Монгол Улсад 1957 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш, олныг цочирдуулсан газар хөдлөлт бүртгэгдээгүй гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
"Говийн чоно-2016" олон улсын сургалтын өнөөдрийн хэлэлцүүлгээр Улаанбаатар хотынхон гамшгаас урьдчилан сэргийлэх дадлага, сургуулилтуудыг тогтмол хийж, занших шаардлагатайг онцлов. Судлаач, шинжээчид Монгол Улсад газар хөдлөлт болох хамгийн эрсдэлтэй бүсээр Улаанбаатар, Эрдэнэт хотуудыг нэрлэжээ. Улаанбаатар хотын тухайд яг Монгол Улсын газар хөдлөлтийн эрсдэлтэй хоёр бүсийн уулзварт байрладаг.
Харин Орхон аймгийн хувьд Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр нь долоо хоног бүрийн гурав болон тав дахь өдрүүдэд тэсэлгээ хийдэг. Үүний улмаас Орхон аймгийн төв хэсэг буюу барилга олноор баригдсан газруудад хүчирхийлэл мэдрэгддэг байна. Энэ нь газар хөдлөлтийн онцгой бүсийн эрсдэлтэй гэсэн үг. Орхон аймаг буюу Эрдэнэт хотод газар хөдлөлт болбол Монгол Улсад асар их эдийн засгийн хохиролтой. Иймээс газар хөдөлж, чичирхийлэл мэдэгдэхээс гэнэтийн гамшигт үзэгдэлд хэрхэн иргэдээ бэлдэх вэ гэдэгт анхаарч, дасгал сургуулилтыг хийх шаардлагатай гэж үзэн АНУ-ын элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон ОБЕГ хамтран хийх “Говийн чоно” сургалт дадлагын үеэр байнга сануулдаг болсон байна.
Нийслэлийн 40,50 мянгат гэх мэт хуучны барилгууд газар хөдөлбөл хамгийн түрүүнд өртөх аюултай гэсэн үнэлгээг Мэргэжлийн хяналт байцаагчид хийж, нурах аюултай барилгын жагсаалтыг гаргасан. Цаашид ч сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгат үнэлгээ хийж, эрсдэлтэй газруудыг яаралтай бүртгэж, нураах эсвэл нэмэлт хүчитгэл хийх шаардлагатай гэж ОБЕГ үзэж байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
батүүлийн бүгдийг 20м.кв талбайтай чанаргүй байрнуудад чихэх бодлогоор бариулсан ашиг хонжоог нэгд тавьж барьсан барилгуудын тар нь эрт орой гаргах л болно,хүн амынхаа 50%-г бүгдийг нь нэг дор чихээд ,байрнуудынх дор нь,гадаа нь машинуудыг нь чихээд маш аюултай байдал оруулж буй зөвхөн өөрийнхөө болон хэсэгхэн бүлэг хүмүүсийн эрх ашгийг бодсон бодлоготон батүүл,үүнийгээ би ямар ор гэсэн юмуу өөрсдөө орно гэсэн гэж өөрөөсөө "бултуулдаг" ч өөрөө болон хүрээлэгчдээрээ бүх л мэдээллийн хэрэгслээр байранд л оруулах\зүгээр оруулж байгаа юм шиг\л ёстой гэж тархи угаадаг,гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр тайвагн өөрсдөө болж бүтэж байсан өрх ам бүлийг өр зээлрүү түлхэж газрыг нь булаадаг.
хүчирхийлэгч биш чичэрхийлэл байргүй дээ
Улаанбаатарт 2018 онд асар хүчтэйгээр 10-12 баллын газар хөдлөлт болно гэж Тайландын зөнч их том хурал дээр ярьсан бичлэг байдаг юм. Үүнийг Тайваньд сурдаг монгол оюутан бүрэн тодоруулахаар уулзахад үнэнээр барахгүй, гарцаа байхгүй, дөхүүлж байдаг сар өдрийг нь хэлнэ гэсэн. Тайланд эмэгтэй 25 жилийн өмнө одоогийн Сирийн аллага, дүрвэлт, Исламын улс, Японы цунами, Орос-Украйны дайныг хэлж байжээ. Дарханд 1980 аад оны сүүлээр их хүчтэй газар хөдөлсөн ч бүх байрууд нь тэсээд өнгөрсөн. Антентай ууланд өдөр бүр тэсэлгээ хийдэг байсан гэнэ. Улаанбаатарт БУРХАНД таалагдсан цорын ганц хүн байна. Тэр хүн хэрвээ дайжиж явбал, эсвэл үхэж үрэгдвэл орвонгоороо эргэнэ дээ.