100 ном. 100 ухаарал. Хүмүүнлэг, танин мэдэхүй, уран зохиол гэсэн хүний нийгмийн чухал сэдвүүд. Ном унш гэхдээ уншаад ойлгоо ч гэсэн дээ бичсэн ном. Уншчихсан уу гэхээр уншчихсан гэж хариулдаг ойлгосон уу за тэгээд юуны тухай ном байна ярьдаа гэхээр таг дуугүй болчихдог.
Тиймээс 100 ухаарал бол 100 удаа ухаар ч ойлгоорой гэсэн ном. Мэдээж энэ номыг бичихэд амар байсангүй. 100 ширхэг номуудыг товчлон танилцуулж цаад мэссэжийг гаргаж тавих амаргүй. Гэхдээ би өөрөө энэ номуудын ихэнхийг хэдийний уншихсан байсан тул хурдан бичсэн.
Нөгөөтэйгүүр би бол сонирхогч биш мэргэжлийн хүн тул хүмүүнлэгийн тухай мэргэжлийн мэдлэгтэй бас танин мэдэхүйн сэдвээр өөрөө би олон жил ажилласан. Уран зохиолын ихэнх номуудыг би бас уншчихсан. Өөрөө би ном гэхээр ухас хийдэг мөнгө гэхээр хойш суудаг хүн.
“Би хэн бэ” нэртэй философийн номууд бол хүн төрөлхтөний мэдлэгийн ном. Хаа ч хүчинтэй философи бол хаа ч хүчинтэй мэдлэг. Философийг сурч л мэдэж авна. Тиймээс өрнийн эсвэл дорнын гэсэн ялгаа байхгүй. Өрнө дорноос сурсан дорно өрнөөс л сурч ирсэн.
Дэлхий хавтгай биш бөөрөнхий. Тиймээс баруун зүүн гэх нь тэнгэрийн зүг болохоос биш газар зүйн ойлголт биш. Хэрвээ газарзүйн ойлголт гэвэл яг хаана дорно эхэлдэг вэ яг хаагуур өрнө эцэслэдэг вэ.
Бөө ярьсан мухар сүсэгтсэн Монгол оронд “100 ухаарал” бол хэрэгтэй ном. Энэ ном цагаа олсон ном. “Би хэн бэ” гэсэн ном ч гэсэн яг цагаа олж орчуулагдсан ном. Германы философчийн ном “Би хэн бэ” ном олон оронд орчуулагдсан тул Монгол оронд ч орчуулагдаж Монгол хүн хэн гэдгээ мэдэхэд тустай.
Өнөдөр бид монголчууд энэ нийгмээ харж үнэлж дүгнэх хэрэгтэй. Бидний амьдралд үүсчихээд байгаа соёлгүй нөхцөл байдлаа засаж залруулах. Цаашлаад зан заншил уламлалт ёс өвөг дээдэс бурхан шашин гэсэн мухардуулсан хойш нь чангаасан бидний маргаашийн амьдралд ямар ч ач холбогдолгүй хачин дасчихсан хоцрогдолуудаасаа салах хэрэгтэй.
Та бүгд зурагтаар үзсэн байх? Нэг бөө залуу нэг охиныг үзэгчидийн дундаас гаргаж ирээд хэдийний нас барчихсан эмээтэй нь уулзуулна гэдэг. Эмгэн хүний дуу гаргаад л тэр залуу эмээтэй нь уулзуулах мэт л жүжиглэдэг. Сайн жүжигчин. Эмээ хаана байгаа вэ гэж охин асуусан чинь тэнгэрт байгаа гэж хэлдэг.
Тэгвэл тэр эмгэн чинь үргэлж мэссэж ирэхийг хүлээгээд л тэнгэр дээр сууж байдаг хэрэг үү. Яагаад газар доор булчихсан гээд хэлчихгүй байна вэ. Очоод цэцэг тавих булшгүй болохоор булзааруулсан хэрэг үү.
Тэнгэрт чинь хав харанхуй хүйтэн цэвдэг биш билүү. Ердөө л 6 эсвэл 7 мянган метр дээш онгоцоор нисэж явахад хасах 40 градус хүйтэн гэж зарладаг биш билүү. Тэнгэрт хэн ч ямар ч эмгэн байтугай “тэнгэрийн дагинийг” хараагүй биздээ. Тэнд чинь тэнгэрийн дагина байтугай тэнгэрийн эзэн ч хөлдөж үхнэ биздээ.
