээгүй зүйлээ хийх л чухал. Таныг шүтэн биширч магтах гэж би дэмжээгүй. Таныг ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа олигтойхон хийхийг шаардаж л дэмжсэн. Таны саруул ухааныг шаардаж байна. Төргүй бол дуусаа. Төр ард түмэндээ үйлчилэхээр даалгавар авсан.
Төр ард түмний эсрэг бүх гэмт этгээдүүдэд төмөр нүүр гаргах ёстой. Та төрийг тээгч шүү. Хүчтэй төр хэрэгтэй гэдгийг бүгдээрээ сүүлийн 20 жилд харлаа. Гадны туслалцаагаар болон хоёр хөршийн ачаар л явж ирлээ шүү дээ. Бид өөрсдөө бол дэндүү даварлаа шүү дээ. Улстөр гэж ёстой л хөгийн явж ирлээ.
Ерөнхийлөгч Элбэгдоржоо, Та Америкийн улстөрийн онолч Фукуяамагийн Англи хэл дээр “The Origins of Political Order” орчуулбал “Улстөрийн журам бүтээсэн анхдагчууд” гэсэн 2011 онд хэвлэгдсэн номыг уншсан уу? Энэ ном дэлхийн улс оронууд үүссэнээс хойш улстөрийн журам хэрхэн үүсэж хөгжсөн тухай бичжээ. Тэр л журмуудыг одоо Та ирэх 4 жилд тогтоох чухал боллоо.
Фукуяама улстөрийн гурван журмыг хэлэхдээ нэгдүгээрт: эрх мэдэл төвлөрүүлж чадсан хүчтэй төр, хоёрдугаарт: хуулиар нийгмийн дүрмийг тогтоон бариж чадах, гуравдугаарт: эрх мэдэлтэнүүд болон албан тушаалтанууд хариуцлагаа хүлээх. Монгол оронд гурвуулаа байхгүй. Харин Хятад орон бүр эрт дээр үед хүчтэй төртэй болжээ. Энэтхэг орон бас л эртний хуулийг маш сайн нийгмийн дүрэм болгож иржээ. Эцэстээ Англи орон бас эртнээс эрх мэдэлтэн болон албан тушаалтануудыг маш сайн хариуцлагад тооцож ирсэн түүхтэй гэжээ. Тиймээс Англи оронд өнөөдөр ч сайд байх гэдэг үнэхээр тамтай гэнэ.
Ар Монгол өнөөдөр олон зүйлийг эрэгцүүлж бодох тийм хариуцлагатай үе иржээ. Юуны түрүүнд өчигдөр, өнөөдөр бас маргааш үргэлжийн хөрш явах Орос, Хятад хоёртой цоо шинэ улстөрийн хамтын ажиллагаа эхлэх цаг болжээ. Түүх яриад одоо юу хийх вэ? Орчин үе ярих цаг болжээ. Эрин үеэсээ тасраад 20 гаруй жил зан заншил уламжлалт ёс ярилаа.
Үр хүүхдүүд бөө болцгоож хичээлдээ явахаа ч болихнээ. Одоо жинхэнэ улс орноо хөгжүүлж эхлэх түүхэн үе ирлээ.Үүний автор Та болох учиртай. Цаг үе Ар Монголоос насанд хүрэхийг шаардаж байна. Хоосон магтаж, худлаа хөөрөгдөж, мадлаж, мэхлэж, залидаж, хуурч 20 гаруй жил болцгоолоо. Цэг тавих цаг болсон. Сүүлдээ галзуурч өөрсдийгөө эрхэм гэж нэрлэдэг болжээ.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, Ар Монгол өвөг дээдэсдээ биш, элэнц хуланц даа биш, Буддын шашинд биш, ноёд феодалуудад биш, хар шар лам нарт биш харин “Хиагтын гэрээ” гэсэн Ар Монголыг үлдээсэн тэр алдарт гэрээнд баярлаж явах хэрэгтэй гэдгийг Танд уламжлах байна. Ар Монгол ердөө л Өвөр Монгол, Буриад Монгол цаашлаад олон Монголоос үлдсэн цөөнх гэдгээ хэзээ ч мартаж болохгүй. Тийм ч учраас Фукуяама номондоо Ар Монголыг дуридаагүй өнгөрсөн. Одоо Та “Хиагтын гэрээ” гэж юу байсан цаашлаад хэрхэн шинэ гэрээ хийх тухай төрийн хар хайрцагны бодлого явуулах нэн чухал боллоо.
Ерөхийлөгч Элбэгдорж оо, Танд зориулж ганц хоёр зүйлийг дор хатуухан бичлээ. Үнэн үгэнд хүн дургүй гэж явсан цаг өнгөрсөн. Үнэн үг биднийг аврах тийм цаг ирсэн шүү. Мэдээж Ар Монгол өнөөдөр өдий зэрэгтэй хүрсэнийгээ Орос, Хятад хоёрын тусламж гэдгийг ухаарч чадах мэдлэг боловсрол дутуу явж ирсэн. Хэзээ л Монгол хүн ном уншиж оюуны өндөр түвшинд толгойгоо ажиллуулж явлаа.
Ганц соён гэгээрүүлэгч хүн байхгүй шүү дээ. Хүний урманд ганц төрийн онол бичсэн хүний ном алгаа. Байгаа хэдэн эрдэмтэн, мэргэд, агуу эсвэл суут нэртэй хуруу дарам хэд хүн Монгол хэлний, түүхийн эсвэл яруу найрагч нэртэй урд өмнө хоёр хөршөөсөө ганц хоёр ном сурсан хүмүүс л шүү дээ. Ар Монголын дошин дээрээс номтой хүн төрсөнгүй. Том физикч эсвэл том социологч төрсөнгүй.
