Чингис хаан тэргүүт их хаад Их Монголын түүхийг аугаа их хүчирхэг болгосон төдийгүй өнөөг хүртэл маргалдуулж, магад ч үгүй хоёр тийш талцуулсан үйл явдал алс тэртээ 1260 оноос буюу Мөнх хаан тэнгэрт хальснаас хойхно хөвгүүд ургийнхан “халуун чихийг атгаж амжаагүй” байхаас өөр хоорондоо эрх булаацалдаж эхэлсэн юм.
Дэлхийг өвдөглөн чичрүүлсэн Их Монгол үндэстэний аугаа их бахархал, агуу их эмгэнэл ердөө “Тулуйнхан” хэмээх нэгэн амь гэр бүлийн, нэгэн голомтын тотго дотор үүрч дүүрч, үнсэж хайрлаж, тоглож шоглож, амтат идээ, айраг цэгээгээ хуваан ууж, адил гуниж, гутаж, айхдаа, зовохдоо зовж, жаргахдаа жаргаж цугтаа өссөн ах дүү хоёр түүхнээ цуст мөр татуулан үлдээх юм гэж хэн санахав. Дээд хөх тэнгэрт нүд байдаг бол дальдрах нь лавтай.
Нэгэн арьсан өлгийд л ийм агуу бахархал, аугаа эмгэнэл оршиж байжээ. Тэр өлгийд ийм ирээдүйн агуу хоёрын хоёр хаан тийчилж байжээ. Тэд арьсан өлгийгөө зад тийрч босохдоо, Их Монгол улсынхаа голомтын хос баганыг ганхуулан босчээ. Эзлэгдсэн хараат орнууд яасан их бахдаж баярлалдаа бол? “Арслан барсын тулааныг алсын уулнаас харахад бахтай" гэдэг.
Ах дүүс ёстой л арслан барс шиг хоорондоо алалцаж байхыг бахтайяа харцгаажээ. Нэгэн мах цус, төрөл саданд төрсөн ах дүү хоёр өөд өөдөөсөө газар хөдлөм шороон түмэн цэрэг хөдөлгөж, их эзэн хаан Чингисийн төрийн алтан тамганы төлөө цусаа урсгах юм гэж хэний ч санаанд ороогүй бизээ. Ядаж Тулуйн ахмад хүү Мөнх хаан тэнгэрийн хутагтыг эзлэхдээ “Их хааны тамгыг түүнд залгамжиллуулаа” гэж зарласангүй.
Амьсгал хураан хураатлаа Их хаан байсаар дуусах ад зэтгэрийн гэмээр бууж өгөшгүй сэтгэц мөчөөрхөл өөрийн болон бусдын түүхэнд буй. Төрийн эрх мэдэлд цус үнэрлэсэн ирвэс мэт шунхайрна, түүний төлөө амиа тавина, бас юуг ч золиослохоосоо буцдаггүй гэдэг ийм аюулт өвчин хүн төрөлхтний түүх нийгмийн мөнхийн үзэгдэл юмсанжээ. Гагц энэ өвчнийг анагаах аргагүй брлолтой.
Урьд өмнөхийн бүхий л түүхэнд “Цусгүй, нүгэлгүй хааны сэнтий" гэж байсан юмуу? гэж өөрөөсөө асууж үзлээ. Өнөөдрийн дээд зэргийн соёлжсон, хүмүүнжсэн, ардчилагдсан, боолчлолоос чөлөөлөгдсөн эрх чөлөөт хөгжлийн туйлд хүрсэн үед ч “ҮГҮЙ ЭЭ” гэж би хэлж чадахгүй эргэлзсээр, тээнэгэлзсээр байна. Чингисийн отгон хүү Тулуй өөрөө Мөнх, Хубилай, Хүлэгү, Аригбөх гэх дөрвөн хөвгүүнтэй.
Гурав дахь хүү Хүлэгү Арабын ертөнцийг эзэгнэн хаанчилж байсан болохоор ах дүү хоёрынхоо тэмцэлд шууд ороогүй боловч, Аригбөхөө дэмжиж бас хооронд нь эвлэрүүлэх гэж алс холоос элч залж зуучилж байв. Ийнхүү бараг зулай зулайгаа гишгэж төрсөн Хубилай, Аригбөх хоёрын Их Монголын хаан ширээний төлөөх тэмцлийн түүх энэ ертөнцийн ховор содон түүхийн нэг мөн. Чингисийн алтан ураг заадлаараа зад үсэрлээ.
Их, бага түүхийн дотор ийм эмгэнэл элбэг биш ч бас цөөн бишээ. Гэвч уужим сэтгэлт монгол хүний сэтгэлд баггамгүй үйл явдал болсныг одоо ч тааварлахад бэрх. Хубилай хятадад олон жил суурьшсан, тэгээд ч яв явсаар Өвөр монголын Долнуурт Шанду хэмээх шинэ хот байгуулсан нь сэжиг төрүүлж зөрчил эхэлжээ. Энэ бол алсдаа нийслэлийг салан тусгаарлах гэсэн анхны үүсвэр санаа, тэр санааг танадан ойлгосон Аригбөх ч томоос том гэлтэй.
Түүх бол түүхчдэд хамаатай гэх нь үгүй болж, жаахан ном уншиж гэгээрсэн нь бүгдээрээ шахуу түүхч болцгоожээ. Ийм нэг хэсэг болох "иргэн түүхчидтэй” маргалдсанаа санаж байна. Хубилай буруутай юу? Аригбөх буруутай юу? гэх маргаан 2013 оны зуны цагаар умарт Америкийн Атлантын далай эрэг дээрх казиногийн гүрэн гэгдэх Атлантик хотод монголчууд бид элдвийг цуурч ярихдаа бидний хооронд арай л гал маналзаагүй.
Би Хубилайг хамгаалах санаатай ч, тэд “бөөрөлхөн” урвагчаар нь дуудан, хууль бус хаан гээд Аригбөхийг зүрхээрээ хамгаалан дэмжиж, миний санааг “хярваслаж” байв. Гадаадад байгаа монголчууд түүхээ амтархан уншдаг, Их Монголынхоо түүхээрээ бахархдаг, үе үе америкчуудад шалгагдан асуулгад өртөж, ороогдогдохдоо оюуны зэгсэн “хөрс" суугаад авчээ. Довон дээрээ байгаа бид энэ талаар уншаагүй, мэдээгүй, мэдрээгүй царайлан, нэг их шуугиж ярьдаггүй. Зохиолчид янз янзаар харж, янз янзаар бичиж байна.
