Миний Дорноговь, Говьсүмбэрийн ард түмээн !!!
Би та бүхэндээ өнөөдөр шоронгийн хавчиг өрөөнөөс бичиж байна. Өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, Монголын мянга мянган МАН-ын гишүүдийг төлөөлөн УИХ-ын сонгуульд өрсөлдөх итгэл зүтгэл, оюун билгээрээ шалгаран далан зургаан төлөөллөө сонгон баталсан өдөр АТГ намайг хилс хэрэгт сэжиглэн баривчилж, шоронд хорилоо. Ард түмнийхээ амьдралыг өөрчилж, зовсон олон, ядарсан ард түмнийхээ төлөө тэмцэхээр зориг шулуудан сонгуулийн ажлаа эхэлж байхад баривчилсан нь эргэлзээгүй. Улс төрийн зорилготой, сонгуульд шударга өрсөлдвөл ялагдахаа мэдсэн арчаагүй АН-ын айдас хүйдэс нэвт үнэртэж байна. Аугаа их ард түмний минь суут хөвгүүн Говийн Догшин Ноён Хутагт Данзанравжааг тэр үеийн хүрээний том толгой феодол лам нар нийлэн Богд Хан уулнаас хойш алхуулдаггүй байсныг одоо би бүрнээ ойлгож байна. Тэд Говийн Догшин Ноён Хутагтын суут авьяас билэг, эрдэм чадлаас айн бишүүрхэж, өөрсдийнх нь нэр хүнд навс унаж, ардтүмэн хүндлэхээ байна хэмээн гадуурхаж байжээ. Тэгэвч даравч далдайж, булавч бултайдаг хорвоогийн гайхамшиг биеллээ олж, он цагийг нэвт гэрэлтэн алдар суугаа мандуулан он цагийн суут хүнээр Ноён хутагт минь тодорсон билээ. Тэр үеийн хүрээний феодол лам нар хэн гэгч яажшуухан амьдрахчаа болж байсныг одоо хэн ч мэдэхгүйгээр үл барам түүх тэднийг мартжээ.
Харийн дарангуйлагчид Монголын ард түмний зоригийг мохоож, зүрхийг үхүүлэхийн тулд Монголын олон зоригт хөвгүүд аймшиггүйгээр чин зоригт Манлайбаатар Дамдинсүрэн, Сүхбаатар, Хатанбаатар, Чин Ван Ханддорж, Дашдоржийн Нацагдорж, Цэндийн Дамдинсүрэн гээд сор сүлд болсон хүмүүсийг шоронд хорьж, хилсээр гүтгэж байсан боловч тэд хэзээ ч мохоогүйгээр үл барам ард түмнийхээ төлөө тэмцэж, хатан зориг нь улам бадарсан юм.
Хазгар Мааньзав баатар Хятадын үй түмэн хар цэргийн эсрэг ганцаараа орон сэлэм эргүүлэн бүтэн өдөржин тулалдаж, хичнээн зуун хуйхуу цэргийн толгойг тас цавчихдаа үхлээс айж бууж өгөөгүйг бид мартаагүй.
Аавын алтан нутаг Дорнын шаргал говь, Чойрын бор талаараа арван мянган бээр аялж, хорь гаруй мянган ард иргэдтэйгээ уулзаж явахдаа би Та бүхнийхээ эгэлгүй даруу зантай атлаа зүйрлэшгүй холын ухаантай ард түмэн нутагт минь буйг олж мэдэж, та бүхнийхээ төлөө сонгуульд өрсөлдөн аж амьдралыг тань сайжруулахаар эрс шийдсэн.
Хорин нэгэн мянган төгрөгний дэвтрээ 25 хувийн хүүтэй ломбарданд барьцаанд тавьж, амьдралын бор хоногийг өнгөрөөхдөө үр хүүхдээ зээлээр сургуульд сургаж, цалингаас цалингийн хооронд өрийн сүлжээнд орж ядарч амьдрахдаа огт гутарч гунддаггүй та бүхнээрээ би сэтгэлийн гүнээс бахархаж явсан. Гэрэл цахилгаангүй ч сэтгэлдээ гал цогтой Хатанбулагчуудаа зүрхнээсээ хайрлаж, нар салхий 180 квтын хүчин чадалтай Японы оригинал цахилгаан үүсгүүр тавьж өгснийг тэд маань талархаж хүлээж авсан. Харанхуй шоронгоос гарч, эрх чөлөөтэй болмогц би та нарыгаа ирэх намрын хөмүүл таана хагдрахаас өмнө төвийн эрчим хүчинд холбож өгнө гэж бодож байна. Өглөөний вагонтой уралдан босч, үдшийн бүрэнхий тасартал борви бохис хийлгүй хөдөлмөрлөдгөөр тань би бахархдаг. Та нар маань үр хүүхдээ сургачих сургууль соёл, цэцэрлэгээр хэтэрхий их дутагдаж байгааг би маш сайн ойлгож хувийнхаа хөрөнгөөр нэг цэцэрлэг барьж, долдугаар сард ашиглалтанд орох гэж байна.
