Сэдэвт шууд биш, дам хамаарах нэг эшлэл авъя. Путины найз, Сангийн сайд асан Алексей Кудрин эх орноо дэлхий дээр хамгийн муу үзүүлэлттэй орнуудтай нэг түвшинд нэг үзүүлэлтээрээ зэрэгцлээ, Орос орон ядуурлын «шивгийн» түвшинд явж байна, ДНБ-ий түвшин ядуурлын түвшин хоёроо харьцуулбал бүр «шившгийн» хэмжээнд байна. Энэ бол Оросын гамшиг сүйрэл хэмээн айлджээ.
Монгол Улс яагаад хөгжихгүй байна, эсвэл яагаад удаан хөгжиж байна, юу нь болдоггүй юм, хэн буруутай юм гэх яриа ер тасрахгүй. Өөрсдийнхөө арчаагүйгээс болоод ардчилал эрх чөлөөгөө ядууралтайгаа хослуулж эдэлсэн 28 жилийн үр дүнг ардчилалтай холбоод гол буруутнаар нь түүнийг нэрлэчихжээ. Социализмыг халаад 28 дахь жилдээ ядуурч, бачуурч, гуриатаж яваа хүн маш олонтой тул ардчиллын нэр хүнд навс унасан л даа. Нийтээрээ зөвшөөрнө.

Монголчууд дайнд нэрвэгдээгүй, байгалийн гамшигт сэхэшгүй болтлоо сүйтгүүлээгүй, шашин-үндэстний мөргөлдөөн алга, тэгээд чухам яагаад зовоод байдгийг нь гадаадынхан олж тайлах гээд тархиа гашилгана. Бөөн зовлон дунд байгаа үндэстэн бол монголчууд бид яах аргагүй мөн л дөө. Монголын захын иргэн тэгж хэлнэ. Харин зовлонгийн шалтгааныг олж тайлж чадахгүй. Нэртэйгээр нь “76” нөхөр, тэдэн шиг хэдэн хүмүүс рүү заачихна. Өөрсдөө ямар ч буруугүй. Үнэндээ өөрөө өөрийгөө, өөрсдөө өөрсдийгөө сайн сайхан энэ цагт зовоож дууссан ганц үндэстэн бол Монгол яалт ч үгүй мөн. Засгийн газрын нийгмийн халамжийн сайдынх нь хэлснээр ядуурал 47 хувьд хүрэхэд нэн ойрхон байсан, халамжийн бодлогоор л түүнээс сэргийллээ гэсэн байх юм. Хэн монголчуудыг ядууруулсан юм бэ?
Ядуурч ханадаггүйн талаархи дараагийн тайлбараа эвлүүлэн буулгахыг хичээе. Монголчуудын ядуурлыг би Кудрины хэлсэнчлэн «шивгийн» түвшинд яваа гээд нэрлэчихье. Худал биш, бүү эмзэглэ. Харин миний энэ бичдэгийг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан дэмжсэн бололтой “55 мянга хүнийг ядуурлаас гаргах нь чамлалттай, ичмээр юм” гэснийг тархиндаа суулгаач төр баригчид минь гээд уриалаадахъя. Орос, монгол хоёр улс төрчөөс «шивгийн», «ичмээр»гэсэн хоёр чухал үг гараад ирж шүү.
Монгол хүний унаган төрх, унаган хүмүүжил, унаган соёл, нүүдлийн иргэншил рүү нь орж ядуурал, бачуурал, гуриатлынх нь шалтгааныг зоригтой хайя.
Улс төрийн шалтгаан хайхын эсрэг байна. Хайгаад ч нэмэргүй. Монголын түүх бэлхнээ хэлээд өгч байна. Нүүдлийн гэх тодотголтой тэр аугаа “соёл иргэншил”-д чинь л бүтээдэггүй, бүтээлгэдэггүй, бүтээж босгохын эсрэг налгар, амар амгалангийн уриа дуудлага, ятгалга оршсоор ирсэн болов уу. Жишээ татъя.
Таныг өглөө ажилдаа ирэхэд чинь “Та сайхан амрав уу?” гэж мэндчилж угтдаг даа. Мэндчилгээ гэж Та эндүүрэв зээ, энэ бол монгол хүний, нөгөө нүүдлийн “соёл иргэншил”-ийн тань философи явж байгаа нь тэр. Ажил хийхийн эсрэг мэндчилгээ гэх үү дээ. Та амарч амарч жаргаж яваад ирлээ, одоо Та жаргах цаг чинь дууссан гэсэн утгагай үг юм шүү дээ.
Монголчуудын жирийн ярианд гардаг даа, бид бараг анзаардаггүй, эсвэл тэгж ярьж байх ёстой гэсэн шиг. “Хэд хоног ёстой сайхан амарлаа”, “Хэдэн жил ээлжийн амралт аваагүй, одоо нэг хэд хоног амрах минь”, “Ёох, одоо нэг амрая байз”, “Хэд хоног сайхан амраад ир” гэхчлэн. “Сайхан” гэх үгс л дэвсгэрлээд байх нь тэр. Эсрэгээр юу хэлдэг гээч. Хөмсгөө зангируулж байгаад л “Завгүй”, “Ойрдоо ажил ихтэй л байна”, “Ажил тун ихтэй” – энэ нь би зовсон амьтан гэх санааг илэрхийлнэ.
