sonin.mn
Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Монгол Улсын Ерөнхий сайд, АН-ын даргаар тус тус хоёр удаа ажиллаж байсан Цахиагийн Элбэгдорж Ардчилсан Намын гишүүнчлэлээ сэргээн, Сүхбаатар дүүргийн АН-ын хорооны дарга Х.Болормаагаас үнэмлэхээ гардан авлаа.
Тэрээр хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 2009 онд сонгогдмогцоо намын гишүүнээсээ татгалзсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа өгснөөс хойш дөрвөн жилийн дараа ийнхүү намын гишүүнчлэлээ сэргээж буй нь энэ юм.
Намын үнэмлэхээ гардаж авсаныхаа дараа : "АН бол  хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг, баялаг бүтээгчдийг дэмждэг энэ чиглэлд явдаг үнэт зүйлтэй нам. Энэ үнэт зүйлээ сэргээж, үүсч бий болсон тэр буурин дээрээ баттай зогсох ёстой.Гишүүний хувьд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно" хэмээсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцох уу? гэсэн сэтгүүлчийн асуултанд "Энгийн иргэн байгаа нь хамгийн сайхан. Ер нь Монгол Улсын Иргэн байх нь хамгийн өндөр албан тушаал гэж ойлгож байгаа. Би эх орондоо тангараг өргөсөн хүн. Эх орон дуудвал бид босож очих л үүрэгтэй." гэсэн хариулт өгөв.
 
 
 
 
 
 
 
Ч.Анхныбаяр