“Арай ч дээ” гэмээр түүхий, сургаар буудсан зүйлс багагүй тааралдана. Урансайхны сэтгэлгээ чөлөөт боловч түүхэн сэтгэлгээ баримтад баригдана. Баримтыг урансайханжуулсан ч гэлээ үнэний дөлд ойр байлгах ёстойсон. Түүх урансайхны харьцаа гэдэг маш эмзэг зүйл бий. Үүний цаад нарийн учгийг тайлахгүйгээр шууд тууж, роман бичээд эхэлнэ гэдэг сэлж үзээгүй байж их далай руу үсрэхтэй эгээ ижил. Америкийн монголчуудын дунд “бичиг номын нийтлэлч” ховор зэвэр мөртлөө хэн хүнгүй “аман нийтлэлч" болцгоожээ.
Зэгсэн эргэцүүлдэг, сэхээтэнлиг, хэрсүү, эх оронч, үндсэрхэг үзэлтэн цөөнгүй байдаг юм билээ. Бас Жак Уэтерфорд гэгч нөхөр их хаадын үеийн түүхийг сөхөж, тэндэхийн зарим монголчуудтай дотносож, нөлөөтэй болсон юмуу даа. Их ч зүйлийг шинээр олж харсан байх, их ч санаанд оршгүй фантааз зохиосон нь бүтээлээс нь харагддаг. Их Монгол бүхий л их түүхэндээ ерөөсөө гуравхан агуу их хаантай байсан, байсаар ч байх болно гэдэгт миний бие бүрэн итгэдэг. Тэр гурав хэн бэ? гэвэл их хаан Чингис, Өгөдэй, Хубилайгаас өөр хэн ч биш.
Мэдэх мэдэхгүй тээр холын бүдэг бадаг, бас тэгээд язгуурын дээд нь аль үндэс угсаа нь мэдэгдэхгүй шахам Модун Шаньюг гэх үү? Үгүй. Энэ гурван их хаадтай хүүд, ач, зээ нар болоод тэднээс ялгарах Гүег, Мөнхийн хэн нь ч бараадахгүйгээр үл барам тохойноос илүү тохой дутна. Энэ гурван их хааныхаа сүр хүчээр, билэг оюунаар, агуу их удирдан жолоодохуйн хосгүй чадпаар өнөөгийн Монгол Улсын түүх дэлхийн түүхийн хуудсан дээр мөхөж, арилахын аргагүи мөнхиин арслант алтан тамгаа сийлжээ. Энэ гурван их хаан хүмүүний ертөнцийн бөөрөн дээр “ИХ МОНГОЛ" гэсэн нэр алдрыг сэлмээрээ ч, гэгээн саруул ухаанаараа, ч гоц мэргэн шийдэлээрээ ч жолоодохуйн урлагийг үлдээснийг ямар ч овойргон түүхч баллаж сохолж чадахгүй.
Үгийг балт сүхээр цавчиж үгүй болгодоггүй. Баллахыг оролдох бүр уламтодорно. Тийморолдлого түүхийн хог новш, түмэн үеийн шившиг. Харах нүдний булай, чихний хилэнц болно.Хаан бие, хаан ухаан, хаан тэнгэр, хаан заяа, хаан сэтгэл, хаан нударга, хаан буян хишиг гэж бий. Хаан ямар бол улс тийм байна. Тиймээс хаан хүн хданаараа төрдөг гэдэгт эргэлзээд юун. Цээж дүүрэн өс хорсолт хүнээс ухаан бага гардаг.
Хар багаасаа сэлэм, жад гэхээсээ илүүтэй, оюунлаг гэгээрэлд шимтсэн, цэцэн билэгт ухаантай, алс холыг хязгааргүй орон зайд хардаг Хубилайн дэргэд Аригбөх юугаараа ялгардаг вэ? юугаараа илүү вэ? гэхлээр тэр бол хавиргаа хугартал дэлдсэн цөс зүрхтэй жинхэнэ монгол эр хүн, монголын чин зоригт баатар л харагдаад байдаг. Бүх биений судсаар нь өршөөшгүй, няцашгүй, ятгаж эргүүлэхийн аргагүй үндсэн монгол цус оргилж буцалж байдаг. Хубилайд харин энэ чанар дутна. Үг авамхай, ятгалгад өртөмхий, эргэцүүлэмхий.
Тиймээс нангиадууд, түүний зөвлөхүүд уран арга хэрэглэн Кунзийн сургаал номлолд оруулсан, 1252 онд “Кунзийн 'сургаалтны их багш цол” олгосон байх юм. Гэхдээ Хубилай их гүрнийг, тэдний мэргэдийг татахын тулд наанаа Кунзийн сурталтны дүр эсгэвч цаана буддын сургаалд үнэнч байсан. Тэгвэл Аригбөх эсрэгээрээ. Хятад соёл, хятад үзэл санаа, хятад номлол, хятад хүнийг нүдэнд орсон тоос, шүдэнд орсон мах адил үзэн ядна.
Их далайн хагалбар шиг Монголын их цэрэг хоёр хуваагдсан үед Аригбөхийг дан хятад цэргийг илгээж даруулсанаараа их эмгэнэлтэй. Хэрэг дээрээ тал хээрийн соёл, тариачны соёл хоёр л зодолджээ. Гэхдээ Хубилай хятад зөвлөхүүд, номчдын үгийг авдаг байсан ч гэлээ, хятад иргэн хүнд итгэдэггүй байж. Тэд итгэл алдаж байснаараа өөрсдийгөө харуулдаг байв. Их Юан улсад үй түмэн ястан үндэстэн холхин амьдардаг байсан төдийгүй тэднийг дөрвөн зэрэгт хуваан харилцдаг, эрх мэдэл олгодог, шагнадаг, урамшуулдаг, алба ажил олгодог, ивээн итгэдэг, дээдэлдэг байв.
Үүнд монгол хүн онцгой байр эзэлнэ. Нэгд: Монгол угсааатан. Тэр тусмаа боржигон овогтон хамгийн эхэнд жагсана. Хоёрт: Перс, Тангуд, Солонгос, орос. Гуравт: Умарт хятадын хүн буюу зүрчид, хятанууд, Дөрөвт: Өмнөд хятадын хүн буюу Өмнөд Сүн улсын хүмүүсийг зэрэглэн ханддаг байжээ.Аригбөх бол их Монголын газар нутагтэр ч байтугай нийслэл Хархорумд л хааны орд, сэнтий байх учиртай гэсэн нугаршгүй хатуу бодол санаатай, түүнээсээ өчүүхэн ч ухраагүй хүн.
Алтан ургийнханы асар их дэмжлэг авч, Их , хурилдайгаас зөвшөөрөгдөж байсныг бодоход хүчирхэг бие манлайлагч байсан байж таарна. Гэвч аливаа юмыг дээд хөх тэнгэр, доод ногоон газартай нь багтаан харах, шүүх ухаан Аригбөхөд дутна. Тийм төрийн нарийн сийлмэл ухаан нь нэгэцгийн, нэг цусны, нэгэн бүлээн хэвлийн дотроо Хубилайд илүү заяажээ.