Монголчуудад хавтгайдаа байдаг уламжлалт сэтгэхүй – аз жаргал нь ажлын бус цагт байдаг гэсэн ойлголт. Эндээс ямар логикт хүрэх вэ гэвэл “Ажил бол зовлон. Ажил хийхгүй бол жаргал”. Аль ч байгууллагад очоод үз. Ажил тарахын өмнөхөн хөл нь хөнгөрөөд, хормойд нь бөөн салхи.Сайхан ааштай охид бүсгүйчүүл гүйлдээд л. Ажлаасаа тарна гэдэг ихээхэн аз жаргал. Хийх ажлаа олж явсан гиюүрсэн хүмүүс. Баасан гаригийн орой, ажил тарахын үе – монголчуудын аз жаргалтай цаг үе нь. Нүд нь гэрэлтээд л, ямар сайндаа “Баасан ахын төрсөн өдөр” гээд нэрлэчихэв. Уяанаасаа алдуурсан ноход шиг дур дураараа, өнөө оройг хэрхэн яаж өнгөрөөхөв гэсэн бөөн бодол, хүсэл, цаг зав.
“Та сайхан амрав уу?”, эсвэл “Сайхан амраарай” гэх ерөөл социализмын үед лут хэрэгжиж байсан даа. Тэр үеийн монголчуудын хамгийн ихээр хүсэн хүлээдэг нь ээлжийн амралт гээч байв. Өнөөгийн залууст мэдүүлэх үүднээс бяцхан түүх сөхье.
Бидний ба бидний өмнөх үеийнхний чинь аз жаргалаа эдэлдэг, хүслэн болсон ганц газар чинь амралтын газрууд л байлаа даа. Ээлжийн амралтаа аваад амралтын газар очиж аз жаргалаа эдэлдэг байжээ. Ойрхоноос “Оргил”сувилал, “Сонгино”, “Тэрэлж”, “Жанчивлан”, холхон нь “Сөгнөгөр”, “Тарина”, цаашаа улсын хэмжээний амралт байхгүй. Албан байгууллагын Үйлдвэрчний эвлэлийн хороодод амрах эрхийн бичиг-путёвкийг квотоор хуваарилна. Тэргүүний сайчуулдаа өгнө. Эсвэл арын хаалгадна. Оюутнууд бол дан ар өврийн хаалгаар, зарим нь туулайчлан явна. Туулайчлана гэдэг нь путёвкгүй оччихоод өрөө дамжиж хоноглоод хоол залилаж идэхийг хэлж байна.
Нэг сонин зүйл бол, монгол хүүхнүүд маань амралтанд явахдаа л хамаг алт мөнгө, гоёлын хувцасаа авч явна. Бараг л уламжлал болсон зүйл. Учир нь тэд тэр их гоёлоо өөр хаана, хэндээ гэж өмсөж, эдлэх вэ дээ? Амралтанд нь гайхуулж явахаас ямар гадаадад явна, гадны хүнтэй уулзана гэж байх биш. Монголын олон зуун гэр бүлийг чухам Монголын амралтууд л уулзуулж учруулж аз жаргалтай нь золгуулсан гэдэгтэй маргах хүн байхгүй. Амралтаас олдсон хүүхэд гэхэд л бүр тоогоо алдана. Хууль бус хайртууд (нууц амрагууд гэдэг байх аа) ээлжийн амралтаа тохируулж аваад ларилж өгнө шүү дээ. Чемоданы баяр, хөнжлийн 3 хоног, хэлд ордог хөлд ордог 3 хоног, галзуу ганц гээд амралтынхаа өдрүүдийг ангилж байгаад л аз жаргалаа эдэлдэг байж дээ. Амралтын газраас өөр зугаацах газаргүй ийм л хаалттай, гачлантай, хөгийн нийгмийг бид туулж өнөөг хүрсэн. Эндээс ганц дүгнэлт хийе. Ажиллах бол зовлон, амрах бол жаргал.
Монголчуудын налгар амар амгалан нь зусангаа үргэлжилнэ, намрын дунд сар хүргэнэ. Ерөөсөө зун бол ажиллаж, яарч, гялалзаж болохгүй гэсэн бичигдээгүй хуультай. Юу бүтээчихээд, ямар диваажин байгуулж босгочихоод түүнийхээ үр шимийг үзэх гээд хөөрцөглөж байгааг нь харийнхан бол ойлгохгүй. Наадам найр, овоо тахилгын ба аймаг сумдын, байгууллагын төдөн жилийн ойн баяр, наадам, хурим, өргөн айлсалтууд үргэлжлээд байх нь тэр. Төр-засаг нь наадмаа багасга, өвс хадландаа гараач гэж мянга гуйж гувшиж, тогтоол гаргаад нэмэргүй. Зуны гурван сарыг хамгийн үр бүтээлгүй, бүтээмжгүй өнгөрөөдөг улс үндэстнээр Монголыг маань тодруулчих вий гэхээс би үнэхээр их айдаг.
