Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт “Даяаршил, технологийн хурдацтай хөгжлийн эрин үед үндэснийхээ түүхэн уламжлал, хэл, соёлын дархлааг хамгаалах” заалт бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “Монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” эрх, үүргийнхээ хүрээнд 2018 оны Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан.
Монгол хэлний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг Засгийн газраас батлан хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга коронавируст цар тахлын улмаас бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг хязгаарлаад буй энэ үед үндэсний хэл, бичиг, түүх, соёл, үнэт зүйлсийн дархлааг бэхжүүлэх, үндэсний бичгийн боловсрол, хэрэглээг дэмжих, сурагчдаас гадна насанд хүрэгчдийг үндэсний бичгээ сурч, эзэмшихэд уриалах зорилгоор үндэсний бичгийн теле хичээлийг зааж эхлээд байна.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс үндэсний бичгийн цагаан толгойн үсгийн төстэй хэв шинж, махбодод үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээлийн агуулгыг боловсруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдээр нэвтрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын https://www.facebook.com/presidentMGL болон Монгол бичигтэн-2025 цахим хуудсанд байршуулна.
Нэвтрүүлгийн хуваарийг долоо хоног бүр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаас үзэх боломжтой.
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ:
МҮОНРТВ-ээр 12 дугаар сарын 13-ны өдөр,
Eagle ТВ-ээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагаас,
UBS ТВ-ээр арванхоёрдугаар сарын 08-ны өдрийн 21:50 цагаас,
С1 ТВ-ээр арванхоёрдугаар сарын 09-ний өдрийн 19:40 цагаас,
25 дугаар суваг телевизээр арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн 16:20 цагаас,
ETV-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 21:30 цагаас,
SBN ТВ-ээр арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 19:30 цагаас,
Боловсрол суваг телевизээр арванхоёрдугаар сарын 12-ны өдрийн 13:40 цагаас тус тус хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл0
Eronhiilogch Battulgiin urialgiig hyleen avch Mongol bichgee surtsgaaya.
Жонхуу заавал сурахгүй ээ тэнэг боловсролгүй амьтан юу зааж чаддаг юм.
Монгол бичиг орчин үед тохирохгүй. Яахав хаяг энэ тэрээ босоо бичгээрээ бичиж болох юм. Хүүхдүүдийг сурах ёстой гэж зовоогоод хэрэггүй. ХАРИН энэ криллийг ЛАТИНаар яаралтай солих хэрэгтэй. Дэлхий тэр чигээрээ (оросоос бусад) ЛАТИНаар бичиж байна. Монгол хүүхдүүд бүгд ЛАТИНаар бичиж харьцаж байна. Энэ дэлхийн хамгийн хязгаарлагдмал бичиг бол крилл. Дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлье гэвэл эхлээд криллийг хал. Энэ дашрамд дурдахад оросууд монголчуудыг одоо ч гэсэн крилл хэрэглэдэг манай республик гэж даапаалдаг юм шүү
Энэ чинь л жинхэнэ Женкогийн хийх ажил,чадаж байвал зааж л байг,заавал сурах албагүй,ерөнхийлөгч,сайд,гишүүн болж монголоо хоролж байхаар нэг иймэрхүү юм хийгээд явж байх нь өөрт нь таарна. Харин энүүхэндээ гэхэд олон алдартай хүмүүс шоронд хоёр гурван хэл судалж эзэмшсэн гэж ном зохиол дээр байдгийм билээ шүү
Хуурч мэхлэн, хулхидалгүйгээр амьд явж чаддаггүй. Заримдаа хаана нь худал, хаана нь үнэн байгаагаа өөрөө ч мэдэхээ байтлаа бурдаг. Загасныхан үргэлж өөрөө өөртэйгээ зөрчилдөж, үргэлж өөгүй мултарч байдаг ч үүнээсээ ямар нэг ашиг гаргах нь тун цөөн. Учир нь энэ бүхнийг ашиг хонжооны төлөө бус харин «урлагийн төлөөх урлаг» буюу сэтгэлийн таашаал авах зарчмаар хийж байдаг юм. Мөн бусдын муу муухайг хутган самарч, эмзэг газрыг олж хөндөх дуртай. Бусдын нууцаар наймаа хийхээс буцахгүй. Ажил хийх дургүй, чаддаг ч үгүйн дээр ямар ч барьцгүй болохоор албадан ажил хийлгэнэ гэдэг гонжийн жоо. 17 тэрбум доллар байхгүй.
Орчин цагийн хэл соелыг устгах харалган бодлогыг уриалж, евлеж яваа энэ хун ичээч!!! Дэлхийд туухэн бичиг, туугээр тэмдэглэсэн эртний хэлд шилжсэн улс байдаггуй юм?!! Улаанбаатар гэдгийг яаж бичиж бна?! Улаганбагатур гэж уу? Яаж тааж бичив ккк!!!!!!!’
Үнэн шүү. Тэрний оронд латин үсгэнд шилжсэн нь хамаагүй дээр.
Хэл ч угуй, бичиг усэг ч угуй болох цаг ойртсон!!! экс еронхийлогч, хууль санаачлагч Б асан, Чоймаа, Енербаян, одоогийн еронхийлогч хариуцах естой шуу!!!!
