Ноён Ерөнхийлөгч!
Европын парламентын эрхэм гишүүд ээ,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Би өөрийн илтгэлийг баярлалаа гэдэг энгийн үгээр эхлэхийг хүсч байна.
Намайг урьсан Ноён Ерөнхийлөгч танд талархал илэрхийлье. Европ хэмээх агуу тивийн 28 улсын төлөөлөл Европын парламентын хүндэт гишүүд та бүхэнтэй өөрийн үзэл бодлоо хуваалцах боломж олгосонд талархаж байна.
Би найман эрэгтэй хүүхэдтэй айлын отгон нь. Миний гэр бүл өвөг дээдэс Алтайн нурууны өвөрт буюу Монголын баруун хязгаарт нүүдэллэн амьдардаг малчид байсан.
Отгон хүү нь хэзээ нэгэн цагт ардчиллын зүрх болсон Европын парламентын чуулганы хүндэт индэр дээрээс үг хэлнэ гэж аав, ээж маань зүүдлээгүй биз ээ.
Гэвч би өөрийнхөө тухай биш ард түмэн, эх орныхоо талаар ярихаар ирсэн билээ.
Монголын ардчилалын замнал
Ноён Ерөнхийлөгч өө, хүндэт гишүүд ээ! Би эх орон Монголоороо бахархаж явдаг. Би эх түүх, соёл урлаг, уламжлал, ёс заншил онгон байгалиараа бахархдаг. Тэр дундаа оюун санаа үнэт зүйлээрээ бахархдаг.
Та бүхэн манай улсын орчин цагийн түүхийг,ардчилалд шилжсэн замналыг мэдэх байх. Монголд 1920-иод оны эхээр коммунист дэглэм ноёлж, 70-аад жилийн турш үргэлжилсэн.
Сталины дэглэмийн үед насанд хүрсэн зургаан эрэгтэй хүн тутмын нэг нь хэлмэгдэж, нийт 700 гаруй Буддын сүм хийд шатсан билээ. Дотоод болон гадаадын коммунист төлөөллүүд манай үндэстний зүрх сэтгэлийг мохоохыг оролдож байлаа. Гэвч тэд биднийг дийлээгүй, тэдний дэглэм удаан үргэлжлээгүй. Эрх чөлөөтэй амьдрах бидний хүсэл зориг ялсан юм.
Хэдэн арван жилийн дараа бидний хувьд шийдвэрлэх мөч тулж ирсэн юм. 1989 оны арван хоёрдугаар сарын 10-ны өдөр нийслэл Улаанбаатар хотод анх олон нийтийн цуглаан зохион байгуулсан.
Миний найз нөхөд намайг энэ түүхэн үйл явдлын хөтчөөр сонгосон билээ. “Бид удаан хугацаанд дуугүй байлаа. Бидний цаг ирж байна. Шинэчлэх өөрчлөх цаг боллоо” гэж би тэр цуглааныг нээж хэлсэн юм.
Тэр өглөө бид эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, шашин шүтэн, хэвлэн нийтлэх эрхийнхээ төлөө цугларсан юм. Бид олон намын тогтолцоо, ардчилсан сонгууль, зах зээлийн шинэтгэлийг шаардсан. Тэр бол миний эх орны эрх чөлөө, шударга ёс, нээлттэй байдлын төлөөх эрэл хайгуулын эхлэл байлаа.
Мэдээж энэ замаар явах тун амаргүй байсан.
Тэр үед манай умард хөрш Зөвлөлт Холбоот Улс бидний амьдралыг хянадаг, удирддаг хүчирхэг хэвээрээ байлаа.
Манай өмнөд хөршийн нийслэл хотод Тяньаньмэний үйл явдал болсон. Түүний нөлөө давалгаа мэдэгдэм хэвээр байсан юм.
Монголд хуучин дэглэм өөрчлөлтийг эсэргүүцэж байсан. Сэтгэлгээний өөрчлөлт хэцүү хэврэг байсан юм.
Бид олон удаа уулзалт, жагсаал зохион байгуулж, өлсгөлөн зарлаж хүртэл үзсэн. Асуудлыг хэлэлцээрийн замаар шийдэхийг эрмэлзэж, хүчирхийллээс үргэлж татгалзаж байсан.
Иймдээ ч Монголын ардчилсан хөдөлгөөн энхийн замаар өрнөсөн.Тухайн үед
Ганц ч удаа буун дуу сонсогдоогүй.
Ганц ч цонх хагараагүй.
Ганц ч дусал цус асгараагүй.
Сарын дараа Монгол Улсад анх удаа ардчилсан, олон намын оролцоот сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэх гэж байна. Тэртээ 1990 оны долдугаар сарын 29-ний түүхэн өдрөөс хойш Монголд парламентын ардчилсан сонгууль долоон удаа, Ерөнхийлөгчийн сонгууль зургаан удаа болжээ.