Хөргөгчний хөлдөөгч чинь хасах 40 градус биш билүү. Интернационал гэдэг олон улс үндэстэнүүд хамтарсан гэсэн ойлголт бий. Энэ ном интернационал ном ямар ч үндэстэнийг орхихыг хүсээгүй.
Дэлхийд алдартай ном бичсэн хүмүүстэй ард түмэн л бол тэр хүмүүсийнх нь номуудыг танилцуулахыг энэ “100 ухаарал” номонд оруулахыг хичээсэн. Мэдээж эхний 100 ном тул яаж бүгдийг нэг мөсөн багтааж амжих билээ.
Нэгэнт л энэ дэлхий дээр амьдрах бидэнд ялгараад байх онцгой зүйлгүй яагаад гэвэл бид хэн хэнээсээ суралцаж ирцгээсэн. Монгол хэл гэхэд л 7 8 хэлний холимог хэл. Цэвэр Монгол хэл гэж хаач байхгүй.
Дэлхийн ард түмэн бид хамтарсан аж амьдралтай. Ялгагдах зүйл нэг их үгүй. Монгол хүн гадаадад боловсрол эзэмшдэг гадаад хүн Монгол оронд суралцдаг. Мэдлэг боловсролд ямар ч ялгаа байхгүй. Үүнтэй адил хайр дурлал, гэр бүл, нийгэм гээд ойлголтуудад бас л ялгаа үгүй гэж бодож байна.
Германы эсвэл Америкийн цаашлаад Хятадын эсвэл Японы гэр бүлүүд Монгол гэр бүлээс ялгаагүй. Ээж аав эмээ өвөө эр нөхөр эхнэр авгай гээд л юун их ялгарах вэ дээ. Хүүхэд шуухад ач гуч гээд л. Герман нөхөртэй эсвэл Америк нөхөртэй олон Монгол бүсгүйчүүд бий. Япон авгайтай олон Монгол эрчүүд бий.
Орос Монгол эсвэл Хятад Монгол хэзээнээсээ л гэр бүл болж ирсэн түүхтэй. Ялгаатай үндэстэн гээд хайр дурлал ялгаатай биш. Тэдний сэтгэлийн хөдлөл тэс ондоо биш. Тиймээс “”100 ухаарал” номонд бичигдсэн гэр бүлийн тухай эсвэл хайр дурлалын тухай сэдвүүд зөвхөн гадаадынханд биш бас бидэнд хамаатай сэдвүүд тэд бид бүгдийн тухай л бичсэн.
Тиймээс ном унших бүрдээ бидний тухай миний тухай бичжээ л гэж уншвал ном ойлгосны тэмдэг. Бид энэ номуудаас өөрсдийгөө олж танина. Өнөөдөр Монгол оронд оюуны болон сэтгэлийн гэмтэл учруулж хохироосон хүмүүсийн асуудал гарлаа.
Ялангуяа ардчилал эхлэхэд философийн асуудал ердөө ч яригдаагүй явдал бол нээлттэй нийгэм гэхээсээ илүү нээлтэй толгой тархи хамгаалалтгүй ажилласан явдлын шалтгаан байсан. Монголд философи байгуулагдаж чадалгүй онол орж ирэлгүй харин мухар сүсэг орж иржээ. Мухар сүсэг гэдэг шижлэх ухааны ямар ч үнэлэмжгүй хоосон цэцэрхэл.
Монгол хүнийг оюуны гэмтэлд оруулсан хүмүүс жишээлбэл яруу найрагчид, соёл урлагын шагнал цолтой хүмүүс, шинжлэх ухааны байгууллагуудын удирдах ажилтанууд, академийн ерөнхийлөгчид, багш профессорууд болон ректорууд, дуу дуулдаг зохиолын дуучид, бөө болон лам нар, сэтгүүлчид мөн улстөрчид, өөрсдийгөө философч эсвэл физикч гэдэг дипломгүй хүмүүс, бөхчүүд болон морь уяачид, ном бичдэг гэсэн зохиолчид.
Энэ хүмүүс худлаа буруу ярьж ард түмнээ оюуны гэмтэлд учруулжээ. Энэ хүмүүс дипломтой цол зэрэгтэй гэхдээ тэд худлаа мэдлэгтэй нимгэн боловсролтой хүмүүс. Мэдээж бүгдээрээ тийм биш гэхдээ тэдний хэн нь вэ гэдгийг би энд нэрээр нь дуудаж чадна.
