Манай улсын хүн амын тал хувь нь нийслэлдээ бөөгнөрчихсөн өнөө үед дөрвөн жижиг цахилгаан станцаар эрчим хүчний хэрэгцээгээ хангаад одоо тавдахийг нь байгуулж нилээд өег болох шинжтэй байгаа. Гэвч хүн амын нөгөө тал хувь, ялангуяа малчид маань орчин үеийн эрчим хүчний хангамж муутай байгаа. Урьдын цагт бол "дулааны хангамжийг" малаасаа авдаг байлаа. Ноосоор нь эсгий хийж, арьсаар нь дээл хувцсаа хийж аргал хорголоор нь галаа түлж өвлийн хүйтнийг бараг мэдэрдэггүй байлаа. Харин одоо үед, хөгжлийн шинэ хэрэглээний эрин цагийн эрхээр эрчим хүчний өөр хэрэгцээд автагдаж байгаа билээ. Бараг 200-гаад мянган малчин өрх айл эрчим хүчний шинэ эх үүсвэргүй байна. Нэг айлын өдөр дутмын шинэ эрчим хүчний хэрэгцээ гэвэл:
0. Гэрэлтүүлэгч - 1 ш X 8 ватт X 6 цаг = 48 ватт цаг
1. Хүлээн авагч (радио) -1 шх0.12ватт х12цаг= 1.45 ватт цаг
2. Дуу хураагч - 1 ш 5 вт х2цаг= 10втцаг
3. Холбооны станц - /50 кмд/1 ш X 30 вт X 0.3 цаг = 9вт цаг
4. Сахлын машин - 1 ш х 10 вт X 0.1 = 1вт цаг
Нийт дүнгээрээ 141.5 вт цаг гэсэн баримжаа тооцоог эрдэмтэд гаргасан (хэдэн жилийн тэртээ) зөвхөн гэрэл, радио хүлээн авагчтай бол ердөө л 50 вт цаг эрчим хүч хэрэгтэй. Ийм багахан хэрэгцээг хангахад нэг их сүртэй юм шаардагдахгүй. Нарны юмуу салхины 12+40 вт-ын чадалтай бяцхан үүсгэвэр хэрэгтэй. Харин энэ талаар сүүлийн жилүүдэд нилээд ахиц гарч "салхитын салхин станц" / ССС/ гэхчилэн овоо чадалтай төхөөрөмж ажилд орж байна.
Гэхдээ тэрнээс ихэнх хүчийг нь нийслэлийнхэн л "шомбодоход" цаана нь цөөхөн малчид хүртэх юм. Нарны зайн үүсгэвэрийг сүүлийн үед овоо хэдэн малчин өрх хэрэглэдэг болсон нь сайшаалтай. Нар, салхины баялгаараа манай улс бусдаас нэн давуу талтайгаа идэвхтэй ашиглах ёстой нарны зайн цахилгаан үүсгэвэрийн анхны үнэ харьцангуй их хөрөнгө оруулалт шаардах боловч 15-20 жил ашиглах боломжтой бас манай агаарын чийгшилт 40-50 хувь тул эдэлгээ улам удаан байх нөхцөлтэй тул үүнд төсөв батлахдаа гар татах нь хий харамлахын л шинж юм.
Америкийн нэгдсэн Улсын "Юнайтед солар систем компани нарны эрчим хүчийг 12.2 хувийн коэффицентээр цахилгаан эрчим хүч боловсруулдаг нь дэлхийд тэргүүлж буй. Тэр компани хайлмал цахиурын хэлбэржээгүй (аморф) байдлыг ашиглан нарны хавтан хийж нэг киловат цагийн цахилгаан эрчим хүч гаргах өртгийг 16 цент хүртэл бууруулан бүтээгдэхүүн гаргадаг болсоор цөөнгүй жил өнгөрлөө. Америкаас тэр мэтийн дэвшилт арга барилыг суралцах нь хоосон дуурайж улс төржин хийрхэхээс харьцуулашгүй ач холбогдолтойсон...

Усаар дулаацахуй
Ус хүйтэн байдлгийг мэдэхгүй хүн үгүй биз. Гэвч дэлхийн гадаад их далайнуудын ус хүн төрлөхтөнг хөлдөж үхэхээс аврах нууц хадгалж буй ажээ. Их ус савандаа удахаар хүнд ус болдог тавилангаараа дэлхийн том далайнуудын гүнд 174 их наяд тонн "хүнд ус" хадгалагдаж байгааг тооцоолон гаргасан ажээ. Нэг килограм "хүнд усыг" халуун цөмийн урвалд оруулах юм бол 400 тонн дээд зэргийн нүүрс шатааж гаргаж авдагтай тэнцэхүйц цөмийн эрчим хүч өгөх юм байна. Ийнхүү цөмийн эрчим хүчний үүсгэх түүхий эд болохын хувь гадаад их далайнууд /Номхон далай, Атлантын далай гэхчилэн/ хуруу дарам цөөхөн усан далайн "хүнд уснаас" 350 их болохуйц" бензинэн далай", буй болгох боломжтой 1370 сая шоо километр "хүнд усны" нөөц зүгээр л хадгалагдсаар ажээ.
