УИХ-ын гишүүн Х.Баттулга сүүлийн үед хэвлэл мэдээлэл болон АТГ-аар "зочлох" болсон. МоАх УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой яригдаад байгаа асуудлаар өчигдөр хэвлэлийн хурал зарлаж сэтгуулчдийн асуултанд хариулсан юм.
-"Макензи" компанитай 15 сая долларын гэрээ байгуулж 2.5 сая төгрөгийг өөртөө авсан талаар яригдаж эхэлсэн?
-Макензи гэж компанид 15 сая доллар өгөөд тендергүйгээр шалгаруулаад тэр мөнгөнийх нь 2.5 сая төгрөгийг Х.Баттулга өөрийнхөө компанид авчихсан гэж яриад байгаа. Макензи гэдэг компани нь зөвлөх үйлчилгээ явуулдаг дэлхийд эхний гуравт ордог компани.
Бид яагаад энэ компанийг сонгосон гэхээр энэ компанийн хийсэн техник эдийн засгийн үндэслэлийг дэлхийн аль ч банканд хүлээн зөвшөөрдөг. Энэ компанийг Ардчилсан намын бүлэг дээр танилцуулаад ажлын хэсгийг Н.Алтанхуяг ахалж байсан. Түүнд ч тусад нь танилцуулж байсан. Аюулгүйн зөвлөл дээр хүртэл танилцуулаад дэмжлэг авч байсан. Техник эдийн засгийн үндэслэлийн тухайд Монголоос олдсон ашигт малтмал дэлхийн зах зээл дээр аль болох олон хувилбараар ороосой гэдэг үүднээс хийгдсэн гэрээ.
Нийт үнийн дүн 15 сая доллар гэдгийг нь тайлбарлавал. 1800 км төмөр зам тавилаа гэж бодоход дунджаар нэг км нь хоёр сая доллар болж энэ нь 3.6 тэр бум доллар болж байгаа юм. Энэ мөнгийг Монголын төмөр зам босгох ёстой. Үүнийг босгохын тулд дэлхийн жишигт тогтсон "Макензи" гэх компаниар техник эдийн засгийн үндэслэлээ хийлгэсэн.
Аливаа ажлын дэд бүтцийн зурагт нийт хөрөнгөний тодорхой хэмжээний хувь буюу дөрвөөс таван хувь байдаг. 3.6 тэрбум долларын таван хувь хэд вэ гээд бодохоор харин ч бид хямдхан хийлгэсэн. Энэ ажил өөрөө хоёр журмаар явагдана. Нэгдүгээрт, энэ бизнес ашигтай байх ёстой. Нөгөө талд нь технологи гэж орж ирнэ. Гуравдугаарт, цаас дуусангуут банканд өгнө. Нийтдээ гурван ажил хийгдэхээс эхний 15 сая долларыг авах ёстой байсан.
Үүний 5.6 саяыг өгөөд бусад техник эдийн засгийн үндэслэлээ хүлээлгэж өгсөн. Энэ цаасыг хийлгэхэд бид 6.5 сая доллар өгөх ёстой. Цаашлаад дэлхийн жишгээр явж бүх цаас хийгдэх юм бол 150-300 сая долларын цаас хийж дуусах ёстой юм. Цаас гээд байгаа нь төмөр замын янз бүрийн бүх ажлыг хийж байгаа юм. Энэ дундаас нь 2.5 сая долларын асуудал гараад ирж байгаа юм.
Энэ дээр монголчууд, бид 6.5 саяасаа Ганбат гэдэг хүнд өгөөгүй. "Макензи" гэж компани Монголын талд ажилладаг, Монгол англи хэлтэй хүмүүс өөрсдөө сонгодог юм. Энэ сонголтон дээр нь 2007 онд урьж авчирсан Ганбат түүний дор ажилладаг 20-иод Монгол залуу. Монгол Улсын Засгийн газар зөгийн үүр гэдэг төсөл зарласан. Энэ нь зөгий шиг үүрэндээ эргэж ирээч ээ гэж байгаа юм. Гадаадад сурсан залуучууд эргээд ирье гэхээр ажлын байр байхгүй гээд байгаа. Монголд 300 гаруй мянган хүн ажилгүй байхад тэд нар ирээд юу хийх юм бэ.