Өнөөдөр хүртэл Ар Монгол оршин тогтож бид “байна шүү” гэж байгаагаа дуулгаж чадаж яваадаа их юм бодох хэрэггүй. Дэлхийгээр таран Монгол төргүй, Монгол үндсэн хуульгүй, Монгол бурхангүй, Монгол этикгүй яваа хөх толботой энэ олон сая хүмүүс юугаараа нийлж, юугаараа хамтарч, юугаараа бахархах вэ? Хүн төрөлхтөнд харуулчих ганц роман байна уу, ганц философийн ном байна уу?, ганц биологийн ном байна уу? Хүн төрөлхтөнд зориулж хийж бүтээсэнээрээ бахархах хэрэгтэй болов уу.
Орос, Хятад хоёр хүн болоогүй Монголчуудыг 20-р зууны эхнээс хүн болгох гэж их ч үйлээ үзсэндээ. Өнөөдөр 21-р зуунд бас л бөөн асуудалтай явцгааж байна шүү дээ. Хийж бүтээсэн зүйл алга. Наадмаар Хятадын торго дурдан байхгүй бол ямар үндэснийхээ дээлийг өмсөх билээ. Өнөөдөр Оросуудын байгуулж өгсөн эмнэлгүүд байгаагүй бол юун 3 сая Ар Монголчууд байх байтугай орших билээ.
Ар Монгол яана даа. Ухаан суух цаг болсон шүү. Саруул ухаан байгаагүй шүү дээ. Хэрвээ байсан гэвэл тэр ёстой ёгтлол. Ном унш гэхээр Монгол хүн өнөөдөр ч толгойтой үсээ арзайлгаж нурууны хөлсийг чийхруулдаг. Ном уншихгүй тэгээд хаачих гээв. Хоосон толгой сэгсрэхэд хөнгөхөн гэх гээ юу. Ном уншиж л ухаан саруул болно шүү дээ. Мэдээж чанартай ном унших. Гэтэл түүнийгээ уншихгүй хоосон түүх, хоосон хүний намтар эсвэл бурхан шашны гүн ухаан нэртэй тархины хомсдолд оруулсан номууд л хэвлэцгээдэг шүү дээ. Хэзээ үүнийг үтэр түргэн зогсоох вэ. Оюуны гэмтэлд орж дууслаа шүү дээ.
Тухайн үедээ Хиагтын гэрээ арай гэж зөвшөөрөгдөж Орос, Хятад хоёр зөвшөөрөх гэж арай гэж ёстой л наашаа харж инээж цаашаа харж уйлсан болов уу. Яагаад бидэнд итгэл алдардаг вэ гэхээр бид бүтээсэн зүйлийг нураачихдаг шүү дээ. Яг л хувичлал нэрийн дор Орос, Хятад хоёрын байгуулж өгсөн аж үйлдвэрээ нураасан шигээ бас Оросын Лениний хөшөөг нураасан. Энэ бүгд Хиагтын гэрээг доромжилсонтой адил.
Хятадуудын торго дурдангаар дээл хийж өмсчихөөд Хятадуудыг хараагаад яахав дээ. Наадмаар тэгээд хөдсөн дээл өмсөх гээ юу. Монгол гэр ч гэсэн эсгий гэр шүү дээ. Сүүлд Оросууд цагаан даавуу өгч эсгийгээ хучиж байж нэг цагаан өнгөтэй болсон шүү дээ.
Монгол хүн Монгол хүнээ л балладаг. Гадаад оронд Монгол хүн Монгол хүнээсээ л хол явах аминд тустай. Монгол хүн Монголынхоо элчин сайдын яаман дээр очвол тэгээд л ямар ч ажил бүтэхгүй. Яасан заяагүй хүмүүс вэ? Хаа газар Монголыг төлөөлдөг нэртэй элчин сайдын яамны үүдийг татаад ордоо. Одоо ингээд л дуусаа. Хүн танихгүй бол аймгийнхаа хүнтэй уулзахгүй бол дуусаа. Энэ бол үнэн нүүр.
Орос, Хятад хоёр Улаанбаатар хотыг байгуулж өгсөн тэдний буруу юу. Сталин төмөр замыг бариулсан тэгээд түүний буруу юу. Хоёр хөршийнхөө тусыг мартаж хоорондоо л их юм болцгооно. Боксоор эсвэл жүдогоор сайн яваа бол Оросууд л спорт гэдэг зүйлтэй танилцуулаа биздээ. Ширээний теннис сайн тоглодог бас Хятадууд зааж өгөө биздээ. Монголчууд өөрсдөө аймаг болж талцана, үндэстэн ястан гэж хуваагдана.
Феодалын хүүхэд явсан, ламын ач гуч явсан гэж омгорхоно. Өвөө хэлмэгдсэн гэж хэнээс өшөө авах гээд байна вэ? Монгол хүн Монгол хүнээ л хэлмэгдүүлдэг шүү дээ. Монголчууд л хоорондоо гэртээ ч гадаа ч гадаад оронд ч зодолддог шүү дээ. Өнөөдөрч Орос, Хятад хоёр хэнийг ч хэлмэгдүүлээгүй Монгол Монголыгоо л хэлмэгдүүлдэг. Яагаад?
Яагаад гэвэл боловсрол өгч чадах хүнийг хүн болгож чадах университэт алга байна шүү дээ. МУИС анх ямар байлаа. Гэтэл түүнийгээ тараагаад техникийн салбар ч үгүй анагаахын салбар ч үгүй болгож хаясанаа мартаагүй биздээ. Бас Монгол Монголыгоо л балласан. Бусдын байгуулж өгсөн юмыг олигтой авч явж чадаагүй. Хэрвээ олигтой ганц университэттэй тэндээ психологи, социологи, философи, антропологи, пэдагоги, улстөр, түүх, хэл, болон байгалийн мэдлэг гэх жинхэнэ хүчинтэй мэдлэг босгож түүнийгээ түгээж чадсан бол өнөөдөр насанд хүрчих л байсан.