Энэ 25 жилийн өмнөх тэр өдрөөс хойш бид дарангуйллаас ардчилал руу, хамгийн хаалттай нийгмээс хамгийн нээлттэй нийгэмд шилжээд байна.
Өнөөдөр Монгол Улс эрчимтэй зах зээлийн эдийн засагтай , олон ургальч, бүтээлч нийгэмтэй боллоо. Манай үндэсний нийт бүтээгдэхүүн бараг 20 дахин хувиар өслөө.
Манай хувийн хэвшил дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг бүрдүүлж байна.
Монгол Улс дахь ардчиллын утга
Ноён Ерөнхийлөгч өө, эрхэм гишүүд ээ. Манай ардчиллын үндэс болох ёстой зарим сайн чанаруудын талаар ярихыг хүсч байна. Эдгээр нь Европын болоод бусад тивийн улс орнуудтай хамтран ажилласнаар улам сайжирна гэдэгт бид найдаж байгаа.
Эрх чөлөө
Хувь хүний эрх чөлөө бол манай ардчиллын тулгын чулуу юм. Монголчууд эрх чөлөөнд хайртай. Учир нь бид үүнийг нөр их хөдөлмөрийн үр дүнд олж авсан юм.
Аливаа чөлөөт улс орны төр засаг бол цөөн хэдэн хүний өмч биш юм. Эрүүл нийгэм цогцлоохын тулд бид төо засгаа өдөр бүхэн сайжруулж байх ёстой.
Эрх чөлөөний хамгийн гайхалтай чанар бол суралцах үйл явц. Энэ бол хүний нийгмийг эмчлэх тогтолцоо юм.
Бид алдаа хийж болно. Гэвч бидний гаргасан алдаа дарангуй дэглэмийн үе шиг бидний амьдралыг сүйтгэхгүй. Тийм ч учраас бид эрх чөлөөнд хайртай.
Монгол Улс бол нэг хүнд ногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоогоор дэлхийд тэргүүлдэг улс орнуудын нэг юм. Манай улс гурван сая иргэнтэй. Гэвч гурван сая сэтгүүлч ажиллаж байгаа мэт надад санагддаг.
Энэ бол сайн зүйл. Хүмүүс эрх баригчдыг шалгаах эрхтэй. Ил тод байдал, олон нийтийн харилцаа биднийг улам хүчтэй болгоно.
Тийм ч учраас Монгол Улс Цахим эрх чөлөө эвслийг тэргүүлж буйгаараа бахархаж байна. Энэхүү боломжийг бид хүн бүрт интернет хэрэглэх боломжийг олгоход ашиглах болно. Интернетийн эрх чөлөөг дэмжих Нэгдсэн Үндэстний Байгууллагын санаачилгыг бид дэмждэг.
Манай нийгэм улам нээлттэй болох тусам аюулгүй байдлын талаар иргэд санаа зовниж эхэллээ. Мэдээж хэрэг аюулгүй байдал гэдэг ойлголтын талаарх дэлхий нийтийн үнэлэмжээс бид зөрөх ёсгүй. Хэт даврагсдын аюул заналхийллийг таслан зогсоох ёстой. Нөгөө талаар бид эрх чөлөө, хүлээцтэй байдал, энхтайвны төлөө тууштай зогсох ёстой.
Тиймээс би 21р зууны дижитал эрхийн үндсэн тунхаглал батлах санаачилга дэвшүүлсэн Европын парламентад талархал илэрхийлэхийг хүсч байна.
Дижитал хувьсгалыг амжилтанд хүргэхийн төлөө хамтран ажиллацгаая.
Сонгууль, төр засаг, хариуцлага
Эрүүл ардчилалын хөгжил цэцэглэлтэд шинэ технологи чухал үүрэгтэй.
Монголд болсон сүүлийн гурван сонгуульд иргэдийг бүртгэх, санал тоолох цахим машин ашигласан. Сонгуулийн булхайнаас сэргийлж, санал тоолох үйл явцыг цахим тогтолцоонд шилжүүлснээр иргэдэд итгэл төрүүлж, саналаа өгснөөр бодит өөрчлөлт гаргаж чадна гэсэн найдвар төрүүлж байгаа юм.
Мэдээж хэрэг засгийн газарт итгэх итгэлийг бэхжүүлэх нь зөвхөн сонгуулиар хязгаарлагдагүй. Татвар төлөгчдийн мөнгийг төр хэрхэн зарцуулж байгаа нь ард түмний анхаарлыг татдаг. Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор бид “Шилэн данс”-ны тухай хуулийг санаачилсан.
