Хувьдаа малгүй, машингүй, орон сууцгүй, дэлгүүргүй, аж ахуйгүй, хувийн сонингүй, телевизгүй 80-аад онд “Бүү март! Мартвал сөнөнө” өгүүллийг залуучууд гараар хуулан тарааж, бие биедээ нууцаар дамжуулан уншиж байлаа.
Үнэнийг дэлгэсэн “Хориотой ном” хүчтэй. Монгол улс, монгол үндэстэн, Монгол-Орос-Хятадын харилцаа, коммунист дэглэмийн мөн чанарыг нээн тунгаасан өгүүлбэрүүдээс залуучууд үзэл суртлын хүлээсээ тайлж байсан юм.
Баабарын “Айл гэр болж тоглох нь”, “Бүү март! Мартвал сөнөнө”, “Алтан гурвалжин”-ы үнэн үгс, С.Цогтсайханы Хонхны дуунуудын аялгуу, Ц.Элбэгдоржийн онож хэлсэн бүхэн далан жил ноёрхсон коммунист үзэл суртлын ханыг нураахад хүч нэмсэн юм.
Нэг нам дангаар ноёрхсон систем нурж, Ардчилсан Үндсэн хууль 1992.01.23-нд батлагдан, чөлөөт нийгмийн үр соёолсон ч эрх чөлөөний төлөө тэмцэгчид гэнэн мөрөөдөмтгий, хуучин коммунист нам арга тактик, өмч хөрөнгө, шат шатны хэрсэн сүлжээ, тогтсон хэв “соёл”-оо тээсээр шинэ цагт орж явчихав.
Олон жилийн туршид боловсрогдсон улс төрийн ов заль, арга мэх маш нарийн байдгийг өнөөдөр долларын ханш, ажлын байр, цалин пүнлүү, нүүрсний үнээс ч чухал болтлоо дэрвэсэн хормойтой давхар дээлийн түүх ёстой л “Бүү март! Мартвал сөнөнө” гэж сануулж байна.
Давхар дээл өнөөдөр ч онц чухал болчихсон эд биш, ерөөсөө 1992 оноос хойших 22 жилд одоогийн МАН-ын хувьд уран мэх, Ардчилсан хүчинд бол унах мэх байсан юм. Давхар дээлийн намтар ардчиллын 22 жилийн түүхийн туршид хамт бичигдэж ирсэн, дахин давтагддаг жам ёсоороо л өнөөдөр ч Засгийн газар огцрох эсэх, АН эв эвдрэх, МАН илүү ашиг олох арга хэрэгсэл хэвээрээ байна.
Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн 2016 оноос хэрэгжих хугацааг мушгин гуйвуулж 2014 онд болгохоор “сайхан сэтгэл гаргаж”, дагуулан тонгорох, өөрсдийнх нь түүхэнд бичигдсэн нэр томъёогоор бол зүүний нугалаа завхрал гаргах замаар МАН дархан мэхээ энэ удаад бүр давхар уран хийж, АН дахиад л унаж байсан нүхнийхээ амсар дээр эргэж ирлээ. “Бүү март! Мартвал сөнөнө”
Давхар дээлийн намтар ардчилсан Үндсэн хуулийг баталсанаас зургаан сарын дараахнаас нь зөрчин бичигдэж эхэлсэн юм. Үндсэн хуулийн 29.1-д “УИХ-ын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй”гэж заан, давхар дээлийг үндсийн үндсээр нь эгнэгт хориглосон.
Улс төрийн олон жил боловсорсон ов мэх нарийн, Үндсэн хуулийг ч эвийг нь тааруулж, зөрчих чадвартай. Наадмын уур амьсгал орж, бөх, морь, дээлийн өнгө ярьж байх зуур 1992 оны 7 дугаар сарын 6-нд Үндсэн дүрэм зөрчин хориотой мэх хийж давхар дээл нөмөрчээ.
МАХН-ын 70 гишүүн баталсан УИХ-ын тухай хуулийн 22.1-д “УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр томилогдвол гишүүнийхээ бүрэн эрхийг хэвээр хадгална. Засгийн газрын бүрэлдэхүүнд байх УИХ-ын гишүүний тоо Засгийн газрын нийт гишүүний гуравны нэгээс хэтэрч болохгүй” гэж заажээ.
Ард түмэн наадамлаж, Ардын намынхан Үндсэн хуулийн шүүгээнд эвхээтэй үлдсэн давхар дээлийг хулгайлж аваад гоёсон юм. УИХ-ын гишүүн П.Жасрай Ерөнхий сайдаар томилогдож, Н.Энхбаяр, Л.Энэбиш, Ч.Пүрэвдорж, Ц.Гомбосүрэн нартай тавуулаа давхар дээл өмссөн байна.
Нэг Үндсэн хуулиар “Болохгүй” хэмээн хорьсон тул мянган хуулиар “Болно” гэж бичсэн ч уг нь “Үндэснээсээ тусдаа навч ургадаггүй” байгалийн жамтай адил. Улс төрд, ов мэхний их дэлгүүр болсон нам жам ёс, Үндсэн хуулийг зөрчиж, мутац хувиралд орсон учраас төрөлхийн гажигтай үр хөрвөлийг давхар дээлийн хормойдоо төрүүлэх чадвартай.
УИХ-ын тухай хуулин дээр нэмж, Засгийн газрын тухай хуулийг 1993 онд алх цохин “Давхар дээл” өмсөх давхар арга болголоо. Харин Ц.Элбэгдорж, С.Зориг, Да.Ганболд нарыг ТББ тэргүүлсэн, чөлөөт хэвлэл үүсгэсэн, нам удирдаж буйг нь давхар дээл юм биш үү гэсэн зарга түрүүлж үүсгэн Үндсэн хуулийн Цэцэд өрсөж асуудал тавиад, “харж үзэх” жишээтэй.
УИХ-ын гишүүн нь сайдын алба давхар хашиж болно гэж Үндсэн хууль зөрчин хоёр хууль батлан өөрсөндөө зөвшөөрөл олгоод ч орхиогүй, ардчиллынханд бол нам, эвслийн сонгуульт ажил эрхлэхийг нь хориглох эсэх асуудал болгож байсан түүхтэй.
Давхар дээл өмсөж аваад, хувийн өмч, мал, алтан ээмэг, бурхан хурааж, 70 жил хориглосон нам өөрсөддөө өрөм тос аягалав. 1992-1996 онд улсынх юм шиг өнгөтэй өөдтэй бүхэн цаанаа хувийнх, бүр цаашилбал хувьсгалт намынх болсон байлаа. “Бүү март! Мартвал сөнөнө”.
УИХ-ын 1996 оны сонгуульд “Ардчилсан холбоо” эвсэл 50 гишүүнтэй болмогц Үндсэн хуулийн цэц мөн л наадмын дараах амралтын өдрүүдэд буюу 1996 оны 7 дугаар сарын 17-нд давхар дээл өмсөж болохгүй гэсэн шийдвэр гаргажээ.