Юманд сав гэж бий. Хубилайд дэлхийн хэмжээний сав байжээ. Хүчирхэг нангиадыг эзэлчихээд, эргээд Хар-Хорумдаа ирж, нийслэлдээ шигдээд байвал хэдэн сая хар хятад тариачид монгол газрын херс шороон дээгүүр шуудайгаа чирээд, сийрсэн шаахайгаараа гишгэлээд ороод ирнэ. Нийслэл төв рүүгээ татагддаг нь хаа газрын ёс жам. Ингээд цасан бүрхүүл гэдэгшиг “хятад хүн бүрхүүл” Монголыг минь нөмөрнө.
Хятадуудыг хятад газарт нь захирч эзэгнэнэ гэдэг бол алсын ухаан бодол юм байна. Тэгээд ч хар бага залуугаасаа нангиадын Хэбэй мужийг захирсан арга ухаан, алсын бодол гэж бий. Тэрбээр дүлий дүлүүр дотогшоогоо биш, ил задгай сэтгэлгээтэй, их сэргэлэн цовоо хүн байсан гэдэг. Ямар сайндаа маш хэцүү төвөгтэй үед ах Мөнхийг Их Монголын хаан ширээнд залахад Өгөдэй хааны угсааныханы эсрэг үхэл алуурын дундуур цөм үүрэг гүйцэтгэсэн байхав дээ. Хубилайн зүрхэнд бүх хятадын хүн амын бараг 90-ээд хувь нь оршдог, асар их баян чинээлэг, торго дурдан худалдаа наймаа хөгжсён өмнөд Сүн улсыг эзлэн авах бодлого гагцхүү Хубилайнх биш, Чингис хаанаас эхлээд өөртөө тавьсан тангарагтай байсан байна.
Цэрэг стратегийн хувьд хамгийн ойр зайд, аль болохоор бөөрөнд нь ойртож очих, тэндээ цэргийн баазаа байгуулах нь өнөөгийн түүхнээс хялбархан харж болно.
Хубилайн байгуулсан бүх гавъяаг энд дурдахгүй. Ер нь Монголын хаад гадагшаа урсах “эх оронч” бус гол мөрөн мэт харь хүний газарт амьд хүн хийхийн аргагүйг босгож сүндэрлүүлж байсан ч, өөрийн газар шоро, голомтдоо ганц сэтэрхий хэрэм ч үлдээгээгүй нь харамсмаар. Энэтхэгийн Таж Махал шиг ертөнцийн долоон гайхамшгийг Орхон мөрний хөвөөнд Хар-Хорум нийслэлийнхээ хүрээнд байгуулчихсан бол өнөөгийнхэн бид “Өндөгөө хагалах уу? Идэх үү? Болих уу?” гэх шиг юун Оюу толгой, Тавантолгойгоо яах вэ? гэж арваад жил тархиа эргэтэл хэрэлдэж, маргалдахсан билээ.
Аялагч, жуулчдын ногооноор түрийвчээ дүүргээд л суучихна., төр засгийн толгой өвдөхгүй. Хубилай хаан 80 наслахдаа 35 жилийн турш Их Юан гүрнийг гар, хөмсөг зангидан, билэгухаан зангидан захирахдаа Монголынхаа хилийн дотор талд олигтой юм хийгээгүй ээ. Харин их Бээжин хотыг шинээр байгуулж, их хятадын нутаг дэвсгэрийг өргөтгөж, хооронд нь нэгтгэж, хатуу захиргааг буй болгосон юм. Үүгээрээ бол өнөөгийн Хятад ч манайханд өртэй. Хятад ч гэж дээ, үнэндээ хятад орныг бүхэлд нь их их Монголын нэгэн муж улс болгосон юм.
Хубилайн дараачийн хаан түүний бүхнийг, орд харш, ном бичбиг эдөлгийг устгасан ч гэлээ Их Хубилай гэдэг Тнэр алдрыг усгтаж чадаагүй. Энд яахын аргагүй зөрчил бий. Гэхдээ Агуу их Монголыг нэр төрийн тэнгэр тулам цамхагийг дэлхийд байгуулж өгсөнөөрөө мөнхийн гавьяатай. Энэ цамхагийг хэзээ ч эвдэж нурааж чадахгүй. Бээжин дэх их хааны ордны үүдэнд гадаадын хэдэн сая сая жуулчид, аялагчид шоргоолж шиг бужигналдаж байдаг юм билээ. Гэтэл үүднээсээ авахуулаад “Монгол, Хубилай, Юан” гэсэн газрын зураг, манайхтай хамаатай үгс нүд эрээлжлүүлдэг.
Энэ бол бахархал, Хубилай хятадын хаан биш, Их монголын хаан. Ар талд эртний Хар-Хорин нийслэлийг Бээжин рүү шилжүүлж, тэр газар зүрхний “цус хангамж” тасарсан мэт хорчийж, зэвхийрч хоцорсон ч гэлээ тэр монголоо мартаагүй. Хатаж хуурайшсан үхэл мөхөл мэт гандсан газар руу горхи урсаж ирэх шиг Монголынхоо гүн ар тал руу алт мөнгө, алив бүхний дээжийг илгээж байсан юм билээ. Хэнийг, юуг, ямрыг байлдан эзэлснээрээ, эзэгнэсээрээ аугаа их болохоос биш, өөрийн ургуулсан довон дээрээ оцойгоод суугаад даян дэлхий сонсох чихгүй, харах нүдгүй, мэдрэх сэтгэлгүй ээ.
Эцэст нь, нэгэн сонин тохиолдлыг өгүүлье. Их түүхч Гүнжийн Сүхбаатар абугайтай гэрт нь яг 20 жилийн өдийд уулзаж билээ. Гэр нь Төрийн ордны баруун талд Хувьсгалын гэх музөйн өмнө байсан. Энэ хүн бол эртний Нирунаас аваад Хүннү гүрний түүхийг маш нарийн судалсан хятад хэлбичгийг газар дээр нь сурсан далай мэт эрдэмтэй эрхэм байсныг ихэнх хүмүүс мэднэ. Уучлаарай, ер.нь “Хятад хэл мэдэхгүй бол өөрийгөө түүхч гэж бүү ярь” гэсэн үг байдаг юм билээ.
Давжаахан биетэй, шазруун хурц зантай, шулуун шударга, номын гэгээ татуулсан энэ том түүхч бас нэг их түүхч Л.Жамсран гуайтай хамтран “БНМАУ-ын түүхийн дээж бичиг” сурах бичгийг бичээд буруутан шатаалгаж байв. Социализмын үед Чингис хаан болоод Хятадын талаарх гэгээтэй үг бүхэн хууль цааз мэт хориотой байв. Намайгдунд сургуулийн захирал байхад “Тусгай комисс томилж, тэр номыг шатаан устгаад актыг ирүүл” гэсэн бичиг Боловсролын хэлстийн даргаас ирж байж билээ. Мөн ч сонин хачин цаг үе байжээ. Түүнээсхоёр номыг сэмхэн авч хоцорсон нь одоо ч миний гэрийн номын санд бий.