Өнөөдөр анхны хорин хэдэн зөгий ирээд Монголын хөгжлийн программ дээр гадныхантай дүйцэхүйц англи Монгол хэлээр энэ цаасан дээр сууж байгаа. Хэрвээ бидний төлөвлөсний дагуу ажил эхлээд төмөр зам баригдсан бол тэр олон зөгий ажлын байрыг дагаад нисээд ирэх байсан. Ийм юмыг улс төрөөр ашиглаж сэтгэл санааг нь эргэлзүүлэх хэрэггүй л байсан байхгүй юу. Юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр "Макензи" компани Монгол Улсын Засгийн газартай гэрээ хийгээд мөнгөө авахад нь тэр мөнгөн дотроос нь ажлын хөлсөө авч байгаа юм.
-Таныг нууцын зэрэглэлтэй гэрээ байгуулсан гэж яригдаад байгаа?
-Монголын Төмөр зам төрийн өмчит хувьцаат компани, Төрийн өмчийн хороо Макензи компани гээд тендертэй гэрээ хийдэг юм. Би хийдэггүй. Гэрээг байгуулахад Засгийн газар, бүлэг, УИХ-ын гишүүд Төрийн өмчийн хороо, ҮАБЗ дээр орсон. Ерөнхийлөгч өөрөө ахлаад сонсч байсан. Бүх юм учир жанцантай.
-100 мянган айлын орон сууцны асуудал дуусаагүй л байна?
-100 мянган айл гэдэг төсөл зайлуул эхнээсээ яваад Шадар сайд М.Энхболдоор ахлуулаад бид оролцох байрнуудаа зарлаад байр хаана ямар орон сууц барих, метр квадратаа бодоод янз бүр болоод явж байсан бас л нөгөө гацдаг юман дээрээ гацангуут Яармагт сул газар байна гээд газрын асуудлыг нь ярилцсан. Би Ууганаа гэх залууг 2007 онд энэ чиглэлээр сургуулиа төгсөж ирээд удаагүй байхад нь өөр дээрээ албан бус буюу орон тооны бус зөвлөхөөр авсан. Орон тооны бус гэхээр цалин энэ тэр авдаггүй юм. Энэ залууг би юугаар үнэлсэн гэхээр Яармагийн арван хэдэн мянган айлаар 2006-2007 оны хооронд ангийнхаа бүх хүүхдүүдтэй хамт бүх айлуудаар орж судалгаа хийсэн байдаг юм. Танай ам бүл хэд, ажилгүй нь хэд гээд бүх ажлыг хийсэн. Энэ бүх баримтыг өнөөдөр авчирвал ширээ шиг их юм болно.
Энэ залуу ингэж яваад Яармаг гэдэг хороололд орон сууцны хороолол барих төслийг өөрийнхөө багаар хийсэн байгаа юм. Тэр төслөө миний нэрийг бариад ЗТБХБЯ-ны зөвлөх юм чинь гээд Засгийн газар 6000 айл, 10000 айл гээд төсөл байна. Үүнтэй ижилхэн 100 мянган айлын төсөл гээд аваачаад өгсөн чинь тэр нь тэнцчихсэн. Тэр Хятад улсын банканд манайхны МАН, МАХН-ыхан шиг ар өврийн хаалга авлига гэж зүйл байхгүй. Үүнийг та нар мэднэ. Тийм улсын шаардлагад тэнцсэнд би бахархаж байгаа. Өөрөө хөрөнгө гаргахгүйгээр төсөл гаргаад тэнцэнэ гэдэг сайн. Энэ бүхнийг яагаад танилцуулаад байгаа юм гэхээр ийм сайн төсөл байдаг юм шүү, бид үүнийг хийх гэж хичээсэн шүү гэж хэлэх гээд байгаа юм.
-Энержи Ресурс компанитай холбоотой бас нэг асуудал байгаа шүү дээ?
-Монгол Улсын Засгийн газар 2008 оны 52 дугаар тогтоолоор "Энержи Ресурс" компанид суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл өгсөн. Энэ нь юу гэхээр Ухаа худагаас Гашуун сухайт хүртэл 240 км замын зөвшөөрлийг 2008 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор өгсөн байгаа юм. Сонгууль дуусахаас тав хоногийн өмнө гэсэн үг. Би юу гэж ярих гээд байна вэ гэхээр 2008 оны зургаадугаар сард энэ зөвшөөрлийг өглөө гэдэг нь Монгол Улс төмөр замын боддого гэдэг зүйл гаргаагүй. Монгол Улсын хилийг ганц баялагтай хилээс нь сэтлээд зөвшөөрөл өгсөн гэсэн үг л дээ.