Байгаль дэлхий амар амгалан бол ан амьтан, ургамал ногоо аз жаргалтай байдагчлан байгалийн энэ хуулийг монголчуудын амьдрал руу яг копидчихсон. Ерөөсөө л амар амгалан налайж суух. Энэ налгар байдал нь зан харьцаанд тусчихсан. Монголчууд дүлгэнүүр, бөөрөнхий, “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй”, буруу ч бай аливаа асуудлыг хурцатгахгүй намжаах зантай байдаг, ихэнхдээ: “Болно доо”, “Бүтнэ дээ”, “Хөөрхий яахнав дээ”, “Яарвал даарна” гэхчлэн аливаа асуудлыг аргалах дуртай. Шударга, шударга бусын хооронд илт маргаан дэгдээд байхад бөөрөнхийлөөд л, эвлэрүүлэх гээд л үзээд байх нь тэр.
Бөөрөнхий дүлгэнүүр байсны гай заримдаа тэсрэхдээ туйлшрал руу гэнэт хүргэнэ. Ядуурал, мөнгөгүйтэл дээрээ “76”руу ял тохчихоод суугаад байна. Энэ бол туйлшралын нэг хязгаар, нөгөө хязгаар нь “76”-уулаа эвлэлдэн нэгдээд ахай ижий болоод ард биднийгээ жаргуулаач гэх зарим хөгшчүүлийн хүсэл, ерөөл.
Амар амгалан хотлоороо жаргах тухай философи нь аман зохиол, дуу хуур, найрагт нь олон зуун жилээр (мянганаар) хэвшээд тогтчихсон. Оюун ухаан, мэдлэг, хөдөлмөрийг магтан дуулсан дуу шүлэг бараг зохиогдож байгаагүй. Ардын үлгэр туульсад нь “Саад бүхнийг даван туулсаар садан олон ахан дүү нараа сайхан цагийн эхэнд хүргэж амар жимэр жаргаж гэнээ” хэмээн магтан дуулна. Ажил хийлгүй амартаа жарга гэх уриалга ч гэлтэй.
Бидний гайгүй мэддэг болсон япон, герман хүмүүст бол ажлаасаа кайф авах нь аз жаргал нь юм. Хийсэн бүтээсэн, хөдөлмөрлөснөөрөө соёлт хүн төрөлхтөнийг манлайлж яваа хоёр ард түмнийг би нэрлэж байна л даа. Тэр улсад ажил бол аз жаргал нь. Тиймдээ ч тэтгэвэрийн насыг уртасгахыг хууль тогтоомждоо баримтлана. Хятад, Орост ч ялгаагүй дээ. Ажил албанд тэгшрэх нас 60-аас дээш гээд бараг хуульчилчихсан.
Тэтгэвэрт гарсан монголчуудыг нийтээр нь хар даа. Нэг их дайн байлдаанд яваад, дааж давшгүй хүнд зовлонгоос ирсэн юм шиг ялархаад төрөөсөө элдэв мөнгө, халамж нэхээд хэвтчихнэ. “Тэтгэвэр” гээд зүгээр нэрлэчихэж чадахгүй “гавьяаны амралт” гэх гоё чамин нэр бодоод олчихсон. Гавьяагаа төр засгаараа үнэлүүлнэ хэмээн байнга нэхнэ, үргэлж горьдоно. Гавьяаныхаа амралтад гарна, гарлаа хэмээн ярьж хэлж, ойлгоод хэвшчихсэн. Үр хүүхэд ач нараа зовоох нь энүүхэнд. Учир нь их зовсон, зовлон туулсан учраас тэр санж.
“Та сайхан амрав уу?” гэх мэндчилгээтэй монголчууд бид “Ажил бол зовлон” гэх философитой явсаар өнөө хүрсэн, тэр хэрээрээ соёлт ертөнцөд очиж чадаагүй явна. Монгол хүн хөгжингүй орнуудын жишгээр нийгмийн харилцаанд ортолоо мөн удахаар байна. Тэглээ гээд монголчууд бодох санах юм байхгүй. Мэндчилгээнээс цаашаа явдаггүй ээ.
Ийм ёс заншил, уламжлал, дадалтайн гайгаар Монголд хэзээ ч мөнгө босдоггүй, мөнгө бүтээдэггүй явсаар ирсэн мэт. Үеийн үедээ (хулгай хийж авилга л авахгүй бол) амьдрал ахуй нь ердөө сайжирдаггүй.
Францын соён гэгээрүүлэгч, ёс суртахуунч Франсуа Де Ларошфуког эшлэмээр санагдчихлаа. Тэрээр “Хэл зүрх тархи гурав чинь тосгоныхоо акцентаар үүрд үлдэнэ” гэжээ.Махчлан орчуулбал “Таны тосгоны аялга чинь ганц Таны хэлэнд чиньбус, зүрх тархинд чинь үүрд үлдэнэ”. Түүн лугаа амар амгалан хотлоороо жаргах үзлээсээ (Ажил бол зовлон!) салж, ядуурлаасаа гарч хөгжилдөө жигдэртлээ Франсуа Де Ларошфуког хуулбарлавал ямар вэ?