Засгийн газар улам данхар болж байгаа нь бидний өмнө тулгарч буй том бэрхшээл аж. Шинэ асуудал бэрхшээл тулгарахын хэрээр төр засгийн байгууллага улам бүр томорч, үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, хүнд суртал нэмэгдэж, иргэдээсээ улам холдсоор байна.
Гэтэл технологи эсрэгээр улам жижиг, олон үйлдэлтэй, хэрэглэгчдэд тустай болж байна.
Үүний дагуу би “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэвшүүлж, тулгамдаж буй асуудлаа шийдэхийн тулд шинэ технологийг ашиглах уриалгыг гаргасан.
Авлигал
Авлигал бол түнэр харанхуйд тархдаг халдварт өвчин юм. Авлигал нь нийгмийн шударга ёс, аюулгүй байдал, үнэт зүйлсийг устгадаг. Авлига итгэлт түнш, хөрөнгө оруулагчдыг үргээдэг. Авлига хүмүүсийн боломжийг хулгайлж, шударга хөдөлмөрийнх нь үр шимийг дээрэмддэг.
Энэ аюулаас ангижирхын тулд бид хууль ёсыг эрх тэгш дагах ёстой гэдгийг нийтэд харуулах ёстой.
Монгол Улс дөрөвхөн жилийн дотор Транспаренси Интернэйшнэл байгууллагын авлигын үзүүлэлтээр 120иос 80 дугаар байр руу ахиж чадсанд би бахархаж байна. Бидэнд одоо ч гэсэн хийх ажил их байна.
Цаазын ял ба хүний эрх
Хүний эрхийн салбарт ч бид ахицтай байна. Хүний нэр төрийг хүндэтгэх нь шударга ёсны гол үндэс байх ёстой. Хүний нэр төр бол хүний амьдралын үнэт зүйл юм. Ямар ч нөхцөлд цаазын ялыг хүлээн зөвшөөрч болохгүй.
2009 оны зургадугаар сарын 18-наас өмнө Монгол Улс нь Эмнести Интернэйшнэл байгууллагын хувьд цаазын ялыг идэвхтэй хэрэглэдэг улс орнуудын нэг байсан. Энэ бол миний анх Монгол Улсын ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдөр билээ. Тэр өдөр миний ширээн дээр хоёр зарлигийн төсөл байсан. Хоёр хүнд оноосон цаазын ялыг гүйцэтгэх эсэх тухай зарлигийн төсөл байсан юм.
Би амьдралыг сонгосон. Би шийдвэртээ үнэнч үлдсэн. Би олон нийт болон шийдвэр гаргагчдад ч энэ байр сууриа хүргэсэн. Ийм асуудлын талаар байр суурь илэрхийлэх нь амаргүй байлаа. Улмаар 2012 онд манай улс цаазын ялыг устгах зорилготой НҮБ-ын Олон улсын хэлэлцээрийг баталсан.
2009 оны зургадугаар сараас хойш Монгол Улсад хүн цаазлаагүй. Цаазын ял бол үр дүнгүй, харгис шийтгэл гэдгийг би дахин хэлэхийг хүсч байна. Энэ чухал асуудлаар намайг дэмжиж байсан Европын Холбоо ба Европын найз нөхөддөө талархал илэрхийлэхийг хүсч байна.
Эрхэм гишүүд ээ
Шүүхийн шинэчлэлийг бид хийх ёстой.
Хууль тогтоох болон шүүх засаглалын тогтолцоог шинэтгэх нь эрх чөлөөтэй, шударга нийгэм байгуулах ажлын хамгийн чухал хэсэг юм.
Энэ ажил нь миний нэн тэргүүний зорилтуудын нэг байсаар ирсэн бөгөөд бид цагдаагаас прокурор, шүүх хүртэл шүүхийн салбарыг шинэчлэхэд тодорхой алхмуудыг хийлээ. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын шинэтгэл үргэлжилж байна. Шударга шүүхэд итгэх хүмүүсийн итгэл сэргэж эхэллээ.
Эмэгтэйчүүдэд эрх олгох
Эрх чөлөөт нийгэм хүний оролцоог дэмждэг байх ёстой. Эмэгтэйчүүд бол гэр бүл, улс үндэстний гол тулгуур юм. Тэд ертөнцөд амьдрал авчирдаг. Тэд л өндөр настай , өвчтэй, тусламж хэрэгтэй хүмүүсийг халамжилдаг.
Эмэгтэйчүүд бол бидний ээжүүд, эгч нар, охин үрс маань юм. Нийгэм улам ахиж дэвшихийн тулд бүх түвшин дэх нийтийн үйлчилгээнд эмэгтэйчүүдийн эзлэх үүргийг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн сонгуулиар парламент дахь эмэгтэйчүүдийн тоог гурав дахин нэмэгдүүлж чадлаа.
