Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбарыг зөвхөн нүүрс, зэс гэлтгүй олон тулгууртай болгох зорилтын хүрээнд алтны салбарыг жил бүр тэрбум давсан ам.долларын орлого бүрдүүлэг салбар болгож, улмаар Монгол Улсын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д хүрэх нэг тулгуур болгон хөгжүүлнэ гэдгээ УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар өнөөдөр эхэлсэн “Алтны форум”-ыг нээж хэлсэн үгэндээ онцлов.
Тэрээр цааш нь хэлэхдээ, “Уул уурхайн орлого нэмэгдэхтэй зэрэгцээд Оюутолгой, Тавантолгой хоёр л байхад хангалттай гэх маягийн дуу хоолой цухалзаж эхэлдэг. Уул уурхай солонгорч, эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлт, уналтын шуурганд улсын төсвийг бүрдүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, уул уурхайг даган бизнес хийж буй олон мянган жижиг, дунд ААН, компаниудын үйл ажиллагаа, тэдгээр ажиллаж буй олон зуун иргэдийн орлогыг тасалдуулахгүй байж, өсөн дэвжих суурь нь болох ёстой. Үүний нэг алтны үйлдвэрлэлийг тэрбум долларын салбар болгох бодлогын хүрээнд бид: Шороон ордын алт олборлолт давамгайлсан салбараас үндсэн орд руу шилжих ажлыг ойрын 5 жилд ямар нэгэн завсар, хийдэлгүйгээр хийх, Дээрх шилжилтийн үе шатанд шороон ордоос алт олборлох эрхзүйн болон татварын орчныг тогтвортой байлгаж, орлогыг тасалдуулахгүй байх, Уул уурхайн салбарт байгаль орчны менежмент, уурхайн хаалтын санхүүгийн баталгааны механизмуудыг олон улсын түвшинд тулгуурлан нэвтрүүлэх, үүнийг эрхзүйн зохицуулалт болгон хуульчлах ажлыг БОАЖЯ, ХЗДХЯ, Сангийн яамтай хамтран хийх, Хайгуулын тусгай зөшөөрөл олголтыг сонгодог тогтолцоо болон сонгон шалгаруулалт, өргөдлөөр олох тогтолцоо руу шилжинэ гэв. Салбары сайд үгийнхээ төгсгөлд, “Хайгуулын эрдслийг бууруулах үүднээс энд хөрөнгө оруулагчдын сонирхолыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, төсвийн орлогын ихэнхийг бүрдүүлдэг уул уурхайн салбарт тогтвортой хөгжлийг хангах үүднээс эргээд төсвөөс хөрөнгө тун бага зарцуулдаг гажуудлыг ирэх оноос эхлэн засахаар Улсын төсвийн төсөлд тусгаж эхлээд байна” гэдгээ мэдэгдсэн юм.
Форум дээр үг хэлсэн Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, “Үндэсний алт үйлдвэрлэгчдийг төрийн бодлогоор дэмжиж, тулгарч буй хууль эрхзүйн зохицуулалтын шинжтэй хүндрэл брэхшээлийг төрийн байгууллагууд хамтран шийдвэрлэх нь энэ салбарын хөгжил төдийгүй, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд чухал юм” гэдгийг тодотгож “Эх орны алтаар эрдэнэсийн сангаа арвижуулснаар гадаад валютын нөөцөө өсгөж, эдийн засгийн тэнцвэрийг хангана” гэж үзэж байгаагаа дахин илэрхийлсэн юм. Монголын эдийн засаг дахь ханшийн хямрал, өрийн хүндрэлээс аврах алтны татварын хуулийн (Алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татварыг тэглэсэн) үйлчлэх хугацаа энэ оноор эцэслэж буйг дуулгаж уг хуулийн хугацааг дахин 5 жилээр сунгаж 2024 он хүргэх нь зүйтэй гэж Төвбанкнаас үзэж буйг энэ үеэр мэдэгдлээ.