Гэтэл тэр бүгдийг хийж чадаагүй. Харин бүр худлаа, буруу, алдаатай, гэнэн, ухамсаргүй, ерөөсөө хэзээ ч бодож толгойгоо ажиллуулж яваагүй тийм хүмүүс лекц нэрээр залуусын тархийг оюуныг гэмтээсээр.
Гэмтэл учруулдаг номуудаас зах зухыг танилцууллаа шүү. Мэдлэгийн биш сэдвүүдээр бичсэн номууд гээд олон арван номуудыг би яг өмнөө тавиад харж сууна. Түүхийн ном гээд зүгээр л тухайн хүний зохиол байна шүү дээ. Бэлэгдэл зүй нэртэй эрүүл хүн бичсэн гэхэд хачин ном байна шүү дээ. Сэтгэл зүй нэртэй сэтгэл байтугай мэдрэл ойлгоогүй хүний ном байна шүү дээ. Хэл шинжлэл нэртэй ямар ч олон улсын хэлний боловсролгүй хүний ном байна шүү дээ.
Философийн сурах бичиг гээд галзуу хүний өдрийн тэмдэглэл байна шүү дээ. Одоо ингээд 9 сарын 1-нээс энэ номуудыг МУИС-д лекц нэрийн дор оюутан залуучбуудын тархийг хордуулна. Яанаа.
Сүүлийн 20 гаруй жил Ар Монгол 3 зүйлийг орхигдуулж ирлээ. Нэгдүгээрт: сурган хүмүүжил, хоёрдугаарт: төрийн онол, гуравдугаарт: Монголын бурхан. Социализмын сурган хүмүүжил устсан тул өнөөдөр сайн мууг ялгах тийм ухамсар устжээ. Төрийн онолгүй тул юуны тулд яах гэж Үндсэн хуультай гэдгээ ухаарах тийм төрийн албат байтугай иргэн алга. Тиймээс энэ л бүх төрийн гэмт хэргүүд хийгдэж ямар ч ял авахгүй шүүхийн гадуур явдаг хүмүүсийн арми үүсжээ.
Яагаад Монголын бурхан хэрэгтэй вэ гэвэл боловсрол гэсэн үнэт зүйлийг үнэлэх тийм хойч үе устжээ. Боловсролыг шашинтай холиж хутгаж ирлээ. Шашин бол боловсролын нэг л салбар болохоос өөрөө боловсролыг олгодог газар биш. Өнөөдөр 21-р зуунд ид шид, ер бусын, хувийн заяа, хувийн тавилан гэсэн эртний ойлголтууд устах ёстой атал харин ч мухраар сүсэглэж шүтэж түүндээ бүр итгэж найддаг болжээ.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, Монгол хэлэндээ ганцхан сайн байх дэндүү хангалтгүй. Эх хэлээс гадна боловсрол хэрэгтэй. Мэдлэг хэрэгтэй. Уран үг урсгаж шүлэг уншиж онгод орж мансуурах оройн цагаар л амарч суухад хийдэг ажил болохоос биш цаашдын ирээдүйн хөгжил дэвшилд тус байтугай харин ус болно. Монгол хэл дээр унших, бичих болон ярих тийм боловсрол дутагдана. Профессор нэртэй хүмүүс боловсролтойгоор уншиж, бичиж, яриж хэлж чадахгүй байна шүү дээ.
“100 ухаарал” нэртэй миний бичсэн ном дотор танин мэдэхүй болон хүмүүнлэгийн номууд тайлбарласан. Тэр номнууд хүн төрөлхтөнийг өөрчилсөн номнууд. Гэтэл тэр номонд жагсаасан номуудыг МУИС-ын танхимд ярилцаж ойлгож тайлбарлах тийм Англи хэлтэй дэлхийн нэртэй университэтэд цол хамгаалсан мэдлэг боловсролоор ханасан хүн олдохгүй ерөөсөө гараад ирэхгүй байна шүү дээ.
Монгол хүн “Би” гэж хэлэх чадвар дутагдана. Маш их сул “Би” тэй гэхэд болохоор. Хүчтэй төр яагаад хэрэгтэй вэ гэвэл Монгол хүний “Би” хүчтэй болох хэрэгтэй. Хүчтэй төргүй тул хүчтэй “Би” үүсэхгүй. Сулхан “Би”-нүүд өөртөө итгэлгүй өөрийн ухаангүй тул хулгай, дээрэм, хуурах, мэхлэх, залидах, сэргэлэнтэх, эрхүүд, дураараанууд Улаанбаатар хотоор дүүрлээ шүү дээ. Буцаад бүдүүлэг хоцрогдсон Да Хүрээ болжээ. Хүчтэй төр нэгтгэнэ. Зөвхөн эвтэй байгаад хүчтэй биш харин нэгдэлтэй байвал хүчтэй шүү.
Фукуяамагийн бас нэг ном “State Building” орчуулбал “Төрийг бүтээн байгуулах” гарчигтай номонд өнөөдөр 21-р зуунд ямар төрийг байгуулах вэ гэдэг тухай бичжээ. Ар Монгол үнэхээр өнөөдөр орчин үеийн төр бүтээн босгох цаг иржээ.
Би Ар Монголоо эх орон гэж боддог. Өвөр Монголчууд бас эх орон гэж нутгаа нэрлэж байгаа. Буриад Монголчууд ч гэсэн өөрийн өссөн төрсөн нутгаа эх орон гэдэг л байлгүй. Мэдээж гурван Монгол удам угсаа нэгтэй ойр явцгаасан даа. Одоо ч сэтгэл холджээ. Тиймээс 21-р зуунд гурвуулаа хэрхэн хамтран сэтгэл ойртож хэн хэнийгээ дэмжиж Азийн хойд өндөрлөг дээр орчин үеийн амидралаар амидарч ирээдүйгээ төсөөлж төлөвлөх тэр ухамсарт цаг үе иржээ. Гурван Монгол эрин үеэ мэдэрч нэгэн зорилгоор явах цаг иржээ. Өнгөрсөн түүх одоо яриад юу хийх вэ. Өнгөрсөн л бол өнгөрсөн.
