sonin.mn

Монголчууд бол дэлхий дээр нүүдлийн соёл иргэншлийг тээж яваа бараг цорын ганц ард түмэн. Суурьшмал соёл иргэншлийг бүтээгчид бол байгалийн эсрэг буюу байгалийг өөрчлөх зүй тогтлоор хөгжиж ирсэн бол нүүдлийн соёл иргэншлийг бүтээгчид нь байгалийн хуулийг танин мэдэж түүнд зохицсон амьдралын хэв маяг, соёл иргэншлийг бүтээсэн юм.

XX зуунд социализмын өргөн хүрээтэй довтолгоо (XX зууны 50-иад оны эхнээс 80-аад он хүртэл), дараа нь зах зээлийн өөрчлөн байгуулалт буюу (XX зууны 90-ээд оны эхнээс одоо хүртэл) өнөө цагийн нийгэм-эдийн засгийн байдал, шилжилт хөдөлгөөн, уул уурхай зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр нүүдлийн соёл иргэншилд маш хүчтэй өөрчлөлт явагдаж байна. Өөрөөр хэлбэл, устаж байна гэхэд хилсдэхгүй.

Бид нүүдлийн соёл буюу монголчуудын уламжлалт соёлоо хадгалан хамгаалахын тулд нэгдүгээрт, уламжлалт соёлыг эрчимтэй судлах, хоёрдугаарт соёлын хэрэглээг бий болгох шаардлагатай.

Монголчуудын өв, соёлыг 1950-иад оны сүүлчээс өнөөг хүртэл ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн Угсаатан судлалын салбараас системтэй судалж ирлээ. Тэр нь угсаатны зүйн буюу аман түүхийн хээрийн шинжилгээний экспедиц юм.

Өөрөөр хэлбэл өнөөдөр хэлэх дуртай болоод байгаа биет бус соёлын өвийн судалгаа гэсэн үг. Энэхүү олон жилийн судалгааны хэрэглэгдэхүүнээ 10 ботиор хэвлэж олны хүртээл болгоод байна.

Угсаатны зүй, Аман түүх, Биет бус соёлын өвийн судалгаа гэдэг бол тухайн орон нутгийн иргэдтэй уулзаж, өөрийн нутаг ус, үүх түүх, удам угсаа, домог, шүтлэг, ёс заншилынхаа талаар тэдний ярьсныг хэлж байгаа юм.

Хэдийгээр аман түүхийн талаар олон арван жил (жараад жил) судалгаа хийгдсэн боловч өнөөгийн Монгол Улсын хүн ам, нутаг дэвсгэрийн байдалтай харьцуулахад тэр нь 40, 50 хувьд ч хүрээгүй. Өөрөөр хэлбэл, Монгол улсад уламжлалт ахуй, соёлын асуудлаар судлаачид очоогүй газар орон маш их байна гэсэн үг юм.

Угсаатны зүй, Аман түүх, Биет бус соёлын өвийн судалгаа өөрийн гэсэн онцлогтой. Археологийн судалгаанд хадны зураг, булш бунхан, хөшөө дурсгал, хот суурингийн үлдэгдлийг ашиг хонжоо хайгч, тонуулчид очоод ухчихгүй бол хэдэн мянган жил оршин хадгалагдаж лрсэн, цаашид ч байж байх зүйлүүд.

Тэгвэл угсаатны зүй, аман түүхийн судалгааны онцлог нь хүндээр тогтдог. Дорж, Дулмаа, Бат гуайг бид 150 наслуулж чадахгүй. Дорж гуай маргааш ч хорвоогийнхоо жамаар өөд болохыг үгүйсгэхгүй. Тэгэхээр, манай уламжлалт соёлыг тээж яваа, тээгчид үе үеэрээ бурхан болоод дуусч байна.

Хүний нэг үе солигдоход уламжлалт соёлын тухай, аман түүхийн судалгаа хийх асуудал маш хүнд болно. Уламжлалт соёлоо дамжуулж, сурталчилж, өвлүүлж үлдээдэг залгамж нь байхгүй болчихно.

Манай улс XX зуунд эрчимтэй хотжсон, хүн амын шилжилт хөдөлгөөн, үйлдвэржилт, өнөө цагийн нийгэм, эдийн засгийн байдал, уул уурхай гээд энэ бүхнийг дагаж уламжлалт нүүдлийн мал аж ахуй өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотой, өв соёлын зүйлүүд устаж, мөхөж байна.