Үндсэн хуулийн нүд цавчих ёсгүй харуул манаач болсон цэц давхар дээл нөмрөх УИХ, Засгийн газрын тухай хуулийг 4 жилийн дараа олж харав. Ардчилагчид анх удаа эрх барихаар болж хоорондоо өрсөлдөж эхэлсэнийг Ардчилсан социалист хөдөлгөөн, МСДН-ын анхдагчдын нэг иргэн Д.Ламжав гомдол гаргаснаас санаж болно.
Давхар дээлтэй хүн нэг ч байхгүй М.Энхсайханы Засгийн газар Цэцийн энэ шийдвэрээс сарын дараа бүрдэв. М.Энхсайханы Засгийн газар төрсөнөөс 11 хоногийн дараа УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй. Орон сууц хувьчилж, суурь үнэ чөлөөлж, импортын татвар тэглэн, лангуу дүүргэсэн Засгийн газар дан дээлтэй төрсөнөөрөө буруутан болов.
Хийсэн ажлыг нь буруутгах аргагүй учир Үндсэн хуулиа хамгаалагчид болж, бирд нь бурханы дүрд хувирахад хүрсэн энэ түүх өнөөдөр ч яг давтагдаж байна. Дампуурсан банкийг хувийнхтай нийлүүлж аварсаных нь төлөө, авлигатай тэмцсэнийх нь төлөө, хахуулийн гол крант гаалийн дарга Х.Баатарыг гайтууллаа гэж Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад нь хоёр удаа огцруулж байсан тэр МАН, давхар дээлийн намтрыг эхлүүлж, бичиж, өмсөхийн ихийг өмсөж гоёхын дээдээр гоёж явсан тэр МАН өнөөдөр алдаа засах гэсэн Ерөнхийлөгчийн санаачилгыг мушгиж, ашиглаж, нугалаа болгож байгааг “Бүү март! Мартвал сөнөнө.
1996, 1997, 1998 онд УИХ-ын гишүүдийн Засгийн газрын бүрэлдэхүүнд эзлэх хувийг гуравны хоёр хүртэл нэмэх, сайд, сонгуульт алба, эрдэм шинжилгээний ажил эрхлэхээс бусад ажил хавсарч болохгүй гэх зэргээр хоёр сандал, хоёр тамга, хоёр тэрлэгийг бүр бататгав.
Энэ бүх нөхцөл 100 хувь давхар дээлтэй сайд нараас бүрдсэн Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн Засгийн газар 1998 оны 4 дүгээр сард байгуулагдахад хүргэв. Үндсэн хуулийн цэц мөн л гэнэт зөрчлийг олж харж, ардчилсан хүчний Засгийн газар 100 хувь УИХ-ын гишүүдээс бүрдсэн шинэ нөхцлийн эсрэг 1998 оны 10 дугаар сард давхар дээл өмсөж болохгүй гэсэн шийдвэр гаргалаа.
УИХ дүгнэлтийг хүлээж аваагүй боловч Цэц шийдвэрээ дахин баталгаажуулж, нэг ёсондоо Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг Үндсэн хууль зөрчсөн нөхцөл байдалд оруулав. МАХН буюу одоогийн МАН давхарлахаар нь олон жил хардаггүй, “Ардчилсан холбоо” эвслийн дан дээлтний Засгийн газар бүрдэхээр давхарлаж “Болно оо” гэдэг, давхарлахаар нь “Болохгүй ээ” гэдэг тоглоом ингэж давтагдаж, энэ янзаараа л 22 жил болсон байна. “Бүү март! Мартвал сөнөнө”.
Зөвхөн дан дээлтнүүдээс Засгийн газар бүрдэх ёстой гэсэн Цэцийн эцсийн шийдвэр гарсан 1998 оны 10, 11 дүгээр сард учраас 100 хувь УИХ-ын гишүүн бус сайд нараас бүрдсэн Ж.Наранцацралтын танхим 12 дугаар сард бүрдэв. Захианы хэргээс болж 7 сар болоод огцорч, Ерөнхий сайд Р.Амаржаргалаас бусад нь УИХ-ын гишүүн биш сайд нараас бүрдсэн 4 дэх Засгийн газар байгуулагдлаа.
Үндсэн хуулинд Ерөнхий сайд, сайд нар давхар дээл өмсөж болно гэж өөрчлөлт оруулав. Давхар дээлийн намтраас үзэхэд МАН өмссөн тохиолдолд хөндөгддөггүй ашигтай, ардчилагчдын хувьд бол Засгийн газар нь яаж бүрдэнэ, яг түүнийх нь эсрэг хуулийн өөрчлөлт жил, сараар хувирч ирсэн байна. Дан дээлтэй байгуулчихвал давхарлахыг зөвшөөрнө. Давхарлангуут нь хориглочихно. Дан болонгуут нь Засгийн газруудыг нь дараалан огцруулна. Тартагт нь тултал хямрааж аваад “Төрөө хямралаас гаргая” гэж уриалаад сонгуульд ялдаг.
Энэ сценариар 22 жил явсан учраас давхар дээлийн асуудал Засгийн газар, эдийн засаг, сонгуулийн ялалт, эв нэгдэл ба бутрал хагарлын үнэ өртөгтэй, МАН-д үргэлж хожоотой, АН-д хожигдолтой байж иржээ. МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл дунд яс хаях, нэгийнх нь эсрэг нөгөөг нь турхирах, хэсэг бүлгийг салгаж дэмжих талаарх МАН-ын технологи гайхалтай хорон байлаа.
Урт үстэй, халамцуу залуу арын халаасандаа бөөн мөнгөтэй, түүнтэй наалдсан богино банзалтай эрээгүй маягийн хүүхэн түрийвчтэй хэдээс нь хусч байгаа ухуулах хуудас бол нэг л жишээ. Залуу нь МҮАН, бүсгүй нь МСДН гэсэн хаягтай, “Итгэл алдрав, сэтгэл цөхрөв” гэсэн бичиг дагуулсан байж билээ.
Давхар дээлээ тайл, буцаад өмс гэх зэргээр 1996-2000 онд УИХ-д 25 гишүүнтэй МАХН-ын бүлгийн дарга Н.Энхбаяр нар ардчилагчдаар бөмбөг шиг тоглож байхад дөрвөн Засгийн газар огцорч, С.Зоригоо алдаж, гурван гишүүн нь улсад ямар ч хохиролгүй, өмдний бүс, үзэг хахуульд авсан хэргээр шоронд сууж, дан дээлтэй Ерөнхий сайд болох гэсэн Да.Ганболд 7 удаа буцаагдаж байв.
Элсний 13 нөхөр МАН-тай гэрлэж, эцсийн дүндээ эвсэл нь задран, МҮАН, МоАН, МСДН гэсэн гурван нам 2000 оны сонгуульд салж ороод салам ялагдсан. “Бүү март! Мартвал сөнөнө”
Анх удаа эрх барьсан ардчилагчид туршлагагүй, “Айл гэр болж тоглохдоо” эв нэгдэлгүй, муу юманд сайн биш байсан нь ов мэхний их дэлгүүр, сан хөмрөг болсон одоогийн МАН-д ашигтай, алдаан дээр нь дөрөөлөх сайхан боломж байлаа.