Мэдээж Буриад Монгол Улан-Үд хотдоо хайртай үүнтэй адил Өвөр Монгол Хөх хотдоо хайртай. Би ч бас Улаанбаатар хотдоо хайртай. Би 33-р сургуулиас авахуулаад 48-р мөн 24-р сургуулиудад бүр хөдөөний сумын сургуульд ч сурч явлаа. Би МУИС-ын Герман хэлний бэлтгэлд 1 жил суралцаж оюутан хүртэл явж намрын ажилд татагдаж эх орондоо туслаж явсан дурсгалт бахархалт үеүд бий. Орос оронд сурсан Та нар намрын ажилд явж үзээгүй дээ.
Өнөөдөр ч би эх орондоо туслана. Би эх оронч хүн. Анх Герман явахдаа би төрийн далбааг үнсэж тангараг өргөсөн. Хэдийгээр тэр социалист төрийн далбааг устгасан ч миний чин зоригийг хэн ч устгаж чадахгүй. Бараг 20 жил Германд сурч ажиллаа. Гурван их сургуульд судалгааны ажил хийж хоёр ч компанууд байгуулалцсан. Хаа ч хүчинтэй мэдлэг эзэмшсэн. Тиймээс би Танд сургамж болгож Ар Монголын асуудлуудыг бичиж сууна.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, улс орон даяар ном уншиж ярилцах хөдөлгөөн зарлах цаг болжээ. Ном уншихгүй бол толгой хоосон шүү. Ном уншихгүй бол үнэнгүй. Ном уншихгүй бол зөвгүй. Ном уншина гэдгээр онол хэрэгтэй л гэж хэлж буй. Хамгийн түрүүнд төрийн онол бүтээх тийм хариуцлагатай цаг ирлээ.
Миний бичсэн номуудад төрийн онол ямар их хэрэгтэй тухай бичсэн. Уншина биздээ. Төрийн онол хэрэгтэй болжээ гэж дахин анхаарулах байна. Бага байхад задгай мөнгөний нэг талд төрийн сүлд нөгөө талд мөнгөний тоог буулгасан байдаг. Бид социализмын үед төрөө анхаарч тоог анхаараагүй. Ардчилалын үед мөнгөний тоог анхаарч төрөө хаяжээ. Өнөөдөр төр болон тоо хоёрыг хослуулах цаг иржээ. Үүнийг төрийн капитализм гэж нэрлэх ч боломж бий. Энэ тусдаа сэдэв.
Ерөнхийлөгч Элбэгдорж оо, хүчтэй төрөө босгох хариуцлагатай цаг ирлээ. Ар Монголын ардчилал төрд халтай явж ирсэн шүү. Нэг үгээр хэлэхэд Ардчилсан нам \АН\ төрд халтай даа. Үүнийг залруулж хүчтэй төртэй болох цаг болжээ. Тэгэхээр Та хүчтэй төртэй болохын тулд онол болон практик ажлаа өөрийн намаасаа эхлэх зөв болов уу. Ерөнхийлөгч Элбэгдорж оо, байна уу? Ажлаа хийнэ шүү.
Төрийн онолч С. Молор-Эрдэнэ \доктор инжэнер, доктор философи\
Сэтгэгдэл0
Molor oo, bichsen nomoo haanaas avch bolohiig medeelne uu
Чи ч жинхэнэ төрийн хутгуур , жонхуу шиг хог дээр хаягдах амт ч үгүй үнэр ч үгүй этгээд байна даа. Үхсэн буурны толгойноос амьд ат айна гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй юм. Ар Монгол гэж байхгүй. Харин Монгол туургатны өлгий Бүрэн эрхт Монгол улс гэж миний Монгол эх орныг хэлдэг юм . Мэдэхгүй бол мэдэж ав. Хужаа муур багш Бао баабарын шавь болж , Ардын хувьсгалыг үгүйсгэн , анхдугаар үндсэн хуулийг үл тоомсорлож Монгол улсыг Хятадуудын нэг хэсэг гэж ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгуудтай нийлж бидний монголчуудыг доромжлох гээд байгаа бол эхлээд миний Монголын газар шорооноос зайл . Дараа нь тэр Бээжиндээ очно уу , Берлиндээ очно уу тэндээ юугаа бичих нь өөрийн чинь дурын хэрэг байна биз. . Гэхдээ хэлсэн үг , бичсэн өгүүлэл бүрдээ хүн болгон Хан Тэнгэрийн өмнө хариуцлага хүлээдэг юм. Там руу очих замын тийзээ авахаар сонголтоо хийгсэд хувь хүний эрх чөлөө , ардчилал гэж цээжээ дэлдээд юу дуртайгаа сараачдаг юм. Гэхдээ тамд очсон хойно тэд шүдээ хавирч, чангаар ёолон бархирцгаадаг юм. Дээр нь хэлэхэд чам шиг үндэсгүй, суурьгүй хамхуул мэт этгээд Монголын минь тэнгэрлэг хувь тавиланг огтхон ч гутааж чадахгүй гэдгийг сануулчихья. Чамаас цаадах нь улс үндэстнээрээ оролдоод чадалгүй, устаж мөхөгсөд түүхийн харгуйд олноороо балгас адил бараантаж байдаг юм. . .