Дорноговь аймгийн Даланжаргалан суманд уран Гэлэгмолом гэж Боржгины мөнгөн эдлэл урладаг мундаг дархан байлаа. Гэтэл аль хэдийн Молом гуай нас барчихсан. Тэр Молом гэдэгхүний бүтээсэн СОЁЛ Молом гэдэг хүнтэйгээ дууссан.

Энэ бол ганцхан жишээ, ийм жишээ маш олон байгаа. Энэ утгаараа Монголын тувачуудыг судалдаг Германы эрдэмтэн Амель гэж хүн МОНГОЛД НЭГ НАСТАН НАС БАРАХ НЭГ НОМЫН САН УСТАЖ БАЙГААТАЙ АДИЛ гэж хэлсэн байдаг.

Тиймээс бид ойрын 10 жил аман түүх, биет бус соёлын өвийн системтэй судалгааг эрчимтэй явуулж, архивлан авч үлдэх нэн тулгамдсан асуудал болоод байна.

Нүүдлийн соёл иргэншлийн гол хүчин зүйлүүд нь бэлчээрт буюу байгальд зохицсон нүүдлийн ахуй юм. Гэтэл өнөөдөр ӨВС УСНЫ АЯЫГ ДАГАН НЭГ ГАЗРААС НӨГӨӨД НҮҮДЭЛЛЭДЭГ уламжлал өөрчлөгдпөө. Нүүдэл бол бэлчээрийг зохистой ашиглах АРГА юм.

Тухайлбал, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд "Ногоон алт" хэмээх төсөл хэрэгжүүлж бэлчээрийг хашаажуулж байна. Тэнд малчид бэлчээрийн аясаар биш, даргын тушаалаар зуслангаас намаржаа руу, намаржаанаас өвөлжөө рүү нүүх боллоо.

Удам дамжсан малчид цөөрч байна. Таван хуүтэй малчин айлын таван хүү нь болсон болоогүй дээд сургуульд орсон нэр зүүж, улмаар төвд шигдэн малд дургүй болж, харин тэдний малыг малчин авна гэсэн зарын дагуу төв суурин газраас мапын зүс ч үл мэдэх этгээд маллах боллоо.

Монгол улс гэж байгаа цагт мал, малчин хоёр байх л байх. Харин мал дагасан соёл үгүй болж байна. Мал дагасан соёл үгүй болноо гэдэг нь мал аж ахуй нь гахай, тахианы аж ахуйгаас ялгаагүй болно гэсэн үг юм.

Нөгөө талаар хөдөө орон нутагт уламжпалт, угсаатны зүйн эд өлгийн зүйлүүдийг цуглуулдаг ченжүүд ихээхэн явдаг боллоо. Айлуудаар явж араг савраас эхлээд аяга, домбо, эмээл хазаар, хуучны гэсэн болгоныг хуу хамаад явж байна.

Ингээд хуучны эд өлгийн зүйлүүд тэр чигтээ мартагдах, алга болох тийш хандсан. Нөгөө талаар, уламжлалт соёл гэдэг бол хэрэглээн дээрээ тогтож байдаг. Гэтэл манай малчид уламжлалт эд, өлгийн зүйлийг хэрэглэхээ больж байна.

Жишээ нь айрагаа хөхүүрэндээ эсгэхээ больж хятадын цэнхэр саванд эсгэдэг боллоо. Гэрийн бүслүүрээ малынхаа үс хялгасаар биш, хятадын дээсээр хийдэг боллоо, морио унахаа больж мотоцикл хэрэглэдэг боллоо гэх зэргээр хэрэглээгээ дагаад нүүдлийн иргэншил өөрчлөгдөж байна.

Бид уламжлалт соёлоо хадгалж авч үлдэхийн тулд судалгааг ойрын хэдэн жил нэн эрчимжүүлэх шаардлагатай. Дээр өгүүлсэнчлэн Монгол улсын хэмжээнд нутаг дэвсгэр, хүн амын 50 хувьд ч хүрч судалгаа хийгээгүй байна. 10 жил, 20 жилийн дараа уламжлалт соёлын талаар судалгаа хийнэ гэдэг нэн хүнд болно.

Нэг ололттой зүйл бол саяхан Соёлын өвийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, 2014 оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байгаа. Энд маш чухал заалтууд орсон.

Тухайлбал, Палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилсан хайгуул судалгаа хийлгэхгүйгээр хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, тариалангийн талбай олгох, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалт орсон. Мөн Угсаатны судалгаа хийнэ гэдэг заалт нэмэж орсон байдаг.