Эмэгтэйчүүд эрх мэдэлтэй болсноор бид улам нийцтэй, эвтэй болж, хохирол, сөргөлдөөнийг бууруулж чадна.
Боловсрол
Би боловсролын талаар нэг үг хэлэхийг хүсч байна. Боловсрол бол бидний ирээдүйн амжилтын хөрс юм. Би малчны гэр бүлээс Харвардын оюутан болсон. Монгол залууст маань ч ийм боломж байна.
Бид дунд сургууль, их сургууль, академик байгууллагуудын чадавхийг сайжруулах чиглэлээр ажиллаж байна. Европын Зөвлөлийн арвин туршлага боловсролын хөтөлбөрүүдийг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулсаар байна.
Эрхэм гишүүд ээ,
Ардчилсан улс бүр адилхан харагддаггүй гэдгийг би ойлгож байна. Бид ялгааг хүндэтгэх ёстой. Ардчилал бол засаглалын төлөөллийн хэлбэр юм. Аливаа улс орны хувьд ардчилал нь соёл, уламжлалыг илэрхийлэх учиртай. Гэвч ямар ч нийгэмд нийтлэг байх ёстой үнэт зүйлсийг бид мэднэ.
:
- Төрийн эрх мэдлийг хязгаарлах ёстой.
- Ард иргэдийн гомдлыг сонсдог, хүлээн авдаг байх ёстой.
- Хүний эрхийг хамгаалдаг, хараат бус тогтвортой хуулийн засаглалыг бий болгох ёстой.
- Иргэний байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ба шүүхийн байгууллагууд хараат бус байх ёстой.
- Авлигатай тэмцдэг, хүний нөөцөд хөрөнгө оруулдаг, хүйсийн тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөг байх ёстой.
- Удирдагчдаа чөлөөтэй, шударга сонгуулиар тодруулах боломж олгодог байх ёстой.
Монгол-Европын Холбооны хамтын ажиллагааг бэхжүүлэх нь
Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ, Монгол Улс ба Европ нийтлэг үнэт зүйлтэй гэдгийг онцлон дурьдахыг хүсч байна. Бид хамтын ажиллагаандаа онцгой ач холбогдол өгдөг. Монгол Улс ба Европ бол эртний андууд. Монголын Өлзийт хаан 710 жилийн өмнө Францын Филипп хаанд захидал бичиж байсан нь үүнийг нотолно.
Уг захидалд “Эцэг өвгөд, ахан дүүсийн нөхөрлөл харилцааг бид сэргээх ёстой. Бид хэдийгээр бие биеээсээ алс хол амьдарч байгаа ч нөхөрлөл, энхтайвны төлөө байх ёстой” гэж бичсэн байдаг.
Би өнөөдөр ч гэсэн энэ үгийг хэлье. Монгол Улс болон Европын харилцаанд шинэ хуудас нээхийг хүсч байна.
Коммунизм нуран унаснаар Монгол Улс болон Европын харилцаа дахин цэцэглэсэн. Та бүхний санхүү, техник, хүмүүнлэгийн тусламж, хамтын ажиллагаа эрх чөлөөтэй, ардчилсан нийгмийг цогцлооход чухал үүрэг гүйцэтгэсэн.
Бид та бүхэнд талархал илэрхийлж байна.
Эрхэм ноёд оо!
2014 онд Монгол Улс болон Европын Холбоо дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэсэн.
Европын парламент болон Монгол Улсын Их хурал бидний хамтын ажиллагааг улам бэхжүүлэх чиглэлээр ажиллах нь дамжиггүй юм.
Монгол Улс болон Европын Холбооны хооронд Нөхөрлөл Хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Энэ хэлэлцээрийг соёрхон баталсан гишүүн улс орнуудад талархал илэрхийлье.
Монгол Улс дахь Европын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх боломжууд нээлттэй байна. Европын тэргүүн зэрэглэлийн компаниуд Монгол Улсад хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байна. Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
2016 онд Монгол Улс Ази-Европын 11 дэх удаагийн уулзалтыг зохион байгуулах эрхэм үүрэг хүлээсэн. Та бүхэн манай эх орны гоо үзэсгэлэн, боломж бололцоог таньж мэднэ гэдэгт итгэж байна. Европын Холбоо болон гишүүн улс орнуудын удирдагчдыг эх орондоо хүлээн авч, дурсамжтай сайхан уулзалт зохион байгуулна гэдэгт найдаж болно.