Монгол улс далайгаас хол учир энэ асуудал мөрөөдөл төдий санагдах боловч говийн бүс бүхэлдээ, бүүр Их нууруудын хотгор хүртэл усан бүрхүүлтэй байсан түүхэн цаг буй гэдгийг өгүүлэх юун! Юу ч болтугай "хүнд уснаас" дулаацаж болох боломжтойг эрдэмтэд санууштай. Харин говийн гүний усыг хэдхэн жилд 5-10 метр дунд оруулж говийг улам цөлжүүлэх "цахилгаан соролт" хийж байгаа Оюу-толгойн цогцолборыг усжуулахад одоо оюуны өөр том "толгой" хэрэгтэй.

Хийгээр дулаацахуй
Хийдлээ, салхи цохиуллаа гэж монголчууд үе үе ярьдаг. Тэгвэл хий болгон адилгүй бас ашигтайг ухаж үзүүштэй. Хий бол олон янзын чанартай эд. Хамгийн онцгой нь шатах чанар. Шатдаг хийг ашиглах арга чаргыг дэлхий дахин эртнээс хэргэлсээр байна. Шатдаг хий нь хүний гэдэсний хий шиг л газрын хэвлийд энд тэндгүй байгаа тул өрнө дорнын орнууд ашигласаар харин монголчууд бид тун саяхнаас энэнийг анзаарах боллоо.
Орон сууцны 50-60 хавтгай дөрвөлжин метр талбайг 10-11 шоо метр шатдаг хийгээр нэг хоногийн турш дулаан байлгах бололцоотой. Зөвхөн дулаанаар зогсохгүй хоол, цайгаа шатдаг хийн зуухан дээр бэлтгэж болно. Газрын гүний шатдаг хийнээс гадна хүмүүс өөрснөө ч гэрийн аргаар шатдаг хий үйлдвэрлэж болно. 12 шоо метр хүртэл хэмжээний шатдаг хийг хоногт гаргаж авахад ердөө л 100-300 килограм үхрийн нойтон баас эсвэл гахайнх, тэр ч байтугай хүний өөрийнх нь ч ялгадас хангалттай.
Олон ам бүлтэй айл бол жорлонгоо тоноглоод шатдаг хий гаргаж авах боломжтой юм. Манай хойт хөршид хувь айлууд шатдаг хий үйлдвэрлэх "ИБВГУ-1" гэхчилэн төхөөрөмжийг Тула хотын "Стройтехника", Орел хотын техник засварын завод гэх зэрэг олон газар аль эртнээс үйлдвэрлэж байгаа. Ийм ололтыг шүүрэн авч ашиглан эрчим хүч олзворлох талаар "Дал" сонин нэг биш удаа бичсэн. Гэвч "Горгаз", "Дашванжил" зэргээс бусад нь анзаардаггүй бололтой.
Хийнтүлш их хэрэглэдэг. Англи улс бараг найман сая гахайтай. Түүний ялгадас нь байгал орчинг бохирдуулдаг тул Пиделхинтон хотод гахайн ялгадаснаас цахилгаан эрчим хүч гаргаж авах технологи (аргачлал) боловсруулан 70 тонн ялгадаснаас 40 киловат цахилгаан эрчим хүч гаргаж авдаг болсон. Ялгадасыг тусгай хоолойгоор тусгай станцад хүргэж тэнд био боловсруулалтад оруулдаг. Тэгээд био хий гаргаж авснаа цахилгаан эрчим хүч болгож, үлдсэн шаарыг нь бордоонд хэрэглэдэг болсон. Хэрвээ найм орчим сая гахайнхаа ялгадасыг энэ мэт бүрэн боловсруулабал 250 мегават эрчим хүч авах боломжтой гэдэг. Гахайтай, тахиатай болж байгаа бас олон сая үхэртэй манай улс хийн түлшээр дутмааргүйсэн.

Нараар дулаацая.
Цахиур ашиглан нарны гэрлийг цахилгаан эрчим хүч гаргах хэрэглүүр АНУ-д жил дутам 3-4 сая наран төхөөрөг хийдэг болсоор олон жил өнгөрлөө.
Японд: хэдэн сая наран төхөөргөөр ус халааж, буцалгадаг болсон.
Австрид: 20-30 мянган литр ус өдөрт буцалгах юмуу цэвэршүүлдэг болсон.
Францад: 1000 киловатын наран төхөөрөг ажиллаж байдаг ажээ. Эдгээр нь бүр өмнөх зууны наяад оны баримт. Одоо энэ үзүүлэлт нэг дахин нэмэгдээд байгаа бололтой. Англичууд наран зай ашиглан 11 ватт өгдөг 12 буюу 24 вольтын зөөврийн эрчим хүчний үүсвэр зохиож эвхэж үүргэвчиндээ хийх юмуу ууцруугаа унжуулан үүрч явах зуур нарнаас цахилгаанждаг болсон.