Сүхбаатар гуай улсын төв номын санд ч байхгүй ховор гайхамшигтай номын сантайсан. Мань эр англи, орос, хятад, герман, франц номыг захаас нь аван төрөлх хэлээр нь “энд ингэж байна” гээд шууд орчуулан уншина. Ийм олон гадаад хэлтэй түүхчийг би үнэндээ мэдэхгүй, шинжлэх ухааны болоод ном судрыг уншиж ойлгох хэлтэй хүмүүс байлгүй яахав. Бид хоёрын яриа явсаар Хубилай хаанд шилжив. “Чи юу гэж боддог вэ?” гээд гэнэт надаас сонжих мэт тулгуухан асуув. Юу ч мэдэхгүй хэрнээ би магтаж гарлаа. “Зогс” гэж байна.
Тэгээд өөрөө ярьж гарлаа Урсгаж байнаа ‘Түүхээ мэдэхгүй байж элдийг бурагсад бий. “Хубилай хааны их нээлт” гээд саяхан нэг сонин дээр баахан авч өгсөн байна лээ. Хубилай цаасан мөнгө анх гаргасан гэнээ. Үгүй шүү, Хубилайгаас хэдэн зуун жилийн өмнө Тан, Сүн улсын үед гаргасан. Энэ тухай бичсэн юм Улсын төв номын санд бий. Хубилай Монголын төрт ёсны уламжпалыг эвдээд хаан ширээг булааж хөгжлийн чиглэл, векторыг өөрчлөөд монгол орныг тун ч арчаагүй болгосон. 1256 онд Өгөдэй Монгол улсын их хаан байсан. Хубилайн авга ах нь болох хүн. Хубилай өөрийн төрсөн эхийн хамт их хаан дээр ороод “Бид хоёрт эзэмших газар өгөөч” гэж гуйсан. Эхэд нь одоогийн Хятадын Хэбэй мужийн Чжэньдинд, өөрт нь Синчжоу гэдэг газрыг өгч, бүүр хар багаасаа хятадуудын дунд амьдарсан.
Монгол Хархүрэм нийслэлийг орхиж, Бээжинд шинэ нийслэлийг байгуулж, Их Монгол Улсын нэрийг “Юан улс” гэж хятад нэр өгсөн. Хуй-Юнь (1202-1257) гэдэг лам Хубилайд Хятадын сургаалийг заадаг байсан.Доу Мо, ЧжаоДи гэдэгхоёртом өвгөн хятад зөвлөхийг дэргэдээ үргэлж ажиллуулдаг байсан. Хубилайн хүүд Чжэнь-Зинь “Шижир алт” гэдэг хятад нэрийг багш нь өгсөн. Харж байгаа биз, нөхөр минь. Тэр чигээрээ хятад боловсрол, хүмүүжил, сэтгэлтэй байх нь мэдээж шүү дээ. Чингисийн алтан ургийн хүмүүжилгүй хятадын эрхшээлд бүрэн орсон хүн гэдэг чинь тодорхой байна уу? Харин 1368 онд ядуу тариачин гаралтай Чжу-Юань-Чжан гэдэг хүний удирдсан бослого гараад монголчуудыг довтолж Хятадаас хөөсөн.
Би хувьдаа тэр хятад тариачинд баярлаж явдаг. Хятадад манайх тэрийтэл хэвтээд, жаргаад, цэнгээд байсан бол өнөөдөр Монгол газар байхгүй. Манж шиг уусан алга болох байсан” гээд их түүхч маань хятад ном эх сурвалжийг барьж байгаад ёстой “Судраар зодуулж, суутнаар алгадуулаад” гэрээс нь гарч билээ. Ийм л юм. Гэвч юмыг олон талаас харвал, олон янз л харагдана. Ганц талаас нь харвал ганц л харагдана. Өндөр уулын аль талаас нь авирч гараад, юу юу харахыг эрхэм Таны оюун ухаан, гэгээн мэлмий мэднэ бизээ.
“Дэлхий нарыг тойрон эргэдэг л юм даа” гэсээр Галилей шийтгүүлж насан туршдаа гэрийн хорионд орсон гэдэг байхаа. Түүн шиг “Хубилай Их Монголын билэг тэмдэг, дэрвэх туг. Дэлхийн энтэй хаан, Их Монголын Их гуравын нэг байсан л юм даа” гэж би одоо ч бодсоор л байнаа. Түүний намтар ороогүй дэлхийн ямар ч том, алдартай нэвтэрхий толь үгүй шүү, харин...
Сүхбаатар түүхчийн хэлсэн тариачин Чжу- Юань- Чжанд цохиулан Бээжин буюу Дайдуугаас хөөгдсөн Юан улсын сүүлчийн хаан “Тогоон Төмөр хааны гэмшил” шүлэг хадан дээр сийлэгдсэн үг үсэг мэт, баталгаат гэрэгэ мэт үлджээ. Энэ шүлгийгзадлан мөр мөрөөр нь ухваас тэр цагийн түүхэн үйл явдлын сайн саар бүх зүйл оршиж байгаа учраас “Түүхийн гашуудал, нулимс, эмгэнэл” болсон шүлгийгбүрэн эхээр нь толилуулья. Залуус нэгийг бодож, хоёрыг эргэцүүлэх бизээ.
Элдэв зүйлийн эрдэнээр бүтсэн Эрхт их Дайдуу хот минь.
Эртний хаадын зуслан Шандын шар тал минь
Эрхлэн жаргах сэрүүн сайхаан Шандуу хэнбун балгасун минь
Эрдэнийн зүйлэрэ чимэглэсэн Найман талт цагаан суварга минь
Эрт босож өндөр дээр гарахад
Эрхэм сайхан үнэр анхилсан
Өмнө хойноос харж үзэхэд
Өнгө үзэсгэлэн төгөлдөр бөгөөд
Өвөл зун хэдийд ч уйтгаргүй
Өргөн дэлгэр Дайдуу минь
Урьдын хаадын байгуулсан
Улс нийтийн шүтээн Дайдуу минь
Учирч нийлсэн ноён зайсангууд минь
Ухаж мэдсэн Илахуу чинсан минь
Дөчин түмэн Монголын нэр төр минь болсон
Дөрвөн их хаалгат Дайдуу минь
Хувилгаан цэцэн хааны байгуулсан
Хутаг оршсон дээд орныг
Хууртаж алдав, Юүхэ ноёнд
Гутамшигт муу нэр над ирэв.