Монголыг Монголтой нь байлдуулна, хувааж захир гэдэг шиг ардчилагчид хоорондоо хөлөө жийлцэхээр салж сарниж, овтой хуучин өрсөлдөгчийнхөө идэш болж, дараагийн сонгуульд ялагдахдаа бүр далаараа нам тавиулдаг түүх давхар дээлийн намтартай хамт гурав дахь удаагаа давтагдах уу, үгүй юу? 1996, 2004, 2012 оны амжилт бүхэн эв нэгдэл, эвсэлтэй, 2000, 2008 оны сонгуулийн ялагдал эвсэл нь задарсан, салсан, нам хуваагдсаны дүн.
Эр хүн шартаж, эмэгтэй хүн жирэмсэлж ханахгүй гэдэг шиг Ардчилсан нам засаг барьж, Ардын нам жагсаж сурахгүй юм байна гэдгийг ард түмэнд гурав батлаад өгвөл 2016 онд ахиад л хожигдол ирнэ. “Бүү март! Мартвал сөнөнө.”
УИХ 1996-2000 онд 51 гишүүнтэйгээр хуралдааны ирц хүчинтэйд тооцогддог Үндсэн хуулийн заалттай, “Ардчилсан холбоо” эсвэл хувь заяаны эгзгээр 50-иулаа, Уламжлалын нам, О.Дашбалбар агсанд нэг товчлуур үнэ цэнэтэй байсан юм.
2000 онд МАХН буюу МАН УИХ-д 72 суудалтай болж аваад, Үндсэн хуулинд 7 муу өөрчлөлт оруулан, саяхан л огт болохгүй хориотой байсан давхар дээлийг тухлан нөмрөв. Н.Энхбаярын Засгийн газрын 13 гишүүний 4 нь давхар дээлтэй, 9 нь дан дээлтэй байсан нь өнөөгийн 19 сайдын 17-той харьцуулахад наанаа даруухан хязгаартай харагдавч, цаанаа бол УИХ нь юун хяналт тавих, жинхэнэ доор нь орчихсон, хуулийн хэлтэс шиг нь л байлаа.
УИХ-ын даргаар С.Төмөр-Очир гэдэг хүн байгаа байхгүй нь мэдэгдэхгүй шахам бүтэн дөрвөн жил “томоотой тохитой” ажилласныг улс төр сонирхдог хүн ч бараг санадаггүй. Даргыг нь санахгүй байгаа гэдэг нь УИХ хяналт тавих үүргээ биелүүлээгүйн баталгаа юм.
УИХ-ын даргаас буучихад аятайхан ажил байвал нэр хүндээ ч бодохгүй төрийн хамгаалалттай хэвээрээ дэд сайд, МУИС-ийн захирал болоод яваад байсан өвгөн шүү дээ. Хуульч С.Нарангэрэл Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгуулах гомдлыг 2000 онд гаргаж, Цэц түүнийх нь дагуу шийдвэрлэсэн ч МАХН-ын давуу олонхийн УИХ хүлээж аваагүй. С.Нарангэрэл давхар дээл өмсүүлэхгүй гэснээрээ “намын дайсан” болж, хар жагсаалтанд бичигдэн, Цэцийн гишүүнээр томилогдохоор орох бүрт УИХ дээр МАН-ын бүлгээс удаа дараа унагасан юм.
2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэл, МАХН-тай тэнцсэн тул Ц.Элбэгдоржийн тэргүүлсэн эвслийн Засгийн газар бүрдэн ажилласны гуравны хоёр нь давхар дээлтэй байв. Дан дээлтэй Ерөнхий сайдын Засгийн газар ТОП авлигачдаар зарлагдсан гэх, нэгээс бусад нь давхар дээлтэй Ардын намын 10 сайдын өргөдлөөр огцорсон билээ.
Н.Энхбаяр 2005 оны сонгуулиар Ерөнхийлөгч болсон тул орон гарсан тойрогт нь М.Энхболд дэвшихдээ Ц.Элбэгдоржийг нэрээ татахгүй бол эвслийн Засгийн газар буюу цэнгэлдэхээ шатаана гэсээр гарч ирээд тэрнээсээ ч буцан, шууд давхар дээлтэн болсон. Задарсан эвслийн М.Энхсайхан, Д.Эрдэнэбат, нэг хүний нам байгуулсан Л.Гүндалай, Б.Жаргалсайхан зэрэг дэл сул хүмүүс нийлж мөн л 17 сайдын 15 нь өнгө өнгийн давхар дээлтэй Засгийн газрыг 2006 оны 1 дүгээр сард байгуулав.
Замдаа хоёрыгоо гээж оронд мөн хоёр давхар дээлтэй хүнээр нөхлөө. Н.Алтанхуягийн Засгийн газартай адилхан 17 хүнд давхар дээл өмсүүлсэнээрээ тэнцэж байгаа ч М.Энхболд өнөөдөр л тайлуулахын төлөө тайчих үзүүлбэр хийж буй нь өнөөх л МАН-д ашигтай, АН-д ашиггүй тэр түүх, танил сценари. 2007 онд бүрдсэн С.Баярын эхний засгийн газрын тал хувь нь давхар дээлтэн байв.
2008 онд дахисан С.Баярын, С.Батболдын засгийн газрын 15 сайдын 11 нь давхар дээлтэй байв. Мэдээж энэ цаг хугацаа МАН давхар дээлтэй байсан үе болохоор асуудал сөхөгдсөнгүй. Үндсэн хуулинд ахиад нэмэлт өөрчлөлт оруулах тухай судлах ажлын хэсэг л байгуулсан болохоос бус одоо тайлна, дараа хэрэгжүүлнэ гэсэн маргаанд хөтлөөгүй, ямар нэг хуулийн төсөл ч санаачилсангүй, нэг ёсондоо МАН өөрсдөө өмсөж давхар дээлийг өнөөдөр тайлах тухай хэзээ ч яриагүй.
ИЗНН-ын Д.Энхбат гишүүн УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан, давхар дээл тайлуулахаар санаачилсан ч давхар дээлэнд өнөөдөр дургүй болчихсон МАН-ынхан тэгэхэд хөдлөөгүй нь мэдээж билээ. Ж.Сүхбаатар нарын санаачилсан төсөл Байнгын хорооноос хэтрэлгүй унав. АН-ынхан Засгаас гарахад нөхөж орсон МАН-ын тавын гурав нь давхар дээлтэн байв.