Хүний биеийг гэмтээсэн хүнийг шийтгэж хорьдог тэгвэл оюуны гэмтэл учруулсан хүмүүсийг хэрхэн шийтгэх вэ? Хэрхэн хашраах вэ? Энэ ажлыг би хийнэ. Яагаад?
Яагаад гэвэл бидэнд хэм хэмжүүр алдагдсан. Тодорхой нэг зураасаас дээш хүчинтэй мэдлэг түүнээс доош хэцүү дээ гэсэн хүмүүсийн нэрс. Энэ хэм хэмжүүр бол яг л улаан шугам. Хүнд гаруудын бичсэн зүйлдээ одоо яана даа гэсэн тэр хүмүүсийн тухай хэм хэмжүүр өнөөдөр хэрэгтэй болжээ.
Юу мэргэжлийн бэ юу хувийн санаа вэ. Юу баталгаатай мэдлэг вэ юу онгод орсон хоосон зүүд вэ. Юу ухамсарт бүтээл вэ юу хоосон галзуурал вэ. Бурхан шашны гүн ухаан ч гэх шиг шинжлэх ухааны үндэслэлтэй бурханы сургааль ч гэх шиг жинхэнэ хөөсөрч байна шүү дээ.
Энэ номууд мэргэжлийн хүмүүсийн номуудын танилцуулга. Энэ “100 ухаарал” нэртэй ном бол хэм хэмжүүр. Тиймээс энэ номыг эсэргүүцэх аргагүй бас энэ номноос зөрөх ч аргагүй. Хүн л буруу ойлгодог болохоос ном өөрчлөгдөхгүй тул ном буруу ойлгогдоно гэж хаа ч байхгүй.
Ном бол үнэнээрээ байж л байна. Хүн номыг буруутгалаа гээд одоо түүнийг дагаад ном буруу болчих нь гэсэн зүйл ч байхгүй. Хүн төрөлхтөнд хүчинтэй нэн их хөдөлмөрч охид хөвгүүд нойронд сэргэг номонд мэргэн байж бичсэн номуудыг “100 ухаарал” нэртэйгээр Монголын соён гэгээрэлд зориулан бүтээсэн. Мэдлэг зөвхөн хүч чадал биш бас хэзээд зөв үнэн бас үнэтэй. Үнэтэй мэдлэгийг үнэлцгээе. Анхаарал тавьсанд баярлалаа.
С.Молор-Эрдэнэ
Сэтгэгдэл0
voo hutsaj chaddag zaluu bn xaxa
ENE S.MOLIG-ERGENE MUNGU GEHEER UHAS HIIDEG GULUG...SAIN HUNII DURD CHI HICHNEN UDAAN TOGLOH VE DE NOVSH, HUNII ADAG... HAMT AJILLAJ BAISAN BARAG HUN BOLGON, JINHEN SANAAG N TANIDAG BOLHOR CHAMAIG UZEN YADDAGIIG CHI YU GEJ BODOJ YAVDAG VE?
МОНГОЛД МОЛОР-ЭРДЭНЭ ШИГ ӨӨРИЙН ҮЗЭЛ САНААНДАА ҮНЭНЧ, БАЙГАА ЮМЫГ ШУДАРГААР ХЭЛЖ ЧАДДАГ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУС МАШ ОЛОН ХЭРЭГТЭЙ БАЙНА. ХҮН ХЭЗЭЭ Ч ТӨГС ТӨГӨЛДӨР БИШ, АЛДАЖ ОНОЖ БАЙЖ СУРАЛЦДАГ. ЮМ УНШИХ ХЭРЭГТЭЙ, УНШИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯДАЖ УНШДАГ ХҮМҮҮСЭЭ СОНСОХ ХЭРЭГТЭЙ.
ene molor-erdeneiig chin shizotoi gedeg yum baina lee, elii balai yum bichij baigaad ni gaihah zuil algaa
Oyunii gemteld oruulsan gej ug ni uneheer zov ug baina shuu.
S.Molor-Erdene, M. Saruul-Erdene geed 2 shizotoi garuud baidag yumaa, ugiig ni buu too. Ter M. Saruul-Erdene geed Elbegdorjid solir nudee uhaad ogohod belen gar baidag yumaa. Ooroo yu ch chdahgui hudlaa iish tiish savsagnaj gold durd togloh geed yadsan gar baidag yum.