(“Монголын уран зохиолын унших бичиг” 1961 он)
ХАР-ХОРУМЫГ НҮҮЛГЭСЭН НЬ ЗӨВҮҮ?
БЭЭЖИНГЭЭС ХӨӨГДСӨН НЬ ЗӨВ ҮҮ?
Их түүх асууж байна.
Хубилайн зөв үү?
Аригбөхийн зөв үү?
Их Монголын Их түүх асууж байна.
Тэр нь зөвөө гэх нь юу л бол???
ТҮҮХЭЭС АСУУЖ БОЛДОГ, ХАРИУЛЖ БОЛДОГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ. Түүхийг ганц нүдээр харж болдоггүй учраас тэр.
Сэтгэгдэл0
Nair naadam, oi temdeglehee zogsoovol yasyn be??? Uls orny ediin zasag zuildaa hurtel hoosorloi. Ard tumnii amidral doroitsoor l bna !!!!
BORJIGON OBOGTON GEJ ALTAN URGIINHNII HOOL UNDIIG HIIDEG GAL TOGOO HARIUZDAG TUSGAI SURGIIN ADUU MAL HARIULDAG ULSUUDIIG NERLEDEG BAISAN YUM BILEE. HAR UGEER BOL ALTAN URGIINHNII TUSGAI ZARZ NAR....DASHZEREN AGSNII BORJIGONII BOR TAL NIITLELIIG UNSHSAN CH BOLNO
Сэцэн хаан агуу агуу. монгол сайн муу ч сажлаж яваа нь сэцэн хааны гавьяа. Хубилайд 800 насны Happy Birthday!!!!
Хубилай монгол үндэстний хараалыг үеийн үед хүртэх болно.Манай монголчууд монгол гаралтай хүн болгоныг өөрсөддөө хамааруулдаг өрөвдөлтэй зангаасаа татгалзах хэрэгтэй.Хубилай анхнаасаа Хятадыг эзлэх Их Монгол улсын бодлогыг дургүйцэн хятадуудыг хамгаалж байсан.Их Монгол улсын Их Хуралдайгаас сонгогдсон хууль ёсны хааныг алж нийслэл Хар хорумыг шатаасан. Хубилай Монголд юу үлдээсэн бэ гэж энэ эргүү малаас асуумаар байна. Зарим нэг малнууд Хубилай байсан тулдаа хятадууд монгол орж ирж суурьшаагүй гэж солиордог.Манж нар хүртэл 1900 болтол хятадуудыг цагаан хэрмээс хойш гаргаагүй.
Хубилай хаан бол эзэн Чингис хаанаас илүү гавьяа байгуулсныг Монголчууд бид битгий хэл гадаадынхан хүлээн зөвшөөрдөг. Чингис хааны үеэс эхлээд Өгөөдэй хаан, дээр дурдсан Мөнх хийгээд 100 шахам жил Хятадыг манай өвөг дээдэс эзлэх дайн хийгээд бүрэн эзэлж чадаагүй билээ. Гэтэл Хубилай хаан Хятадыг төдийгүй зүүн өмөнөд Азийг тэрчигээр нь эзлээд зогсохгүй Японыг байлдан дагуулах гээд далай хар шуурганд хамаг цэргээ алдаж амжилтад хүрээгүй. Түүхэнд хэзээ ч "хэрвээ" гэсэн үг байдаггүй. Тэгэхээр Хубилай хаан л Хятадыг бүрэн эзэлж, 100 шахам жил Хятадыг бид ноёрхсон гэж Монголчууд хэний ч өмнө зориг бардам хэлэх эрхтэй болсон нь зөвхөн Хубилай ач гавьяа. Ер нь яагаад Хубилай сэцэн хаан гэж алдаршив гэдэг хүртэл том агуулгатай болно. Тэр үеийн хаан дотроос хамгийн боловсролтой нь Хубилай хаан байсан бөгөөд эх Соргогтани ч ингэж хүмүүжүүлсэн. Хархорумыг нүүлгэсэн гэж аугаа хааныг буруутгах үзэл социализмын үед л байсан байх, үнэн чанартаа уудам их нутагтай Хятадыг Хархорумаас удирдан, ноёрхоно гэдэг маш бэрхшээлтэй байсан тул нүүлгэсэн байж болзошгүй. Мөн Хубилай хаан амь нас хийгээд хаан ширээнд аюул занал учирч болохыг урьчилан харсныг ч үгүйсгэх аргагүй. Тэрчлэн тэрээр сууринших, нийгэмших зүй тогтлыг зөв ойлгож, улс орноо өргөжүүлэн хөгжүүлэх талаар тухайн үедээ аугаа суут хүн байсан. Одоо ч бид нийгэмшил, нийтээрээ хамтарч амьдрах арга хэлбэрээ гүйцэд олоогүй л явна шүү дээ. Туроийн аугаа удирдагч Ататурк манай хубилай хаанаас сургамж авч 1923 онд Истанбулаас Анкарад нийслэлээ шилжүүлж байснаараа өнөөгийн Турк улс хөгжлийн замдаа орсон юм шүү. Ингэж их эзэн хаадынхаа талаар буруу зөрүү мэдээлэл өгөхөө болиочээ. Ах Мөнхийгөө хаан болоход Хубилай л хамгийн их хүч гарган зүтгэсэн биш үү. Харин Мөнх хааны дараа өөрөө л хаан болохгүй бол Хятадыг бүрэн эзэлж чадахгүй гэдгийг эрхбиш ойлгосон бололтой. Тэгээд ч Хубилай хаан 30 гаруй жил эзэн хаанаар ноёрхож чадсан билээ.Аригбөх хаан болсон бол хэдэн жил болох байсныг хэн ч тааж мэдэшгүй. Монголын хаадын түүхэнд даян хаан Батмөнх л Хубилай хааны хаан суусан жилийг эвдсэн билээ. Аугаа их хаан Хубилайг битгий буруутга, чамд лав сайн юм болохгүй, Мөнх тэнгэр мэдэж байгаа шүү!!!!!!!!!!!!!!!!!! Хариулах 0
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
49,0,161,47-D BOLI DOO SOTS,REALIZMAAS GARAH TSAG BOLSON
Хубилайн удмын зулбадасууд 1368 онд Монголд зугтан ирж монголын ард түмнийг дарлан дахин Хятадыг эзлэх бурангуй дайн өдөөн ард түмнийг туйлдуулсан.Хятадыг эзэлснээр монголчууд хийж чаддаг олон зүйлээ хийж чадахаа больсон. Төмөр боловсруулах арга ажиллагаагаа мартсан. Энэ хугацаанд монголчуудын сурсан хамгийн аюултай зуршил бол цай уудаг болсон.Цайнд байдаг кофейн монголчуудыг донтуулан улмаар Хятадуудыг цай зарахыг гуйдаг болсон. Хятадууд зарахгүй гэвэл дайтан олноороо амт насаа алддаг болсон.Амаа мэдэж жаахан учир начиртай ярина шүү, хүүхдүүд минь