Сүүлийн хэд хоногт ам.долларын эсрэг үндэсний валют болох төгрөгийн ханш суларч байгаа ч сүүлийн 5 жилд валютын ханш тогтвортой байж, өсөлтийг хазаарлаж, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлж ирэхэд алтны үйлдвэрлэл чухал үүрэгтэй байсныг форумд оролцож буй салбарынхан онцолж байв. Өдгөө олон улсын геополитикийн байдлаас үүдсэн гадаад секторын тодорхой бус байдал, зах зээлийн гэнэтийн савалгаанаас сэргийлж тогтвортой байдлаа хадгалах гарц шийдэл нь алтны салбарын өсөлт хөгжил юм гэдгийг мэдэгдэж байв. Гэхдээ дээрх зорилтуудтай хамт хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх асуудал орхигдолгүй явах учиртайг хэлж байлаа. Энэ үүднээс уул уурхайн салбарт байгаль орчны менежмент, уурхайн хаалтын баталгааны механизмуудыг олон улсын түвшинд тулгуурлан нэвтрүүлж, эрхзүйн зохицуулалт болгон хуульчлах ажлыг хийж эхэлж буй талаар мэдэгдсэн УУҮХ-ийн сайдын үгийг дэмжиж санал нэг байгаагаа илэрхийлж байв.
УУХҮЯ, Монголбанк болон “Bloomberg TV Mongolia” хамтран зохион байгуулж буй “Алтны форум”-д БОАЖЯ, Сангий яам, ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, МХЕГ, татвар зэрэг төрийн байгууллага, алт үйлдвэрлэгч ААН, компаниудын төлөөлөл, эдийн засагч судлаач, шинжээч 200 гаруй хүн оролцож байна.
Тодруулга: Монголбанкинд тушаах алтны хэмжээ сүүлийн 5 жил тасралтгүй өсч, өнгөрсөн онд 20 тоннд, энэ оны эхний 9 сарын байдлаар 14.3 тоннд хүрээд байна. Энэ нь өмнөх 5 жилтэй харьцуулахад 7 дахин нэмэгдсэн дүн болж байгаа аж. Ингэснээр манай улс алтнаас сүүлийн 6 жилд нийт 2.74 тэрбум ам.долларын валютын нөөц бүрдүүлж, өнгөрсөн жил гэхэд алтны экспорт Төвбанкны нөөцийг 787.8 сая ам.доллараар зузаатгажээ.
Б.Болд
Гэрэл зургуудыг Б.Чадраабал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл0
Байгаль дэлхий сүйрчээ
Засаг болгонд сайдын суудал худалдаж авсан нэг хүн гарч ирээд л том том юм хуцдаг байдлаас залхаж гүйцлээ.Хуцаад л байдаг хуцаад л байдаг .Бар болгоно гэсэн яасан? Бар байтугай батгана ч болж чадаагүй явна.Харин ингэж хуцацгааж гарч ирсэн улс нь өөрсдөө язрах шахсан хувалзууд болоод зарим нь захаасаа ялтан хулгайчууд болж шоронд ачигдаад байдаг...
Хэдхэн гол горхи минь улаанаараа урсаж сүйрэх нь дээ. Яана даа уух усгүй модгүй болох нь дээ.
Ямар юмны алт үйлдвэрлэгч байх вэ дээ. Алт олборлогч шүү дээ. Байгал сүйтгэж жаахан олборлож байгаагийн эцсийн үр дүнг хэн тооцож байгаа юм. Мөнгө цагаан нүд гэж Монгол банк улайрч байна.
Энэ эргүү бөх мөнгөөр улс төрд орж ирсэн, сая ч гэсэн мөнгө тарааж л гарч иДалчиганасан мантуугийн ах махан толгой эргүү сумьяабазар уул уурхайн салбарыг авч явж чадахгүй байна. Огцруулах хангалттай үндэслэл гарч ирсэн. Бензиний үнийг удаа дараалан зохицуулж чадаагүйгээс болж он гарснаас хойш нийтдээ 3 удаа үнэ нь нэмэгдлээ. Тэрнээс шалтгаалж өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн багадаа 100-с 5000 төгрөгөөр нэмэгдсэн. Сая гадаад руу баахан зугаалж ирчихээд “Би тэгэж их олон хоног гадаад яваагүй, ихэнхи хугацааг агаарт өнгөрөөсөн” гэж зууны шилдэг онигоонд орох зүйл яриад сууж байна. Энэ эргүү балай ШХАБ гэж ямар байгууллага болохыг ч мэдэхгүй байж бас Монгол улсын тусгаар тогтнолыг зарах санаатай адгийн ховш байна!!! Далчиганасан мантуу дүүгийнхээ гуйлт, оркуудын бөөс жанхууд худалдагдсан байна, энэ эргүү махан толгой!!! Дэд сайдтайгаа хэл амаа олж чадахгүй иймэрхүү эргүү махан толгой уул уурхайн салбарыг яавч авч явж чадахгүй. Энэ 2 эргүү махан толгойг яаралтай огцруул Хүрэлсүх ээ!!!
Хамаг алтны уурхайн лицензийг цуглуулж аваад сайдаас буусны дараа ашиглах юм байх
Уул уурхай, геологи, боловсруулах үйлдвэрийн А байхгүй хүн яаж энэ салбарыг авч явах вэ дээ. Ядаж бакалаврын диплом байхгүй хүн ш дээ. Ална гээд бичсэн байсан ч мэдэхгүй дээ.
алтны шороон ордыг ашиглах нь байгал орчинд онцгой хохирол учруулдаг тул дэлхийн орнууд төрийн тусгай хяналтын доор төрийн байгууллага олзворлодог болоод удаж байна харин полиметаллын хамтаар гарч байгаа алтны тодорхой хувийг авах болжээ. ядарсан монголыг мал аж ахуй нь аврахаас биш ухаж сэндийлж сэргэх нөхцөлгүй болгосон газар монголыг тэжээхгүй шүү. ирэх оны төсөвийн төсөлд ашигт малтмалын 50% ыг орон нутагт нь үлдээнэ гэжээ МАНАН маф ирэх сонгуулиар гарахүйгээ мэдээд орон нутийн сонгуульд орж сул цохих мөнгөний эх үүсвэрийг одооноос бэлдэж байгаа хэрэг шүү
алтны шороон ордыг ашиглах нь байгал орчинд онцгой хохирол учруулдаг тул дэлхийн орнууд төрийн тусгай хяналтын доор төрийн байгууллага олзворлодог болоод удаж байна харин полиметаллын хамтаар гарч байгаа алтны тодорхой хувийг авах болжээ. ядарсан монголыг мал аж ахуй нь аврахаас биш ухаж сэндийлж сэргэх нөхцөлгүй болгосон газар монголыг тэжээхгүй шүү. ирэх оны төсөвийн төсөлд ашигт малтмалын 50% ыг орон нутагт нь үлдээнэ гэжээ МАНАН маф ирэх сонгуулиар гарахүйгээ мэдээд орон нутийн сонгуульд орж сул цохих мөнгөний эх үүсвэрийг одооноос бэлдэж байгаа хэрэг шүү
Symaya gol ysaan yaj hamgaalah be?said aa!!!alt ch yahab?tanii hybid heregtei biz!!!ysgyi bol neg ch eder amid yabahgyi bilee!
Энэ балай бөх солиорчээ. Баахан давхар дээлтэй, тэр дээлнийхээ учрыг олохгүй байж бас улс удирдана. Тэр эцэг эх нь энэ хэдэн дүнхүү хүүхдүүддээ хэлж ярьдаггүй юм байх даа. Амьдралдаа нэг ном бүтэн уншиж үзсэн болов уу, хөөрхийс.
Алтны халуурал өвчин олон жилиин өмнө бусад үндэстэнийг зовоосон түүх байхад үүнийг сэдрээж яахнав дээ. Хайран хайран эх газар шороо минь ёолж л байгаа шүү.
За ингээд монгол нутаг сүйрчээ.