"100 УХААРАЛ" үнэн гоё ном болсон байна лээ. Молор-Эрдэнэд баярлалаа! Номын нээлт бас онцгой сайхан болсон. Монголчууд өөр болсон байна лээ.
Zoolon zaastai nom hevluuleerei! Lagert zaas olddoggui yum!
Ийм юм бичиж байгаа бол балар ой, хүнгүй зэлүүд талдаа очиж амьдар. Тэнд чамд цаас ч хэрэггүй, ер нь юу ч хэрэггүй за.
яг үнэн иймэрхүү хоосон толгойтой нөхдүүд хөдөө мал хариулаад явж байсан нь дээр
Номыг уншаад уншаад ойлгохгүй бол харанхуй хүн- сармагчингаараа үлдэнэ биз. Юм мэддэг, уншдаг, уншсанаа ойлгодог хүмүүс зөндөө болсон байна.
Номын нээлтийн тухай зурагтаар сүүлчийн хэсгийг харсан. Оюуны хомсдолд орсон Монголчуудад үнэхээр хэрэгтэй хөрөнгө оруулалт хийсэнд талархаж байна. Яаж энэ зэрлэг балмад авир, бүдүүлэг байдал, хоосон хийрхэл, мухар сүсгээс ангижирна даа. Лав 40- 100 жил хэрэгтэй байхдаа. Ном уншиж, нүдээ нээгээсэй. Мөнгө хөрөнгөнөөс үнэтэй зүйл байдгийг мэдээсэй. Би л лав өөрийгөө маш их голдог. Тэгэхэд л энэ нийслэлд амьдарч байгаа, өөрсдийгөө хотынхон гэж нэрлээд байгаа хүмүүс арай бишээ гэж бодогдохоор яахав.
зан заншил үүх түүхээ мэдэхгүй бол дэлхий дахин Монголыг чигчийн чинээ тоохгүй шүү дэ. Наад зах нь монголчууд одо хир монгол бичгээ хэргэлхгүй орос бичигтэй сууж бгаа нь дэлхийд нүдний булай болж бна шүү дэ. тиймээс Хитад Ёпоон шиг уламжлал шинэ дэвшил хоёрыг хамтад нь зүтгүүлэх хэргтэй
bolj baina, ene hunii gol niigemd gargaj uzuuleh uzel sanaa n bol mash zov yum gedegtee ugaasa humuus margaad baihgyi baiho, yagaad gevel ene zaluu hamgiin engiineer heleed baigaa shte, muhar susegee boliod arai ooroor harj, shinjleh uhaant soyolt humuunii oilgolt-n logic philosophy talaar yarij baigaa n zov, bid uneheer uzel sanaagyi dan muhar susegeer amidarsaar olon jil boljee, ene nomiig olj avnaa bayarllaa
МОЛИГО МОЛОР-ЭРДЭНЭ З.А.Й.Л А
gaihaltai mongol howvvn Bid chamaar baharhaj bna
Mongolia is lucky have an intelligent person like him, good luck. Go Mongolia. This country needs more intelligens like him.
kh khlk
МОЛОР-ЭРДЭНЭЭ ЮУ ГЭЖ Ч ШҮҮМЖИЛЖ ДОРОМЖИЛСОН УРАГШАА Л ЗҮТГЭЭД БАЙГААРАЙ. ТА МОНГОЛД ХЭРЭГТЭЙ
Ene nom.g haanaas avch boloh ve.
inter nom iin delguur aas
НИЙГМИЙН ЯЛЗРАЛЫН МОРАЛЬТАЙ ГАГЦААР ТЭМЦЭГЧ МАНДТУГАЙ
Amjilt huseye,Mongold odoo oyun sanaanii tsevershilt huneheer heregetei yum shuu
ene huniig 1% oilgono . busad n 100 jiliin daraa oilgono
Yapon awgai awsan hun gewel gants Hakuho l baih! Tegeed mani tsetserhegchiin helsniig dagawal mongol erchuud hyatad awgai awaad, eswel huuhnuud n gadaad huntei suusaar uusch, muhuh n zuw yum baina l daa! TER muhar susgiin tuhai helsen n harin zuw baina!
Molorerdenee chinii yriad bicheed baigaag 80 % huleen zovshoorcv bn. Gehdee mongol hund ys zanshil, ulamjlal, ovog deedes, uuh tuuh heregtei bailgui yahavdee. Tuunguigeer bid hen yum, heterhii gadnii soyold dayarchluulj bolohgui. Es bogoos uusaj ustaj alga bolno
Монгол хүнийг оюуны гэмтэлд оруулсан хүмүүс жишээлбэл яруу найрагчид, соёл урлагын шагнал цолтой хүмүүс, шинжлэх ухааны байгууллагуудын удирдах ажилтанууд, академийн ерөнхийлөгчид, багш профессорууд болон ректорууд, дуу дуулдаг зохиолын дуучид, бөө болон лам нар, сэтгүүлчид мөн улстөрчид, өөрсдийгөө философч эсвэл физикч гэдэг дипломгүй хүмүүс, бөхчүүд болон морь уяачид, ном бичдэг гэсэн зохиолчид. Ene zaluu denduu filosofdood baina daa. Hiisver shinjleh uhaan, tsaasan nomond het itgeed, bodit amidral, eh ornoosoo hol sansart gantsaaraa tuurch ee!!! Tegeed teriigee bas busdad nyalzaaj busdiin tolgoig ugaah geed baidag, uuruu tolgoi ugaagch baina shuu dee!
Энд бичиж байгаа хүмүүсийн сэтгэгдлээс харахад гадаадад байгаа эсвэл арай жаахан дэвшилтэт сэтгэлгээтэй хүмүүс энэ хүнийг дэмжсэн харагдаж байна. Ямар ч байсан энэ номыг нь авч уншина.
Монголчууд хүн болж чадахгүй байх нийгэмших боломжгүй байна 300-н жилийн дараа яах бол үхэр монголчуудад найлаж хэрэггүй бодол л ажиллахгүй хэзээ гэмтэл эмгэг авсан юм бүү мэт
ХӨМӨРСӨН ТОГООН ДОТОРХ МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГ ХҮН БОЛОХ ЮМ БОЛ ДОО ХӨӨРХИЙС
Hallo Molor-erdene mach weiter so. Viel Erfolg.
Molor Erdene ymar ch helbereer bichswen baij bolno.Unshigch ta ooriinhooroo ter nomig uharah estoi baih!! Nom unshaach suraach ZALUUS AA !!!Alivaa hiisen buteesen zuiliig evdej suitgehed amarhan!! Harin buteej bosgoh hetsuu!! Ymar ch baisan oyunii talh negeer nemegdsen bna!!!
unendee Mongolchuud lam bou nart darluulj baigaa shuu ajildaa yavah odroo sain uu muu yu gej lamaas asuudag.terend ee aimaar durtai deerlehuulj baihdaa aimaar durtai baidag
Za Buddizmiig ene jijig gar muulaad l.. ehleed gegeerchih daraa ni gasla daa agua philosofch mini
хаха молор мөлөр энэдэн
ene nomiig unshina bayarlalaa amjilt husie
unenii huvi ih baina
Ashgui neg uneniig neelttei helj bichdeg hun garlaa, ene huniig dutuu iolgoj esvel bur iohgui baigaa humuust unshval yadahdaa heden jiliin daraa ertontsiig ooroor hardag uhaan suuh bolov uu gej bodoj bnaa.
Medrel um bilee
Сайн байна уу, Молор-Эрдэнэ ээ? Хжлж өгүүлсэн хүнийг нь бишхарин, хэлсэнг нь сонсоод үгээр нь үг хийгээд нөгөө хэлж яоьсан гол биет хүнийг нь ор тас орхичихоод яваад байхаар үгэнд төөрөлдөөд түүнээс гартал нилээд хэдэн мөч хэрэг болдог юм, ...заримдаа ч үүнийгээ олж харахаасаа илүүтэй залруулах гээд засах санаатай хэлсэн нэгнээ ч үзэж харахгүй тас хөндлөн, нүд өнөө хэдэн үгэнд сохлогдоод насыг барах ч явдал байх. Чиний хэлж ярьж буйг дуулж байхад үгэнд төөрөлдөөд гарах замаа хараахан олж чадахгүй л будилаад байна уу даа гэж төрдөг.
"Хжлж"-Хэлж, "бишхарин,"- биш харин, -"яоьсан"-ярьсан.