Агаараас цахилгаанжих
Япончууд агаарын хийг ашиглан цахилгаан эрчим хүч гаргах аргыг хэрэглэж байна. Агаарын хийнд буй тугалга нь хасах цэнэг нөгөөх нэмэх цэнэгт нь хүчил төрөгчтэй агаар (хий) агаар мандлаас авч таг битүү орчинд оруулахад хувилахуйн урвал явагдаж цахилгаан үүсдэг байна. Элдэв нэмэгдэл шаардахгүй, элбэг бас хөнгөн жинтэй, байгал орчинд хоргүй арга ажээ. Манай нийслэлийн агаар бол "тугалгажсан" байгаа нь хэдийнээ нь илэрхий болсон тул "хасах" цэнэг бэлэн байгаа юм биш үү. Сүүлийн хорь гаруй жил "утаатай" тэмцэж хэдэн тэрбум төгрөг үрж байхаар ийм дэвшилтэт технилоги зээлдээд авахсан.

Газрын гүний илчээр
Бид бүхний аж төрж буй газрын бөмбөрцөг маань галан бөмбөлөг байсан цаг бий. Гэвч гаднаасаа хөрч хөрсжсөөр одоо гол цөм нь гал хэвээр байгаа тул хөрсний гүн рүү 30-32 метр доошлох тусам нэг хэм халуун байх бөгөөд цаашлах тусам нэмэгдсээр бөмбөрцгийн маань төв цөм нь 5-18 мянган хэм халуун хайлмаг буцлаж байгаа. Иймээс тэр хүрэх нь ч юу юм бэ, ер нь газрын гүний илчээр "гараа ээх" арга ширэг ашиглах боломжтой юм. Ийм бэлэн боломжийг дэлхийн зарим улс оронд ашиглан газар дороос илч дулаан эрчим хүч авдаг болсоор нилэн хугацаа өнгөрлөө.
Манайд ч гэсэн зарим залуу хүн энэ талаар юм бодож сэтгэж буй нь дуулддаг боловч төр засгийн чих сонсгол муутай бололтой. Эрчим хүчний өлсгөлөнг улам дэврээдэг бас нэгэн хөнөөлөөс сэрэмжлэхгүй, өврөөсөө бол дулаацаад ч араасаа жиндээд байдаг гачигдлыг арилгах шаардлагатай. Ийм гачигдал манай улсын бараг дөрвөн зуугаад цэг дээр өвлийн цагт голчлон нүүрэлсээр байна.
Шавар байшинд шавааралдан суух хэнээрхлээс болж "хотжиж" хүн амынхаа бараг далан хувийг "дөрвөн хананы" дунд бөөгнөрүүлчихдэг учир гурван зуу гаруй сумын төв, хорь гаруй аймгийн төв, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Бор-Өндөр гэхчилэн "Ханан гэрээ" халж хадан (цемент тоосгон) гэрт сууцгаах болсноос төмөр зуух, уурын болон шавар пийшин гэдэг илч үйлдвэрлэхийн хамт утаа баагиулж, мод, нүүрс, заг, бут, бургасыг хүртэл хөнөөдөг болсон хот суурингуудын оршин суугчид олон арван жилийн турш өвөлдөө даарахгүйн төлөө "гал өрдсөөр" ирлээ.
Гэтэл сургуулийн болон эмнэлгийн газар, сурагчдын дотуур байр гэхчилэнгээс эхлээд өвөл зунгүй дулаан байх ёстой газруудын барилга байшингууд дулаан хадгалахаасаа дулаан алдах нь илүүтэй сарампай гэмээр чанаргүй тал нь дийлэнх байсаар ирэв. Тэрхүү "шавар сууцнууд" нь цонхоороо 25 хувь хүртэл дулаан алддаг, сүүлийн үеийн хуванцар цонх бол хасах 25 хэмийн хүйтнийг тэсвэрлэх чадваргүй байна. Бас бараг л байшин бүрд агааржуулан хоолой тавьдаг гэх боловч тэр нь агааржуулахаасаа агаар (дулаан) алдуулахад "тус болдог" байна.
Сүүлийн үед сэнсээр агааржуулах агаар цэвэрлэх арга хэрэглэх болсон нь сайшаалтай ч стандартын шаардлага гэж нэг юм байгааг бас анхаарах ёстой. Бүүр хагас зууны тэртээ /1964/ хасах дөчин хэмийн хүйтэнд дулаан алдахгүй барилгын стандарт хэмжээг тогтоосон байна. Гэвч тэр ёсоор барьсан барилга ховор, түүнийг баримталдаг барилгын газар (хувийн сууц барьдаг "Тасума" компаниас өөр алга байгаа ажээ).