“Хөгждөггүйн тухай тэрс үг минь” гэж гарчиглаад энэ сэдвээр нэг нийтлэл “Засгийн газрын мэдээ”-ндээ хэвлүүлээд дараа нь сайтад тавьчихсан чинь сэтгэгдэл хөвөрч өгсөн. Лав 70-аас даваад явчихсан. Тэр олон сэтгэгдэл дотор “чимхлүүр” гэхээр ийм нэг сэтгэгдэл байна билээ.
Ер нь хөгжөөд яах гээд байгаа юм бэ? Хөгжилтэй ардчилсан гээд байгаа Америк, Япон, Сингапур, хөгшин Европыг хар л даа. Байгалиа сүйтгэж үгүй хийсэн, үхэр хонийг зөвхөн зоопаркт үзэж болно, уламжлалт эр эмийн хүйсээсээ уйдаж сахалтай эмэгтэй дуучинг шүтэж байна, манин хүмүүс моодонд орж байна. Яахав, цааш нь үргэлжлүүлэх үү? Тиймээс хөгжөөд хэрэггүй, ингээд л “хоцрогдсон” чигээрээ л байж байя. Хаашаа ингэтлээ яараад байгаа юм бэ? Монгол таалагдахгуй байвал элдэв долоон юм чалчилгүй тэр хөжилтэй гэх улс руугаа тонилж болно шүү гэжээ.
Үүнд хариулт бодож ол доо. Миний бичсэн Танд таалагдах албагүй шүү.
Д.Баярхүү
Baabar.mn сайтаас зохиогчийн зөвшөөрлөөр авч нийтлэв
Сэтгэгдэл0
зөв, эрүүл, ухаалаг, хүн шиг амьдръя гэвэл дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж цаашдаа өсөж дэгжиж хөгжихөөс өөр зам байхгүй
Баярхүүтэй 100 хувь санал нэг байна бид нарын хүүхдүүдийн үлгэрийг Монголын уламжлалт үлгэрүүдийг л аваа үз дандаа хулгай хийж худал хэлж чадсан ялдаг мундаг баатар болдог нэг бол эцэг нь тэнэг хүүгээ ална нэг хүүхдүүд нь бусдыг ална. Ардчилалын хэдэн болвануудын ачаар хулгай хийж худал ярьж хөрөнгөжсөн хүн нь мундаг ухаантай хүн болдог болж үнэт зүйлс мань орвонгоороо эргээд 28 жил боллоо
хомоол татаад мансуурчихсан юм уу? тэнэгтдэг бна шт. "ажил сайн уу" "ажил тавлага уу" гээд л мэндэлдэг шт. учир шалтгаан хайгаад олж чаддаггүй юу, тэгээд ийм гоомой гипотез дэшллж буй юм биз дээ, Баярхүү. маш ядмагхан сэтгэж байна. нэг жижиг иймэрхүү нийтлэлшүү юмаар ч дүгнэхгүй - маш өргөн сэдэв. үүх түүх, газар зүйн онцлог, цаг уур, шашин, боловсрол, нүүдэлчин ахуй, соёл иргэншил, улажлалт сэтгэхүй гээд ёстой л 1001 факторууд бий. бүдүүн тоймоор товчдоо, социйн үед феодализмын бурангүй сэтгэлгээ аж амьдралаас нь чуйтай ийтай салгаад хүн төрхтэй болгож байсан чинь удирдлага зохион байгуулалтгүй болсон чинь эргээд унаган төрх нь гарч ирж байгаа нь
хомоол татаад мансуурчихсан юм уу? тэнэгтдэг бна шт. "ажил сайн уу" "ажил тавлага уу" гээд л мэндэлдэг шт. учир шалтгаан хайгаад олж чаддаггүй юу, тэгээд ийм гоомой гипотез дэшллж буй юм биз дээ, Баярхүү. маш ядмагхан сэтгэж байна. нэг жижиг иймэрхүү нийтлэлшүү юмаар ч дүгнэхгүй - маш өргөн сэдэв. үүх түүх, газар зүйн онцлог, цаг уур, шашин, боловсрол, нүүдэлчин ахуй, соёл иргэншил, улажлалт сэтгэхүй гээд ёстой л 1001 факторууд бий. бүдүүн тоймоор товчдоо, социйн үед феодализмын бурангүй сэтгэлгээ аж амьдралаас нь чуйтай ийтай салгаад хүн төрхтэй болгож байсан чинь удирдлага зохион байгуулалтгүй болсон чинь эргээд унаган төрх нь гарч ирж байгаа нь
Хүн өөрөө хөгжиж, байгалтайгаа зохицож амьдарна, өнөөгийн үнэн нь техникийн хөгжил гэхээр юу болох вэ? ардчилал буруу гэвэл худал, үүнийг хэрэгжүүлэгчид буюу боловсролтой гэх монгол хүмүүс ... гэвэл ...