Хэн нэг нь л -Ерөнхийлөгч өө,Та л заавал хүмүүс лут сайн сурчихмаар байна гэж хэлээ биз дээ Тэр хүн лав ардын багш болно Энгэрт нь удахгүй долигонуурын халтан оёмбо гялалзана!
Хөрш зөвшөөрөхгүй л болов уу
Шоудна гэдэг эрээ цээрээ алдах вий , 1940 - өөд оноос цэргээс халагдаж ирсэн эрс , ер нь хэн л бол хэн латин , крилл заадаг байсансан - тэгэхдээ муу юм болоогүй ээ ... Харамсалтай нь ХХ1 зуунд "багш " мэргэжил \диплом \ л доог тохуу болж \ албан ёсоор \ эхэллээл дээ ... ер нь ч тийм ...
Нөгөө ЧОЙМАА , Өнөрбаяр тэргүүтэн олон мянган монгол хэлний багш нар - эрдэмтэн докторууд хөөрхий еэ ... ??? 111 Ерөнхийлөгёөөрөө монгол хэлээ заалгаад л , өөрсдөө " сэрэлт " шиг долоовор хуруугаа долоогоод баллурдаж суудаг ...
Тонил шал эргүү
Shougaa bolio!!!
Эзэнтэй шоу эзэнгүй цуурхал Оросуудын ганц чаддаг юм нь.
Ажил хийх дургуй хүн удахгүй хаяаад алга болно доо. 3 удаа орвол их юм Чоймоо багш шиг тэгж удаан зааж чадахгүй.
Монгол бичгийн анхан шатны ч мэдлэггүй Ерөнхийлөгч хичээл зааж багшлахуйн нэр хүндийг унагалаа. Жинхэнэ шоу. Монгол бичгийн төлөө гэсэн санал санаачлагыг бүр мөсөн унагалаа.
Үндэсний бичгээ Монгол улс хамгаалж хэрэглэхгүй бол хэн хамгаалах вэ.Өвөрмонголчууд өдий болтол Монгол бичгээ хэрэглэж ирсэн мундаг, түүхэн ард түмэн шүү.Өөр ямарч улс ингэж чадахгүй. Mанайх нэг хэсэгтээ хоёр бичигтэйгээ явж байгаад ер нь Монгол бичиг үсэг рүүгээ шилжсэн нь дээр байх.
Монгол одоо олон орны эрдэмтдийг оролцуулж судлаад үг утга дүрэм бүгдийг нь нэг мөр болгосон латинд шилжих хэрэгтэй. Ядаж Женкогийн Оросууд бид л тэмбүүүрсэн та нарт бичиг үсэг авчирсан гэж доромжлохгүй зүгээр. Хуучин Монгол бичгийг бас давхар албан ёсны хэрэглээнд оруулж амь оруулах нь голомт сахисан ар Монголын үүрэг. Тэгээд л Азийн Хятад Солонгос Вьетнам Япон шиг дээд төвшинд голчлон хэрэглэгддэг уламжлалт болон өдөр тутамд ард түмэнд хэрэглэгддэг авиан бичигтэй болох нь зөв.
Eronhiilogch urialj bolnoo. gehdee ooroo hicheel zaaj reklamdah herg bgaa muu. Songuuliin shou l hiij bgaa
Монгол бичгийг албан ёсны болгож болохгүй ээ, тэгж туйлширч болохгүй. нээх өвчигнөөд хэрэггүй байх аа сурах нэг нь сураад л явж байгаа биз дээ, мартагдана л гэж лав байхгүй.
Наадах жүжгээ болио.
Ерөнхийлөгчийн шинжлэх ухааны хичээл хэзээ гарч эхлэх вэ? Эх эл улстөржөөд олон жил болов. Дараагийн ерөнхийлөгч ямар толь зохиох бол доо.
Монгол улсын Ерөнхийлөгч босоо бичгийн багш болж байгаад баяр хүргэж сайшаан дэмжиж байна. Энэ хичээлүүдээ телевизийн бичлэг ном хэлбэрээр давхар гаргавал тун их хэрэгтэй зүйл болно доо. Бас Тв 7 хоног гэдэг мэдээний сонин дээр Хоймсон хадмал гээд крилл монгол хуучин монголоор зүйр цэцэн үгийг цувралаар хадаж гаргаж байсан. Хөл хорио тогтоосоноос хойш гарсангүй. Уг нь бас хэрэгтэй л зүйл байсан.Ингэж тал талаасаа зүтгэж дор бүрнээ хичээж ажиллавал Босоо Монгол Бичиг маань сурахад тийм ч хэцүү зүйл биш шүү дээ.
Оросын хүргэн Монголчуудад Баярцогт шиг 10000 хувьсагч заагаагүйд баярлаж сууна.
Энэ нэг эргүү юманд хийх юм олддоггүй юм уу хаашаа юм. Ёстой нэг жонхуу юмаа.
Eronhiilogch Battulgiin urialgiig hyleen avch Mongol bichgee surch ehelj baina. Minii bichsen bichleg maani tiim goyo boloogyi. Harahad yzemjtei bish bolood baina