Хубилай хаан бол эзэн Чингис хаанаас илүү гавьяа байгуулсныг Монголчууд бид битгий хэл дэлхий нийтээр хүлээн зөвшөөрдөг. Хубилай хаан л өөрийнхөө дэргэд гадаадын олон мэргэд, төлөөлөгчдийг ажиллуулж байсны хүчинд өнөөдөр дэлхий дахинд Чингис, Хубилай, монголчуудыг түүхэнд бичиж үлдээсэн. Хэрвээ Хархорумдаа шигдээд суугаад байсан бол хятад хэл дээр ч түүх болон үлдэхгүйгээр барахгүй биднийг алан хядагчид, эвдэн сүйтгэгчид гэж үеийн үед адлан доромжилж, тухайн үеийн түүхийг дураараа зохиох байсан бус уу, харин цагаан цаасан дээр хараар бичээд үлдээх ажлыг аугаа хаан Хубилай гүйцэтгэсэн тул энэ хаанаараа бахархахаас өөрөөр яах юм бэ. Чингис хааны үеэс эхлээд Өгөөдэй хаан, Мөнх хаан 100 шахам жил Хятадыг байлдан дагуулах гээд бүрэн эзэлж чадаагүй билээ. Гэтэл Хубилай хаан Хятадыг төдийгүй зүүн өмөнөд Азийг бүхэлд нь эзлээд зогсохгүй Японыг байлдан дагуулах гээд далай хар шуурганд хамаг цэргээ алдаж байсан удаатай. Түүхэнд хэзээ ч "хэрвээ" гэсэн үг байдаггүй. Тэгэхээр Хубилай хаан л Хятадыг бүрэн эзэлж, 100 шахам жил Хятадыг бид ноёрхсон гэж Монголчууд бид хэний ч өмнө зориг бардам хэлэх эрхтэй болсон нь зөвхөн Хубилайн ач гавьяа. Ер нь яагаад Хубилай сэцэн хаан гэж алдаршив гэдэг хүртэл том агуулгатай болно. Тэр үеийн хаан дотроос хамгийн боловсролтой нь Хубилай хаан байсан бөгөөд эх Соргогтани ч ингэж хүмүүжүүлсэн. Хархорумыг нүүлгэсэн гэж аугаа хааныг буруутгах үзэл социализмын үед л байсан.Яагаад гэвэл Орос тэргүүтэй соц. орнууд өөрсдөөс нь илүү Чингис, Хубилай гэсэн алдартай, суут хаантай Монгол Улс гэдгийг хүлээн зөвшөөрч жижигрэхийг хүсээгүй болно/коммент бичигч та нар тэр социалист сэтгэлгээнээсээ салаагүй байна/. Үнэн чанартаа уудам их нутагтай Хятадыг Хархорумаас удирдан, ноёрхоно гэдэг маш бэрхшээлтэй байсан тул нүүлгэн шилжүүлсэн. Мөн Хубилай өөрийн амь нас хийгээд хаан ширээнд аюул занал учирч болохыг урьчилан харсныг ч үгүйсгэх аргагүй. Тэрчлэн тэрээр сууринших, нийгэмших зүй тогтлыг зөв ойлгож, улс орноо өргөжүүлэн хөгжүүлэх талаар тухайн үедээ аугаа суут удирдагч байв. Одоо ч бид нийгэмшил, нийтээрээ хамтарч амьдрах арга хэлбэрээ гүйцэд олохгүй зүдэрч явна/комент бичигч та нар ардчиллыг дураараа дургих, хулхидах гэж ойлгочихоод зоргоороо байх нүүдэлчин сэтгэлгээнээсээ салж чадахгүй, ухамсарлаж ойлгохыг ч хүсэхгүй байгаатай холбоотой. Ингэж их эзэн хаадынхаа талаар буруу зөрүү коммент бичдэгээ болиочээ/. Ах Мөнхийгөө хаан болоход Хубилай л хамгийн их хүчин чармайлт гаргасан. Хэрэв өөрөө л хаан болохыг хүсч байсан бол Хятадын төв хэсгээс тийм олон цэрэгтэй ирж Мөнх хаанаа аврах уу. Харин Мөнх хааныг нас барсны дараа өөрөө л хаан болохгүй бол Хятадыг бүрэн эзэлж чадахгүй гэдгийг эрхбиш сайтар ойлгосон болно. Тэгээд ч Хубилай хаан 30 гаруй жил эзэн хаанаар ноёрхож чадсан билээ.Аригбөх хаан болсон бол хэдэн жил болох байсныг хэн ч тааж мэдэшгүй. Ер нь Аригбөх тийм олон цэрэгтэй ахыгаа дийлэхгүйгээ мэдсээр байж олон мянган монгол дайчдаа алуулан, олон жил байлдсан нь бодит байдлаа зөв ойлгохгүй, буулт хийх чадваргүй, нүүдэлчин сэтгэлгээний гор гарсан болов уу. Монголын хаадын түүхэнд даян хаан Батмөнх л Хубилай хааны хаан суусан жилийг эвдсэн билээ. Аугаа их хаан Хубилайг битгий буруутга, чамд лав сайн юм болохгүй, Мөнх тэнгэр мэдэж байгаа шүү!!!!!!!!!!!!!!!!!!
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
Энэ цагийн эрх ямба нь эд хөрөнгө болсон бэрднүүд хцжаадаа очиж ямбалах нь энүүхэнд болоод байна. Яагаад гэвэл төлбөрөө монголын баялгаар төлцгөөсөн.
Фотог: Түүхээс асууж болдог хариулж болдоггүй17 Их Монгол бүхий л их түүхэндээ ерөөсөө гуравхан агуу их хаантай байсан, байсаар ч байх болно гэдэгт миний бие бүрэн итгэдэг. Тэр гурав хэн бэ? гэвэл их хаан Чингис, Өгөдэй, Хубилайгаас өөр хэн ч биш.
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
Хубилайг бусад хан хөвгүүдийг ойлгож хүчээ нэгтгэсэн бол бүх дэлхийг далайтай нь эзлэх байсан.
Тухайн үед Хятадыг эзлэх дайныг удирдсан цэргийн удирдагч Баян Хубилайд хандан "40 сая хүнтэй энэ хятад үндэстэн ирээдүйд бидний хойч үед гай тарьна. Иймд бид үүнээс сэргийлэх ямар нэг арга хэмжээ одоо авах хэрэгтэй" гэхэд Хубилай "Үгүй. Би Хятад үндэстнээс татвар аван урт хугацаанд баян жаргал цэнгэлтэй амьдармаар байна" гэж хариулсан байдаг. Энэ нь тэр ямар хувиа хичээсэн өчүүхэн хүн байсныг илтгэнэ.1368 онд Тогоонтөмөр цөөхөн хэдхэн дагуултайгаа цугтаж ирсэн. Олон зуун мянган монгол эр, эм хөгшин, хүүхэд Хятадаас гарч чадалгүй босогчдын гарт алуулсан.
