sonin.mn
Баянзүрх дүүргийн 4-р хороонд Олон улсын хөлбөмбөгийн холбоо – FIFA санхүүжүүлэн хийгдэж буй Монголын хөлбөмбөгийн холбооны нэрэмжит дэлхийн жишиг бүхий хөлбөмбөгийн талбайн нээлт тун удахгүй болох гэж байна.
 
Нээлтийн үеэр “ITALIA SOCCER CAMP 2023” арга хэмжээ болно. Арга хэмжээг тохиолдуулан Италийн нэрт хөлбөмбөгчин Gianluca Zambrotta, football freestyler Swann Ritossa болон Италийн хөлбөмбөгийн холбооны мэргэжлийн баг бүрэлдэхүүн хүрэлцэн ирж 8-14 насны 120 хүүхдийг сургалтанд хамруулж, үүнээс 3 хүүхдийг шалгаруулж 2023 оны 10-р сард болох Олон улсын хөлбөмбөгийн баярт бүрэн санхүүжүүлж оролцуулна.
 
Сургалтад хамрагдсан хүүхэд бүрд өмсгөл, гидр, бөмбөг, диплом зэргийг гардуулах юм. 
 
Gianluca Zambrotta гэж хэн бэ? 
 
Италийн мэргэжлийн хөлбөмбөгчин G.Zambrotta нь жигүүрийн хагас хамгаалачгийн байрлалд тоглож байсан бөгөөд 2006 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль, дэлхийн томоохон клубууд болох Ac Milan, Juventus, Barcelona зэрэг клубуудэд хүчин зүтгэж байсан нэгэн юм.