Утаагүй дулаан гэр! Ингэж хэлэхэд олон хүн цочирдон гайхах биз. Үлгэр битгий яриад бай гэж хэлэх хүн ч гарна. Утаагүй улаан галаа түлж, уургүй улаан цайгаа чанаж гэж үлгэр, туульсад өгүүлдэг юм чинь. Гэвч хүн төрөлхтний түүх дандаа дээшээ, дэвшил рүү тэмүүлж иржээ. Үлгэрт гардаг олон олон мөрөөдлийг үнэн болгож хэрэгжүүлж чаджээ.
Монгол Улс, түүний нийслэл Улаанбаатарын хувьд тулгамдсан асуудал утаа. Тэр нь гэрээс үүдэлтэй. Орчин үеийн тохилог орон сууцаар хүн амаа толгой дараалан хангаж чадаагүй цагт монголчууд гэрт суусаар байх болно.
Гэр бол тийм ч муу муухай зүйл огт биш. Архитекторын гайхамшигт шийдэл, байгаль орчинтойгоо гайхалтай зохицож нийцсэн хосгүй нандин ховорхон бүтээл. Тэр үнэн гэдгийг нь ч саяхан дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрчихлөө. Азербайжаны нийслэл Баку хотод болж өнгөрсөн Дэлхийн биет бус соёлын өвийн хорооны хуралдаанаар монгол гэрийг ЮНЕСКО-гийн дэлхийн биет бус өвд бүртгэн авч баталгаажууллаа.
Гэр бол хүн төрөлхтний, түүний дотор нүүдэлчин ард түмнүүдийн түүх, соёлын үнэт өв эрдэнэс гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ. Гэвч гэрийг адлах нь манайд цөөнгүй. Утаа таригч ундарга гэж үздэг. Нийслэл Улаанбаатар хотыг хордуулж бохирдуулагч гэж нэрлэдэг. Хүн амын ихэнх нь гэрт сууж, гал түлж байгаа цагт утаа тортог тасрахгүй гэж үглэдэг. Тэр бас үнэний хувьтай.
Өвөлд даарахгүйн тулд иргэд нүүрс түлж л таараа. Өөр яах юм. Тэгж яривал гэрээс гарах утааг яаж багасгах вэ гэж ганц өнөөдөр ч ярьж буй биш. Зуун жилийн өмнө нийслэл Хүрээнд гарч байсан “Шинэ толь хэмээх бичиг” сонины шарласан хуудсыг сөхөж харахад Хүрээн дэх гэр олширлоо. Утаа май тавьж байна.
Гэрээ цөөлж, дүнзэн байшин барихаа нэмэгдүүлье гэж их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн уриалж байсан байдаг.
Тэгэхээр энэ нь дөнгөж өнөөдөр үүсч, цоо шинээр босч ирсэн асуудал биш болох нь тодорхой байна. Ганц манайхыг ч зовоосон асуудал биш юм. Гучаад жилийн өмнө Хөх хотод очсоноо би тодхон санаж байна. Хөх цэнхэр бус нүүгэлтсэн хав хар хот байв. Хөх хотын захаарх навтгар шавар байшингуудад шахцалдаж суудаг дотор иргэд нь нүүрс түлдэг аж. Яг л өнөөдрийн манай гэр хороололтой адилхан. Гудамжаар нааш цааш хөлхөлдөх хүмүүс нь алчуур, ороолт, амны хаалтаар ам хамраа битүүлж таглана. Хүн бүрийн хөндүүр эмзэг сэдэв, удирдагчийнх нь толгойны ганц өвчин энэ байлаа. Өнгөрсөн жил Хөх хотод ахиад очлоо. Нүдэндээ итгэсэнгүй.