HARHORIND HYATADIIN BOSLOGO GARSAN MONGOLCHUUDIIG BUGDIIG NI ALAH BAISAN
Хубилай зөвхөн хувийн жаргалаа бодож, Ази, европыг дамнасан нэгдсэн их Монгол улсын эрх ашгийг хөсөрдүүлсэн хүн. Зөвхөн өөрөө жаргахын тулд европ, дундад ази, ойрхи дорнодод байсан монголчуудыг гаргуунд нь хаясан, Өнөөдөр ч монгол үндэстэн үүний хор уршгийг нь амсаад сууж байна.
GADAADAD HUMUUSIIN DUND HUVIIN JARGALAA EDELDEG HUN BAIDAG YUM UU???
HAYASAN GAZAR GEED BAIGAA GAZAR CHINI~~ MANAI GAZAR NUTAG
Наймхан жил хаан оронд суусан Мөнх хааныг би хүндэлж явдаг. Хаан оронд суусан найман жилийн хугацаанд ямар их зүйлийг хийж бүтээсэн тухай түүх сударт бий. Мөнх хаан тэнгэрт хальсанаар Монгол цэргийн дийлэнхийг удирдаж явсаны хүчээр л Хубилай хаан хаан ширээнд заларсан хүн шүү дээ. Монголын түүхэнд гэхээсээ илүүтэйгээр Хятадын түүхэнд том эргэлт дэвшил авчирсан хүн дээ, Хубилай хаан...
HAAN BUH GAZRUUDAA IJIL HOGJUULSEN BAINA
"Түүхэнд найдаж болохгүй.Түүхчид засаглаж байгаа ноёдод хэрэгтэйг нь ярьдаг үйлчлэгчид юм''. Шимон Перес.
IH HAADIIN HUVID TUUHIIN GAJUUDAL BAIHGUI, HARIN HET MAGTAN DUUVBAL DURGUI~~~UNEN BAIH EOSCHILJ BAISAN
"Түүхээ мэдэхгүй ард түмэн бол эцэг эхгүй хүүхдээс өөрцгүй. Түүнд өөрийнхээ үзэл суртал, бодол санаагаа суулгахад л түүгээр барималын шавар мэт ямар ч дүрсийг урлаж болно''. Еврейн протоколоос.
Onoogiin manai mongolchuudad jewuudiin arga baril yag heregtei.Jovolgoo sain avbal
ETSEG , EHIIN TUUHIIG MEDEHGUI~~~~BOL~~GARAR~~NUTGAA ~~BATALGAAJUULJ~~CHADAHGUI
Ih hurildaigaar demjigdsen huuli esnii haan Arigbohiig hujaa nariin yavuulgand orj tolgoigoo ugaalgasan hubilai alj haan shireeg huuli busaar avsan ter bol mongoliin tuuhend sain umaar orohgui hun hyatadiin tuuhend bol hovor sain haan biz mongolchuudiin huvid tiim bish esregeere mon niisleliig shiljuulsen mash buruu alham hiisen ene bodloguudiin aad dan hyatad nanhiaduudiin bodlogo yavagdsan tuuniig ni heregjuulegch hubilai daanch hoorhii tarhia ugaalgasan hun bjee niislelig nuulgeseneer hyataduudiig mongold suurishuulaagui gej hujaa garaltnuud batlahiig orolddogiin ter ueiin huchirheg mongoliin ezent guren tiimhen umiig shiidchihej chadahgui hujaa nariig oruulahgui bh arga siilj chadahgui haalt horig tavij chadahgui bsan gej uu gej asuumaar bn buren chadah bsn odoo tiim umaar hubilaig zovtgoh ni teneg asuudal um
Hoich ue tuuhiig shuuj hen ni hen be gedgiig denseldeg um unen gej ter ued yalj gardag
16 Р ЗУУНД Л ЭВТЭЙ БАЙСАН БОЛ ӨДИЙД ТОМ УЛС БАЙХ БАЙЛАА 220 ЖИЛ ШАРЫН ШАШИНГ ГААРУУЛЖ ТӨМСӨГНӨӨСӨӨ ГАРЧ ЧАДАХГҮЙ МӨХСӨН ҮНДЭСТЭН НЭРТЭЙ БОЛСОН ӨДИЙД НААД ЗАХ НЬ 25 САЯУУЛАА БАЙЖ БОЛОХ БАЙВ ХУБИЛАЙГ ШҮҮХ НЬ АРАЙ ХОЛ ЮМ БИШ ҮҮ
ZOV
YAG ZOV OORSDIIGOO BID ONDOG SAIHAN BAISAN YUM SHIG OOR HUNIIG BURUUTGADAG NI YUM BOL BURUU
ЮУН БАЛАЙ УЯНГЫН ХАЛИЛ ВЭ? УНШИХААС ЗАЛХУУ ХҮРЧИХЛЭЭ... ОЙЛГОМЖТОЙ, ЭНГИЙН ҮГЭЭР БИЧСЭН БОЛ ДЭЭР БАЙЛАА.
xuvilai chini zys ni mongol,setgel xyatad xyn yum bish yy?
Hubilai Hyatadiin haan. .Tiimgui bol Bat.Hulegu Mongoliin haan gej bas yarih estoi yum bishuu. .