Олон улс дахь Монгол Улсын бүтээлч үүрэг
Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ,
Монгол Улс олон улсын хамтын ажиллагаанд маш идэвхтэй оролцож байна. Бид саяхан Азийн Форум нэртэй санаачилга дэвшүүлсэн. Энэ нь Ази тивийн улс орнуудын бүс нутгийн хамтын ажиллагааг урамшуулах, тэдний ашиг сонирхлыг тэнцвэртэй төлөөлөх механизм болох юм. Манай засгийн газар энэ үзэл санааг эцэслэн боловсруулж байгаа бөгөөд сонирхсон талууд үзэл санаагаа илэрхийлж, хэрэгжүүлэхэд нь хувь нэмрээ оруулах боломжтой.
Эрхэм анд нөхөд өө,
Монгол Улс ардчиллын талаар би бусдад лекц унших зорилго агуулаагүй. Гэвч бидэнд хуваалцах сургамж байна.
Парламентын ардчиллыг бэхжүүлэх, хуулийн шинэтгэл хийх чиглэлээр Киргизстан улстай туршлага солилцож байна.
Афганистаны дипломат ажилтнууд болон төрийн албан хаагчдыг сургах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Мьянмар улсын хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтарч байна.
Умард Солонгостой эдийн засаг, аюулгүй байдлын чиглэлээр хамтарч байна.
Монгол Улс Зүүн Хойд Ази болон бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үлэмж хувь нэмэр оруулж чадна гэдэгт би итгэдэг.
Хүйтэн дайны үр дагаврыг бид мэднэ. Бид коммунизм болон ардчилсан дэглэмийн аль алийг нь туулсан учраас бүс нутагт энхтайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд үнэнч зуучлагч болж чадна.
Миний бие бүс нутгийн түвшинд харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор 2013 онд Зүүн Хойд Азийн Аюулгүй байдлын талаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ сэдэвт санаачилга дэвшүүлсэн. Энэ нь Хелсинкийн яриа хэлэлцээтэй төстэй санаачилга юм.
Аюулгүй байдлаас гадна эрчим хүч, эмэгтэйчүүд, цөмийн асуудлаар олон уулзалт, бага хурал зохион байгууллаа.
Манай улс 23 жилийн турш цөмийн зэвсгээс ангид статустай байна.
2012 онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын таван гишүүн улс Монгол улсыг цөмийн зэвсгээс ангид статустай болохыг дахин баталсан.
Хэдийгээр цөмийн эрчим хүч нь эрчим хүчний боломжит эх үүсвэр мөн боловч цөмийн эрчим хүчтэй болохыг зорьж буй улс орнууд хөрш улсуудынхаа энхтайван, аюулгүй байдалд хөнөөл учруулах ёсгүй.
Энхтайвныг бэхжүүлэх нийтлэг үүрэг хариуцлагаа бид ухамсарлах ёстой. Монгол цэргүүд НҮБын энхийг сахиулагчидтай хамт цэнхэр дуулгаа өмсөн олон улсын дэг журам, аюулгүй байдлыг сахих үйлсэд хүчин зүтгэж байна.
Монгол Улс энхийг сахиулах үйлсэд хамгийн их хувь нэмэр оруулдаг 20 улсын нэг болсон. Одоогийн байдлаар Монголын 12000 гаруй энхийг сахиулагч дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгээд байна. Хүн амын тоотой харьцуулбал маш том тоо гэдгийг та бүхэн мэднэ. Монголчууд бид дэлхийн энхтайвныг хангах үйлсэд хүчин зүтгэж, хувь нэмрээ оруулж буйгаараа бахархдаг.
Төгсгөлийн үг
Ноён Ерөнхийлөгч, Эрхэм гишүүд ээ, Европын Зөвлөл, Европын Холбоо, Европын Комисст дахин талархал илэрхийлэхийг хүсч байна. Европын парламент болон гишүүн улс орнууд Монгол Улсыг үргэлж дэмжиж байдагт талархая.
Монголчууд бид хүний сайныг ханилан байж, хүлгийн сайныг унаж байж мэднэ гэж ярьдаг.
Тусламж хэрэгтэй үед та бүхэн хэзээд бидэнтэй хамт байсан. Та бүхэн үргэлж бидэнд урмын үг хайрладаг байсан. Та бүхэн үргэлж Монгол Улстай хамт байж, бидний амжилт ололтыг магтаж, сорилт бэрхшээлийг даван туулах зориг өгч байлаа.
Европын Холбоо бол дэлхийн хөгжил дэвшил, энхтайван, эв зохицлыг хангаж буй хамгийн сайн жишээ юм. Монгол Улс Дорно дахинд Европын Холбооны стратегийн түнш байхыг хүсч байна. Бид нийтлэг үнэт зүйлс, ашиг сонирхлоо хангаж, Ази тивь дэх энхтайван, ардчиллыг бэхжүүлэхийн төлөө хамтран ажиллах итгэл төгс байна.