Ядаж усанд орох газартай, сүүгээ Эрээнээс зөөдөггүй, үзэх кино театртай, унших номын сантай, суух интернэт кафе, бүжиглэх цэнгээний газар хот шиг хотод ирээдүйн Замын-Үүдийн залуус маань амьдрах ёстой.
Ундны усаа шийдээгүй байж, урдах газраа зарж, хувийнхаа түрийвчийг түнтийлгэдэг засаг даргатай байж болохгүй. Чөлөөт бүс маань ажилд орж, Замын-Үүдийн хүнд даацын ложистик төв найман эгнээ тусгай зориулалтын зам удахгүй ашиглалтанд орно оо. Жолооч нар маань 10-13 өдөр шөнө явж хил давдаг нь түүх болж, өдөртөө хил давж, өдөртөө эргэн ирэх цаг, их ажил эхэлж байна. Ачааллаа даахгүйгээс гурваас дөрөв хоног жолооч нарыг дугаарлуулдаг МҮ-3-ийн дэргэд шинэ тээвэр ложистикийн төв ирэх сард эхэлнэ.
Эрдэнэ сумынхаа усны ажлыг эхлүүлж чадалгүй шоронд орсондоо харамсаж байна. Гэвч энэ ажлын галт тэрэг хэдийнээ хөдөлж, ЗТБХЯам 68 сая төгрөг, Төмөр зам 250 сая төгрөг, Сод Монгол групп боловсрол сан маань 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хуулийн хугацаа 2011 оны 12 сарын 31-нээс өмнө бэлэн болгож одоо тендэр зарлах гэж байгааг Эрдэнийнхээ эрдэнэ шиг ард түмэндээ дуулгая!!!
Та нарынхаа содон ухаан Эрдэнэ шиг сэтгэлээр би шоронгийн өрөөнд бахархаж сууна.
Өргөн сум маань эзэнгүй айл шиг болжээ. Та нарт маань ухаантай чадалтай засаг дарга, бэлчээрийн даацтай ч худаг ус дутагдаж байгааг мэднэ. Мөн та нарт маань эргэлтийн хөрөнгө дутагдаж, ажлын байр, сум шиг сум болох хүслэн хүн бүрт байгааг ойлгож байна. Их говийн зоригтнуудын өлгий нутгийн та нарын маань хүсэл зорилго болгон бүтэх учиртай.
Миний биеийг шоронд хорьсон ч сэтгэлийг минь хорьж чадахгүй ээ!!!
Ядарсан ард түмнийхээ амьдралыг алга урвуулахын адил өөрчлөн дээшлүүлж та бүхнийхээ төлөө тэмцэх миний сэтгэлийг тэд яасан ч зогсоож чадахгүй.
Та бүхэнтэйгээ сонгуулийн хэцүү ширүүн ажилд хамт дэвшихээр шийд гарсан өдөр барьж хорьсонд үнэхээр жигшин зэвүүцэж байна. Найман жилийн өмнө шүүхийн шийдвэр гарч гэм буруугүй, хилс гүтгэснийг тогтоосон шийлдвэрээс зориуд гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэжигтнээр тооцон хорьж байгаа нь зөвхөн улс төрийн зорилготойг харуулж байна.
Энэ бузар үйлдлийг Намын бага хурлын шийд гарч ялагдсандаа хорсож, хэзээний луйвартаа гаршсан эрх мэдлийн төлөө хэнийг ч золисолж чадах нам нэгт Ж.Батсуурь, худал хуурмаг амлалт, төр түвшин царайгаараа үнэн төрхөө нуун дарагдуулсан нутаг нэгт Я.Батсуурь нар зохион байгуулж байгааг ард түмэн та бүхэндээ сонордуулж байна.