Барилгын суурь нь хөрсний хөлдөлтийн эсрэг дулаалга (үнс, үртэс, зомгол гэхчилэнгээр) хийх ёстойг ч зарим барилгын газар хайнгуут хийж, ор нэр болгодог болсон гэдэг. Нөгөөтэйгүүр төвлөрсөн халаалтын сарваалж нь (радиотор) хэт зузаанаас болж дулаан саринуулах нь удаан эсвэл хэт нимгэнээс болж хөрөх нь түргэн бас зад тавих осолтой гэхчилэн асуудлуудыг анзаарч шийдвэрлэхгүйгээс дулааны алдагдалд нөлөөлсөөр удлаа.
Байшингийн хана, дээвэр, өнцөг булангаар ч дулаан алдагдсаар байдаг тул хагас зууны тэртээх стандартыг барилгын чанарын хэмжүүр болгох нь чухал юм. "Эрчим хүчний өлсгөлөнд унахгүйн" тулд нэг их том юм ярьж "цөмийн эрчим", "цөмийн цахилгаан станц" гэхээс урьдаар бараг өдөр бүр дээд тэнгэрээс ээж байдаг нарны эрчим хүч, дэргэдээс хацар илбэж байдаг салхины тэнхээг, газрын гүнээс дороос маань жигнэж байдаг гүний илч, үхэр мал маань үргэлж үнэгүй хаяж өгч байдаг био хийн түүхий эдийг ашиглан эрчим хүч үйлдвэрлэн ашиглах бэлэн баялагтаа "эзэн суумаар" байна биш үү!
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, зохиолч, сэтгүүлч Л.Түдэв
Эх сурвалж: “Дал” сонин
Сэтгэгдэл0
Улс орныг хөгжүүлэхэд "Оюу толгой"-г ашиглах нь чухал нөлөөтэй боловч шийдвэрлэх хүчин зүйл болж чалдахгүй. харин "оюунлаг толгой"-г ашиглалтанд оруулбаас монгол улс хөгжинө. энэ бол баталгаатай. ийм учраас эрдэмтдийн хүчийг, ШУ-д зориулж байгаа мөнгөө иймэрхүү асуудалд зориулах хэрэгтэй байгаа юм.Түдэв гуайг нийгмийн ухааны хүн гэж бодож байсан минь эндүүрэл болж байгалийн ухааны тэр тусмаа физикийн нарийн ухааны юм ярьсан байна шүү. Энэ физикийн эрдэмтэд юу хийж, хуйхаа маажиж байдаг байна аа?
Хүн мэдэхгүй зүйлээ мэддэг юм шиг бичих хэцүү. Газрын гүний дулаан ашигладаг халаалт төв аймагт суурилуулсан. Өндөр өртөгтэй, үр өгөөж муутай эд. Салхин цахилгаан станц ашиглалтанд орсон ч 3-36МВт-ыг системд өгдөг. Савалгаатай хүнд горим гэсэн үг. Дээрнь 4-р станцаас хэд дахин үнэтэй, бүгдийг нь худалдан авах гэрээтэй. Нарны дэлгэц ашигладаг ч аккумлятор нь хэдхэн жилийн дараа аюулт хог хаягдал болдог. Био хийг аль 80 оноос Чадраа доктор ярьсан. Эдийн засгийн үр өгөөжтэй шийдэлд өнөө хүртэл хүрээгүй л явна даа.
харин тх. нөгөө муу нүүрс чинь явж явж хамгийн хямд түлж болоод байдаг. Усан станц гэхээр манайд өвөл тас хөлдөнө.
Усан станц хөлдөнө гэж ярих хэрэггүй ээ хөгшөөн. Манайд Дөргөний, Тайширын гээд 2 станц өвөл, зунгүй ажиллаж л байгаа шүү дээ.
яг ажиллаж байгаа юу, найзаа? шахааны ажилладаггүй юмнууд байдаг юм яригдаад бсн
Монгол улсын эрчим хүчний 1 хувийг усан цахилгаан станцууд үйлдвэрлэж байгаа. 2012 онд 51,2 сая кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Импортоор 126 төгрөгөөр 1кВтц эрчим хүчийг худалдаж авдаг гэхээр тооцоод үзээрэй. Мэдэхгүй зүйлээ бичих хэцүү шүү. Ядахнаа Эрчим хүчний зохицуулах хороо гэдэг байгууллагын сайт руу ороод харчихаарай.
импортоор гурав дахин их ток одоо авч байгаа ч долоо дахин их валют төлж байгаа гэдгийг л мэдлээ.
AGUU
Medegchee dalain gundeh khund usiig orihchihloo.