Эрхэм анд нөхөд өө, цаашид мөн хамтран ажиллацгаая. Баярлалаа.
Страсбург, Франц
Сэтгэгдэл0
За харилцаа гэнэ визгүйл болохгүйн л мэдээж шдээ Хаха.
ZASS ZOLTOI L BI ARDCHILSAN HUVISGAL HIILGEED YALUULCHIHLAA GEED UNGAS ALDCHIHSANGUI .ODOO NEEREE BOLIMOOR YUM MONGOLCHUUDYG DAAAJ DAVSHGUI OROND UNAGACHIHAAD ...HOORHIIDOO IIM CH ERONHIILOGCH BAIH GEJ ....PSDAA MINI TATVAR TOLOGCHIDIIN MONGOOR BAGA TENEJ YAV ! BIE OVDOOD GERTEE BAIMAAR BNA GEJ GANTS UDAA CH HELJ BOLNO DOO.NUGUU L NEG ULIG BOLSON YUM AA HUTSAAD L ,MONGOL ULS SUIRCH BNA MALAA
Хэн сонссон юм бол доо!
Ingeed soliorood yavdiin ene. Hen enii ni sonsood suusiin bol. Delhiin eleg doog bolson muu avilgachdiin gar hol durak
Hutsdag haltar
uls ornoo hogjuulj chaadgui 25 jil toriin deer sandailsan ene hun dandaa l ene tend demii yy7m yarij yavah yum hend heregteim be iim yoronhiilogchtei uls yaj oodolnoo demii chalchij tenej yavhaasaa icheesei ene hun
heterhii nurshuu bolson bna. mongol uls bol ogthon ch sonirholtoi bis. europd mongoliin bayalag, mongoloos oloh ashig n chuhal shuu dee. ed nar chin aziudiig hun gej toodoggui uls
Хайран улс орон минь, ийм сонин хүмүүсээр удирдуулж байгаад байгаа нь мөн хэцүү еэ, юу гэж эхэлдэг гэнэ вэ шууд эндээс л хэн бэ гэдэг нь харагдаж байна, хэрэг алга
MALCHINIY HUU GEED L ! ODOO MONGOL TUMNIYG MAL GEJ BODOOD HARIULJ BGAA YUM BNA DA !
hooson tolgoi
Уг тун ч сайхан үг хэлж ярьж чаддаг хүн даанч ам ажил нь зөрдөг Саяхны жишээ Ноён уулаа хамгаалахад ер оролцсонгүй шүү Зөвхөн өөрийнхөө нэр хүндыг бодох юм даа
Shoroo manartal hudlaa shaana shdee, tegeed helsendee hezee ch hurdeggui, hurie ch gej bodoj heldeghui, guldiisen muu hulchgar. Bair hahuulid avsan ch geh shig ih yum bii tsaana ni. Gemgui tsarailsan dotuur sanaatai muu lalar daa. Ard tumendee ogt une hund baihgui. Ichguur sonjuurhui etgeed
Манай зээлийн эзэд өрийн ноёд оо. Би та нарынхаа даалгавраар либерал ардчилсан мөлжлөгийн системийг монголын хөрсөг суулгасан. Монголчууд одоо туйлын ядуу ардчилалаас өөр авах юмгүй өрийн боол зээлийн зарц болсон. Удахгүй газаргүй цыган болноо. Би та ноёдын үүрийн үүрд зарц боол чинь болсон тарвагдорж байна. Улсаа нуураасан хорлон сүйтгэгч өнхрүүшдорж чинь тавьж угтсан улаан хивсэн дээр чинь ардчилал гэдэг үлгэр туйлж хайлаад ёстой гоё романтик байна. Оюу толгойг ав, таван толгойг ав , би хариуд чинь зээл өр авмаар байнаа. Ардчилал мандтугай. Вааг вааг Евро евро ураа ураа найдвартай найдвартай төлнөө төлнөө танай офшор дансан тур Баярцогттой цуг хадгалж байг. Маш их баярлалаа Ардчилалдаа хайртай. Монголчууд яадаг юм хошгоруулаад л болоо. Вааг вааг