2008 онд мөн л ийм луйвар хийж ард түмний гарцаагүй сонгох гэж байсан Д.Туяа гишүүнийг нэрийг нь татуулан бүхэл бүтэн дөрвөн цаг сонгогдох эрхийг нь хаасныг та бүхэн санаж байгаа.
Өнөөдөр та бүхэндээ, тэд хичнээн миний эрх чөлөөг хязгаарласан ч би сонгуульд дэвшиж байгаагаа Дорноговь, Говьсүмбэр аймгийнхаа нийт ард олонд сонордуулж байна. Та бүхэнтэйгээ хамтран муу муухайг, шударга бус бүхнийг хаман өөрчлөх болно !!!
МАН-аас УИХ-ын Сонгуулийн Дорноговь, Говьсүмбэрийн 6-р тойрогт нэр дэвшигч Цогт-Очирын АНАНДБАЗАР
Сэтгэгдэл0
өөө алдийн байнааааааааааааа
zub ch buruu ch horij baigaa ni en tur helmegduulelt iim baij bolohgui
Шоронгоос ч луйвраа үргэлжлүүлэх нь ээ, залины хүүдий чинь говийн ард түмний толгойг ийм амархан эргүүлчих санаатай, бас
buu hutsaa luivarchin mine
ANANDBUZARAA CHI UURIIGUU YAJ BATSUURITAI OIRTUULJ BODOJ CHADAJ BN.CHI BOL IL TOD BOLSON EHNBAYARIIN BUGSIIG DOLOOGCH LUIVARCHIN. BATSUURI NASAARAA NOMIIN MUR HUUSUN ERDEM NOMTOI ZORILGOTOI AJILCH HUDULMURCH HUN.CHI BATSUURIIG BITGII UUR SHIGEE BODOOD BAI. ZAHIALGAAR HUN BARIULDAG, HUDLAA MATDAG, HELS HERGEER HUN SHOROND HIIDEG, HELMEGDUULDEG, GUTGEDEG DANDAA ENHBAYARTANGUUDIIN HIIDEG AJILUUD
ANANDAA ODOO NAAD ENHBAYARDAH ARGA CHIN NEMERGUIEE ARD TUMEN MEDDEG BOLCHIHSON MODNOOS GARSAN CHI ZUGEER SHALGUULAAL GARCH IR UUR ARGA BAIHGUI
Чулууг хаанаас шидсэн бэ гэж үү. УИХ д нэр дэвшиж буй Наранхүүгийн гол өрсөлдөгч хэн бэ . Мэдээж МАН аас нэр дэвшигч . Тэгвэл тэр нь хэн бэ Сод Монгол группийн захирал Ц Анандбазар . Хэрэв Анандбазар өрсөлдөж байгаа нөхцөлд Наранхүү гарна гэдэг бараг боломжгүй Харин нэр дэвшигч нь Батсуурь болсон нөхцөлд Наранхүү ялж болох итгэлтэй болно. Учир нь олби оготно шиг мөнгөний төлөө төрсөн эхээ худалдахаас сийхгүй Батсуурь хэн бэ гэдгийг нутгийн олон мэддэг болсон. Тэгэхээр Авилгалтай тэмцэх газар хэний мэдэлд байдаг вэ . Мэдээж ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн мэдэлд . Тэгвэл АН ийг ялуулж хэмжээгүй их эрх мэдэлтэй болохоор санаархаж буй ардчилсан хужаа Ц Элбэгдорж Наранхүүг зүгээр ч нэг ялуулахын тулд Ананадбазарт захиалгаар төлбөртэй хэрэг үүсгээгүй . Харин их хэмжээний мөнгөний асуудал үүнд эргэлдэж байгаа. Үнэндээ АН ын бүх төрөөс төрсөн тэрбүмтангүүд УИХ д нэр дэвшиж буй Хэрэв тэд ялбал Монголд 1937 оныг давтан үүсгэн монголчуудыг нэг нэгээр нь устгах бодлогыг ардчилсан хужаа нар хэрэгжүүлж эхлэнэ. Гэхдээ эд хичнээн сэрүүн зүүдэлсэн ч мөхөх замаа өөрсдөө сонгож өөрөө өөрсөддөө дүүжүүрийн олс бэлдэж байгаа гэдэг ээ мэдэхгүй их л бардамнаж байгаа. Бардам ам шалдан гуя гэдэгийг монголчууд бүгд удахгүй харах болно. Санаа муут яван хатна гэдэг үг ардчилсан хужаа нарын амьдралд бүрэн биеллээ олох болно.