Баярхүүтэй 100 хувь санал нэг байна бид нарын хүүхдүүдийн үлгэрийг Монголын уламжлалт үлгэрүүдийг л аваа үз дандаа хулгай хийж худал хэлж чадсан ялдаг мундаг баатар болдог нэг бол эцэг нь тэнэг хүүгээ ална нэг хүүхдүүд нь бусдыг ална. Ардчилалын хэдэн болвануудын ачаар хулгай хийж худал ярьж хөрөнгөжсөн хүн нь мундаг ухаантай хүн болдог болж үнэт зүйлс мань орвонгоороо эргээд 28 жил боллоо
амралт зугаалахдаа биш шдээ монгол хүний / 76 /эцэс төгсгөлгүй хязгааргү шуналаас болж хөгжихгүй байгаамштээ
76 бол амиа хичээсэн олон Монголчуудын хэсэгхэн төлөөлөл л байгүйюу, Чи бид 2 сч гэсэн ёороолгүй шуналтайгаа мэджил байгаа
Үнэнг бичсэнд баярлалаа.
Үнэн.Зөвхөн ажил хийж байж улс хөгжинө.
Монголчуудаа эхлээд биеэ зас, дараа нь гэрээ зас, дараа нь төрөө зас.
tugjil tsoojil dөngөt
Сайхан амарсан хүн сайн ажилна,сайн ажилсан хүн сайхан амарна. Ажилаа хийгээд авдаг хэд нь амьдралд нь хангалуун хүрээд байхад ажилдаа залхуурвал таны зөв, харин ажиллаж хөдөлмөрлөж уйгагүй зүтгэсэн мөртлөө ядуурсаар өр ширэнд баригдсаар байвал хүмүүс шантарна,залхана. Монголчууд залхуучууд биш ээ.
Залхуу бишээ,зүгээр ларчаагүй
70 гаруй жил соц үед ажиллаж амидарсан хүмүүс рүү дайрч давшилах хэрэг байна уу.тэр үеийн нийгэм өргөн фронтын зарчимаар үйлдвэр аж ахуй нэгж байгууллагууд хатуу чанга цаг баримталж өдөр шөнөгүй ээлжээр үйлдвэрт 34 жил ажиллаж байсны хувид тэр хүмүүс хийж бүтээж байгуулсан юмаа.баярхүү шиг аманцарууд өнөөдөр өдий зэрэгтээ явж бгаан тэр үеийн хөдөлмөрч дайчин шаргуу хүмүүсийн ач гавияа гэж санаж яв.соц үеийн хийж бий болгосон үйлдвэр үйлчилгээ сургуули цэцэрлэг эмнэлэг нийгмийн сайн сайхны төлөө бүтээсэн бүх зүйлийн ардчилсан нэртэй анархистууд нурааж эвдэж сүйтгэж хулгайлж завшсан бус уу.28 жилийн дотор монголд сургуули цэцэрлэг эмнэлэг үйлдвэр нэг ширхэг ч баригдаагүй үүнийг баярхүү мэтийн аманцарууд хийж бүтээх байсан бус уу.баярхүү гэгч аманцарууд амаа хавчиж явсан дээргүй юу.
Энэ Баярхүү ажил хийж, хөлсөө гаргаж, ядарч үзээгүй байхаа. Харин эсрэгээрээ амаа л их билүүдэх юм. Өнгөрсөн өвөг дээдсээ битгий муулж байгаа. Бид чинь тэдний үр шим үргэлжлэл.Тэд байгаагүй бол бид байхгүй. Чи харин өөр газраас ирсэн байж магадгүй юм. Монгол хүнийг яаж муутгах вэ гэсэн юм дандаа бичих юм. Ажил хийхээр ядардаг юм. Тэр ядаргаагаа сайхан тайлж амарсан уу гэж мэндчилж байгаа юм. Хуучин бүтэн 6 өдөр талтай ажилладаг байсан юм шүү. Ажил гэхээр өөр шигээ ширээний ард сууж элдэв юм санаандаа ургуулж өдөр өнгөрөөх гэж ойлгоод байх шиг байна. Пизко чинь илүү дутуу юм их эрээчих юм. Буруутгаж муучилсан голсон сэтгэлгээгээ болиод урам зориг санаа найдвар өгсөн юм бичиж бай. Чадахгүй бол чацага царайлаад баруунаа очиж амьдар.
ene xujaagiin shees yaxaaraa umnux niigmiig muuldag yum bol oo chi muu pyaldaga ter niigmiin achaar ynegyi bolovsrol olj udii zeregtei yabaa shyy dee..neg l orosuudiig doosh xiisen durak ted baigaagyi bol chi muu ereenii xujaagiin shees shig l dugui unasan luuxaan bx bsan shyy dee...novshoo chi bitgii bidnii eej aabiin byteesen byxniig doromjil...