Цэлмэг хөх тэнгэр мэлтийж, алтан шаргал наран нүд гялбуулан гэрэлтэнэ. Утаа униар алга. Хөглөрсөн навтгар дагзнуудаа газрын хөрснөөс арчин цэвэрлэж, тэнгэр баганадсан өндөр өндөр барилгатай хэдэн арван хорооллыг сүндэрлүүлэн босгожээ. Хөх хотын гудамж талбайд битүү мод бут тарьж, алаг цэцэгсийн хүрээлэн, усан оргилуудыг энд тэндгүй буй болгосон аж.
Эргэн тойрных нь элсэн толгод, тал хөндийг тариа ногооны талбай, ой мод, бут сөөгөөр булж хучсан байна. Тэнхээ заан хөдөлж хөрөнгө мөнгийг хайрлалгүй урсгажээ. Элсний нүүдлийг зогсоож, цөлжилтийг хязгаарлаж чадсан байна. Үр дүнд нь Хөх хот дэлхийн хамгийн цэвэр хотын нэг болж хувирчээ. Айх аюул түүх болон үлдэж агаар орчин нь цэвэршээд хүн зон нуурын цэнгэг усанд хуран цугларах усны шувууд адил Хөх хотын зүг тал бүрээс очих аж. Тэд асуудлыг шийдэж чаджээ. Бид ч гэсэн шийдэх л учиртай. Дутах юун билээ.
Төр засаг, цэцэн цэлмэг ухаантай удирдагчид маань ажиллаагүй биш ажилласаан. Өнгөрсөн 20 жилийн турш өдөр шөнөгүй хөлс дуслуулан хөдөлцгөөсөн. Бүр ханцуй шамлан зүтгэцгээсэн. Хэдэн зуун мянган утаагүй зуух гаднаас оруулж ирж шахлаа. Утаагүй шахмал түлш үйлдвэрлэх гэж олон жилийн турш овсгоо гарган оролдлоо. Налайх, Бага нуурын нүүрсийг шуудайлж вагон вагоноор нь зөөгөөд айл бүрт тарааж хүртэл үзлээ. Нийслэл Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлж “Цэвэр агаар” төсөлд тэрбум тэрбумаар нь шидлээ. Харамсалтай нь ямар ч үр дүн гарсангүй.
Гэр хорооллын асуудал, ужгирч архагшсан утааны хорыг арилгаж чадсангүй. Сүүлдээ ч сэтгэл, итгэл алдрах тийшээ хандаад явчихлаа. Ямар сайндаа Ерөнхий сайд нь хүртэл надаас үүнийг гурван жилийн дараа асуугаарай, тэгвэл хариулья гэж байх билээ. Үүнийг шийднэ гэдэг үлгэр юм байна гэж боддог хүний тоо өнөөдөр улам бүр нэмэгдэж, эмч мэргэжилтнүүд үгээ барж байна. Энэ байдлаар ахиад хэдэн жил үргэлжилбэл Их тэнгэрт залрах ихэс дээдэс, Улаанбаатарыг тойрсон уул толгодын ам салаадад өвөл зунгүй суух орд харшаа сүндэрлүүлсэн цөөхөн баячуудаас бусад нь өвчин зовлонд өвч нэрвэгдэж ханиалгадаггүй хүнгүй, хатгаагүй уушгигүй болох нь тодорхой боллоо.
Гэтэл онц сонин юм болов. Саяхны нэг өдөр УИХ-ын дарга З.Энхболд “Та минь ээ утаа гаргадаггүй, тэгсэн атлаа дулаанаа алддаггүй гэр байна” гэж телевизээр хэлэх нь тэр. Түүний энэ үг гэрэлт нарны дор гэгээн цагаан өдөр аянга ниргэж, цахилгаан цахих шиг содон сонсогдлоо. Чихэндээ итгэсэнгүй. Сониуч зан хөдлөөд маргааш нь “Таван богд” компанийг зорив. Үнэн, худал хоёрын хооронд дөрвөн хуруу зай бий гэж бодлоо. Чихээр сонссондоо итгэл нүдээр үзэхээр зорьж яваа нь энэ. “Таван богд” группынхэн цэлгэр том хашаандаа таван ханатай цагаан гэр босгосон байв. Яндан байхгүй нь шууд нүдэнд тусав. Орлоо.
Тоононы гэгээвчийг вакуум шилээр битүүлжээ. Гэрт цэлмэгхэн, гэгээтэй аж. Зуух алга. Гэрийг тус компанийн хамт олны үйлдвэрлэсэн хонины ноосон дээвэр, туургаар бүржээ. Гэрт нэмэх хорин нэгэн хэмийг зааж байлаа. Хананд агааржуулагч аппарат байх агаад гэр доторх бохирдсон агаарыг гадагшлуулж, гаднаас цэвэр агаарыг шүүн дотогшлуулдаг гэнэ. Тийм болохоор тоононы гэгээвчийг онгойлгох шаардлага үгүй аж.
Шалыг дороос нь цахилгаан гүйлгэн халааж дулаацуулжээ. Гэрийг дулаацуулж буй гол эх үүсвэр нь энэ гэнэ. Шөнийн цагаар нэмэх хорин тав, түүнээс дээш хүргэж халаагаад бүтэн өдрөө барьдаг байна. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль дүрмээр жил бүрийн 11 дүгээр сараас дараа оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл шөнийн цагт зарцуулсан цахилгааны хэрэглээний үнийг тавин хувь хөнгөлдөг ажээ. Үүнийг тооцон бодож үзэхэд гэрийн халаалтад зориулах нэг сарын цахилгааны үнэ өртөг ойролцоогоор жаран мянган төгрөг болж байна.
Гэтэл гэрт аж төрж буй нэг айл жилд дунджаар таван зуун мянган төгрөгийн нүүрс зарцуулдаг. Нэг тонн нүүрс шатаахад 1.37 тонн нүүрсхүчлийн хий ялгардаг. Өөрөөр хэлбэл шатаасан нүүрснээсээ илүү хэмжээний нүүрсхүчлийн хий үйлдвэрлэдэг гэсэн үг. Гэрт аж төрдөг нэг өрх жилд дунджаар таван тонн нүүрс түлж бараг долоон тонн нүүрс хүчлийн хий ялгаруулан агаар, орчныг бохирдуулдаг байна.
“Таван богд” группынхэн гэрийн дээвэр, туурга хийх хонины ноос боловсруулах үйлдвэр барьж байгуулаад дуусгаж байна. 2014 оны 3 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгнө. Эхний үед жилд дунджаар 1000 тонн ноос боловсруулж угааж цэвэрлэж бэлэн болгоно. Улмаар 2000-3000 тоннд хүргэх юм байна. Тэд хонины ноосыг хольж хооронд нь барьцалдуулах аргыг удтал эрж хайжээ.
Япон, Малайз, Сингапур, Австри... яваагүй газаргүй гэнэ. Япончууд аялагч жуулчлагчдад зориулж бүхэл бүтэн гэр хорооллын зочид буудал байгуулаад, еврейчүүд болохоор Америкт хүртэл Монгол гэрийн гайхамшгийг үзүүлж гайхуулж яваа ажээ. Тэд, ер нь гаднынхан нэг л зүйлд гол анхаарлаа хандуулжээ.
Энэ нь ганц гэрт төдийгүй орчин үеийн бүх байшин барилгад шууд хамаатай асуудал юм байна. XXI зууны хот байгуулалтын тулгамдсан гол асуудал болж хувираад байгаа аж. Дулааныг удтал хадгалж чаддаг, гадагш алддаггүй ямар хана, туурга, дээвэр байж болох вэ гэсэн асуулт. Эрчим хүчийг хэмнэх, хэмнэлттэй зарцуулахад амин чухал ач холбогдолтой.
Энд тэндгүй янз бүрийн сорил туршилт хийж үзжээ. Ингээд хонины ноос шиг дулааныг найдвартай хадгалж барьж чаддаг зүйл үгүй болох нь тогтоогджээ. Австри зэрэг улс оронд амжилтай хэрэгжүүлж бүх байшин барилгынхаа хана, дээврийг хонины ноосон бүтээгдэхүүнээр доторлон дулаалаад эхэлчихжээ.
Үр дүн нь гайхалтай байгаа юм байна. Хонины ноосоор доторлож дулаалсан хана, туурга, дээвэр зуун жилийн настай, элдэв үнэр танаргүй, хорхой шавьж иддэггүй нь нотлогджээ. Үүнийгээ XXI зууны европын барилгын технологид гарч байгаа үндсэн нэг дэвшил, эрчим хүчний зарцуулалтыг үлэмж хэмжээгээр багасгаж, агаарын бохирдлыг бууруулсан хосгүй ховорхон арга зам мөн гэж үзсэн байна.
Европчууд энэ аргыг байр байшинд хэрэглэж болж байгаа юм чинь бид уламжлалт гэртээ нэвтрүүлж утааг бууруулж яагаад болохгүй байх билээ гэж “Таван богд” группынхэн бодолхийлсэн байна.
Монголд Улаанбаатар хотод гэхэд 83 мянга 900 айл гэрт сууж байна. Зөвхөн гэрт төдийгүй байшин барилгын хана дээврийг доторлож дулаалах давхар давхар ач холбогдолтойг ч тооцоолжээ. Бурханы авралаар Монгол орон мал аж ахуйн орон. 17.9 сая толгой хоньтой.
Сүүлийн хориод жилд хэнд ч хэрэггүй, авч ашиглах эзэнгүй шахам хот, билчээрээр ил задгай хөглөрч хаягдаж байсан ноосыг улсын хэмжээгээр нийлүүлж нэгтгэвэл 25 тоннд хүрэх юм байна. Ганц нэг жилийн өмнөөс л улс үүнд анхаарч шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Зөвхөн 2013 онд 189 хоршоо, аж ахуйн нэгж, үйлдвэрийн худалдан авсан ноосны хэмжээ 18.8 тоннд хүрчээ. 800 гаруй тонн хонины ноос биржээр арилжаалагдаж экспортлогдсон мэдээ байна. Энэ их ноосыг боловсруулж ашиглах ёстой билээ.
“Таван богд” группынхний шинээр барьж байгуулсан хонины ноос боловсруулах үйлдвэрийн ач холбогдол чухам үүнд оршиж байна. Тэд хана, туурга, дээврийг доторлох хонины ноосыг хооронд нь наалдуулан барьцалдуулах аргыг олж чаджээ. Галд шатаж дүрэлзэхгүй, зөвхөн умлах галд тэсвэртэйд тооцогдож буй гэнэ. Эл асуудлыг дагнан судалж буй нэг эрдэм шинжилгээний байгууллага бүтэн таван жил ажиллаж буй боловч хараахан эцсийн хариуг гаргаж чадаагүй байгаа сурагтай.
УИХ-ын дарга З.Энхболд “Таван богд” группынхний утаагүй дулаан гэрийн тухай шинэ санаачилгыг өндрөөр үнэлжээ. Улаанбаатар хотын дарга нарт үүрэг даалгавар өгч Чингисийн талбайд ил задгай барьж түмэн олонд үзүүлж харуулахыг зөвлөмж болгосон байна. Монгол хүнд нэг өвөрмөц зан чанар бий. Чихээр сонссондоо барагтай бол итгэдэггүй, нүдээр үзэж байж сая үнэмшдэг. Үнэрлэж, тэмтэрч, барилж үзэж байж сэтгэл ханадаг.
Тэгэхээр УИХ-ын дарга уншигч танд тэр бололцоог нь олгохоор шийджээ. Миний энэ эргэцүүлэл өгүүллийг нийтлэгдэх үед утаагүй дулаан гэрийг төв талбай дээр барьчихсан байх биз гэж найднам. Та очоод нүдээрээ хараарай.
Өгүүллийнхээ эцэст эл санаачилгын эзний тухай цөөн үг хэлье. Цагаачийн Баатарсайхан хэмээх дэндүү даруухан хүү бий. Хийж бүтээхийн төлөө төрсөн энэ бизнесмен 20-иод жилийн өмнө ямааны ноолууран бүтээгдэхүүний “Говь” үйлдвэрийг хөл дээр нь босгосон нэгэн. Одоо бренд бүтээгдэхүүнүүд нь Монголд төдийгүй дэлхийгээр нэг таржээ. Бас Улаанбаатар хотноо “Улаанбаатар принт” хэмээх өндөр хүчин чадалтай хүчирхэг хэвлэх үйлдвэрийг ч тэр байгуулсан юм. Таван өнгөөр зэрэг хэвлэдэг, хэвэлмэл бүтээгдэхүүнүүд нь аль хэдийнэ бүгдэд танил болжээ.
“Кемпински” хэмээх зочид буудалтай, тэнд нь олон улсын хэмжээний хурал цуглаан байнга болж байдаг, гадныхны нүүрийг тахалдаг цөөхөн буудлын нэгэнд тооцогддог. Дархан-Уул аймагт байгуулсан үндэсний гурилын үйлдвэр нь Монголдоо толгой цохих боллоо. Өнөөдөр утаагүй дулаан гэрийг ард түмэндээ санал болгож байна. Энэ мэтээр хэлэх юм бишгүй.
1999 онд би “Тэрбумтан” хэмээх романаа уншигчиддаа өргөн барьсан юм. Монголын нийгмийн тавцнаа тодрон товойн гарч ирж буй үндэсний хөрөнгөтний дүр төрхийг бүтээх гэж оролдсон. “Буян”-гийн Жагаагаас эхлээд “Цагаан лавай”-н Баяндалай хүртэл мөн ч олон хүнтэй уулзаж учирсан даа. Бизнесчдэд шингээстэй байж болох өвөрмөц содон шинж төрх, нийтлэг дүр төрхийг эрж хайж явсан ухаан нь тэр.
Зовж зүдэж явж Яримпил гэдэг хархүүгийн дүрийг босгож билээ. Уншигчид ам сайтай угтсан. Утга зохиолын их шүүмжлэгч Ц.Хасбаатар, Х.Сампилдэндэвээс эхлээд нэг биш мэргэжилтнүүд урмын үгээр мялаасан. Одоо эргээд бодоход бизнесч Ц.Баатарсайхан шиг жинхэнэ эх оронч бүтээн байгуулагчдын эрэлд хатаж явсан юм байна. Миний мөрөөдөл талаар өнгөрсөнгүйд баярланам.
Үндэсний хөрөнгөлөг, эх оронч сэтгэлгээтэй бизнесчид өсч өндийж эхэлж байгаа юм байна. Эдний гарт эх орны хөгжлийн ирээдүй бий. Тэднийг бүх талаар дэмжих хэрэгтэй. Тэргүүн ээлжинд утаагүй дулаан гэр төслийг нь хөхиүлэн дэмжмээр байна. УИХ-ын дарга дэмжлээ. Бусад нь яадаг бол, харцгаая бүгдээрээ.
(МУСГЗ, зохиолч, сэтгүүлч) Т.Баасансүрэн
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
mash saihan bna.hurdan delgeruulj ajil bolgoh heregtei...
Yag mar goe medee be.Bi urgelj l mongol ger avch ach zeegee gert amidruulj uzeh yumsan gej boddog bailaa. Minii husel bueleh ni. Bas ene bugdiig sanaachilsan Baatarsaihandaa bayr hyrgey.
ene bol mash zuv.
Тэр үлгэрийн гэрт чинь бас ядуу нь биш баян нь амьдрах юм байна даа тиймээс 1 уртаа гэгч нь санаа алдачья даа
yu ch meddegvin bn,,gol xvchin zvil bol tsaxilgaanshvvdee,,busdaar xoninii nooson esgiigeermongolchuud xeden zuun jil geree dulaalj irlee,,iiim xotsrogdson balai ymnii orond xurdan tsaxilgaan stanc bari,,barilga oron suutsaal bari,,,ger bol odoo vnexeer xotsrogdson,,,xereggvie
Ymarsaihan medee ve bayrlalaa.Baatarsaihan bayr hurgie.Uls eh orondaa ashigtai ard tumendee tustai jm setgen buteesend bayr hurgie.Tcaashdiin ajild amjilt husie,sain saihniig husie
Ёстой сайхан мэдээ байна. Зөвхөн гэр гэхгүй бүх л байшин барилгыг дулаалж эрчим хүчний хэмнэлт гаргана гэдэг улс оронд маань маш их ашиг өгөөжөө өгнө.
Hi. Saixan medee bna. Bidnii Mongolchuudiin ertnii suuts ger maani delxiin shildeg oron suuts shuu. Gexdee orchin uyed toxiruulj jaaxan uurchlex xeregtei bna daa. Bolomjtoi bol uree tasalgaatai bolgox xeregtei bna.
Sehr sehr gut gej helmeer bna!
Сайн байцгаана уу? Сайхан л сонсогдож байна. Мянга сонсохоор нэг үз гэдэгдээ. Ямартаа ч, үэж харж, хэрэглэсэн улсуудын үгийг дуулж байж л болоодохъёдоо. Ганц л зүйлд жаахан зовниод байна, ...тооно маань битүү гэхээр..., уг нь агаарын солбицоо гадагшилж дотогшилж гэр цэвэр агаараар сэлгэгдэг бол ч башийлаа л даа. Уншиж дуулаад энэ толгойд бууж байгаа нь, нэг л бин битүү зүйл л болчихож оргиод болдоггүй ээ, тэгээд л дээрхийг хэлчихлээ.
Уг нь сайн бодвоос сая гаранхан хүнтэй хотыг боловсон утаа униаргүй болгох хэцүү биш байлтай төрийн хулгайчууд байхгүй болшүүдээ!!Гэрийн талаар бол сайхан мэдээ байна.Европчууд 20 см-ээс дээш зузаантай эсгийдүү холоос харвал хуучнаар шилэн хөвөн гэдэг байлуудаа тийм материалаар сүүдэр талдаа нэг үе,мөн ийм зузаантай хөөсөнцөрөөр хоёр үе дулаалаад эхэлчихсэн.Маш сайн үр дүнтэй байгаа гэсэн шүү!!!Манайхны хамгийн тэнэг бөгөөд устагмаар нэг зөрчил санаандаа таарсан үнэ хэлдэг.Ард түмэн ядуу байхад больмоор!!!Жаахан юм гарана 76 толойт нь булаацалдаад идчихэнэ.Дээр нь ард түмнээс асар их татвар авна.Энэ чинь ардчилсан нийгэм гээч чинь мөнүү???малнуудаа!!
Сайн байцгаана уу? Нэг зүйл хэлэх гэж байгаад тас мартчихсаан байтал Ачу эрхэм сануулчихлаа. "Таван Богд"-ынхон ч, мөн, Ачу эрхэмээ, өөрөө чгэсэн харж үзсэн болвуу, нэг имй зүйлийг. Өнөөгийн байшингийн дулаалгыг энэ АНУ-д ч, Канадад ч "шингэлчихэж", ямаршуухан гэж төсөөлөхөд дүйж очихуухайцаар хэльедээ байз..., "цементийн зуурмаг"-архуу гэхүүдээ, нэг тийм эдээр л шүршээд л дулаалгаа хийчих юм хөөе. Би хаанаас харж үзэв гэхээр АНУ-ын "DIY"/Do It Youself гээд нэг сувгаар/Direct TV, 230 гэсэн сувгаар,- манай гэрийнх болохоор ийм, бусдынх өөр байж ч магадгүй юм-, "Mike/Mike Holmes/ makes it right"/"Мик зүйгээр нь хийдэг"/ харж байсан. Чухам юуг ийн дулаалга болгоод, бас тэгээд, цементийн зуурмаг мэт зуурмаг болгоод тавьчихсанг мэдэхгүй ээ. Гэхдээ л сонин байдаг, Канадад ажиллаж амьдардаг, барилгад ажилладаг Монголчуудаас маань сураад мэдээд аваасай лгэж төрдөг юм. Ачу, өөрийн тань яриад буй шилэн хөвөн шиг дулаалгыг одоо ч гэсэн ихэнх айл гэр хэрэглэсээр байгаа. Тэр зуурмаган дулаалга жаахан үнэтэй болоод тэр гэж санагддаг.
