Өнгөрсөн хугацаанд Налайх дvvргийн Засаг дарга Х.Болдбаатарын “но”-той ноцтой vйлдлийг хэвлэлvvд олонтаа мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, мань хvн төрийн мөнгөөр Солонгос зэрэг гадаад улсуудад 47 удаа зугаалж, vргvй зардал маш ихийг урсгасан талаарх мэдээллvvд хөвөрсөөр байсан. Гэтэл өнөөх Засаг ноёнтон нь энэ бvх хэл амыг ажралгvй давж, урин хавартай өнтэй золгож байгаа бололтой. Харин муу vйл модон улаатай гэгчээр энэ удаад Х.Болдбаатар даргын нэгэн ноцтой асуудал хуулийн байгууллагад шалгагдаж, Эрvvгийн хэрэг vvсчээ.
Тодруулбал, тус дvvргийн ИТХ-ын дарга асан А.Ганболдын гаргасан хvсэлтийн дагуу ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар доорх нэр бvхий хvмvvст Эрvvгийн хэрэг vvсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах болснооо албан ёсоор мэдэгдсэн байна. Тухайлбал, “Х.Болдбаатар дарга өөрийн орлогч, баруун гар гэгддэг Ч.Одонхvv дvvргийн Иргэдийн хурлын төлөөлөгч М.Дашаахvv, М.Өсөхбаяр нартай vгсэн хуйвалдаж Дулааны станцад 30 мянган тонн нvvрс нийлvvлэх тендерийг авснаар дvvргийн гуравдугаар хорооны нутаг “Баялагийн хонгор” гэх тусгай хэрэгцээний газраас хууль бусаар нvvрс олборлосон асуудлыг шалгаж 2015 оны гуравдугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 214 дvгээр зvйлд зааснаар Эрvvгийн хэрэг vvсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгааг vvгээр мэдэгдье” гэжээ.
Ямартай ч нэр бvхий хvмvvсийг албан ёсоор шалгаж Эрvvгийн хэрэг vvсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл нь дээрх албан тоотоор баттай болов. Энэ талаар тодруулбал Налайх дvvргийн төлөөлөгч М.Өсөхбаяр нь Дулааны станцын даргын албан тушаалтай нэгэн аж. Тиймээс дээрх нэр бvхий хvмvvс М.Өсөхбаяртай хуйвалдаж дvvргийнхээ тусгай хэрэгцээний газарт ил уурхай ажиллуулаад зогсохгvй өнгөрсөн нэгдvгээр сард 30 мянган тонн нvvрсийг хууль бусаар олборлохдоо нэг тонныг нь М.Өсөхбаяр станцдаа 34 мянган төгрөгөөр нийлvvлэх гэрээ хийж, багагvй ашиг олсон аж. Тvvнчлэн төлөөлөгч Б.Дашаахvv “Оч” компанидаа тусгай хэрэгцээний газраас ил уурхай ашиглуулах зөвшөөрлийг Х.Болдбаатар даргаас авч байжээ. Тэдний энэхvv хууль бус vйлдлийг мэдсэн зарим нэг албан тушаалтнууд аргагvй эрхэнд хуулийн байгууллагад хандаж шалгуулахаар болсноор тэдэнд Эрvvгийн хэрэг vvсгээд байгаа аж.
Ямартай ч сонгууль хаяанд тулсан энэ vед Х.Болдбаатар даргын хууль бус vйлдлvvд нь шил, шилээ даран илэрсээр байх бололтой. Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 15-ны өдөр тус дvvрэгт хийгдсэн Аудитын шалгалтын дvнгээс харахад нөхдvvд дахин нэг бусармаг ажил хийжээ. Уг аудитын шалгалтаар “2013, 2014 онд 89 иргэнд дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт явуулалгvйгээр газар олгосон. Мөн аж ахуйн нэгжид олгосон 241 га газрын дуудлага худалдааны анхны vнэ болох 17.112 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсөвт төвлөрvvлэх” төлбөрийн актийг тавигджээ. Гэтэл аудитын шалгалт хийж акт тогтоосны дараа Х.Болдбаатар дарга А/25 тоот захирамж гарган хугацааг нь урагшлуулж, хоёрдугаар сарын 4-ний өдөр гаргасан мэт болгож, газар олгосон зарим нэг захирамжаа хvчингvй болгожээ. Хамгийн асуудалтай нь тvvний энэхvv хvчингvй болсон газрын захирамжид бvтээн байгуулалт хийж буй зарим нэг аж ахуйн нэгж болон хувь хvмvvс өртөөд байгаа юм байна. Энэ бvхнээс харахад Х.Болдбаатар дарга газрын дуудлага худалдаа зохион байгуулалгvй эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад их хэмжээний газар олгосон гэдэг нь тодорхой болж байна. Уг нь тэрбээр дээрх газруудыг дуудлага худалдаанд оруулж, тэнд цугларсан мөнгийг улсын төсөвт төвлөрvvлэх ёстой.
Гэтэл тэрбээр ийнхvv удаа дараа албан тушаалын гэмт хэрэг vйлдсээр байгаа нь энэ удаа гарах гарцгvй болгож, ИХТ-ын дарга А.Ганболдын хөдөлшгvй баримтуудаар ч нотлогдож байгаа аж. Тиймээс хуулийнхан тvvний нэр дээр хаягласан албан тоотыг илгээхдээ “Та нарыг шалгаж байгаа шvv” хэмээн мэдэгдсэн хэрэг. АН төр барьж байгаа энэ цаг vед тус намаас угшилтай маш олон дарга нар хуулийн байгууллагад шалгагдаж, эхнээсээ өвчин зовлон тоочин намын нөхдөдөө хорих ангиас захидал бичих болсон. Тэгвэл дараагийн шалгагдах хvнээр Налайх дvvргийн Засаг ноён Х.Болдбаатар тодрох нөхцөл хэдийнэ vvсжээ.
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Ардчилсан хулгайчууд.
ardchilaliin ner barisan hulgaichuud yag unen
Хулгайч бол хулгайч шүү дээ. Урьд нь Баяндалай гэж нэг пээдийсэн луйварч хулайч байсым. Одоо наймаа хийгээд л өмхий амтай явжийдий ял завшчихаад.
энэ захирамжаар С.Эрхэмбатын 1, Сайнномуун хийдийн 3 газар гээд л нилээд хэдэн хүн, аж ахуйн нэгжийн газрыг цуцалсан юм байна лээ. Бодвол энэ хүмүүсийн уур хүрч л байдаг биз...
Niit 89 hunii uur hurch baigaa bailgui dee. Ehnees ni Odonkhuu Och .Ganbold nart ogson avilgaa neheed huuliin baiguulaggudad handaj baina gesen
unend guitsegdene gej yu yaraid bainaa.Ter unen chini turuuleed guigeed yavdag yum baigaa biz.Bi targan tsatgalan baival boloo yum bishuu.
Azraga hochit Och .Ganbold gej hogiin hulgaich Boldbaatriig holdoo chirlee dee hoorhii. Hanaj tsadhaa medehgui idsen dee
Tor ,huuli baidaggui ym shig l aashildag baisan .Ingeh tsag ni bolson baihaa harin hojuu shalgaj baigaa ym bish uu
Boldbaatar gedeg avilgachin chin Nalaihiin gazar zarj terbumtan bolson gee biz dee
Shine tsagiin luivarchnaar todrood baigaa Nalaihiin IX toloologch Mendiin Dashkhuu,zasag dargiin orlogch Chimdiin Odonkhuu nariig sain shalgah heregtei tednees ih ym garna shuu
Nalaihad hashaanii gazar avch ogno gej heleed Och Ganbold gedeg hund 5say tugrug ogson odoo boltol gazarch ugui mungoch ugui suuj baina haana handahaa sain medehgui baina.
NALAIKH HEZEENII OODOLDOGGUI AVILGAL TSETSEGLESEN GAZAR BAISAN ODOO CH BUR SOHROO BIZ DEE IIM HOGIIN LUIVARCHID IDEJ UUGAAD BAIHAD
ymar tom altan tsag zuusen Baagii be argagui l avilgach hun shig haragdaj baihchivn ee targan tsatgalan ch gej jigteihen
Ардчилсан болон мангасын нам аль нь ч адилхан том, жижиг хулгайчууд. Шударга хүн ер нь байна уу энэ төрд
АН-н нөхдүүд улс орныг хөгжүүлнэ гэл үү хөглөрүүлнэ гэл үү санаж байгаа хүн байна уу. АН-н эрүүл саруул эх орончид нь энэ хулгайч худалчуудаа нэн даруй татаж авахгүй бол хайран намын нэр хүнд дууслаа шүү
Аялал жуулчлалын гол зам болох Налайхыг тусгайлан хогжуулэх хэрэгтэй бна. Узэсгэлэнт Тэрэлж явах зам яг хогийн хонхор шиг заваан газар байж болох юмуу!!! Оршуулгын газар нь зам хаах шахсан байна шуудээ, Бат-уул , Оюунхорол дарга сайд нар анхаарлаа хандуулна уу.
end ardchilsan nam bainuu ardiin nam bainuu ymar hamaa bainaa harin ch ed narshig hoguudiig tseverleh ym bol ardchilsan namiin ner hund usun shu dee
sain shalgah heregtei nalaihiin irged ni oorsdoo abch chadahgvi suuj Boldbaatartui goliin sab gazar bolon ali l ashigtai bairlaltai bvh l bolomjiin gazariig zarj zabshsan ni vnen shvv dee ingej aashilj arai l bolohgvi de daanch monhiin suudald suusan yum shig aashlaad bsan yumaa hoorhii
44 жил Монгол Улсыг удирдсан Юмжаагийн Цэдэнбал. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Монголыг Үйлдвэржүүллэж чадсан.Хүнсний,Сүүний,Махны,Гутлын,Төмрийн, Чулууны,Нэхий,...гэх мэт Бас Монголын Хүн амыг бүгдийг бичиг үсэгтэй болгож чадсан.Монголыг Хятад Улсаас хамгаалж чадсан.Монголын газар доорхи баялагыг гадаадынхаар ухуулаагүй.Тэрээр Улсын төлөө,ард түмний төлөө бүх насаа зориулаад буруутсан хүн. Анхны ерөнхийлөгч П. Очирбат.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?_Бүх үйлдвэрүүдийг устгаж чадсан. Авилга, ажилгүйдэл,завхайрал, Гудамжны хүүхдүүдийг бий болгож,Хятадыг үй олноор нь орж ирэх суурийг тавьсан хүн.Бас Монголын баялаг алтыг ухаж гадаадын гар хөл болсон.Юмжаагийн Цэдэнбалын бүх одон медаль хурааж авсан.Ингэснийхээ төлөө 50сая төгрөгний буцалтгүй тусламж,орд харшаар шагнуулсан. Хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Хэдэн титэм үгнээс өөр гавьяагүй. Тэрээр сайн ч юм хийгээгүй,муу ч хийгээгүй.Тийм болохоор сайнаар ч, муугаар ч яригдахгүй. Гуравдахь ерөнхийлөгч Н.Энхбаяр. Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ?өөрийнхөө эрх ашгийг нэгдүгээрт тавьж,Авилгийг цэцэглүүлсэн хүн.Хүүгийнхээ нэр нөлөөгөөр алтан загасны эмгэн болж байсан ээж нь хүүгээ шоронд оруулж байж жаахан намжсан.19 настай ажилгүй үеэл нь найз охиндоо 60 саяын үнэтэй машин бэлэглэж тансаглаж байсан. Дөрөвдэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж.Энэ хүн Монголын төлөө юу хийсэн вэ? Эхний сонгуулиар шударга байя гээд Гуравдахь ерөнхийлөгчөө шоронд хийсэн.Дараагийн сонгуулиар нь энэрэнгүй байя гээд сулалсан.Гэр бүлийн хүчирхийлэл улам ихсэж байгаа нь энэ хүний гавьяа.Өөрөөгөө л дэлхий даяар рекламдаж явдаг бас нэг гавьяатай. Дээрээ сууриа олохгүй байгаа юм чинь доороо яаж хөлөө олох вэ? Аль ч улс үндэстэн Нэгдүгээрт Улс орныхоо эрх ашгийг,дараа нь ард түмнийхээ эрх ашгийг, хамгийн сүүлд өөрийнхөө эрх ашгийг тавьдаг.200 гаруй жилийн өмнө батлагдсан Хууль цац нь өнөөдрийг хүртэл бараг өөрчлөлгүй. Манайд эрх ашиг нь эсрэгээр,Хууль цац нь тухайн эрх мэдэлтний эрх ашгийн тусын тулд цаг үргэлж хувирч өөрчлөгдөж байдаг.
Муу хар дарлайсан, улангассан авилгач, төрийг цөлмөгч.