Соёлгүй бүдүүлэг нь дэндээд ,шунал нь ихдээд ,амай бодох давамгайлаад , нам ,лам хоёроор манарталаа мунхраад хөгжихгүй байгаа юм.
Socialist niigmiin ued ard tumen uwchin zowlon baga, niiteeree eruul saruul, oron gergui guilgachingui, hudulmurch, buteelch shudarga ajilsag, etseg eh uwug deedes ahmad nastang hundeldeg, eh oron etseg ehee hairlasan sain saihan niiteeree jargaltai niigem baisan. Medeej dutagdaltai tal baisan ch ter ni ard tumend uzuuleh hor hohirol bagatai. Nair naadam gej unuudriinh shig udur bur uuj idej zugaa tsengel huuj baar restoran buydlaar demiirch baigaagui. Gadaadiunhan hariinhan tiim iim baina bid adilhan baih yostoi gedeg tuhain hunii tuwshnii asuudal. Amidardag gazar oron, ard tumnii ontslog yalgarah zan zanshil baigali eh oron geed bugd uur. Ihenhdee hatuu shiruun uur amisgaltai oron uchir zunii tsag ih chuhal. Harin ardchilsan niigemd orsnoos hoishi uussen hemjeegui zugaa tsengel ajil hiihgui belenchleh setgelgee zalhuu hoirgo zawshigch zali hyazgaargui munhag shunal gm sul tal deeree ajillah heregtei. Etseg eh uwug deedsee uguisgeh ni busdiig hairlaj busdiin tuluu um hiine gej uzeh uu
Socialist niigmiin ued ard tumen uwchin zowlon baga, niiteeree eruul saruul, oron gergui guilgachingui, hudulmurch, buteelch shudarga ajilsag, etseg eh uwug deedes ahmad nastang hundeldeg, eh oron etseg ehee hairlasan sain saihan niiteeree jargaltai niigem baisan. Medeej dutagdaltai tal baisan ch ter ni ard tumend uzuuleh hor hohirol bagatai. Nair naadam gej unuudriinh shig udur bur uuj idej zugaa tsengel huuj baar restoran buydlaar demiirch baigaagui. Gadaadiunhan hariinhan tiim iim baina bid adilhan baih yostoi gedeg tuhain hunii tuwshnii asuudal. Amidardag gazar oron, ard tumnii ontslog yalgarah zan zanshil baigali eh oron geed bugd uur. Ihenhdee hatuu shiruun uur amisgaltai oron uchir zunii tsag ih chuhal. Harin ardchilsan niigemd orsnoos hoishi uussen hemjeegui zugaa tsengel ajil hiihgui belenchleh setgelgee zalhuu hoirgo zawshigch zali hyazgaargui munhag shunal gm sul tal deeree ajillah heregtei. Etseg eh uwug deedsee uguisgeh ni busdiig hairlaj busdiin tuluu um hiine gej uzeh uu
Чиний нохойн баас юмыг хэн ч уншихгүй Кириллээр бичээч мангараа
Unen bichsen bna. Bidnii amralt zugaalga , bayar oyslol ihdej bajgaa, hoid hursh OHU maani byamba gargiig ajliin udur bolgoson, uunees surgalmj avmaar bna
Eeeeeshshsh Bayrhuu ah min.. ingej hogiin yumand tsagaa ureed yah ve... Maanag tsus oirtson, jilin 6 sard ni tarhiniih ni shingen holduu baidag amitad homhiigoo zuuj yardaglana u gehees huleej avch chadahgue. Tanaas omno zondoo l hun, olon uyere oilguulah gej oroldson, eh oron min ulam l maanag bolood baina. Olon seheetnuudiig toolood uz de... hedeh uyere zutgeseer argaa baraad ur huuhed bugd gadagsha moroo hooson. Teneg baih tavilantai Chingisiin ur sad gej oorsdiigoo boddog debyiluud
Монголчууд бидний яг байгаа байдлыг хэлж.Бодууштай юм бичсэнд баярлалаа.Манайхан хоййш сууж, хойрго хариуцлагаас зугтах үзлээсээ салчихвал ч . . .
Монголчууд бидний яг байгаа байдлыг хэлж.Бодууштай юм бичсэнд баярлалаа.Манайхан хоййш сууж, хойрго хариуцлагаас зугтах үзлээсээ салчихвал ч . . .
Гайгуй юмуу гэхээр баахан юм руу ийшээ тийшээ баахан vсэрдэг гар вэ аливаа юм угаасаа 2 талтай 76 мангаруудын ч буруу бас ард иргэдэд ч буруу бий. Анхнаасаа соц системээсээ кап систем руу орохдоо л шилжилтийг хэдхэн хогийн луйварчидаар хийлгээд ийм болсон. Бусад манайхтай адил соц байсан Чех, Унгар гэх мэт орнууд маш сайн зохион байгуулалттайгаар шилжиж орсон байдаг.
76 buruu chihed muulaad bn. Uursduu l songoo bizde. Yag unendee uursduu ter bair suuri deer ochvol yamar ch yalgaagui, hulgai hiihees siihgui, buduuleg, munhag, zalhuu humuus mash ih baina.