Мэдэхгүй юмаа ярих хэцүү гээд байхад л.
bichech baij meddeg boloh yum bishuu,medehguigeech meddeg humuuseer saijruulaad. bichehgui sursaar baigaad taliival yamar haramsaltai. KKK
Мэдэхгүй юмаа мэдэхийг хэн ч хориглоогүй. Тэгээд ч интернэт гэж сайхан юм байхад олон арван мэдээлэл дундаас мэдлэгээ тэлэх боломж хүн бүрт байж л байна. Гэхдээ одоо мэдлэг олж авах гэж суудаг цаг биш гэдгийг ойлгохсон. Ялангуяа шийдвэр гаргах түвшиндээ. Дарга нар нь мэдэх гэж сууна, арай хийж ойлгоод ирэх үед хэн нэгэн "эх орон" ч нь бужигнуулж өгнө. Манайхан болохоор бүгд мэддэг юм шиг ярьж өгнө. Ёстой нөгөө мэддэггүй юм гэж байхгүй, мэддэг юм гэж бүр ч байхгүй улс. Нэг хэсэг бүгд л уул уурхайчид болсон. Одоо тэгээд өнөөх нь болж байгаа юмгүй таг боллоо. Одоо хүн бүр л эрчим хүч ярьдаг болох нь. 4 үсэг хасна гэлээ гээд хүн бүр л шуугих юм. Мэргэжлийнхэн хүмүүс мэргэжлийнхээ түвшинд яриад шийдвэрийг нь гаргаг л дээ. Бид мэддэг юм аа л ярьдаг байя. Мэдэхгүй юмаа уншиж судалдаг болъё.
Улсын Их Сургууль гэгдэхийн хэрэг юу билээ дээ. Улс одоо мэргэжилтнүүдээ ашигламаар, дуудаж уулзмаар, зөвлүүлмээр байна.
манай Алтанхуяг сайд маань ойлголтгүй гэх юм биш. Их Сургуулийн мэргэжилтнүүдтэйгээ хамтармаар. Амархан шдээ. Байр байшин нь ойрхоныг хэлэх үү? Кондишн бүгд бэлэн.
Бидний “мэддэггүй” диоксин хэмээх хорт бодисыг гэр хорооллын айл бүхэн “үйлдвэрлэж” байна -Хавдар зэрэг аймшигт өвчин “үйлдвэрлэгчид”- Цуврал-1 Хотын утааг бууруулах төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж буй хэдий ч манайхны сэтгэл дутсан, хайхрамжгүй, хэт амин хувиа хичээсэн байдлаас болоод элдэв хорт бодисын тархалт урьдын адил байсаар байна. Зарим төрлийн хорт бодисыг хэмжих боломжгүй байгаа нь бүр ч аймаар юм. Уг нь агаар бохирдуулсны төлбөрийн хэмжээг Засгийн газраас хоёр жил гаруйн өмнө тогтоожээ. Үүнд, нэгдүгээр зэрэглэлийн хортой бенз пирен, диоксин, фуран, полихлорт бифенилүүд, мөнгөн ус болон түүний органик биш нэгдлүүдийг кг тутамд 10 төгрөгөөр тооцсон байна. Харин хоёрдугаар зэрэглэлийн хортой азотын исэл, хүхэрт устөрөгчийг кг тутамд нь гурван төгрөгөөр, гуравдугаар зэрэглэлийн бодис буюу хүхрийн давхар исэл, хүхэрлэг хий, тоосонцрыг кг тутамд хоёр төгрөгөөр, дөрөвдүгээр зэрэглэлд нүүрстөрөгчийн давхар исэл, нүүрсхүчлийн хий, нүүрс устөрөгчийг кг тутамд нэг төгрөг байхаар тооцож төлбөр ногдуулахаар болсон юм. Эдгээр төлбөрийн дүнд бага, дунд оврын уурын зуухууд 150 орчим сая, цахилгаан станцууд гурван тэрбум гаруй төгрөгийг агаар бохирдуулсныхаа төлөө төлөх ёстой байлаа. Гэвч төлбөрөөс тодорхой хэмжээгээр хөнгөлж, чөлөөлжээ. Чөлөөлөх л байсан юм бол яах гэж ийм тоо бодож, цагийг барж суудаг юм болоо. Улаанбаатарын агаарын чанарыг шалгадаг 15 харуулын багажууд нь диоксин, фураныг тогтоож чаддаггүй юм байна. Ер нь диоксин гэж чухам ямархуу хортой бодис болохыг хүн бүхэн тэр бүр мэдэхгүй байгаа юм. Товчоор хэлэхэд энэхүү бодис нь мутаген үйлчилгээтэй бөгөөд хүний үр хөврөлд онцгой нөлөөлдөг, хорт хавдар үүсгэгч ажээ. Мөн хүний дархлааны систем, үр тогтох чадварыг сулруулдаг байна. Эдгээр нь хамгийн наад захын хөнөөл бөгөөд дутуу шаталттай нүүрснээс уг бодис гойд