Ардын Хувьсгалын 92 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсаас БНПУ-д суугаа ЭСЯ, Польш дахь Монголчуудын Холбоо, Эмч нарын нийгэмлэг, Монгол оюутнуудын холбоотой хамтран “Монгол наадам 2013” арга хэмжээг энэ сарын 01-нд Варшав хотын “Повшин” соёлын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулав.
Наадмын үеэр үндэсний бөх, сур харваагаар наадаж, бага насны хүүхдүүдийн дунд уран зургийн уралдаан, гүйлтийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдов. Наадмын хүчит бөхийн барилдаанд 32 бөх барилдсанаас залуу бөх Б.Цог түрүүлж, Ш.Отгонбаяр үзүүрлэв.
Энэ үеэр Монгол орноо Польшийн ард түмэнд сурталчлах соёл урлагаа танилцуулах үүднээс тус улсад ажиллаж амьдарч байгаа иргэд, авъяаслаг оюутан залуучууд ардын урлагийн концерт тоглосны зэрэгцээ Варшавын их сургуулийн монгол судлалын ангийн польш оюутнууд монгол дуу дуулав.
Наадмын үйл ажиллагааны үеэр Варшав хотын 1000 гаруй оршин суугч Монголын соёл урлаг, ёс заншилтай танилцсаны зэрэгцээ уртын дуу, морин хуур, хөөмий, монгол бүжиг, ардын хөгжмийн тоглолтуудыг ихэд талархан хүлээж авав.
Түүнчлэн Польшийн “Nowiny” сонины сурвалжлагч наадмын үйл ажиллагааг бүрэн сурвалжиллаа. “Монгол наадам 2013”-ын үеэр монгол хээ угалз бүхий асар майхан барьж, монгол цагаан идээ, хоол, цайны дээжээс амтлуулж, монгол ахуй амьдрал, эрийн гурван наадам, дээл хувцас, зан заншлын талаар үзүүлэх тоглолт хийж, танилцуулга бэлтгэсэн нь польшуудын сонирхлыг татав.
Сэтгэгдэл0
mash saihan naadam bolloo.sain zohion baiguuljsaihan hiilee .mongolchuudiin holboond bayr hurgey
Polishid anh udaa undur zohion baiguulattai,elbeg delbeg ,uzeh yumtai saihan naadam bolloo.Amjilt husie!
Saihan naaxam boljee bayarlalaa Odoo tom gyzee tom hatsarnii delhiin naadam zohion baigyylbal Mongol erchyyd baaragyi tyryyleh ym bainadaa
chi shuud 1r bair bz haha
dajgui naadam bolson.
yamar ert naadam hiigee be
Mongol ulsiin ene jiliin anhnii naadam bolson baina shdee.Mongolchuudadaa erch huch erdem medleg eruul enh ev negdeliig husen eruue.hurai hurai hurai.
nutagtaa ir l dee ene polishiin emch nertei jumnuud ,naimaachnaas dor setgeltei bolson baliar novshnuud bna lee,mongoldoo orhiin emch ch hiij chadahgui jumnuud
naadaM.SAIXAN.BOLSONDOO