sonin.mn

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ын хэрэв Орос улс руу түрэмгийлсэн тохиолдолд тус улс барууны орнуудтай дайн эхлүүлнэ гэж мэдэгджээ. Энэ талаар Умард Солонгосын төв мэдээллийн агентлаг (KCNA) мэдээлжээ.


Түүний хэлснээр, хэрвээ барууны орнууд Орос руу “довтолж” эхэлбэл тэрбээр уг довтолгоог няцаахыг цэрэг армидаа тушаана гэж мэдэгджээ. 

 

Хойд Солонгосын удирдагч "Хэрэв АНУ болон түүний барууны дагалдагчид болох цөмийн зэвсэгтэй гүрнүүд манай ахан дүүс ОХУ-ын эсрэг цэргийн түрэмгийлэл хийх аюултай санаагаа орхихгүй, дахин довтолвол би 1945-46 оны гэрээний бүх заалт, үзэл санааны дагуу дайсны цэргийн түрэмгийллийг няцаахын тулд цэргийн хүч хэрэглэхийг баяртайгаар, эргэлзэлгүйгээр тушаана" гэж хэлжээ.  Ким Чен Ын мөн үүнийг Хойд Солонгосын ард түмний "ахан дүүс, нөхдийн ёсоор" биелүүлэх ёстой "ариун үүрэг" гэж нэрлэжээ.



Ж.Бат 

Эх сурвалж: unian.net