чгэсэн-ч гэсэн, имй-ийм. Жич: маний дурьдсан нэвтрүүлэг Канадын нэвтрүүлэг тул Канад дахь Монголчууддаа хэлж буй ухаантай.
хониныхоо ноосыг бүрэн ашиглана гэдэг маш сайн байна
Монгол гэрийг халаах олон арга байна түүний нэг нь нарны эрчим хүчийг хуримтлуулаад бүтэн хоногоо даадаг батарей хийх явдал гэж би боддог. Энэ бол өртөг багатай үнэгүй шахуу одох эрчим хүчний эх үүсвэр тэгээд түүгээр шалнаас нь хананаас нь халааж болно Үүнийг шийдчихвэл Монгол улсад сая сая тн нүүрс шатаах хэрэггүй болно ш дээ. Сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг боломж бүрийг оновчтой сонгож хослуулан ашиглах хэрэгтэй. Хөдөлмөрлөх хэрэгтэй бид
Zahialgat marketingiin niitlel baina. Gol ny Tavan bogd noosnii uildver barijee de yanz ny!
Утааг мөнгө болгож харагчидын нэг гэвэл зохилтой. Одоо дараагийнхан ээлж хоолондоо орж байгаа юм шив дээ. Аль ч улсад дулаанаа цахилгаанаар шийдээд утаанаас салж байсан түүх байдаггүй. Утаа, үнс, агаарын болон хөрсний бохирдлоос 100% ангижирах цорын ганц арга нь байгалийн хий ашиглах л байдаг. Манай улс нүүрсний давхаргандаа байгаа байгалийн хийг хэзээ ашиглах тухай ярих юм бол доо.
áè÷èæ ñàíàà îíîî àâàõ íü çºâ, ãýõäýý ÿìàð ñîíèí óÿíãûí õàëèëòàé, ìààçðààä ìàðçàãíààä áàéãàà þì óó ãýìýýð áè÷äýã õ¿í áý.
Òýð çîðèãò ãýýä ñàéä áàéñàí íºõºð ñèíòàïîí ãýýä ãýð äóëààëíà ãýýä íýã þì õÿòàäààñ îðóóëæ èðýýä áàëàéðààä áàéñàí øèã þì õèéæ áîëîõã¿é ø¿¿.
ynexeer xaymd tycaj baibal caixan l zyil bna .xarin xen negnii mongo xiix arga baibal tyn xaramcaltai l yum
За сайн сайхны тухай бичиж ,ыярилцаж байгаа нз сайхан л б на.Харин үйлдвэрлээд гаргасан тэр ноосон эдлэл нь ямар үнтэй зарагдаж <халаадаг> бол!? Мань мэт нь үнийг нь дийлэхгүй л шургаж унах байх доо! Сэтгүүлч маань их үнэтэйг нь мэдээд дурьдалгүй өнөгрсөн байх л доо зайлуул!
Nogoo ger horoololiig bohiriin shugmand holbono gesen yasan! Hudlaa yum bicheed zuidleed baizgaa!
Naizaa tog tasarval holdoj uheh uu? Mongol shig erchim huchnii naidvargui orond hetsuuhen l um baina.Heleh ch ugui duraaraa heden tsagaar tog tasalna shuu.Bas ger horoolliin jorlon gej neg ayultai um baina.Gazriin gunii usand nevchij baigaag yu geh ve?