ялгарч гардаг байна. Оросууд үүнийг “Химического СПИДА” хэмээсэн нь санаандгүй оноосон нэр биш юм. 1950-иад оны сүүлчээр диоксины тухай мэдээлэл анх дэлхий дахинаа цацагджээ. Эхний үед асар хортой уг бодисын талаар жирийн иргэд мэдчихвэл цочирдоод сүйд болно гээд эрдэмтэд нууцалж байсан байна. Манай хэдэн эмч, мэргэжилтнүүд ч тухайн үедээ амаа хамхин явсан биз. Нөгөөтэйгүүр, диоксин нь хотын хөрс, агаарт хэдий хэмжээтэй тархаж буйг хэмжих багажгүйгээс зүгээр л таамаглаад харайж явсан болов уу. Гэтэл Америкчууд 1961-1971 онд диоксины төрлийн хольцтой химийн зэвсгийг Вьетнамд хэрэглэж байв. Удаан задардаг энэхүү органик бодисын балгаар Вьетнамын асар их хэмжээний ой мод, хүн амьтан сүйрчээ. Удаан задардаг органик бохирдуулагчийн талаар доктор Л.Жаргалсайханы бичсэн нэгэн нийтлэлд “Вьетнамын дайны үед диоксины төрлийн хорт бодисоор 4,8 сая хүн хордож, 400 мянган хүн нас барж, 500 мянган хүүхэд гажигтай төрсөн” гэжээ. Түүнчлэн Украйны Ерөнхийлөгч В.Юшинко ч бас яг ийм төрлийн хорт бодисоор хорджээ. Тэгвэл өнөөдөр хотын хэмжээнд сайжруулсан зуухаа бүх гэр хорооллын айлуудад бүрэн түгээж амжаагүй л байгаа. Ердийн зууханд шатаасан нүүрснээс диоксин маш ихээр ялгарч буйг Японы эрдэмтэн судлаачид хэлж байна. Цацраг идэвхт бодисын хэмжээ нь 3-10 ppm болоод байгаа гэнэ. Хавдрын өвчлөл өсөн нэмэгдсээр байгаа нь нэг талаар үүнтэй холбоотой юм. Ялангуяа хотын гэр хорооллынхон маань Багануурын нүүрсийг голдуу хэрэглэдэг. Энэ нүүрс нь Шивээ-Овоо, Налайхын ордуудын нүүрсийг бодвол хамаагүй их диоксин ялгаруулдаг юм байна. Үнс нь хотын гэр хорооллын гудамжаар нэг хөглөрч байдаг. Иймээс бид хавдрын өвчлөлөөр өвчлөхгүй гээд ч яах билээ.
үнсээ тушаагүй балиар юмаа. Уг нь үнсэн блок хийгээд гэр хорооллын гудам хот шиг л болно доо.
гүй тэгээд холбогдох улсууд нь мэддиймуу гүймуу.
хамгийн элбэг дэлбэгээр нь устөрөгийн түлш. Ураанаас өөр юм эрэлхийлмээр л байна шүү. Дээрх нийтлэлээс өөр шинэ шинэ төрлий түлш хаймаар байнаа. Эрдэмтэдээ, шинэ санаа, шинэ шбос олбол шууд НЭГ ТЭРБУМ төгрөг гаргаад өглөө шүү.
Шинэ түлшсээд байх юу байхав дээ. Байгалийн хийгээр асуудлыг шийдэх нь тодорхой. Үүний тулд занар, нүүрсний давхаргын метан хийг соруулахад л болох юм. Манайхан хүрэн нүүрснээс байгалийн хий гаргаж авах химийн үйлдвэр барих гэж яриад байгаа. Үнэтэй л болохоос байж болох л хувилбар. Хамгийн гол нь маш хурдан хийх л хэрэгтэй бна даа.
хүрэн нүүрсийг боловсруулж хий гаргах нь нэлээд өртөгтэй ажил, харин АНУ-д хэрэглэж байгаа сүүлийн үеийн технологийг ашиглан чулуун нүүрснийхээ метан хийг эхэлж ашиглаад дараа нь нүүрсийг өөриыг нь ухаж авдаг болбол илүү үр ашигтай. Үүний тулд чулуун нүүрсний ордуудынхаа хийн нөөцийг үнэлэх ажил гэж бас их ажил байна. Зүгээр байж байдаг юм гэж хаа байхав. Мөнгө бас хөрөнгө, технологи оруулагч гээд их юм дутагдана. Бас занарын хийг дээрх технологиор ашиглаж /ухаж авдаггүй/ хий, түлш үйлдвэрлэх нэг зам байна. Эхнээсээ эх орончид нь эсэргүүцээд эхэлсэн. Бидэнд бас л мөнгө, технологи, мэргэжилтэн байхгүй, бусдаас л гуйна, түүнийг ойлгож байгаа нь хэд юм бүү мэд. Нар, салхи, газрын дулаан, биомасс зэргийг тусгаарлагдмал жижиг хэрэглэгч ашиглавал илүү үр дүнтэй /бага чадлын/ боловч их чадлынх нь мөн л өндөр өртөгтэй байх ба өгөөж муутай. УЦС байгуулах нь олон талын ач холбогдолтой боловч эхний хөрөнгө оруулалт манайдаа чанга, тиймээс хөрөнгө мөнгө, техник технологиор тусалж дэмжих улс том компани хэрэгтэй. Уран гэж нэг бий боловч бөөн эх орончид эсэргүүцээд хэвтчихсэн гэх мэт гэх мэт эээ