Би 2008 оны есөн сард Засгийн газарт ороод хамгийн түрүунд Хятадын төмөр замын сайдтай уулзахад үндсэндээ долоон газраар төмөр зам орохоор төлөвлөгөө гаргачихсан байсан. Хятадын сайдаас яагаад Монголын талаас саналаа өгөөгүй байхад ийм төлөвлөгөө гаргачихсан байгаа юм бэ гэхэд танай урдны сайд нар ийм санал өгсөн шүү дээ гэсэн. Үүнээс болж маргалдсан.
Түүнээс биш би Хятад Оросын хооронд маргаан үүсгэдэг хүн биш шүү дээ. Намайг тоож маргаан үүегэнэ гэж юу байхав. Дараа бид яаман дээр очоод төмөр замын боддоготой болсон. Бид ашигт малтмалыг борлуулах тухай яриад байна шүү дээ. Борлуулах л гэж байгаа бол үнэтэй борлуулах ёстой. Улс байтугай хувь хүн хүртэл өөрийнхөө юмыг үнэтэй зарчих юмсан гэж ярьдаг шүү дээ. Тэгээд үнэтэй зарахын тулд маш олон хүн худалдаж авах нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Тэгэхээр төмөр замаа бариад Тавантолгой Сайншандаа боловсруулаад Япон Солонгос гэсэн зах зээл рүү гаргах ёстой юм. Ийм боддогыг гаргаж ирээд 2010 оны зургаадугаар сарын 24-ний өдөр Засгийн газрын хурлаар батлуулсан.
Бодлого батлуулаад төмөр зам явах ёстой байсан. Тэр үед манай хэдэн нөхдүүд хамаг анхаарлаа төмөр зам дээр хандуулсан. Яагаад гэвэл энэ төмөр замаар хамаг баялаг гадагшаа гараад бидний баяжих өнгөрлөө гэж бодсон. Ийм л зөрчил үүссэн. Энэ төмөр замын бодлогыг боловсруулах гэж маш их судалгаа хийсэн. Түүнээс гадна Д.Дорлигжав дарга Ц.Нямдоржийн тогтоолыг гаргаж ирээд бичсэн, ярьсан хоёр чинь зөрөөд байна гээд хэлээд байна.
МҮОНРТ-ээр ярихдаа энэ тогтоолыг үзүулж байсан. Уг тогтоолд 2007 оны хоёрдугаар сарын зургааны 27 дугаар тогтоол Төрийн ордон. Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхний ашигт малтмалын ордод хамруулах тухай, гээд Монгол Улсын Их хурлын дарга Ц.Нямдорж гээд бичсэн байгаа юм. Үүнийг хараад бас л нууцаар хуурамчаар хийчихсэн гэх байх даа. Тухайн үед Нямдорж УИХ-ын дарга байсан байна. Тогтоол гарсан байна. Хавсралтанд нэрс нь орсон байна.
Тэгээд байдал эвгүйтэж магадгүй гээд Засгийн газартай Энержи Ресурс компанитай Тогтвортой байдлын гэрээ хийхдээ энэ заалтыг оруулсан байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын болон сайд нарын эрх үүрэг гэдэг дотор 2007 оны энэ тогтоолын нэгдүгээр хавсралтаас Энержи Ресурс компанийн нэр томьёог хасна гэсэн заалтыг оруулж ирсэн байгаа. Юу гэсэн үг гэвэл Стратегийн ордыг тогтвортой гэрээгээр хувьдаа авах гэрээ байгуулсан гэсэн үг. Тогтвортой байдлын гэрээ 30, 20, 20 жил гээд 70 жил болж байгаа юм. Ерөнхийдөө Бороо Гоулд шиг юу ч үлдээлгүй явах гээд байгаа байхгүй юу. Тийм учраас манай яамнаас дэмжээгүй гэдэг саналыг Сангийн яаманд өгсөн. Ийм асуудал болсон юм.
Г.Тогос
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
Сэтгэгдэл0
Sain baina uu, Battulga aa? Minii huvid, bi chamaig haraad l baina..., ene buhii l yavtsiig chamaig ch geltgui, am hamraa angailgaad heden bieteigee hereldegch ta bugdiig bugdiig chini, tanij medehiin uudnees haraad l baij baina. Mongol Tulgar Tor gedgiin, nemeed Tenger gedgiinhee utga, uchir, zuig olj uhaaraaguin bid buhnii zovloon gej... .
Battulga guai shig hun eh ornoo hulhidah yum hiihgui ee ter tumur zamiig ni demjeed uguh yumsan