sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Польш улсын Кельце хотноо зохион байгуулж буй сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 7 дахь өдөр Монголын боксчдоос 2 тамирчин хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.
 
Монголын цагаар 24 цагт эмэгтэйчүүдийн 51 кг-д боксын үндэсний шигшээ багийн тамирчин Алтанбек Хулан, Казакстаны тамирчин T.Гулинартай "В" рингэнд тоглоно.
Харин Монголын цагаар 01.45 минутаас эрэгтэйчүүдийн 52 кг-д манай тамирчин Энхзоригтийн Сүхбат, Испанийн тамирчин  Пантожа Морено Жуантай "В" рингэнд тулалдах юм байна.
 
 
Д.Өлзийсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг