БАГДАД. /Thehindu/. Харгислал үйлддэгээрээ зард гарсан “Лалын улс” бүлэглэлийн босогчид бэлгийн мөлжлөгт автагдан боол болохоос татгалзсан 250 охид, эмэгтэйчүүдийг Иракийн хойд нутагт цаазаар авсан байна.
Эдгээр охидыг террористуудтай түр хугацаанд гэрлэхийг тушааж, улмаар эсэргүүцсэн охидыг гэр бүлийнхэнтэй нь хамт цаазалдаг аж. Ийм аймшигт хэргүүд Иракийн хоёр дахь том хот Мосулд олонтоо гарч байжээ.
Мосул хотын эмэгтэйчүүдийн сонголт
“Лалын улс” бүлэглэлийн босогчид Мосуль хотын хяналтдаа авснаас хойш тус хотын охид, эмэгтэйчүүдээс сонгож, тэднийг террористуудтай гэрлэхийг шаарддаг бөгөөд үүнийгээ түр хугацааны гэрлэлт гэж нэрлэдэг аж. Хэрвээ охид, эмэгтэйчүүд энэ гэрлэлтээс татгалзваас цаазлуулдаг гэж Курдын Ардчилсан намын хэвлэлийн төлөөлөгч Саид Мамузини ярьж байна.
Мөн тэрбээр, одоогийн байдлаар бэлгийн боолчлолыг эсэргүүцсэн 250 охидыг “Лалын улс” бүлэглэлийнхэн цаазаар аваад байгаа бөгөөд зарим үед тэднийг гэр бүлийнхэнтэй нь хүртэл цаазалдаг гэж мэдэгджээ.
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Манай төрийн хулгайч нарт таарсан ял шийтгэл байна даа.
Эдний шүүхийг Монголд нэвтрүүлбэл таарна.
mongold heregjuulmeer huuli baina.mongol oron dampuu uls boilsoon.mongoliig mongol bish bolgoj baigaa gadaadiin gar hol etgeeduudees salmaar baina.yag l bagadsan huvtsacaa duudee ugdug yaduu t.e.n.e.g humuus mongolchuud mon boljee.altan deer suusan archaagui mongolchuud mon yumaa!ulamjilalt mal aj ahui bidniig avrana.zugeer l saihan iluu dutuu sanaagui amidraachei!chinii shutdeg undur hugjiltei naiz chin mal bitgii hel yu idej baigaagaa medehgui dee.
Burhan mini