ELBEGDORJ BOL HUDALCH, HOOSON SHOWCHIN. TEREND SAIN ZUIL HIIH CHADAL BAIHGUI EE
Mongolchuudiin hamgiin tom hiirhel gajig bol TENGERLEG geed itgechihsen hooson tolgoitnii hooson baharhal baigaa yumshde. Ehleed bolovsrood dutagdaldaa bolj butehgui baigaa yumandaa dugnelt hiihees zov setgehui eheldeg yum hun guai
MOLORERDEN SHEES BICHSEN BOLHOOR UNEN CH BAISAN HUDAL SANAGDAH YM
энүүхэн дээр бичсэн Zorig-т Улаанбаатарын халх монгол залуу би нэг юм хэлье. Монгол гэдэг чинь дотроо маш олон салаалчихсан. Түүнээс Өвөр Монгол гэдэг нэр хэрэглэгдэж байх юм бол Ар Монгол гэдэг нэр байж л байх болно гэдгийг ухаараач гэж хүсье. Бид ямар тодотголтой ч байсан Монгол гэдгээ л мэдэрч амьдрах ёстой. Хэрвээ чи олон нэрэнд дургүй байгаа бол яс үндсээр халх, дөрвөд г.м-ээр бүртгэдгийг болиулж монгол гэж бүртгүүлдэг болохыг дэмжвэл зохино.
Yag unen kheljee, unen ug khatuu ch tustai.
Ta ih zuv sanaanuud gargahiig oroldovch tanii medleg bolovsrol dulimag baigaa yum bish uu? Erdemten hun yeronhiilugchid handaj bichsen gehed sanaa zovmoor ug helleg bichig usgiin aldaatai boljee. ta ooriigee het unelsen baina. Iim erdemted manaid neg ih shaardlagagui baih. Ta tiim ih bolovsrol ezemshij haa baisan german orond ajillaj praktik turshlagatai bolson yum bol ooroo bazaahgui l mergejilee deehsluulsen chini bichsen zuilees chini todorhoi baina. Dendee engiin bugood har yarianii hellegeer bichsen baina daa. Yana daa mongol uls gants nom unshdag erdemten ne ingej bichiheer chini.Harin oort chini sanaa tavimaar bolson baina.Bid deer uyed surahdaa hel bichgiin durem iim baigaagui dee. Ta nom unshdag na zuv bolovch hun bolgon filosof bolon busad nomuud unshihgui unshih ch albagyi. Hun bolgon erdem baij chadahgui alba ch ugui tegsneeree uls hogjihgui baina gej baihgui harin sain udirdlaga heregeti ne unen.
er ni ix sain bodoj bolovsryylaj ajilaxgyi bol boloxgyi tsag ye boljee mongoloo bodoj uuriiguu xayachee
20 августа стало известно, что Кремль отказался утвердить программу обучения россиян за рубежом — проект «Глобальное образование», разработанный Агентством стратегических инициатив, который должен был быть запущен в 2014 году. Я хорошо помню тот момент, когда решила: хочу учиться в Гарварде. Это был девяносто второй год, я приехала в лучший университет мира на специальную журналистскую программу (Nieman Fellowship) и пришла в библиотеку Гарварда — Wiidener Library, вторую библиотеку мира (первая — Библиотека Конгресса США). Лифт спустил меня на подземный уровень D, я вошла в зал со стеллажами и — ахнула. Это был русский отдел, и тут было все: книги, выпущенные до революции, книги эмигрантов разных десятилетий, книги, изданные в «тамиздате» и «самиздате», книги, которых днем с огнем нельзя было найти даже в специальных московских магазинах. Я подумала: взять спальник, расстелить его в уголке и пожить здесь пару недель. В докторантуре по политическим наукам на следующий год было 23 места, заявлений было 600. Я прошла, естественно, сдав до этого специальный четырехчасовой письменный экзамен (GRE) в специальном компьютерном центре — знание сложного английского вокабуляра, логика, математика. Денег у меня не было никаких, а маленький ребенок был. Гарвард взял на себя оплату двух лет (потом я узнала, что докторанты в больших частных университетах никогда не платят сами — платят частные фонды и университеты), в течение которых надо было пройти десять курсов семинаров и лекций. Плюс выдал стипендию, которая позволяла снимать квартиру: на остальное я зарабатывала журналистикой и переводами. Еще семь лет ушли на исследование и написание диссертации, эти годы я оплачивала уже сама, большую часть из них работая в Москве. Приз был существенный — степень доктора философии, Ph.D. Степень давала право преподавать — ровно поэтому, чтобы ее получить, надо от шести до десяти лет. Хуже только у медиков: их обучение в США занимает 13–14 лет. Последние два года я уже преподавала в Йельском университете: домой позвала журналистика и политика. Первые два года обучения я вспоминаю как одну бессонную ночь. Статистика политических исследований, теория вероятностей, регрессии, логиты, программа STATA, которая позволяла устранять предрассудки, заложенные в черновом статистическом материале, 1500 страниц чтения в неделю — только по одному семинарскому курсу («Сравнительная политика»), а курсов в семестр было три-четыре, семь письменных работ за восемь недель — тоже только по одному курсу плюс курсовая работа каждый семестр плюс исследовательская. Всегда — письменные экзамены. В конце двух лет: письменный экзамен — шесть часов, второй — четыре часа, потом устный — три часа с пятью профессорами факультета. Я не только научилась быстрочтению и прочитала тысячи страниц, поражаясь тому, что то, что занимало мою голову столько лет, на самом деле десятки раз уже продумано другими, сделаны исследования, написаны книги (и да, я поняла, что советская власть нас чудовищно интеллектуально обокрала, скрывая знание за железным занавесом) — политических наук в СССР не было, нет в России и сейчас — ну разве за исключением работ Российской экономической школы. Не было и социологии, да и сейчас она на примитивном уровне. Но Гарвард не только дал знания — университет воспитывает целый ряд важнейших интеллектуальных привычек. Например, что авторитетов нет, любой текст требует критического взгляда: скажем, работа по политической философии требовала критики взглядов Локка и Гоббса — и все это в семи страницах, цитаты не нужны — знание студентами текстов принимается как данность. Любая использованная чужая идея, чужая мысль (даже без цитаты) в любой письменной работе должна иметь обязательную ссылку: куча времени уходила ровно на то, чтобы проверить, не пришел ли к схожим выводам кто-то раньше, а для этого надо было перелопатить немало статей в журналах и книг. О заимствовании, столь привычном в российских как студенческих работах, так и диссертациях, не могло быть и речи (как и списывание у соседа на экзамене или шпаргалки): позор и немедленное отчисление из университета. Кстати, на этом — из тех случаев, о которых я знаю (в Беркли и Йельском университете), — попадались исключительно студенты из бывшего соцлагеря. Наконец, может быть, главное, что дал Гарвард: понимание объема мира, не укладывающегося в примитивные конспирологические теории, осознание того, что люди размышляли о сущностных вопросах до тебя и будут это делать после, что одной истины нет, а подходов к той же проблеме может быть N 1 и многие из них могут оказаться правильными. И еще, что человек в клетке, за редчайшим исключением, хорошо думать, не говоря уже о том, чтобы созидать, — не может. Свобода — это не подарок, это то, что делает человека человеком. Отсюда, видимо, и решение Кремля не пускать студентов учиться в европы: многие знания — лишние для власти печали. http://www.newtimes.ru/articles/detail/70205/
thanks for your share
Өвчтэй хулгайч вэ энэ Молор гэж!!! Шизотой, албан тушаал горьдсон лалар!!