Тайлах нь бүү хэл давхарласаар л байж ирсэн намтар. 2012 онд Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдож, өнөөгийн 19 сайдын 17 нь давхар дээлтэй гэж цоллуулав. Эд нар анх удаагийн биш сүүлчийн давхар дээлтнүүд, мэдээж МАН-ын биш АН-ын голдуу хүмүүс. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхнаасаа Ухаалаг төрд шилжих хүрээнд Засгийн газрын тухай хуулийг өөрчлөх санаачилга гаргаж, 2016 оноос хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан ч МАН-ынхан өнөөдөр тайлуулахаар мушгиж буй нь 22 жилийн АН-д ашиггүй, өөрсдөд нь унацтай намтар түүхээ давтаж буй танил тактик байна.
Давхар дээлийн тухай гоё яриа мэт боловч, Ерөнхийлөгч санаачилсан хуулийг нь мушгиж Засгийн газрыг огцруулахаар МАН-ынхан арга сэдсэн тул хориг тавихаа хоёргүй нэг утгаар илэрхийлэв. Уг нь санаачилсан Ерөнхийлөгч нь анхны төслөөр нь батлахгүй бол хориг тавих нь тодорхойг МАН-ынхан мэдэж байгаа.
Зорилго нь АН-ын дунд яс хаях, түүнийгээ мөлжих “Монголыг Монголоор нь” гэдэг салган тусгаарлах бодлого, болж өгвөл дараагийн сонгууль гэхэд бүр хуваах боломж олох, дотроос нь “элсний эсэргүү бүлгэм өмнөөс нь ахиад төрүүлэх, давхар дээлэнд дуртай гэж муухай харагдуулахад оршино. Эдийн засгийн хүндрэлийг эд нар бие дээрээ мэдрэхгүй, мах, талхны үнэ цээжлээд мартчихдаг улс.
Монголд муу л бол МАН-д сайн. Олон жилийн өөрсдийнх нь хуримтлуулсан асуудлаас, хийгээгүй ажил, аргалж хойшлуулж явж ирсэнээс нь үүдсэн долларын ханш, хөрөнгө оруулалтын хумигдлын үр дагавар нь өнөөдөр гарч буйг АН-д тохож хариуцлагаас мултраад, давхар дээлийг далимдуулахыг зорьж байна.
Дөрвөн засаг нь огцорч, орондоо унтах завгүй хоорондоо байлдсаар ардчилагчид биелээгүй амлалт, хийгээгүй ажил, эв эвдрэлтэйгээ ахиад ялагддаг түүхийг давтах тооцоотой. МАН нэрээ цэвэрлэж, өөрсдөө шинэчлэгдэх боломжгүй, тэр нь бараг давагдашгүй нөхцөл болсон тул АН-ыг хагалан бутаргаж ирсэн 22 жилийн сурсан мэхээ хэрэглэхээс өөр арга зам үгүй.
АН засаглаж, МАН жагсаж чаддаггүй гэдгийн цаана, давхар дээлийн хуулийн хугацааг мушгин гуйвуулж, Ерөнхийлөгчийн эрүүл санаачилгыг улс төрийн явцуу сонирхолдоо ашиглах бүрийн ард нэг л том үсгээр бичсэн, ардчиллын түүхийн эхэн үеийн алдартай өгүүлбэр бий. “Бүү март! Мартвал сөнөнө”
МАН-ынхан 90 хэдэн жилийн түүхээ кино хийгээд, боть ботиор нь зохио байгаад ярьдаг. Бид 24 жилийн түүхээ, алдаа оноотой нь шүүн тунгааж чадахгүй бол Бүү март! Мартвал сөнөнө
АН-ын хэсэг гишүүд
Сэтгэгдэл0
ҮНЭН ШҮҮ
tanart avah yum hiisen yu mzunduu baigaa gehdee idsen uusan chini bas zunduuuguus zunduu shuu.. ard tumniig saihan ugeer huurahaa bolio
Buu mart tegbel sununu Ardchilsan namiinhan Ta nart amjilt husie
mongolchyyd MAHAH gesen bolishvik namaas hezee salj sanaa amarah bol.
Баабар ба түүний ноход мон үү?
УИХ бол хууль тогтоогч байгууллага. ЗГ бол УИХ-ын баталсан хуулийг хэрэгжүүлэгч байгууллага. Тиймээс ЗГ нь УИХ-ынхаа дор нь байдаг үүрэг гүйцэтгэгч субьект. Гэтэл хуулиа ч өөрөө батлаад дараа нь түүнийгээ өөрөө хэрэгжүүлэх нь ашиг сонирхолын зөрчлийн болон дээд доод шатны ялгааг үгүйсгэж байгаа хамгийн том бөгөөд ноцтой хэлбэр юм. Үүнийг МАН дангаараа санаачилаагүй. АН энэ бүх хугацаанд засгийг хамт барилцсан болохоор цуг батлалцсан давхар дээлийг хамт өмч ирсэн. Энэ удаагийн сонгуулиар АН засгийн эрх барих болж ЗГ-аа шинэчилэлийн ЗГ гэж нэрлэсэн. Тиймээс олонхоороо шийдвэр гаргаж чадах болсон энэ боломжоо ашиглаад энэ алдаа завхралыг шинэчилэх ёстой юм. Үүнийг өөрсдөөсөө эхэлж шийдэхгүй байж Шинэчилэлийн ЗГ гэж нэрлэгдэх эрхгүй болно. Шинэчилэх засах ёстой юмаа шийдэхгүй эсэргүүцэж байж ямар юмных нь шинэчилэлийн ЗГ байдаг юм?
ДҮР ЭСГЭСЭН АРДЧИЛАГЧИД СӨНӨТҮГЭЙ. МОНГОЛ УЛС МАНДТУГАЙ.
Ardchilaliin nereer hulgai hiij baigaa novshnuudaa huvchilal nereer ulsiin hurungiig huvidaa zavshij ard tumeniig yaduurald hurgesen novshnuud! Mongol uls jinhene ardchilaliig husej bna.
Социалист нийгэм үнэхээр сайхан нийгэм бсан бол яагаад дампуурч түүх болсон бээ мал коммунистууд аа Өрсөлдөх чадваргүй үзэл сурталжсан нийгэм юу нь гоё бгаа юм МАН ын коммунистууд аа АН ыг хагалаад төр эргүүлнэ гэвэл бүтэхгүй шүү
ter niigmiig chin amerik gex xugiin xorchin nuxdyyd xor nairuulj bj unagasan yum udaxgyi ta nariin xutsaldaad bdag ardchlal nereer mgl gedeg jijigxen ulsiig yaj syiryylj alga bolgoxiig ard tymen uxaarch ta nariig yallax tsag irne ee...umxii tagjgaruudiin armi tun udaxgyi shiitgelee amsana...
Хувьдаа, хувьдаа л гээд байх юм. Эцсийн эцэст хүн мөнгө тэвэрч төрөөгүй, мөнгөө өвөртлөөд үхэхгүй. Хүний амьдралын утга учир гэж юм байна. Хувьдаа, хувьдаа гэсээр байгаад зөвхөн хувиа боддог, яавал бусдын мөнгийг салгаад авчих вэ гэхдээ юу ч хийж, хэнийг ч залилахаас буцахгуй тийм л замаар явж байна шүү дээ. Бусдын төлөө, эх орныхоо төлөө ажиллая гэсэн эгэл жирийн бодь сэтгэл байхгүй болж, ганцхан мөнгөний төлөө, өөрийнхөө төлөө л хөдөлнө гэсэн хар амиа бодсон өчүүхэн ядуу сэтгэлгээтэй болгосон доо энэ нийгэм хүмүүсийг. Цаашилвал яавал албан тушаал ахиж хүний дээр суухав, Од болж бусдад гайхуулахав гэдэг хийрхэл өвчинг нэмсэн.