Бусдын боол болохгүй шүү. Баярхүү биднийг боол мэт үзжээ. Монголоос зайл хужаа.
Mal zalhuu delhiin shivshig
Chi ajliin bool bolj gedsee tejee
Монгол яагаад хөгждөггүй нь өндөр хөгжилтэй гадаад оронд явж байхад бараг харагддаг. Тэнд байгаль цаг уур нь хүн ажиллахад их тохиромжтой юм билээ. Бид энд жилийн талд нь ажиллаад талд нь зүгээр шахуу суухаас өөр аргагүй байдаг юм байна. Бас тэнд бага зардлаар амьдардаг. Тэнд барилга байгууламж барилаа гэхэд хямд талдаа эдэлгээ нь удаан байх юм. Манайд яадаг вэ Өвлийн уртад хамаг хийсэн бүтээсэн юм маань сүйдэж байдаг шүү дээ. Бид яавал тэдэнтэй хөгжлөөрөө ойртох вэ гэвэл өвөл зунгүй өдөр бүр 16 цагаар хулхилж ажиллана. Тэд бол 7 хоногт 5 өдөр өдөрт 8 цагаар ажиллаад байдгаараа байна. Ингэж бодогдсон шүү.
Olon xvchin zvil baix shig ee. ene neg ni mon ldoo. ajliig shiitgeliin xeregsel bolgood moljdog baiw, odoo ajliin vnelgeeg buuruulaad bayr baysliig ni ajlaas bulaachixlaa l daa, zarim goe canaa xelsen baina aa, deer ni bas cetgel sanaa, oyun eos surtaxuunii sedel muutai baina aa. ylanguya zaluus. vzex xarax ni tiim yum daa chaawaas, ajilsag bogood eos surtaxuuntai, bolowsroltoi xvmvvs l xeregtei baina daa, bas vndesnii coel ch chuxal aa. AJILSAG BAIGAASAI
Энэ Баярхүү ах ухаан хомс гэдгээ мэдэхгүй их чалчих юм. Өөрийг их ухаантай гэж итгэсэн оюун хомс ах.
Chi gedsee heruulgui tejee
Hogjihgui bol ulsaaraa zoopark bolno shuu de
Хөөрхий энэ Д Баярхүү гэгч монгол хэл ч сайн мэдэхгүй амьтан юу гэнэ вэ Хөгждөггүйн тухай тэрс үгэндээ юу нэмэрлэнэ гэнэ үү. Та хаанахын философитой болоод соёлт ертөнцөд очоо вэ? Монгол хүн биш болохоороо очоо юу?
Aj uildveriin 4 huvisgaliin achaar zalhuuchuud ugaasaa ajilgui boloh ni todorhoi. Ta bol gadaad ch hereggui, end hereggui bolno shdee oilgomjtoi
ЕР НЬ ТЭГЭЭД НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙ АХУЙ НЬ ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН ФИС ДЭЭРЛОСОФИТОЙ ТААРАХГҮЙ БАЙНА Л ДАА.ӨНГӨРСӨН ЗУУНД БОЛ"ТЭГСГЭЭД" ЯВААД БОЛООД БАЙЖ.СОЦИАЛИЗМИЙН ҮЕИЙН ОЛОЛТ БОЛ ХУАРАНГИЙН МАЯГИЙН АЙДАС ДЭЭР ОРОСЫН ТУСЛАМЖ БАЙЛАА Ш ДЭЭ.ОДОО БОЛ БУДАА.ЦААШИД ХЭДЭН ЖИЛ ТЭСЭХ ВЭ ГЭДЭГТ Л БАЙНАН
ЕР НЬ ТЭГЭЭД НҮҮДЭЛЧИН СЭТГЭХҮЙ АХУЙ НЬ ӨНӨӨГИЙН НИЙГМИЙН ФИС ДЭЭРЛОСОФИТОЙ ТААРАХГҮЙ БАЙНА Л ДАА.ӨНГӨРСӨН ЗУУНД БОЛ"ТЭГСГЭЭД" ЯВААД БОЛООД БАЙЖ.СОЦИАЛИЗМИЙН ҮЕИЙН ОЛОЛТ БОЛ ХУАРАНГИЙН МАЯГИЙН АЙДАС ДЭЭР ОРОСЫН ТУСЛАМЖ БАЙЛАА Ш ДЭЭ.ОДОО БОЛ БУДАА.ЦААШИД ХЭДЭН ЖИЛ ТЭСЭХ ВЭ ГЭДЭГТ Л БАЙНАН
Энэ хужаа ядаж монгол хэл сурчихаад монголыг шүүмжлээсэй. "шивгийн" гэж ямар ч монгол үг байдаггүй юм.
Sonort Uneniig helsen hund oshootei gej
Mash zev Nuudelchy soyol gej !!!!!!
Чиний шүтээд байгаа ардчилсан нийгэм чинь улс орноо сүйтгэж дууслаа.Бид чамаар заалгахгүй аз жаргалтай амьдарч байсан юм шүү,Та нар балалсан.