Аливаа уламжлалт соёл гэдэг бол ХЭРЭГЛЭЖ байжхадгалагддаг, өвлөгддөг ёстой. Тиймээс бид уламжлалаа дэмжсэн бодпого явуулах хэрэгтэй. Монгол үндэсний хувцасны өдөр, Буриадуудын Алтаргана наадам, Үзэмчиний Аптан дөрөө наадам, Монголын тувачуудын Хийморь наадам шиг соёлын үйл ажиллагааг төрөөс дэмжих хэрэгтэй.

Тухайлбал, жил бүр монголын тувачуудХийморьнаадмаахийдэг.Наадамд оролиогсод үндэсний дээл хувцсаа өмсөж, дуугаа дуулж, бүжгээ бүжиглэж, тоглоом наадгайгаараа наадаж уралдан цэнгэдэг. Үүний үр дүнд ёс заншил, өв уламжлал нь тодорхой хэмжээгээр хадгалагдан өвлөгддөг.

Ийм өв соёлын арга хэмжээг өргөжүүлж төрөөс, холбогдох яамнаас дэмжээд өгөх хэрэгтэй. Мөн өв соёлоо хадгалдаг гол байгууллага бол музейнүүд байдаг. ССАЖЯ дахин байгуулагдаж зарим музейнүүд (Динозаврын, Археологийн, Угсаатны зүйн гэх мэт) шинээр байгуулагдах шийдвэр гарсан нь тун сайшаалтай.

Гэвч бодит байдал дээр хэрэгжүүлэх нь чухал. Музей бол зөвхөн гадныхандүзүүлж мөнгө олох хэрэгсэл биш, харин монгол хүнийг монгол хүн болгож төлөвшүүлэхэд сургалт хүмүүжлийн ач холбогдолтой зүйл юм.

Зөвхөн Монгол гэрээр л гэхэд музей байгуулах бүрэн боломж байна. Эдүгээ цагт малчин айл, эсвэл гэр хорооллын ядуу айл гэрт амьдардаг гэх ойлголт бий болжээ. Гэтэл гэр бол нүүдэлчдийн бүтээсэн гайхамшигт сууц юм.

XIII зууны үед Монгол нутагт аялсан Европийн жуулчид гэр тэрэгний нүүдлийг хараад яг л хот нүүж яваа юм шиг гайхамшигтай хэмээн шагширан бичсэн байдаг. Гэтэл өнөөдөр гэр нь үйлдвэрийн нэг хэв загварт шилжиж, уламжлалт байдлаар урладаг урлаачид цөөрч, гэрийн олон төрөл зүйл мөхөхөд хүрсэн.

Өмнө өгүүлсэн мал, малчин хоёр байх боловч, мал дагасан соёл, удам дагасан малчин хоёр чинь ховордох гээд байна. Тиймээс малчид руу чиглэсэн төрийн мэргэн бодлого чухал. Тухайлбал, яг уламжлалт ахуй байдлаа хадгалсан малчдын бүс нутгийг бий болгох хэрэгтэй.

Тэнд малчин айлын гэр нь уламжлалт эсгий бүрээс, оосор бүч хошлон нь малынхаа үс хялгасаар хийсэн, гэр ахуйн эд өлгийн зүйлс нь хятадын элдэв сав суулга биш, уламжлалт сав суулга байх, малаа мотоциклоор хариулах бус мориороо хариулдаг, нүүдэлдээ автомашин хэрэглэх бус, уламжлалт хөсөгөө хэрэглэдэг, арьс ширээ ченжүүдэд тушаах биш, түүгээрээ ч өдөр ногт зэрэг уламжлалт зүйлсээ урлах арга ухааныг үр хүүддүүддээ зааж сургадаг байх ёстой.

Үүнийх нь хариуд эдгээр малчдыг төрийн бодлогоор дэмждэг байх хэрэггэй. Ингэж уламжлалаа хадгалсан бодит бүс нутгийг хадгалж авч үлдэх хэрэгтэй юм. Эцэст нь тэмдэглэхэд үндэсний аюулгүй байдпын дархлаа болсон уламжлалт түүх, соёлоо эрхэмлэн дээдлэх цаг болсон.

ШУА-ийн Түүхийн хүрээлэн, С.Бадамхатаны нэрэмжит Угсаатан судлалын салбарын эрхлэгч, доктор (Рh.D) Б.Баатархүү