Demjij bna . Bugd uuniig bodoj uhaarah heregtei yum daa.
Тэгээл мартаад л хурдан сөнөж далд орцгоолдоо та нарт өөр сонголт байхгүй бүгд өмдөндөө тавицан байгаа юм бнлдаа кккккъккъ
чи өөрөө сөнөж далд ор.
90 оны өөрчлөлт чинь бараг жагсаал цуглаан хийлгүйгээр аяндаа өрнөж байсан үйл явц шүү дээ. Харин яг энэ үед хэдэн нөхөр босож жагсаал цуглаан зохион байгуулчихаад хувьсгал хийчихлээ гээд байгаа юм. Энд ямарч эрсдэл байгаагүй, зүгээр урсгалаараа болсон үйл явц шүү дээ. Энэ дундаас "баатар" тодруулах гээд хэрэггүй. Тэд зүгээр л чоно борооноор гэдэг шиг л тухайн үедээ алиа алдчихсан , яахаас ч буцахгүй, тэр үедээ зүгээр л сул доройчууд л байлаа шүү дээ. Тэднийг өнөөдөр баатараар өргөмжилж миний ард түмнийг бүү доромжлогтун. Зүгээр цөөн хамт олонтой нэг байгууллагынхан дээш нь санаа оноогоо чулуудахад л энэ хувьсгал аяндаа болох байлаа шүү дээ. Энэ дундаас гавъяа байгуулсан хэмээн зарим нь өнөөдөр бүр рольдоо итгэчихжээ. Энд ямарч гавъяа байхгүй. Монголын ард түмэн өнөөдрийн тогтолцоонд зүгээр урсгалаараа орсон шүүдээ. Үүнийг шинжлэх ухааны зөв аргачлалаар судалвал үр дүн нь яг тодорхой гарна. Зарим нь бүр өөрсдийгээ партизан гэдэг болж, бас ганц нэг нь улсын баатар болчихоод инээгээд л, яг тийм гэж бодоод л давхиад байх. Энэ 23 жилд болсон үйл явдлуудыг харахад улс орныг харанхуй нөмөрсөн хар цаг үеийн эхлэл байсан гэхэд болно. Тэр цагаас хойш хорин хоёр жилийн дараа Монгол түнэр харанхуй дунд живчихсэн сүйрч буй улс үндэстний л дүр төрхийг илэрхийлсэн орон л болжээ. Сүүлийн хорин гурван жилд Монгол оронд болсон хэмжээ хязгааргүй гай гамшиг, устгал сүйрлийг эрүүл хүний ухаанаар тайлбарлахын ч аргагүй юм. 90 оны өөрчлөлт гэгчийг ямар ч зорилгогүй, төлөвлөгөөгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөр хийсний гайгаар өнөөдөр Монгол орон буруу замаар орж, осолдохгүй л газрын зураг дээр л улс гэж харагдаж, нэрлэгдэж байна. Өөрийн гэсэн Ерөнхийлөгч, парламенттай, шүүхтэй, тусгаар тогтносон, сүлд дуулал, төрийн далбаатай. Гэвч энэ бол зөвхөн өнгөн тал, ил харагдах хэсэг нь. Үнэн хэрэг дээрээ Монгол улс нь хоосон хөндий торх л болж хувирч байна. Монгол улс бол дотоод, гадаадын хулгайч нарт юу ч үгүй тоногдож, хоосортлоо цөлмүүлж буй хөөрхийлөлтэй нэгэн орон л болж буй дүр зураг харагдаж байна. Өнөөгийн "ардчилагчид","шинэчлэгчид", гэж өөрсдийгөө нэрлэгчид, мөн өөрсдийгөө улс орны унаган нам хэмээгчид нь үнэн чанартаа төрийн ордонд бус шоронд сууж байх ёстой этгээдүүд. Тэдний ард түмэнд амласан бүхэн өнөөдөр зүгээр л утаа адил замхарчихсан. Монголд ардчилал жинхэн утгаараа хэрэгжсэнгүй. Өнөөдөр хангалтгүй ардчилалтай 53 орны тоонд орж дарангуйлал руу дөхөж буйг олон улсын судалгааны байгууллагууд нотолчихлоо. Авлигаараа дэлхийд тэргүүлж жил ирэх бүр байр ухарч эрүүгийн гэмт хэрэгтнүүд төрд орж үүрлэсэн нь дэлхий нийтэд зарлагдчихлаа. Хэвлэлийн хагас эрх чөлөөтэй улс болсон гэдгийг нь бас л батлаад өгчихлөө. Эрх баригчид нь ард түмнээ хорин гурван жил доромжилсон нь газар нутгийн доройтол, ажилгүйдэл, ядуурал, архидалт, биеэ үнэлэлт, гуйланчлалаар нэг мөр батлагдчихлаа. Зөвхөн хорин гурван жил төрд ээлжлэн гарсан эрх баригчид л хүн төрөлхтний түүхэн дахь хамгийн адгийн муу муухай луйвар,дээрэм буюу эх орноо тонон сүйтгэж, дээрэмдэж, хулгайлсан зүйлсээ бүгдийг нь харьд гаргаж баяжсан хамгийн адгийн гэмт хэрэг хийж, харь толгойтой Монгол тонуулчид гэдгээ харууллаа. 1990 оны ямар ч тооцоо судалгаа хэт их хийрхлээс үүдэн ЗХУ-ын үзүүлж байсан бүх зээл тусламж зогсож, дэлхийн бусад улсуудаас зээл тусламж авах эхлэл нь тавигдсан юм. Гадны улсуудаас гуйж авсан зээл тусламж, дотоодын баялгийг хувьчлан зарж олсон тэр их мөнгө хаана байна? Салхинд хийссэн мэт ул мөргүй алга болсон. Арай тодорхой хэлбэл хулгайлагдаж, гадны улсуудад хадгалагдаж, эрх мэдэлтнүүдийн халаас руу гулсчихсан юм. Шуудхан хэлэхэд Монгол улс дээрэмдүүлэн баялгаа алдаж мөхөх шатандаа орчихсон явж байна. Ийм арчаагүй улс орон болгох гэж ийм ноомой ард түмэн байлгах гэж үе үеийн эх орончид, эцэг өвгөд минь халуун амиа өгч, бүлээн цусаа урсгаагүй юм шүү. Дэндүү ихээр харуусмаар байна. Монголын төрд мэдлэггүй, дүйнгэ, буруу гарын хоосон толгойтнуудын сүрэг цугласнаар энэ бүх гай гамшгийн эхлэл тавигдсан юм. Энэ бүх зүйл ердөө л өнгөн тал ил харагдах хэсэг нь. Харин цаана нь жинхэнэ хулгай, дээрэм, цөлмөлт яагдсан юм. Энд л бид Монголын "ардчилсан шинэчлэгчид" тэдгээрийн хамтрагч болох уугуул нам гэж өөрсдийгөө хөөргөгч нөхдүүдийн хамгийн том бөгөөд шившигтэй нууцыг дэлгэнэ дээ. Тэр нь юу вэ гэвэл Монгол орны Үндэсний баялагийг хэрхэн хулгайлсан түүхийг. Бага зэргийн тодруулгаар эхэлье. "Үндэсний баялаг" гэж юу вэ? Энэ бол эрүүл Монгол хүн, хэн ч халдашгүй онгон дагшин газар шороо, дэлхийд ховордсон ан амьтад, ард түмний бүтээн бий болгосон үйлдвэр заводууд, барилга байгууламж, зам тээвэр, тоног төхөөрөмж, үл хөдлөх хөрөнгө, орон сууц, патентууд төдийгүй улс орны байгалийн нөөц юм. Байгалийн нөөц янз янз байдаг. Агаар, ой, ус мэтээр сэргээгдэх нөөц, бас газрын хэвлийн эрдэнэс гэж сэргээгдэхгүй нөөц гэж байна. 