Zorig shar hadandaa butsah tsag chin boloogui yu?
Хуцааааа хуц сайн шалгуулаад цөөхөн хэдэн жил авхаа бод ялтан минь Хайрт ард түмэн минь гэчихжээ Бензиний үнийг зохиомлоор хөөрөгдөж ард түмнийг туйлдуулж өөрөө яаж баяжсаныг чин шалгаж байна хоригдол минь
ЯГ ҮНЭН.
goe helseen
ene AN. buh ursuldugchuu shorond hiihiin bh daa icheech.
энэ ний өрсөлдөгч гэж юу байдагийн...
ene Batsuuri gej baliar hog ve? muu muuhai yum hiihees aidguin bh daa. hezee negen tsagt gesgeel ni iriishtee
Ene MAH iinhan gej uursduu iim hugiin yumnuudiin tsugluulga gedeg n haragdaad baigaa yum. Bie bienee hemlelddeg iim humuus yag ard tumendee hairtai durtai baij haragdaach!!! Ene muu bas uran tsetsen ugeer uyaraachih sanaatai aaiiin Uuriiguu arai Danzanravjaatai zuirleed baigaa yum bish biz dee. Ichij amidar!!!Yalaa uur!!!
gaigui zaluu garah ni gj bodson chini balai ym bolj bainadaa er ni hn ch harsan oilgomjtoi yvdal bolson shuud ter dor ni bariad yostoi hunii unergui uls yumaa Ter Batsuuri gej nuhur chini sayhan tanaid honoy nevtruulgeer uuriigee mun ih surtalchlaad baisan ichij zovoh hun chanar gj baihgui bolson humuus ymaa
Enhbayariin ham hergeer barigdsan uuniig hudlaa uls torjuuleh hereg yordoo baihgui.
Ene an and haa yavsan gazraa hutsaj yavah nohoi yuma
ANANDBUZAR AMAA BITGII BUZARLA. ARD TUMEN CHAMAIG AMBUZAR GEJ MEDNEE
ЗА БОЛИОСОЙ. ЯМАР ИХ ӨГӨӨМӨР СЭТГЭЛ ВЭ? ЯАНА ЯАНА ГЭНЭ ВЭ? ТИЙМ Л ЮМ БОЛ ЗААВАЛ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛЖ БАЙЖ ХАРЖ ҮЗЭХ ГЭЭД АМЛААД БАЙХ ХЭРЭГ БАЙГАА ЮМУУ? ҮХЭХДЭЭ ҮХЭР БУУГАА ГЭГЧЭЭР ӨӨРИЙГ ӨМГӨӨЛЖ БУСДЫГ МУУЛСАН АРГАА ЯДСАН ХҮНИЙ Л ҮГ БАЙНА. ЭНХБАЯРААС ҮЛГЭР ДУУРИАЛ АВЧ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА. ДУУРАЙХ ХҮНЭЭ ОЛОВ ОО. ЗҮГЭЭР Л ҮНЭНЭЭ ХЭЛЭХ ШИГ САЙХАН ЮМ БАЙХГҮЙ. ҮНЭХЭЭР ШУДАРГА Л ЮМ БОЛ ЭНЭ НЬ ДЭЭР.
ЯАНАА БАС НЭГ ШОУЧИН ГАРААД ИРЛЭЭ...
GOVIIN DOGSHIN HUTAGT DANZANRAVJAA HARIN CH CHAMD OGT HAMAAGUI BAIH SHU ! CHAMD HAMGIIN IH HAMAATAI HUN BOL NAMBARIIN ENHBAYR GEDGIIG DORNOGOVICHUUD BUU HEL BUH MONGOLCHUUD MEDNE SHU DE? IIMERHUU ULGER DOMOG SHIG YUM YARIJ ARD TUMNII TARHI TOLGOIG ERGUULNE GEJ BODOJ SUUGAA BOL GORIGUI DE? ATG-N AJILTNUUDAD AMJILT HUSIE! OLON OLON ENHBAYR, TUUNII GAR HOL BOLOGCH ANANDBAZAR NARIIN BOOS HUURSNUUDAAS MONGOL TORIIN TOLGOIG TSEBERLEED OGOOREI DE !!!
Говийн хутагттай өөрийгөө зүйрлэх гээд ядчихсан юм бэ, жижигхээн луйварчин байж.
Chamaig hen ch toohgui ee Shorondoo hataj uh
olsoglon zarlaa, huirai, exiin rekordig ewdedeg um shuu, gowiihon usgui hed honoj chadahig haruulna
МАН нь Анандбазарыг өөрөө нэрээ татаж авлаа гээд байсан чинь яасан бэ. Нэрээ татаж аваагүй байгаа юм байна шүү дээ. МАН Анандбазараа бүр мөсөн мартчихсан өөдгүй новшнууддаа.
uudgui luivarchin uhvel taarna ard tumen chamaig uzen yadaj bna.
Энэ жилийн сонгуульд өрсөлдөгчөө шууд ичиж зовохгүйгээр хэлмэгдүүлж хорьж байгаад нэрийг нь дэвшүүлэхгүй үлдээдэг муухай арга хэрэглэгдэж байна.Ийм онцлог үед хүнийг барьж хорьдог хуулиа өөрчлөмөөр байна. Хүн чанар муудсан энэ үед энэ хууль болохгүй байна. Муу арга нь улам л нарийсаж байна.Улайм цайм ингэж байхад сонгууль шударга болох юм уу.
zalyy xun bna zorigtoi bai .temts itge xulee tegbel chi yalna
Ene teneg yag Nambar ahiigaa dyyraidag bna sh deteneg mini chamaig Nambar ahtai chini holbogdyylj barisan sh dee Chi yaj Chinzoogiin kompaniig Nambar ahaaraa dalailgaj bylaalaa.
Ene olon avligachid bhad odoo shorond hiigeed bgaa ene humuus bol hamgiin gaigui Harin tedentei temtseh tedniig yalj garah humuus bgaa bolood AN iin Hiij bgaa ajil shuu. Eruusuu l uls turiin zorilgotoi baidag bolson bn .Elbegdorjiin ene hiilgej byi ene shorond hiideg ajillagaa bol arai l dendej bgaa um bish uu ????
Ene ynz ynziin um bicheed byinhumuus bol bugd Hunii zahialgaar huugdej byi ni ilerhii umaa.
ene odoo yu boljiinoo. ATG aar shalguulsan mordyylsen bolgon l helmegdyyllee geh bolj dee. hutsdag haltaruud ovoo bosgoogyi bol gej yg bii shyy. ter ATG chini tegeed zygeer yneneeree yavaa mongotei hyniig helmegdyyleed baigaam uu.
ene bol helmegdyylelt men!!!MAN-iin byzar sabar hlent synal gehees eereer tailbarlah arga baihgyi!!!ene metiin helmegdyylelt ikhe bna,songyyli deheheer ahiad hichneen hyn sorond hiih gej baigaag olon hynii zyrh setgel sonordoj bna!!!
ANANDAA ODOO NAAD ENHBAYARDAH ARGA CHIN NEMERGUIEE ARD TUMEN MEDDEG BOLCHIHSON MODNOOS GARSAN CHI ZUGEER SHALGUULAAL GARCH IR UUR ARGA BAIHGUI
Bas ooriigoo Danzan Pavjaatai zuirleed bgaa uym uu haashaa uym. Bushuuhan Enhbayrtaigaa niileed aaviindaa tohijij uz. Ter surguuli tsetserlegee huuli busaar avsan mongooroo bariulaad ylnaas multrana gej bodoj bval sansnii chine garz. Odoo l eh oron jaahan ch gesen ard tumnii mongoor togloson nohdiig ailgaj ehleh shi bna. bi ch bayrlaad heden odor saihan hol hongon bgaa shuu.
Chi myy luivarchin bitgii solior cham shig shaariig china-d bol shuud tsaazaldag um Chi bol Mongoliin ard tumnii gazar bayalg ed hurungiig huvidaaa sorson mangas shuu dee
Anandbazar nohoi shig ch hutsaj chadahguu yumaa soliorson matar vee ineed hurchlee
enhbayarig duuriagaad yz ah hyy
Yamar muuhai zali hereglej, uchuuhen zuileer ch shaltaglan benzinii uniig tasraltgui nemj irsen shuu dee. NIC-iig Petrovis-toi niilj idej bayajsan baih shuu.