Асуудлын гол нь мөнгөндөө биш улс төрчдийн хувийн ашиг сонирхол, мэргэжилтнүүдийнхээ үгийг сонсдоггүй өөрсдийгөө бүхнийг мэдэгчид өргөмжилчихсэнд байгаа юмаа. Өнөөдөр нүүрс шингэрүүлэх гэж нэг нь яриад, хий гэж нөгөө нь яриад, нүүрс боловсруулах гэж яриад, шатахуун гэж бас яриад өөрсдөө ч учрыг нь ойлгохгүй улсууд яваад байгаа. Хий гэж яриад байгаа боловч ямар хий, яадаг хий болохынхоо ч учрыг олдоггүй ээ. Шатдаг хий гээд байгаа боловч өнөө баллонтой хийг нь машинд тавьчихаар өвөл асдаггүй ээ. Гэтэл сибирьт өнөө муу зил 130 даа хэдэн баллон нүцгэн зүүчихээд давхилдаад л байдаг. Нүүрсний давхаргын метан хийн хувьд Монгол улс дэлхийд дээгүүрт орно гэж энэ талын гадны байгууллагууд үздэг юм билээ. Судалгаа ч байдаг, хөрөнгөө ч оруулахад бэлэн байдаг. Тэгээд яагаад орж ирэхгүй байна вэ гэвэл аль ч улсад байгалийн хийн асуудал төрийн мэдэлд байдаг. Оросод газпром, солонгост коргаз гээд л. Давхаргын метан хийг олборлоход ганц нэг нүүрсний лицензийн талбай биш нүүрсний сав газар нь тэр чигтээ хэрэгтэй болохоор төрийн оролцоогүйгээр хийж чадахгүй нь тодорхой юм. Гэтэл манайд хэсэг бүлэг лицензтэй нөхдүүд тэр талбай дээрээ ашиг хийчих гээд л улс төрчидтэй сүжрээд л суугаад байгаа юм. Олон янзын технологи яриад байгаа нь улс төрчид бүр цаанаа бизнесийн ашиг сонирхол нэгтэй бүлэгтэй байгаагийнх юмаа. Ингээд явж явж хүрэн нүүрсийг байгалийн хий болгох химийн үйлдвэр дээр очиж байх шиг байна. Өнөө бусад нь зогсоочихолгүй хэрэгжээсэй гэж л залбирах байна. Энэ төсөл хэрэгжээд хийн хэрэглээний утга учир мэдрэгдээд ирэхийн цагт нүүрсний метаны төсөл хүссэн хүсээгүй явах л болно.
уг нь сураг нь алдраад байгаа боловч манайх чинь маш их химичидтэй орон. Жил болгон л бараг 100-аад хүүхэд химич болж төгсдөг байх шүү. Бүгд төгсөөд архи пивоны үйлдвэрт ажилладаггүй л байлтай.
Шинэ төгссөн бүрийг химич, инженер гэвэл байнаа байна. Төгсөгчдийн дундаж оноо нь 2 хүрдэггүй гэхээр дээд боловсролтой гэх нь хаашаа ч юм бэ дээ. Химийн лаборант л гэх байхдаа. Өнөөдөр үнэндээ орост төгссөн хэдэн нас дээр гарсан мэргэжилтэнүүд л чирч яваа. Оросууд суурь шинжлэх ухаандаа сайн ч зэвсэг, сансарын технологиос бусдаар бараа ч үгүй хоцорчихсон байдаг.
Хоёр жилийн өмнө Эрхүү хотоос ирсэн төлөөлөгчдийн бүрэлдхүүнд орсон нэг орос эрдэмтэн манай улсын Сэлэнгэ мөрний сав газарт мөнх цэвдэгийн бүсэнд байгалийн хий олдох илрэцтэйг хэлж байсан, тэр үед энэ үгийг нь манайхан сайн ойлгоогүй юу, одоо болтол энэ талаар хөөцөлдөх хүн олдохгүй л байна, мэргэжлийн бус миний мэт хүн ганцаараа юу ч хийх билээ, харин энэ санааг дэмжин хамтрах хүн байна уу, эх орондоо утаагүй түлш бэлэглэцгээе, тэгээд ч хийн хоолой манай улсыг тойрсон юм чинь орос, хятад хоёр булаацалдахгүй, бид улс дотроо л учраа олчих боломжтойг анхаараарай!!!