1990 онд Монгол оронд хэдий хэмжээний үндэсний баялагтай байж вэ? Улс орныг сүйрэл рүү хөтөлсөн тэр мөчид хөөрч баяссан "ардчилагчид" тархиа худалдсан хуучин комуннистууд ямар олз олсон бол? Тэд Монгол орныг хэрхэн тонон дээрэмдэв. Үүнийг дэлгэе? Социализмын үед Монголчуудын бүтээн бий болгосон бүтээн байгуулалт, газар тариалангийн систем үйлдвэр заводууд, хөдөлмөрчин анги бүгд ор мөргүй устсан юм. Өмч хувьчлал нэрээр төрийн өмчийн гэсэн бүхэн үнэгүйгээр, зүгээр л хулгайчдын гарт орсон юм. 38 мянган га газрыг усжуулах хүчин чадалтай 135 услалтын системийн багаж тоног төхөөрөмжийг Хятад улс руу ачуулан хаягдал төмөрт тушаасан байна. Мөн 255 нэгдэл, 52 сангийн аж ахуй, 20 тэжээлийн аж ахуй, 250 эмчилгээ тэжээлийн цэг, 700 гаруй төв суурин, нэгдэл дундын 50 амралт, цагаан идээний 51 үйлдвэр, сүү тосны 400 завод, Монгол эхчүүдийн амрах, амаржих 320 байр, дизель цахилгаан станц 300, зочид буудал 320, улаан булан 600, малын хашаа 68 мянга, худаг 40 мянга, хүүхдийн кино театр, номын сан, олон арван үйлдвэр аж ахуйн газрыг тараан алга болгожээ. Монгол улсын мөнгө санхүүгийн түүхэнд урьд хожид гарч байгаагүй их хохирол сүйтгэл учруулж алт диллерийн хэрэг гэгчээр 4 тонн алт, 100 гаруй сая ам.доллар алдагдаж Монгол улсын валютын сан хоосорчээ. Мөн тэд хэдэн зуун сая доллараар үнэлэгдэх түүх соёлын үнэт өв булш бунханыг малтан ухаж гадагш нь зөөн дуусгаж халаасалж, дээрэмдсэн байна. Ерөнхийлөгч асан нэг нөхрийн санаачилгаар алт хөтөлбөр гэгчийг хэрэгжүүлсний үр дүнд Монгол улсын газар нутгийн нилээдгүй хувь нь лиценз нэрээр зарагдаж, нийт олгогдсон лицензийн тоо нь албан бус тоогоор 14734 болж хэдэн зуу, мянгаараа (хэд болсон нь үл мэдэгдэх) гол горхи ширгэж, говийн баянбүрдүүд хатан алга болжээ. Энэ бүхэн бол хулгайн ердөө л эхлэл. Жинхэнэ хулгай нь одоо эхлэх гэж байна. Хийрхэгчдийн гайгаар улс орон нэг л мөчид арчаагүй гуйлгачин болон хувирсан. Энэ үгийн шууд утгаарч, мөн хөрөнгө оруулалт, улс төр эдийн засгийн ухааны утгаар ч гэсэн тэр. Улс орныг дотоодын дээрэмчид эрээ цээргүй дээрэмдсэн бөгөөд тэрхүү хэмжээ хязгааргүй эрүүгийн маш богино хугацаанд үйлдсэн юм. Хорин гуравхан жилийн дотор шүү дээ. Одоо ч энэ дээрэм үргэлжилсээр байна. Монголын хөрсөн доорх баялаг, стратегийн томоохон ордуудыг гадаад дотоодын дээрэмчид хамтран юу ч үгүй цөлмөн дээрэмдэж дуусгахаар улайран зүтгэцгээж байна. Эдгээрээс дурьдвал 6,420 тэрбум тонн нүүрсний нөөц бүхий Таван Толгойн орд, 125,5 сая тонн нүүрсний нөөцтэй Нарийн Сухайтын орд, 29658 мянган тонн нүүрсний нөөцтэй Багануур орд, 564,1 сая тонн нүүрсний нөөцтэй Шивээ Овоо орд, 1104 тонн ураны нөөцтэй Мардайн орд 16073 тонн ураны нөөцтэй Гурванбулаг орд, 28868 мянган тонн ураны нөөцтэй Дорнод орд, 367,98 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй Төмөртэйн орд, 2,3 тэрбум тонн хүдэр, 26 сая тонн зэс, 1800 тонн алтны нөөцтэй Оюу Толгойн орд, 44400 тонн хүдэр, 1,280,850 тонн зэсны нөөц бүхий Цагаан суварга орд, 192,2 сая тонн фосфорит, 131034 тонн молибдени нөөцтэй Бүрэнхаан орд, 6,402,6 мянган тонн хүдэр, 2247,8 тонн хүдэр, 885,3 тонн метал цайрын нөөцтэй Төмөртэйн овоо орд, 1087,7 сая тонн хүдэр, 4,790 сая тонн зэсийн нөөцтэй үлдээд буй Эрдэнэт орд, 100 гаруй тонн алтны нөөцтэй Заамарын орд, 119 сая тонн газрын тосны нөөц бүхий Тамсагийн орд мөн бусад хэдэн мянган жижиг ордууд ззн дээр нэмээд хэн ч халдашүй Монголын газар шороо худалдагдаж (Солонгост зарагдсан, түрээслэгдсэн нь мэдэгдэхгүй байгаа ч ямар ч л гэсэн аль нэгээр нь шийдэгдсэн Халх голын үржил шимт 280 мянган га газар болон бусад нууцаар зарагдсан газар)-н уршгаар Монгол орны газрын зурагт хүртэл томоохон өөрчлөлт орох болж байна. Монгол улс захаасаа хумигдаж байна. Гол мөрөн ширгэж хатан бохирлогдож, говь хангай там болон хувирч, уул нурууд сэндийчигдэн, ургамал амьтан мөхөн сүйрлээ. Энэ бүхнээр тэдний дээрэм тонуул дууссангүй тэд Монголын томоохон гэж банк санхүүгийн байгууллагуудыг дампууруулж хэдэн зуун тэрбумаар нь халаасалж , дээрэмдэн цөлмөсөн юм. Үүнээс дурьдвал "ХОТШ, Сэргээн Босголтын банк, Ард банк, Сэлэнгэ банк Анод, Зоос, Хадгаламж" гэх мэтээр үргэлжилсэн юм. Тэдний шунал хэмжээ хязгааргүй болж ард иргэдийн халаас руу хүртэл гараа дүрж амжсан юм. Хадгаламж зээлийн хоршоо гэгчийг байгуулан өндөр хүүтэйгээр мөнгө өсгөх нэрээр мянга мянган иргэдийн хөрөнгийг хоосолж мөнгийг завшин үгүйрүүлсэн юм. Өнөөдөр байгалийн баялгаараа гайхуулж буй Монгол улсын гадаад өр итгэмээргүй хэмжээнд хүрчихжээ. 10 тэрбум ам.