сонин mn
 Олон Улсын шатрын холбооноос /ФИДЕ/ “Шатрын эрх чөлөөний хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүжигчдийн дунд шатрын тив хоорондын аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээнийг АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран 2021 оны 10 дугаар сарын 13, 14, 15-ны өдрүүдэд зохион байгууллаа. 
 
 
Энэхүү тэмцээнд АНУ, ОХУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги зэрэг дэлхийн 31 орны 43 баг өрсөлдсөнөөс Монгол Улсын баг  түүхэн амжилт гарган, аваргын алтан медаль хүртлээ.
 
Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон 415, 423, 427, 435 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигчид, алба хаагчид, баг тамирчдын бэлтгэлийг хангах, тэмцээнд оролцуулах ажлыг зохион байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын их мастeр, дэд хурандаа Т.Батчимэг, Хорих ял эдлүүлэх албаны Сургалт, нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Ө.Саруултуяа нарт  халуун баяр хүргэе.