Chi dald or teneg tolgoilson novsh. Er ni zov yum hiihiin tuld l ter alban tushaal chin heregtei bdag yum
Alban tushaal goridson bol MAXH namd bj bgaal UIH gishuun boloh bsan tegeegui shuu!! Jaahan bodoj bich
Арчилсан хувьсгалын эцэг Зоригийг алсан тарвган Элбэгдорж, арай хийн амь тээж явна. энэ муухай хар мөртэй хүн улс төрийн өрсөлдөгч гэж үзсэн бүхнээ, Монголын төлөө зүтгэсэн чадвартай хүн бүхнийг алсан. Дашбалбар Зэнээ, Наранцацаралт нарыг тарвгадорж луйварчидтай нийлж хороосон!! тарвгадорж 2 сонгууль луйвардаж ерөнхийлөгч болсон!! тарвгадорж гэх энэ алуурчин луйварчин ард түмний өмнө хэзээ нэгэн цагт ялаа үүрнэ, цээрлэл хүлээнэ!!
N.Enkhbayar l Heisenberg shut dee
байна уу, байна уу Монголд төр байна уу ... Молор-Эрдэнэ гоё хэлсэн ... хэхэхэ
Молор хулгайч гэж үү өөрөө Молорын мэддэгээс илүү гэж үү иймхүү л ардчилагчид монголыг урагш явуулахгүй Элбэгдорж оо элбэг дэлбэг яриаг чинь 23 жил сонслоо Одоо ажлаа хийгээч
Ганц Элбэгдорж өөрчилөх үү? Монгол хүн бүхэн л уншиж, ухаарч, ойлгож, хичээх хэрэгтэй. Молор гэх энэ хүн өвчтэй ч байж болно, албан тушаал горьдсон ч байж болно. Гэхдээ бусад 'эрүүл", "шударга" хүмүүсээс арай монголдоо элэгтэй юм бичжээ.
Ортой юм бичжээ. Гэвч энэ бүхнийг гардан гүйцэтгсэн, хөгжүүлж цэцэглүүлсэн хүнд мянга дахин хэлээд ч нэмэргүйдээ. Монгол муу ч гэсэн төртэй, мөртэй болж эхэлснийг эд нар л устгасан биздээ. Одоо бол анархизмээ цэцэглүүлж ашгий нь хүртээд сууж байхаас өөр юу гэж тэр Фукуямааг уншиаад сууж байх вэ? ойлгох ч үгүй.
tor iig har tolgoo tei bolgon avch yavdaggui gesen shuu hun n medelgee tuuh n 2600 jil
молор хэлнэ, нөгөөх нь чихний хажуугаараа өнгөрөөнө. эцэст нь молор үглээ хочтой болно
molor gedeg mah tei yas bish , hairin delheen medleg shuu . novishuud muu amdaral husud busud iin bool bolyoo gevel socrates iig greek uud alaad hun n shivshig bolson 2600 jil n gutamshig iig davtaji hun d hereggui Mongol bolnoo .
Sanaagaa sain gargasangui, ih bolhi Mongol heltei Hun bna.
Jaahan yumtai gar bainadaa!Yag nogoo mangar Ganaa shig!
Tiim ee, Mongolyn TQR odoo neg shirvvxen shirwex cag bolson.( Gexdee xvniig xilseer xelmegdvvlj boloxgvi).Eronxiilogch vvniig zorilgoo bolgoj baigaa gej bi oilgoj demjsen.
Чи ч жинхэнэ төрийн хутгуур , жонхуу шиг хог дээр хаягдах амт ч үгүй үнэр ч үгүй этгээд байна даа. Үхсэн буурны толгойноос амьд ат айна гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй юм. Ар Монгол гэж байхгүй. Харин Монгол туургатны өлгий Бүрэн эрхт Монгол улс гэж миний Монгол эх орныг хэлдэг юм . Мэдэхгүй бол мэдэж ав. Хужаа муур багш Бао баабарын шавь болж , Ардын хувьсгалыг үгүйсгэн , анхдугаар үндсэн хуулийг үл тоомсорлож Монгол улсыг Хятадуудын нэг хэсэг гэж ардчилсан хужаа Ц Элбэгдоржтонгуудтай нийлж бидний монголчуудыг доромжлох гээд байгаа бол эхлээд миний Монголын газар шорооноос зайл . Дараа нь тэр Бээжиндээ очно уу , Берлиндээ очно уу тэндээ юугаа бичих нь өөрийн чинь дурын хэрэг байна биз. . Гэхдээ хэлсэн үг , бичсэн өгүүлэл бүрдээ хүн болгон Хан Тэнгэрийн өмнө хариуцлага хүлээдэг юм. Там руу очих замын тийзээ авахаар сонголтоо хийгсэд хувь хүний эрх чөлөө , ардчилал гэж цээжээ дэлдээд юу дуртайгаа сараачдаг юм. Гэхдээ тамд очсон хойно тэд шүдээ хавирч, чангаар ёолон бархирцгаадаг юм. Дээр нь хэлэхэд чам шиг үндэсгүй, суурьгүй хамхуул мэт этгээд Монголын минь тэнгэрлэг хувь тавиланг огтхон ч гутааж чадахгүй гэдгийг сануулчихья. Чамаас цаадах нь улс үндэстнээрээ оролдоод чадалгүй, устаж мөхөгсөд түүхийн харгуйд олноороо балгас адил бараантаж байдаг юм. . .
