Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн барилдаанууд Завхан – Өвөрхангай аймгийн барилдаанаар эхэллээ.
Энэ барилдаанд Өвөрхангай аймгийн баг 19:6-аар хожиж илт давуу ялалт авсан юм.
Өвөрхангай аймгийн багт улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/, улсын харцага Ц.Бямба-Отгон /4/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /4/, аймгийн арслан Т.Довчинсэмбээ /4/, сэлгээнд аймгийн арслан Ж.Наранбаатар нийт 19 даваа авсан бол Завхан аймгийн багт улсын харцага Л.Лха-Очир /1/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /0/ дөрөвдүгээр тойргоос сэлгээнд суув/, улсын начин Б.Чимэдвандан /3/, улсын начин Т.Дүгэрдорж /1/, аймгийн харцага Б.Анхбаяр /1/, нийт 6 даваа авцгаалаа. Завхан аймгийн баг сэлгээний бөхгүй барилдав.
Барилдсан бөхчүүд давааны мөнгөө авч, Өвөрхангай аймгийн баг ялалтын 5.000.000 төгрөгөө гардан авлаа.
Орой 18:00 цагаас Баянхонгор – Увс аймгууд барилдана.
Сэтгэгдэл0
Увсын хэдэн бүдүүн хар юм ойрд барилдаанд ирэхгүй нтр томроод байгаа сураг бна уу,үгүй юү ?! Их томорвол ёстой заяанд нь муу биз !Буриадууд бол "Халхын заяат харгуй минь"гэ ж залбирдаг. Дөрвөдүүд арай ихэрхүү бна уу. ....... үгүй биз дээ !
bid barildahgui