Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс алслагдсан хороодын хүүхдүүдийг тээвэрлэх сурагчдын автобусны маршрут шинээр гаргаж туршилтаар явуулж эхэлсэн юм.
Эхний ээлжид Нарангийн голоос СХД-ийн 107, 42, 65, 62 дугаар сургуулийн сурагчдийг тээвэрлэхээр их багтаамжийн автосбуыг тусгай маршрутаар явуулсан бол энэ сарын 11-нээс эхлэн дахин 3 чиглэлд хүүхдийн автосус явуулахаар боллоо.
Тодруулбал, Их наран, Орбит, Баянхошуу, Зүүн салаа гэсэн 4 чиглэлээс 36-р дунд сургууль хүртэл зөвхөн сурагчдад үйлчлэх автобус явах бөгөөд энэ чиглэлүүд нэмэгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн нийт 22 сургуулийн сурагчид тусгай маршрутын автобусаар үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм.
Хүүхдийн автобусны үйлчилгээнд Цахилгаан тээвэр ОНӨҮГ, Тэнүүн Огоо ХХК, “Автобуснэг” ОНӨҮГ, Автобуснэгдэл ХХК зэрэг аж ахуй нэгжүүд их багтаамжийн автобусаар үйлчлэхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн тээврийн газраас мэдээллээ.



Сэтгэгдэл0
Europiin ulsuud huuhdiin avtobusiig ugluu bur zamiin tsagdaagiin gazraas uzlegt hamaruulj tormoz bolon busad standartad niitssen esehiig shalgahaas gadna jolooch nariig yavtsiin dund bainga alkomataar uleelgej arognii turliin zuil hergelsen esehiig shalgadag yum bilee.Anhnaas ni e uro standartiig nevteruuleeree gej zahya tegehgui bol huuhed teeverlej yavaa abtobusnuud standartad miitsejgui unaa hudulguund oruulj adar oh avaar psoliig gargadag yum bilee.Uund anhnaas ni sain anhaaraaarai.
Энэ маш сайн ажил болжээ. Дэмжиж байна. Баярлалаа.
Сайн байцгаана уу? Энэ чинь харин ёстой нэг сайхан хэрэг байнадаа. Яваандаа улам өргөжих юм байна гэж "ухаарлаа", муусайн хүүхдүүдэд маань тун зүгээр юм болж.