Novshoo chi Bol uy ch unchdaggui teneg
chi odoo yasan orvolzson darvalzsan muu godil ve?yu geed baigaan chi ene hun chini uneniig uudalj helsen baina.ar gehgui yadgiin ovor gej baigaa biz dee.tiim uhaantain bol ulsaa hogjuulehed chi yu hiisen yum?molor hatuu ch uneniig helsen baina.cham shig goldoo nuhtei gonzgoi yumnuud duurcheed eh oron chini iim baina daa.muu luivarchin avilgach mini.zorig gene uu novsh chini amaa medej bur!!!!!!!!!!!!!!!!
Бидэнд юу ч байхгүй гэж шувуун тархи, ногоон нүд гаргахаа больдоо залуу Минь. Элбэгдоржид гомдсоноо энэ олон түмэн рүү шүлс болгон бүү цацаж бузарла. Мөрөөрөө бай.
Ортой юм бичжээ. Хэдхэн жилийн өмнө Англи хэлний цагаан толгой ч мэддэггүй байсан хүн Англи хэлний Профессор болсон гэж дуулаад ямар гайхсан гэж санана. Мөн англиар хүүхдийн яриа ойлгохгүй байгаа хирнээ удахгүй англи хэлний доктор цол хамгаалах гэж байгаа гэж санаа ч зовохгүй ярих хүнтэй таараад их гайхсан. Цол хэргэмүүд их л амархан олддог болсон шиг байгаа юм, хэдэн юм хуулж цаасан дээр бичиж үзүүлээд л болдог шиг бололтой. Юунд нь тэгтлээ цол хэргэмний төлөө хөөцөлддөг юм, мөнгө нэр хоер нь л хэрэгтэй байдаг байх даа. Эсвэл доктор профессор л биш бол хүн биш гэгдэх моодонд орчихсон юм уу, ойлгогдохгүй сонин зүйл их болжээ. Харин атаархал бол биш шүү, цол хэргэмийг мөрөөдөж ч байсангүй.
философийн тэнхмээс ерөнхийлөгчид илгээсэн захидал
Ha ha ha
Baihgui ee ter elbegdorj naahuu chini dahiad songogdohgui yum chini Mongol-iin toloo yum hiihgui daraachiin unah nuhee maltaad olj boloh mongo bolgoniig hoogood tsohij doyogonoj yavaa
Аан тийм бас нэг нь профессор болох гээд хүний бичсэн номны хавтсыг салгаж аваад өөрийнхөө материалын нүүр хийх гэж оролдсон гэж байгаа. Ингээд ирэхээр Монголын маань боловсрол яана даа яана. Юм уншиж өөрийгөө боловсрууулахын оронд өнөө л бэлэнчилж биеийн амрыг харах, хууран мэхлэх байдал Боловсролын системд хүртэл ингэж байдаг байх нь.
Darga tsereg buhend huuli tegsh uilchildeg bolvol ehnii tom alham bolno doo
та нар зөв юм бичсэн хүнийг янз бүрээр хэлдэгээ больж үз Молорэрдэнэ зав хэллээ
молорэрдэнэ зөв хэллээ
Ном их уншдаг хүн бол бичиг үсгийн чадвар ,найруулгандаа маш сайн байдаг.Молорэрдэнэ өөрийгөө дөвийлгөхөөс биш бичсэнийг нь уншихаар заримдаа ичиж үхмээр юм бичсэн байдаг.Ийм л докторонцоруудтай болж дээ.
Yag UNEN iim yum bichij tavchihaad ichdeggui ee mongolchuudiig doromjilchih yum aa. Zugeer l duulah morooroo ter Ebe gee huviaraa duudna biz dee BALAI yum
Galzuu hunii odriin temdeglel!
TIIM BAINA
ýëáýãäîðæ ÷ ÿàõ âý àâàõ þìã¿é íàéã¿é ìóó,ìóóõàé àìüòàí ãýäãèéã áèä ìýäëýý.Õàðèí òýð àéìøãèéí ãàðûã õýí ñîíãîîä ýðõ áàðèóë÷èõàâ ãýäãèéã áèä ÿàãààä ÿðèõã¿é áàéíà.Áèä çààâàë áóñäàä áóðóóã òîõîõ ãýæ ìýðèéäýã ýðõèéí òýíýã áàöààíû ñýòãýõ¿éãýýð þì áîëãîíä õàíäàæ áîëîõã¿é.ßìàð àðä ò¿ìýí áàéíà òèéì çàñàã òºð áàéäàã ãýäýã ÷èíü áèä óõààíã¿é áîë òºð çàñãààñàà þì õ¿ëýýãýýä íýìýðã¿éã ë õýëýýä áàéãàà þì.Åð íü òýãýýä òºðèéí òîëãîéä óäàæ,èäýæ óóõûí äîí òóññàí îëèãàðõóóäûã ñîíãîõ áîë ìóóðûã ñîíãîîä áàëàðñàí õóëãàíóóäûí àëäààã äàâòàíà ãýñýí ¿ã ø¿¿ äýý.