Сайн байцгаана уу? Түдэв олж уншиж мэдсэнгээ хэлж, харин мэрэгжлийн нарийн ширийнг нь мэдэх бодьгалс үүнийг хэдийнэ дуулахнь дуулж, олоод унших нь уншаад, санаа-оноо- санаа бодлоо гүйлгэсэн шигээ эрэлхийлэл хийгээд, зарим нэгэн маань ч эхнээс нь "хийж үзээд",- тухайлбал салхиар цахилгаанжих, сэнсэн цахилгаан,-, явж буйг уншиж дуулж байсан, мөн, усан цахилгаан станц ч нилээд дээрхэн үеэс яригдаад л "хэл ам" болцгоож байсан, энэ маань бий болсон үгүйг мэдэхгүй нь, харин. Өввө эмээ маань хэлдэг байсан..., газар шороогоо унхаж төнхөхөөс өмнө хүний хэрэгцээ бүхнийг бий болгох эд нь ил байж байгаа гэж. Үнэний ортой л санагддаг. Сургууль номыг нь үзсэн Монголчуудаас маань хэн нэгэн нь хийж бүтээнэ гэдэгт итгэнэм, нэмээд Монгол Төр дэм өгөх болно гэдэгт найднам.
дуулахнь-дуулах нь, Өввө-Өвөө.
BAASNIHA SAVIIG YAAJ TEVERLEHIIN,DUUREHEER NI HAYAD,DAHIJ NUH UHAHIIMUUUUU
Анхнаасаа Түдэв гуайн оронд Очирбатыг ерөнхийлөгчөөр сонгоод л ийм буруу харсан нийгэмтэй болчихсон шүүдээ. Одоо сонгосон ч оройтоогүй л байна, ерөнхийлөгчийг ураны асуудалтай холбогдоод байвал!
долоо дордохоо үзэх гэсэн шиг Очирбат ч ёстой очирбат юм даа.
Tydev guai bol tavan erdem tugs xyn ldee.bodliig ni sonsolgyi yaxav.Manaixan xyren nyyrs bolovsruulax surag bgaa.ter chini utaa uniar,shataxuunii asuudliig shiidchixne shyy dee.gadna bol gazaar l shiidej bna.zanar bolovsruulval byr l sain.
өвгөд маань ингээд улс орондоо санаа нь зовоод л.
ulsuj yzeegyi l hyn bn daa
Та нар маргаж байхаар Эбийгээс асуу.Цаадах чинь бүгдийг нь мэднэ
Харвард Эбий
юу ч мэдэхгүй байж бүхнийг мэддэг дүр төрхийг коммунист дүр төрх гэдэг .түдэв гуай минь дут. тэр намын их хуралдаа очиж ярь тэд үнэмшинэ дагаж угтаж гүйнэ
Коммун чинь өөр зүйл шдээ. Бүх өмчөө нэгтгэхийг хэлнэ. Одоогийн хөрөнгөтнүүд чинь яг тэр номоор явж байгаа шдээ. Зэрлэг ч байна уу, юу ч байна уу...?
тэгээд өөрсдөө эзэмшинэ. Түүх яг л давтагдаад.
Коммун, коммунист хоёроо ялгахгүй хүн сэтгэгдэл юунд бичнэ вэ. Мэддэгээ мэддэг хүнийг суутан гэдэг, түүнээс суралцах хэрэгтэй. Мэддэгээ мэддэггүй хүнийг хэнэггүй хүн гэдэг, түүнийг сэргээх хэрэгтэй. Мэддэггүйгээ мэддэг хүнийг юм сурах хүн гээд зааж өгөх хэрэгтэй. Мэддэггүйгээ мэдэггүй хүнийг илжиг гээд хөөж явуулах хэрэгтэй.
амбардуулаад гарлаа
Òàíûã ýð÷èì õ¿÷ ìýäýýä ¿¿íèéã áè÷ñýí ãýäýãò áè ëàâ èòãýõã¿é ýý. Ñ¿¿ëèéí ¿åä ìàíàé ýðäýìòýä áèçíåñ àøèã õîíæîîíû ¿éë õýðýãò õ¿÷èí ç¿òãýñíýý𠺺ðèéí ãýñýí ¿çýë áîäîë òîëãîéã¿é áîëæ áàéãàà íü ¿íýõýýð ºðºâä캺ð áàñ ãóòìààð
Ger horoolold utaa gargadaggui ail, utaa gargadaggui horoo baival sain surtalchilaarai. Life below zero gedeg Discovery channeliin nevtruulegt hoid tuil orchmiin humuus Narnii zaigaar tsahilgaanaa hangadag gehiin. Buun battery-d huraagaad. Barilgajij, niitiin tsahilgaan suljeegeer eniig shiideh heregtei bolovch bas huvi humuusiin sanaachlagiig surtalchlah heregtei. Heden solar panel uuruu avaad tavichihsan, dulaan gargagch avaad geree halaaj baigaa, plitkagaar hooloo hiij baigaa, eruusuu utaa gargadaggui gert amidardag ailuudiig TV-eer surtalchlaj uramshuulah heregtei.
Нээрэн эрчим хүчгүй бол юу ч хийж чадахагүй хөлдөж үхэж ч магад
Зөгнөлт зохиолын санаануудын түүвэр шиг юм бичжээ