Уучлал: Халтар пилипин 2 Халзан америк 1 Өршөөл эрэн өргөдөл өглөө Гучин таван тэрбумийн луйварыг өршөө Гурваны нэгийг өөрт чинь өгөе гэлээ Халтар пилипин 2 Халзан америкийг 1 өршөөх Амархан мөнгөний зарлиг байлаа. Монголоо хамгаалаад тэнэгтэх үү, өөрийгөө баяжуулах боломжоо алдах уу. Монголоо бодох уу, доллараа тоолох уу. Би доллартаа хайртай. Хулгайч луйварчдад өршөөл үзүүлэн Худал ярих их амархан шийдвэр байлаа Өрийгөө бодож хэдэн доллар авч Монголоо доромжлон даапалан хараах Өгсөн хэдэн доллар гарт имрэгдээд Энэ долларт Элбэгхудалч би ямар их Хайртай хамааралтайгаа бодоод сууна Хошгороод байвал баяжаад л байна Эх оронд аюул тулгарлаа! Элбэгдорж: Манай хужааг дэмжээрэй, бид саяхан Хятад банк оруулж ирсэн бөөн хятад эрээн цаас зээллээ, хариуд нь алт, мөнгө, байгaлын баялагаа үнэгүй өгөхөөр боллоо, газар нутгаа худалдахаар боллоо, эхнэр хүүхдээ, үр садаа, ирээдүйгээ хятад банкны зээлэнд хүүлүүлж, мөлжүүлж үүрдийн үүрд боолчлуулхаар боллоо, монгол түмнийг газар нутаггүй, эрх чөлөөгүй, палестин, гүйлагчин цыган шиг, үгээгүй ядуу тэнэмэл, эх оронгүй болгохоор боллоо, харин МАНАН хятад эрээн цаастай болохоор боллоо. Одоо тэр Пүтинээс айлгүй Хятад улсын өмнө сөгдөж, толгойгоо бөхийлгөж, улыг нь долоож, боолын боол, босгоны зарц болж хормойгоо тос за юу гэж урвагч дүлзэн Элбэгдорж аргадан, тулган шаардах үгээ, өнхрүүш шиг, тоть мэт давтан, давтан данжаад аятай инээвхийлэн, баярлан хэлтэл нүүрнийх нь цоохор бараг арилав. Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Чингэсийн судасгүй ч гэлээ Чин гүрний бэлтгэгдсэн Чимээгүй худал инээх Чинээнд нь тултал хуурах Худал ярьж Ардчилал сургаж Хулгай хийж Авлига авж Алтан ургийн удамгуй ч Алиа салбадайн цустай Баатар болохгүй биетэй ч Бяцхан төрсөндөө харамсаж Эцэг эхдээ гомдсон Эх монгол орныг занасан Арван сантимертийн тахтай Алцан майга алхаатай Тарвага зурам гэшгээтэй Таамаг худал яриатай ч Өндөг шиг бөөрөнхий ч Өнхрүүш болон төрсөн ч Одой бяцхан биетэй ч Онигоо болсон намтартай ч Намын жагсаалт гэдэг Нарийн залийн ачаар Ард түмний сонгуулийг Ардчилсан хайрцагаар тоолуулж Монголын сонгууль мэтээр Машинаар луйвардан ялж Төрийн ордонд сууж Тэрбум хужаагийн төлөө хошгороно
"Saihan hoshgiruullaa shuu". Ts.Elbegdorj
Manai erunhiilugchiin helsen ug hj bui ajil ni ald bish bur kilometr zuruutei. Shouchin zugeer l uuriihuu erh ashigiin tuluu guideg hun yum bna.
Yag unen,
amerik , angliin utsan huuheldei , ediin zasgiin aluurchidin gar hul.................
Hudalaa shuu,ene hun hudalch hun
Нэг их сайхан л ярьдаг юм,саран дээрээс ирсэн юм шиг, ажил нь яг зөрдөг, шүүхийн шинэтгэл яриад эхлэвэл шүүхийн луйвар болдог, шударга ёсны талаар чалчаад эхэлбэл луйвар булхайн эхлэл болдог, ер нь тун но-той хүн дээ, шалгавал шоронд орж таарах байх
baritsgui onkruush dee.
Elbegdorjiin oims gozoih tsag oirhon boljee. Kkk
АН ын буянд бүх эрх мэдэлд хүрсэн новшийн ерөнхийлөгч АН ын рейтинг сэргээчихээд том дуугар
Yo Yo mongol ulsiin tuhai bish, uuriinhuu tuhai yarichih yumaa
ene novsh ingej xudlaa shaax xend xeregtei yum be ene novshiin muu xeldeg sots niigemd mgl xyn muu amidraagyi xarin ene gaigiiin xargaigaar mgl xyn noxoitoigoo xooloo bulaatsaldaj amidarch bna daa...ene novshiin unxryysh shig yum dandaa xudlaa shaana...
ГАЛЗУУ ЭТГЭЭД ....
эрхэмсэг ноёд хадагтай нараа? монголд огт ардчилал байхгүй. гэхдээ манайд ардчилсан гэж гоё хаягаараа бахархдаг....