Elbegdorjiig ENE Molorerdene songoson baina shuu dee
yag unen bichsen bna
ene odoo yun ar mongol geed soliorood bainaa? uur yanz buriin mongol gej baigaa bish gants l mongol uls baidag yum. medehgui ni medej av.
МОЛОРЫН БИЧСНИЙГ МОЛХИ БИ ЭЦЭСТ НЬ ТУЛТАЛ ОЙЛГОЖ ЧАДАХ БОЛВСРОЛ АЛГА.ГЭВЧ МОЛОРЫГ ХАРААЖ ЗҮХСЭН ХҮМҮҮСИЙН ШҮЛСТЭЙ ҮГНҮҮД МОЛОРЫН ҮГНИЙ ҮНЭН ЗӨВИЙГ БАТЛААД БАЙХ ШИГ.ЭНЭ ЗҮХЛҮҮД ЁСТОЙ ОРЧИН ЦАГИЙН МОНГОЛЧУУДЫН ХИР ХЭМЖЭЭ.МОЛОРЫН ЗЭВҮҮ ИХ ХҮРЧЭЭ.ТЭГСЭНДЭЭ Ч ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ЯЛИГҮЙ ХЭТРҮҮЛСЭН Ч МАГАД. ЭЭ ДЭЭ ЕРНЬ Л ҮНЭН ДЭЭ.МАГАДГҮЙ ЛОДОНГИЙН ТҮДЭВ ЕРӨНХИЙЛЭГЧЭЭР 8 ЖИЛ АЛБА ХАШСАН БОЛ МОЛОР АРАЙ Ч ИЙМ ЮМ БИЧИХГЙ БАЙСАН БОЛОВ УУ?
Энд Энхсайхан ахын хэлснийг сануулчихад илуудэхгуй хэл ам хэруул хийлгуй ажлыг нь хийлгээ гэж....
Unshihaa bolivol setgehee bolino
odoogiin mongolchuud bie biedee ataarhsan byalduuch hog shaarnuud mongol orniig buzarlaj duusla
Molor ,zuv l ym helsen bnashdee , hun helhees nashgui , tsaas chichihees naashgui gej ,ene bichsenees ni avahiigaa avaad hayahiigaa hayad l bodchihno bizee ,
Molorerdene shudarga bas goliig ni olj heljee. Super!!! Uuniig helehed albanii hiirhuu bichleg hereggui. Engiin baih tusmaa oir dotno sanagdaj bna.
medrel!
ZOV ZOV BAS DAHIN ZOV BICHJEE.
Tiim shuu! ene turiig Elbegdorj l huruugaaraa hudulguj baigaa ym chin. ard tumnee nom unshuulj surgaayaa. ene yostoi zuv sanaa shuu. bur huuhed baihaas ni nomond durtai bolgoh heregtei . baruund bol durreg bolgond buudal bolgond nomiin santai, humuus orood chuluutei nom unshaad garj baina . honogoor nom zeelj ugdug . nomiig bainga unshdag.
Монголчууд бид эрхээ эдлээд,үүргээ биелүүлэхгүй байгаа шүү
Demjij ba goliig n olood helchhjee yaanaa manaihaan
ИЙМЭРХҮҮ НУРУУЛАГ ЦАРАЙЛАГ УХААЛАГ БОЛОВСРОЛТОЙ ЭРХЭМИЙГ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРГАХ ЮМСАН. ГАДНА ДОТНЫХАН ХАРАХАД ИЧИЖ ҮХМЭЭР БОЛОВСРОЛГҮЙ ЦАРАЙ ЗҮСГҮЙ НАВТГАР ЮМНУУД Л ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРЧИХ ЮМАА
Дөвчигнүүр, сагсуучуудад таалагдахгүй байж болох ч ҮНЭН ЗҮЙЛ их байна энэ уриалгад. Эдбэгээ ардчилалыг аврах уу??? Булшилах уу??? АВРААСАЙ БИЛЭЭ
Маш зөв бичсэн байна. Гэхдээ Молор-Эрдэнээ чиний бичиж байгаагийн гол санааг, юу гэж хэлээд байгааг жинхэнэ утгаар нь ойлгох ёс суртахуунтай давхрага манай улсад маш бага байгаа. Монголчуудыг ийм оюуны ядмаг сэтгэлгээтэй болгосон нь эд нарын хамгийн том амжилт. Эд зөвхөн үүний төлөө л төр засгийг, улс орныг удирдсан, удирдаж ч байгаа. Чиний бичиж байгаа зүйлийг бүгд мэдэж байгаа. Чамайг ард түмэн ойлгоод дэмжих вий дээ гэж айж байгаа. Монголчуудыг оюуны чадамжтай болох вий дээ гэдгээс маш их айж байгаа. Би чамайг бүрэн дэмжиж байна. Даанч ч үр дүн гарахгүй байх гэж үнэхээр харамсаж байна.
зүйтэй, зөв санааг би бас дэмжиж байна
zov bichsen baina. ene haraagaad baigaa nohduud momgoliin ihenh bolvol iana gehees dotor muuhai orgih ium. filisofiig oilgodog davharga bii gedegt itgej baina
ter gej baihgyi ee!!!elbegdorj ch abilgagch nartaigaan ebsej nydend dald sain zalgij baigaaa!!!!!
gogo bichjee, unun uneneeree
Энэ Молороог яана даа яана ...
MУНДАГ БИЧЖЭЭ. ИНГЭЖ ХАРААД ХЭЛЖ ЧАДАХ ААВЫН ХҮҮ ӨӨР БАЙНА УУ?
Нэг л бодлоо хэлье. АН, МАН-ын алинд нь ч худам монгол бичигт 5-10 жилд шилжүүлэх зориг байхгүй. Үүнд би гуньдаг. 27 настай, Улаанбаатарын халх монгол залуу.