Монгол яагаад хөгжихгүй байна гэвэл төрийн толгойдоо хэдхэн дээрэмчдийн бүлэглэл гаргаад тавьчихсандаа л байна шүүдээ. Тэднийг гаргаж байдаг ард түмэн ч ерөнхийдөө үхэр монгу гэдэг нэрэндээ таарсан тэнэг хүмүүс юм бид нар. Түүнээс биш оросын нэг олигархын хэжлсэн үгийг иш татаж хадуурах хэрэг байхгүйлдээ. 2000-2004 онд Н.Энхбаяр ерөнхий сайд байх үед нэг хэсэг овоо болсондоо. Гэтэл яалаа?
Нээрээ монгол ардын улгэрууд гээд зузаан шар ном аваад хуухэддээ уншиж огов тэгсэн чинь цул аллага хядлага аймаар стивен кингээс аймаар гээд бод уншаад узээрэй энэ улгэрууд чинь яасан аймаар юм бэ гэж хуухэд хэлж байна оор гайгуй улгэр байнуу гээд хайсан чинь байдаггуй ээ бадарчингийн улгэр гээд арай комеди маягийн хэсгээс уншсан чинь цул залилан
pizda
Aj uildriin 4 huvisgalaar bugd ajilgui bolno hodolmoriin zah zeel gej hereggui
Зарим зүйлс болон сэтгэлгээг нь харахад хүлээн зөвшөөрч болохоор ч таны шүтээд байдаг Герман болон Япон Америк зэрэг улсууд аэлын байрны стресс нь 94 хувьтай байдаг юм шүү. Бидний хөгжил гээд тэмүүьж байгаа зүг нь иргэдийн аз жаргалтай амар амгалан амьдрах нийгэм орчинг бүрдүүлэх болохоос биш өнөө маргаашгүй дэлбэрэх шахсан бөөн стресс тээсэн 4 хананд хавчуулагдсан хүн нэртэй зомби бэлдэх гэсэн үг биш юм. Би хөдөлмөрийг бурутгах гээгүй л дээ. Ажиллаж хөдөлмөрлөж хөгжих нь зүй ёсны асуудал. Харин үүний хажуугаар нийгмийн сэтгэл зүйн хэрэгцээ маш чухал болж байна. Хөгжлийг тодорхойлж яриад байгаа энэ мэт сэхээтэн нэрт нийтлэгяид маань өөрсдөө дэлхийн хөгжлөөсөө хэдэн зуун километроор хоцрлгдсон байхыг хараад залуу үе чинь та бүхнийг шоолж инээгээд дахиж үгийг чинь сонсохгүй л боловуу.
manaid ajliin unelgee het dooguur shuu dee. uhtel zutgesen hun tuhain sar ogt jil hiigeegui, dargiin hamaatan, shireenii bogloostei yag adilhan tsalin avahaar hun yaj hodolmorloh ve? yaj iigeed duuraij hulhiday gej bodno. uneheer hun shantrahaas oor argagui baidald ordog tal bii shuu. gehdee bichlegiin sanaag demjij baina. iim bolchihood baigaa n unen. hun bur tsag nargui hodolmorloj baij uls uls shig bolno shuu dee. dur uzuulj hulhidaad baival ene baidlaaraa duusna.
Zalhuuchuudad taarsan tsalin avna
Үнэндээ ямар сайндаа ням гараг бүтэн сайн өдөр нэртэй .Ажлын өдрүүд муу өдөр юмууда.
Hugjil geed goyo jims ni yaah derged ni bhad zugeer avaad idchihgui bulaatsaldaad evdeed alaltsaad yuuchgui boloh yum,
xugiin niigem gechijee novshoo odoo tegeed xynii unaj bsan mashini seg unachixaad udurjin tygjireed strestej bgaa ni tegeed saixan niigem yy te ...
Люмпен элитүүдээр монголын нийгмийг бузарлуулж байгааг өнөөдрийг монгол ёс заншил ийм гээд бодчихож.
76 Буруутай бид буруугүй гэсэн сэтгэгдэл олон бна. Уншаад ч ойлгодоггүй ард түмэн юм. 76 -д биш бидэнд л учир бна гэж хэлээд бхад.
Zov oor yahiin tani zov
yag l vneniig helsen bna ...vnen vgend hvn ushuutei gedgiig komment bichsen ulsuud yag l haruulj bna .....vher mingol gej gadaadiin neg hvn helj bsan gedeg ...vher shig zoruud neg tiim muihar ...hugjih usuj devjih durgui tiim l ard tvmen shvv dee ...100 jiliin daraa l ajillaj baij amidrana gedgiig oilgoh baih ...
Yag unen, daisnaa daraad darhan tsoloo manduulaad hundaga tavilgui arhi uuj hutga tavilgui mah idej geed l yavj ogno doo ene erool l bielelee olood ter. Mongol dahiad 50 jil ongorhod l lav onoogiinhoos iluu hogjihgui, gadaadad garch heden dollartoi bolson ni deer shuu zaluuchuudaa!