ENE SOLIOT GOLOG NOGOO HUDLAA DONGOSDOG OVCHIN NI HODOLJEE. 1990 ond hutsaj baisan saihan iumnuud haachsan be. ene hulgaich bol ooroo luivarchin, aluurchin, hor hutgaj nairuulagch, gadnii bogs doloogch, mongolchuudiig doromjlogch, mongiig ni hulgailj gadaadad nuugch. ium l bol ardchilsan huvisgal hiigch gej hutsna. ter huvisgaliig ene hulgaich bish harin zorig ba ard tumen oorsdoo hiisen.
Saikhan shaakh juum daa.. Bajlagaa aldsan guilgachin baijeej...
энэ хүнээс үнэндээ залхаж байна.
ALUURCHIN , amerikiin hul gar, mafiin tolgoiloggch sejigiin ELBEGDORJ ZAILAAD UGUUCH !!! CHAMAIG harahaar buuljis zutgaj, oi gutaj bna. zail zail zail
Hudalch novsh
Шороо манартал худлаа шааж хулхин дээр цэцэг ургуулдаг этгээд дээ. Наад барууныхан чинь бидэн шиг тэнэг биш юм болохоор чиний хэлж байгаад юу гэж итгэхэв дэ. Харин татвараас зугтан зайлсан гадаадынханыг өршөөж тэднээс авилга авсан байгааг чинь харин маш сайн мэдэж байгаашд.
YACH VE ENE GULUGIIG . BOLDOG BOL .............?
Ероосоо эхнээсээ сонголт буруу хийгдсэн дээ.Энэ хунийг цэргийн ухуулагчаас дээш явуулдаг л буруу.Худлаа кино яридаг нус нь гоожсон хуухдууд байдаг даа яг л тэр .Факер харин улсаар маань муухай тоглолоо доо унэхээр харамсаж байна буруу сонголтод
Videogoroo baihgui yu
Авилгачин гамингийн хийсэн гэрээг зогсоовол таарна. Дубайд ОТ-г худалдах гэрээг зохион байгуулсан УУТ-САЙХАНБИЛЭГИЙН ЗГ-г огцруулья. Элбэгдорж арай л болохгуй юм хийгээд бн даа. Нохойнуудын ард уяагий нь барьчихаад буруу юм руу турхираад оороо нуугдчихдаг занг чинь ард олон мэддэг болсон ш тээ Элбэгдорж оо.
ENE SOLIOT GOLOG NOGOO HUDLAA DONGOSDOG OVCHIN NI HODOLJEE. 1990 ond hutsaj baisan saihan iumnuud haachsan be. ene hulgaich bol ooroo luivarchin, aluurchin, hor hutgaj nairuulagch, gadnii bogs doloogch, mongolchuudiig doromjlogch, mongiig ni hulgailj gadaadad nuugch. ium l bol ardchilsan huvisgal hiigch gej hutsna. ter huvisgaliig ene hulgaich bish harin zorig ba ard tumen oorsdoo hiisen. UNSHIGCH, 2015-06-10 15:29:49, 178.192.235.38Хариу бичих
HOL OCHIJ HUTSAAA, MUU LUUHAAN DANJAAD AA.
Hudalch salbdai
Nogooduul n hoshin shog uzmeer sangdaad huzuugui nohroor um yariulii gesiin bn lda.
Сайн байцгаана уу? Элбэгдорж минь, чамд гэж хэлэхэд, энд, очсон хаа газар болгондоо хэнд ч, юунд ч хэрэггүй тайлан/report/отчёт/ тавиад явдгаа боливол яасан юмбэдээ. Үнэндээ, чиний наад хаа сайгүй дуугаралт чинь "үг хэлэлт/speech/говор" гэдгийнхээ агуулга ухагдахуун ойлголтод ойртох нь байтугай дөхөж ч очихгүй, ердөө л хэнд ч хэрэгцээгүй агаад сонирхолгүй, юу хэлэх гээд, яах гээд байгаа нь гайхашруулсан, хэнд ч юмбэ, юуг ч юмбэ илтгэсэн тайлан,- монголчуудын ярьж хэлдгээр рапорт л-байх юм байна шүүдээ. Ядаж байхад, чи минь яасан ч их "Монгол Улсын Ерөнхийлөгч" "болж" "үг хэлэлт/speech/говор"-д, "илтгэл/speech/речь"/-д дуртай юмбэдээ. Заримдаа, хааяа ч болтугай, өөрийгөө цулбуурдаж, хазаарлаж байхад гэмгүй санагдах. Чинг хэлэхэд, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ гэх нэрийнхээ, хүндлэлийнхээ чансааг эрэмбийг зиндааг хайрласандаа маний нүүр халуу оргих юмдаа гэж. Үндсэн Хуульд маань ямар ч азаар МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ-ий албыг 2-оос илүүтэй удаагүйгээр хашиж болохгүй гээд зааж зураад оруулчихсан юм, хэхэхэ.
энд тэнд хаа очсон газар болгондоо, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ-ийн