доллар хүн нэг бүртээ хуваагаад үзвэл Монгол хүн бүр 3500 ам доллар буюу 5 сая төгрөгийн өрөнд уначихаад байна. Энэ их өрний 7,5 тэрбум ам,доллар нь өнгөрсөн дөрвөн жилд засаг барьсан стандарт бус хамтарсан засгийн газрын үед тавигджээ. Энэ их мөнгө Монголын ард түмэнд наалдалгүй хаашаа алга болчихов? Түүхэнд байгаагүй үндэсний хэмжээний энэ дээрмийг гадныхан Монголын төрийн эрхийг удирдаж байсан, байгаа Монгол дээрэмчидтэй нийлэн Монгол орныг хэдхэн төгрөгөөр баруун солгойгүй худалдаж байгаа энэ цаг үед Монголын ард түмэн Хятад орноос бүх зүйлээрээ хараат байж тэднийг ихээр санхүүжүүлэн наймаа худалдаа нэрээр амь зогоож байна. Монголын хүн амын 70 гаруй хувь нь амьдралаа дээрэмдүүлэн үгүйрч хоосрон, 19000 цэвэр ариун охид минь амьдрахын тулд биеэ үнэлэн Монгол цус булингартаж байна. Ажил хөдөлмөрөөс тусгаарлагдсан 10000 мянга гаруй иргэд гудамжинд хог хаягдал түүн амь зогоож байна. 200 гаруй мянган залуус ажил хөдөлмөргүй нийгэмд гуйлгачин болсноос харь орны хар ажлын хүч, боол болох замыг сонгож байна. Монгол эх орон минь эзэнгүйрэн сүйрч байна. Монгол ахан дүүс минь амьдралгүй мөхөж байна. Бид хохирсоор байна. Харин хэн хожиж байна вэ? "Монголын ардчилал" загварыг боловсруулагчид манай ардчилсан шинэчлэгчид нар Монгол орныг зүгээр ангал руу "чулуудчихжээ. Тэд эрх мэдэлд байсаар байвал өнөөдөр ч ирээдүйд ч Монгол орны баялгийг үнэгүйдүүлж биднийг тоно хоосруулсаар л байх болно. Энэ бүгдийг зэрэгцээгээр "их хулгайд" оролцсон "харийн зөвлөхүүд Монгол орны толгойд сууж эх орноо худалдагчдыг араас нь удирдаж хулгайг дэвэргэсээр л байх болно. Эрх баригч нар олны нүдний өмнө эрх мэдэл, хөрөнгө мөнгөнд умбан бидэнд өдөр бүр хэрхэн яаж амьдрахыг минь зааж сургаж Монголын ард түмнийг минь доромжлон бах таваа ханган инээлдэж байна шүү дээ. Бид доромжлуулсаар л байх юм гэж үү. Бидэнд ирээдүй байхгүй гэж үү?
Ардчилалыг бөөцийлж өсгөөд 24 нас хүргэжээ.Юу гэдэг мангас болж томорсныг эргэн хараач Ардчилагчидаа! Ардчилалыг эхлүүлсэн өсгөсөн гэж бие биедээ баатар, төрийн шагнал өгч байхаар юу өсгөж бий болгосныг дүгнээд үнэнд нийцэх ялыг өгөх нь зүйтэй мэт.Ажил хийвэл дуустал гэдэгсэн.Анхнаас оролцоод одоог хүртэл хамт төр барьж яваа хошгируулагчид энэ бүх балиар зүйлүүдийнхээ хараалыг хүртээсэй. Авилгал Алуурчид,хулгайчид Авилгалчин,авилгал авагч Hiirhsen ARDCHILAL-r ard tumnii tolgoi-g ugaaj, ard irgediig uimeen samuun, heruul temtseld-d urialan duudsan ANARHIZM Эх орноо худалдагчид Эх орныхоо эрдэнэс баялгыг зөөгчид Хулхи шүүх, хүч хэрэглэгч цагдаа Монгол үндэстнийг доромжлогчид, сэтгүүлч,нийтлэлч Монголын эх орончдыг алсан алуурчин Анархист хошгируулагч ерөнхийлөгч Ард түмнийг үзэн ядах үзэл буюу ад-чилал Ард түмнээ турхирагч,хошгоруулагч ерөнхийлөгч Ард түмний баялгийг нефтийг хужаад тал засан өгсөн ерөнхийлөгч Ард түмнээ хулхидан хуурагч худал амлагч намууд Ард түмнээ хулхидан, авилгалаар цатгалдсан төрийн түшээд Хужаагийн эрлийз төрийн түшээд Хужаагийн боол төрийн бөөс Хортой хүнс, худалдагдсан гааль Хороор дүүрсэн газар шороо Гадныхны эрхийг хамгаалсан хууль Газар шорооноосоо хордон үхсэн ард түмэн Согтуу нийгэм Архин далай Бөөнөөр нь утаанд хордуулах хот Бүхэл эрдэнэсээ гадныханд бэлэглэх бичиг цаас Өвөг дээдсээ нулимсан БАлайБАРын түүх(нүүдэл суудал) Өвөр зуураа алалдан тэмцэлдэх жалга довны үзэл Монгол туургатнаа ад үзсэн Модон турга-тан Монгол хэлээ ад үзсэн яажгий хэлтэн Монгол соёлоо, мартагнуулсан модон соёл Хариуцлагагүй төр, худалдагдсан гишүүд,сайд Хариуцах төрөө боомилсон алуурчин хууль Монгол түмнээ шахаанд оруулсан ядуурал гуйлгачилал Монголоор дүүрэн актанд гарсан ямбий машинууд Урвагч, шарвагч, янхан, янхдалт Ухаанаа алдсан хөөрөлгөн залуус Эх орноосоо дайжсан Монголчуудын цуваа Эмгэг өвчнөөр дүүрэн дампуурсан эмнэлэг Хортой ,хогтой хужаа солонгос хоолны газар Хордож суудаг баар цэнгээний газар Эмх замбараагүй чанаргүй олон барилга Эрх мэдэлд дурласан хоосон толгойтой дарганцарууд Ширгэсэн гол ,шатсан ой,хордсон байгаль… Дурдаад дуусахгүй муу муухай бүхнийг Монголд бий болох үндэс суурийг тавьж өгсөн, тавилцсан ардчилагч нэртэй авилгалч нараа…хэлэх юм байна.Та бүхний зүүдэндээ үзсэн ардчилалыг Америкууд биш аугуу их өвөг дээдэс минь жинхэнэ утгаар нь хийсэн юм. Айлаас эрэхээр авдараа уудал.Америкийг дууриахаас түүхээ судал малнуудаа. Та бүхний Монгол түмнийг хулхидсан 24 жил үүгээр дуусах болтугай. Үнэнг мэдтүгэй ард түмэн минь Монголчууд минь..!!! Ардчилал Монголд жинхэнэ утгаараа биелээгүй.Монголд ардчилал байхгүй.Бид хошгорчээ.Бид ийм ардчилалыг 24 жилийн өмнө сонгосон гэж үү? Үгүй ээ ! Жинхэнэ ардчилалыг хөгжүүлэх гэж тэмцдэг энгийн ардын дууг нь хориод, улсаас хулгайлсан мөнгөөр худалдаж авсан тв, радиогоор өөрсдийгөө худал магтан хөөргөх, шагнаж урамшуулах адгийн луйварчид, хулгайчид, хошгируулагчдыг ард түмэн, мөнх хөх тэнгэр гэсгээнээ цаг нь болохоор!!!!!