Өөрийгөө декабрист гээд бодчихжээ. Тэгээд Пушкинд хаяглаж бичсэн бололтой. Арын хаалгаар явсан сургуулиасаа олсон эрдэм нь хүн хуурах, залилах, новшрох гурав.
Чулууг хаанаас шидсэн бэ гэж үү. УИХ д нэр дэвшиж буй Наранхүүгийн гол өрсөлдөгч хэн бэ . Мэдээж МАН аас нэр дэвшигч . Тэгвэл тэр нь хэн бэ Сод Монгол группийн захирал Ц Анандбазар . Хэрэв Анандбазар өрсөлдөж байгаа нөхцөлд Наранхүү гарна гэдэг бараг боломжгүй Харин нэр дэвшигч нь Батсуурь болсон нөхцөлд Наранхүү ялж болох итгэлтэй болно. Учир нь олби оготно шиг мөнгөний төлөө төрсөн эхээ худалдахаас сийхгүй Батсуурь хэн бэ гэдгийг нутгийн олон мэддэг болсон. Тэгэхээр Авилгалтай тэмцэх газар хэний мэдэлд байдаг вэ . Мэдээж ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн мэдэлд . Тэгвэл АН ийг ялуулж хэмжээгүй их эрх мэдэлтэй болохоор санаархаж буй ардчилсан хужаа Ц Элбэгдорж Наранхүүг зүгээр ч нэг ялуулахын тулд Ананадбазарт захиалгаар төлбөртэй хэрэг үүсгээгүй . Харин их хэмжээний мөнгөний асуудал үүнд эргэлдэж байгаа. Үнэндээ АН ын бүх төрөөс төрсөн тэрбүмтангүүд УИХ д нэр дэвшиж буй Хэрэв тэд ялбал Монголд 1937 оныг давтан үүсгэн монголчуудыг нэг нэгээр нь устгах бодлогыг ардчилсан хужаа нар хэрэгжүүлж эхлэнэ. Гэхдээ эд хичнээн сэрүүн зүүдэлсэн ч мөхөх замаа өөрсдөө сонгож өөрөө өөрсөддөө дүүжүүрийн олс бэлдэж байгаа гэдэг ээ мэдэхгүй их л бардамнаж байгаа. Бардам ам шалдан гуя гэдэгийг монголчууд бүгд удахгүй харах болно. Санаа муут яван хатна гэдэг үг ардчилсан хужаа нарын амьдралд бүрэн биеллээ олох болно.
huue zorig alaa naranhuu dornogovid bish dund govid ursulduj baigaa bitgii guivuulaad bai hujaa gej ih tsamnaval uuruu luuhaan baidag um
za za gev genet ard tumendee hairtai bolchih yumaa.ene humuus ichih bulchirhaigui bolchihoj. hunees kompanyig n yaj bulaaj avsanaa bichideggui yum baihdaa.Uul n unenee shudargaar ard tumendee helbel deer bizdee.shunald hemjee hyzgaar gej baih heregtei shuu
шүүхээр гэм буруутай эсэхийг тогтоохыг харахаас даа
За энэ одоо гэнэт яасан их ард түмэнд хайртай болчвоо.
enxbayariin xamsaatan xulgaich gesen shdee ene luivarchin
REKET REKET GEEL HUTSAAD BSN. YAS YUMAN DEERE GOOJUURUUD L IIM YUM HIIJ YAVHIMDA. NULIMS N TSIILEGNEED SHOROND ORCHIH VII GEHEES SHEES N GOOJIHNEE.
he he ooriinx ni ner devshsen, ooriig ni devshyylsen MAN-iin xeregjuulj irsen bodlogiin xyreend govi nutag, ard tymen maani xerxen zovoj zyderch baigaag, xogjiloor xotsorogdoj baigaag yneneer ni bichsen baina. Thanks
ямар олон нүүртэй новш вэ шоронд орчоод нэг их гэгээнтэн царайлаад яах вэ дээ ажилчдаа хүртэл шулж иддэг байж их хуцаж гэнэ. шийтгэлээ амсвал таарна.
yadgiin bugdiig n hiij bgaad ch bolow zasgiin erhiig AH awah heregtei bna tegwel mongol saihan bolno