sonin.mn

Тавдугаар сарын 10, 11-ний өдөр БНХАУ, АНУ-ын худалдаа эдийн засгийн хэлэлцээний БНХАУ-ын ахлах эдийн засагч, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, АНУ-ын Сангийн сайд Жеффри Бессант болон худалдааны төлөөлөгч Жамиесон Грир нар Швейцарийн Женев хотноо худалдаа эдийн засгийн дээд хэмжээний хэлэлцээ хийлээ. Хоёр тал нэгдүгээр сарын 17-нд БНХАУ, АНУ-ын төрийн тэргүүн нарын утсаар хийсэн яриа хэлэлцээний үед тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэх асуудлаар илэн далангүй, гүн гүнзгий, бүтээлчээр харилцаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрч, яриа хэлэлцээнд дорвитой ахиц гаргасан гэнэ.

Хэ Лифэн хэлэхдээ, БНХАУ, АНУ өргөн хүрээтэй нийтлэг ашиг сонирхол, хамтын ажиллагааны өргөн орон зайтай бөгөөд хоёр орны худалдаа эдийн засгийн харилцааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүн юм. Өөр өөр хөгжлийн үе шат, эдийн засгийн тогтолцоотой хоёр том орны хувьд БНХАУ, АНУ-ын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд санал зөрөлдөөн, зөрчилтэй байх нь хэвийн үзэгдэл юм. Гол нь хоёр орны төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтод хөтлөгдөн, харилцан хүндэтгэж, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж хамтдаа хожих зарчмыг баримтлан, эрх тэгш яриа хэлэлцээ, зөвшилцлөөр асуудлаа зөв зохицуулах арга замыг эрэлхийлэх явдал юм. Худалдааны дайнд ялагч гэж байдаггүй. БНХАУ худалдааны дайн хийхийг хүсэхгүй ч үүнээс айхгүй. Хэрэв АНУ нь БНХАУ-ын эрх ашигт халдахаар баримталбал БНХАУ эрс шийдэмгий хариу барьж, эцсээ хүртэл тэмцэх болно. БНХАУ, АНУ-ын худалдаа эдийн засгийн харилцааг эрүүл, тогтвортой, үргэлжлүүлэн хөгжүүлэх нь хоёр орон, ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхийн зэрэгцээ дэлхийн эдийн засгийн өсөлтөд ч тустай юм. Хоёр тал хамтын ажиллагааны нөөц бололцоогоо гүнзгий ашиглаж, хамтын ажиллагааны жагсаалтыг сунгаж, хамтын ажиллагааны бялууг том болгож, БНХАУ, АНУ-ын худалдаа эдийн засгийн харилцааг тасралтгүй хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэн, дэлхийн эдийн засагт илүү итгэлтэй, тогтвортой байдлыг бий болгох ёстой гэжээ.


БНХАУ, АНУ худалдаа эдийн засгийн салбар дахь өөр өөрсдийн анхаарал хандуулж буй асуудлаар харилцаа холбоо тогтоохын тулд худалдаа эдийн засгийн зөвшилцлийн механизм байгуулахаар тохиролцсон байна.


Г.Бямба