бүх үг үсэгтэй чинь санал нэг байна!
Mongol ardiig demjij baina ungursun 24 jild bid hamgiin archaagui, hulchgar hulgaich, doligonuur, urvagch ard tumen bolson bid mungunii tuluu eh ornoo, naiz nuhduu, hudaldah bolson ni mongol tur caashlaad mongol undestenii gutamshig
Хэсэг гишүүд гэж хэн бэ? тэр цагийн "хөдөөний фракц" чухам их хурал, засгийн газрыг салангид байлгах гэж тэмцэж билээ. Тэдэнд амин хувийн эрх ашиг өчүүхэн ч байгаагүй ээ, Энхсайханы засгийн газрыг хууль ёсоор л хамгаалж байв. Элбэгдоржийн засгийг унагах сонирхол тэдэнд бас байсангүй, яагаад гэвэл, тэд МоАХ-чууд байсан, харин албан тушаал авч чадалгүй хулхидуулсан мүднякууд Элбэгийг маань унагасан, тэгээд тэд засгийг барьсан, харамсалтай нь, тэднийг соцдээкүүд маань жиийчихсэн, одоо яая ч гэхэв дээ,хөдөөнийхөн тэр акцид даан ч нэг оролцсонгүй билээ, тэдэнд эрхбиш монгол жудаг байдаг болохоор тэр л дээ. Тэр үеийн МҮАН-ын чуулганаар давхар дээл өмсөхийг яарсан лийдэр гэгчид 3 саналаар илүүрхэж байсан нь үнэн баримт, 58:61гэсэн дүниэй. Зориг нар хурал даргалсан, ховдын Галаа түдгэлзэж байсан даа. соцдээкүүд ч 100 хувь л яарч байсан. ёстой эз хөдөлж, оргазм нь сагаж байсан даа, одоо тэдний зарим нь эрхбиш ойлгодог юм уу, "ухаалаг төр рүү" гэх мэт үг хэлэх болж.Дараа нь Гончигоо даргатай 25 дүлзэн гээд л баахан цоллов,... гээд л тасралтгүй урвагч тодруулсаар байлаа. 2000 оны 12 сарын 06 өдөр бид нар чинь "эх орныхоо өмнө дахин төрсөн" биш бил үү? Албан тушаалтнууд нь шунал хүслийнхээ дээр ёс суртахууныг тавиасай билээ л гэх бодох юм даа,энэ их л хэцүү юм байх даа?
ZUGEER BAISAN YUMIG ELBEG GUAIL BANTAN BOLGOSON.KOMUNZMD BURUU BAIHGUI HARIN MONGOLCHUUDAD L ASUUDAL HUUCHIN ZASAGT NUUGDAJ BAISAN ERH MEDELIIN UVCHTUNGUUDTEI NIILSEN ARDCHILAGCH GEH UCHIRAA MEDEHGUI HUMUUS.
Энэ бүх хор шаарыг найруулагч нь Нямдорж бишүү
Ha buzaad daanch uhraggui ni orovdoltoi!
90 ОНД АРДЧИЛСАН ХУВЬСГАЛ ГЭЖ ЮМ МОНГОЛД БОЛООГҮЙ.АРДЧИЛАЛ ГЭДЭГ ЮМ Ч ЭНЭ ХОРВОО ДЭЭР БАЙХГҮЙ ХООСОН ЗҮЙЛ.ҮҮНИЙГ БҮҮ МАРТ МАРТВАЛ СӨНӨНӨ
урьд сайд хүн хоногт 10-аас доошгүй цаг ажилладаг байж билээ. гэтэл энэ ажлыг ИХ-ын гишүүн хийгээд байхыг бодоход их хурлын гишүүн гэдэг юу ч хийдэггүй зөвхөн мөнгөтэй хүний захиалгыг биелүүлэх талаар гүйж хэдэн халтар төгрөг олох вэ гэж гүйдэг улс байдаг бололтой. гишүүний туслах нэртэй баахан оодон банзалтай охидууд ордоноор хөшилдөж гүйлдсэн энэ баахан ажилгүй хүмүүсийг тэжээх гэж ард түмэн татварын доор сөхөрч байдаг юм байна. их хурал гэдэг бол болох ёсгүй юмыг болгож, бүтэх ёсгүй юмыг ч бүтээж, аюултай хортой зүйлийг ч аюулгүй хоргүй гэж ард түмний тархи угааж суудаг жинхэнэ авилгын уурхай болжээ. их хурал зориудаар нүдийг нь сохлож мөчийг нь санжуулсан тахир дутуу хууль үйлдвэрлэгч болжээ. АТГ-ыг өрөгдөл, захиалгаар хэрэг мөрдөх газар болгов. эрдэмтэн мэргэд, ард түмэн хахууль авсныг нь бүрэн нотлоод байхад бороогийн алт, оюутолгойн гэрээ хийгчдэд хэрэг үүсгэхгүй байгаа нь авилгын уурхайгаас захиалга ирээгүйтэй холбоотой ажээ. монголчуудаа авилгачдаа дэмжиж тайван амгалан сөнөж мөхцгөөе.