Энэ хүнд доктор,профессор цол нь томджээ
За Хубилай ч яахав, алдаатай оноотой. Гэтэл Их Монгол улсыг хагалан бутаргасан анхны хүн бол Бэрх хаан. Тэр муслим шашин шүтэж, Хубилайн дүү Хүлэг хааны цэргийг арабчуудтай нийлж цохиж, муслим шашныхаа төлөө Монголын их гүрэн доторх дотоод дайныг эхлүүлсэн хүн. Анх Хаан болохын тулд Бат хааны хүү Сартаг, бас Улагчи-ийг хорлож байж хаан суусан хүн. 2-дах их тэнэг хаан байсан нь Тохтамыш хаан. Доголон Төмөрийн ач буянаар Алтан Ордын болж суусан боловч, төд удалгүй Доголон Төмөрт дайн зарлаж байж хүйс тэмтрүүлсэн нөхөр. Ингэснээр Алтан Ордын улс бүрмөсөн байхгүй болсон юм. Бат Сарай, Бэрх Сарай гэдэг нийслэлүүдийг бүрэн устгуулсан. 3 дахь тэнэг нь Элбэг хаан. Тэр хаан дүүгээ (хүүгээ) алж эхнэрийг нь авч сууж байсан, тэр хорт зөвлөгөөгий нь баруун Монголын нөхдүүд өгч байсан юм. Ингэснээр алтан ургийн бус хүмүүс хаан ширээнд суух боломж нь нээгдсэн юм. 4 дэх тэнэг нь Лигдэн хаан. Мин улсыг буюу Бээжинг хамгаалахын тулд Илт хүчирхэгжин мандаж буй Манжуудтай байлдаж их улсаа задарган тараасан хаан. Уг нь манжуудтай эвсэл байгуулан их улсаа өргөтгөх боломж 100 хувь байсан юм. 5 дахь тэнэг нь Галдан Бошигт. Тэрээр Зүүнгар улсдаа ч төдийлөн нэр хүндгүй байсан хэдий ч алтан ургийнхныг самарч Хамаг Монголын хаан болно гэж цамнасны үр дүнд Ар Халхыг Манжийн ивээл рүү түлхэж, Зүүнгар улсаа хүчгүйдүүлсэн. Бүх юмаа самарчаад нутагтаа очиж ахдаа алуулсан нөхөр. 6 дахь тэнэг нь халимагийн Аюк хаан. Тэр хаан Оросуудтай нийлж Башкирийг дарж Орост нэгтгэхэд тусалсанаараа Оростой тэмцэх хань хамсаатангүй болж ганцаардсан. Үр дүнд нь түүний үр сад Оросоос зугтаасан боловч, Оросууд хэзээний муу аргаа хэрэглэж Башкируудыг өшөөгөө авцгаа гэж хатгаж, халимагийн хүн амын 80 хувийг устгасан юм. 7 дахь тэнэг нь бидний эх оронч гэж хичээлдээр үздэг Амарсанаа. Тэрээр өөрөө Зүүнгарын хаан болохын тулд Манжид 20 мянган цэрэг авч очиж дагаар ороод, Манжийн их цэргийг газарчлан дагуулж эх нутагтаа авчирж, өөрийн хаан Даваачийн байгаа газрыг зааж өгч бүслэлт хийн буулган авсанаар Зүүнгар улс Манжид дагаар орсон. Харин Манжууд түүнийг зөвхөн Хойд-ых нь удирдагчаар үлдээж нийт Зүүнгарын хаан болгоогүй тул тэр дахин зэвсэг барьж тэмцэн, нэгэнт боломж нь алдагдсан тэмцлийг маш их олон хүний амиар эрсдүүлэн хийснээр Өөлд ястангуудыг бараг 95 хувь устгуулсан нохой. 8-т нь бас Хот-хойдын хан болохын тулд 2 уулаа зэрэгцэн Орост очиж нөгөөгөө дарж хан болгож өгөөч гээд 2 уулааа зэрэгцээд явж байсан түүхтэй. Харин Оросууд өөрийн улсад нэгдэж орсон нэгэнд нь туслана гэж амыг нь хааж байсан гэдэг. Нэг иймэрхүү
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг. Эд нарыг мэнхруулж байгаа гол хшмүүс эь Мөнхсөруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Тонголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
49,0,161,47~~OOR SANALGUI BOL MASH HARAMSALTAI
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн бус байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
Yaduuhan setgeltei hun(erdemten gehed ch odoo haashaa ium) ium daa, hunii hairan tsag ursen, tegeed bas baahan hor shingesen ium bichij baidag. Yadaj uchir shaltgaaniig ni gargaj chaddaggui ium bol busdiig ni bitgii doosh hii. Bidend seheh mash ih bolomj bii, tedgeerees oyun sanaanii huwid hamgiin deed ni bolon bidnii uwog deedsiin tuuh ium.
Хубилай хаан Монголын их туухийн гунигтай хуудсын эхлэлийг тавьсан очуухэн нэгэн...
1256 онд Өгөдэй хаан ширээнд байаагүй 1241 онд нас барсан эрхэм мэдлэгтэн ахаа
Та нар муусайн чацганууд тэр хүний хөлийн чигчий хуруунд ч хүрэхгүй байж битгий хуцацгаа
Муусайн хувийнхаа эрх ашигийг зовхон хайж явсан бяздаанууд
Эзэн Богд Чингис-Хаанаас оор Их Монгол улсынхаа торийнхоо толоо Санаа бодолтой зовхон Монгол улсын эрх ашигийг зурх сэтгэлээсээ хамгаалж явсан Хаад тууний ур удмынхан дунд байхгуй!Бугд амь хувиа бодож суудлаа булаалдсан бэртэгчингууд!
MEDREL
HUDLAA GUTLEGE BAINA
Миний удам угсаанд оохонд боосон ч нохой идэхгуй,овсонд боов ч ухэр идэхгуй юм торвол солиж бай гэх...ухэр ухаанаар бух солих ... Чингис хаан тэр эртний хунээс ийм том философ ухаан мэлмий тань харж байгаа л даа одоо Уралах 76-г. 76толгой алгын чинээ улдсэн нутаг ар халхыг юу л болгох бол....
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн бус байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
Дөрвөдүүд цэвэр фактыг хүлээж авч чаддагүй юм уу, аль эсвэл орос англи монгол дээр бичигдсэн wikipedia хуудсын баримтыг эсэргүүцээд байдаг юм уу. Коминтерний зохиосон түүхээр урвагч Амарсанаагаа баатар болгож, ярих дуртай. Зүүнгарын 4 хошуу, халх 7 хошууг самарсан Галданг бас баатар болгох гэж их зүтгэх юм даа
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн бус байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
Монголд хэвлэгддэг сурах бичгээс бус wikipedia-гаас түүхээ хар. Галдангийн ач минь
Манж-хятадтай үндэс угсаа нэгтэй эфү-халхууд нэг иймэрхүү галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг юм бичдэг. Голдуу өвөрхангайнхан юм шиг байгаа юм. Түүхэн цаг, мөчүүдэд яг хажууд нь байсан юм шиг бичдэг. Эд нарыг мунхруулж байгаа гол хүмүүс нь Мөнхсаруул, Батхүү, тайваний тагнуул Батчимэг, Монголд үйл ажиллагаа явуулдаг тайваний төрийн бус байгууллагууд юм билээ. Тусгаар тогтносон Монгол улсыг украины араас оруулах гэж байгаа хүмүүс дээ.
temuujin tuhai oguuleg chingis haan
хубилай хаан их монгол улсын нийслэлийг бээжин лүү шилжүүлсэн нь алс бөглүү хүрч очиход хэцүү хархорумийг бодвол илүү олон орны жуулчин аялагчид ирэх боломжтой тэр чинээгээрээ монгол улсын маань хүч нэмэгдэж байсан аливаа зүйлд өөрийн бодлоо тулгаж биш санал болгож бай л даа