Өнгөрсөн ням гаригийн шөнийн 00.00 цагийн vед Усан спорт сургалтын төвийн том бассейны дээврээс зэвэнд идэгдсэн хэсэг төмөр нурсан байна. Бассейн 28 дахь жилдээ их засваргvй ажиллаж байгаа аж. Усан спорт сургалтын төвийн захирал Г.Арслангаас дараахь зvйлийг тодрууллаа.
-Төв бассейны дээвэр хэзээ нурсан бэ. Та нар хэдийд мэдсэн бэ?
-Өнгөрсөн ням гаригийн шөнийн 24:00 цагийн vед нурсан. Манай сантехникийн хоёр ажилтан бидэнд мэдэгдсэн юм.
-Дээврээс хичнээн хэмжээний төмөр унасан бэ?
-Нийтдээ зургаан том дээвэр унасан. Засварт ороогvй учраас мараалын элэгдэлд ороод нурж байна. Энэ бассейн 1986 онд анх ашиглалтад орсон. 28 жил vйл ажиллагаа явуулахдаа нэг ч удаа их засварт ороогvй байгаа. Иймээс их засварт оруулах шаардлагатай байна. Засвар хийх мөнгийг төрөөс төсөвлөж өгөхгvй байгаа.
Бид өөрсдийн хvчин чадлаараа ажиллаж байна. Зуны улиралд бороо орохоор дээврээс маш их хэмжээний ус гоождог юм. Мөн цэвэршvvлэх байгууламжийн бvх труба болон бусад бvх зvйл нь зэвэрч муудсан байгаа.
-Их засвар хийгдэх vv?
-Би 2012 оны аравдугаар сарын 05-нд ажил хvлээн авсан өдрөөсөө л эхлэн хотын удирдлагуудад хандан их засварыг яаралтай хийх шаардлагатай талаар олон удаа албан бичиг өгч, биечлэн уулзаж байсан боловч ямар нэг хариу өгөөгvй.
Харин их засвар хийлгvй байлгаж байгаад нураана гэхийг нь би өнгөрсөн хагас сайн өдөр сонслоо. Vнэн, худлыг мэдэхгvй. Хотын удирдлагууд хотын төвийн газрыг нь “сонирхож” байх ч магадлалтай болов уу, эсвэл хувьчлах гэж байж магадгvй юм.
Мөн өнгөрсөн хагас сайн өдөр болсон хурлаар манай бассейныг алдагдалтай ажиллаж байгаа. Харин “Улаанбаатар чуулга”-ыг алдагдалгvй ажиллаж байна хэлж байсан.
Vнэндээ “Улаанбаатар чуулга” улсаас мөнгө авч ажилчдынхаа цалинг тавьдаг байгууллага шvv дээ. Харин манай бассейн улсаас ямар ч мөнгө авдаггvй өөрсдөө цалин мөнгөө тавьж, засвар vйлчилгээ хийж байна.
-Их засвар хийхэд хичнээн хэмжээний мөнгө хэрэгтэй вэ?
-3-6 тэрбум төгрөг хэрэгтэй.
-Хэдэн төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэсэн бэ?
-184 сая төгрөгийн алдагдалтай ажиллаж байна гэсэн. Төрөөс мөнгө авч байгаа Улаанбаатар чуулга, төрөөс нэг ч мөнгө авдаггvй газар хоёр өөр шvv дээ. Том бассейн орлого сайн олдог газар юм. Одоо том бассейн ажиллахгvй бол алдагдалд орох магадал өндөр хувьтай байна.
-Том бассейн одоо vйл ажиллагаа явуулах боломжгvй болсон гэсэн vг vv?
-Одоогоор дур мэдэж vйл ажиллагаа явуулах боломжгvй. Яагаад гэхээр дээвэр нурах магадал маш өндөр байна.
-Тэгэхээр төв бассейн ажиллахгvй гэсэн vг vv?
-Зөвхөн том бассейн ажиллахгvй. Харин жижиг бассейн болон бусад газар хэвийн vйл ажиллагаа явуулна.
-Том бассейнд өдөр хичнээн хvн ордог бэ?
-Өдөрт 100-600 хvн ордог юм.
-Том бассейн нурсан талаар нийслэлийн удирдлага болон холбогдох хvмvvст мэдэгдсэн vv?
-Ажилдаа ирэнгvvтээ нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлтэй утсаар холбогдож хэлсэн боловч хуралтай байна гээд утсаа салгасан. Ийм байж болохгvй шvv дээ.
Н.Алтанцэцэг
Эх сурвалж:

Сэтгэгдэл0
Gui ene hunii deer ueiin yariltslagiig unshsan, yariltslagaas ni uzvel gui ee mun temtseltei hun yumaa.Hajuud barilgiinh ni hogiig ednii hashaand hayalaa, ene gazriig ingej zasmaar bn geed l ovoo l heruul hiij yavah yum.Neeree ingej iljruulj baigaad nuraaj gazriig ni Zarah geed baigaa yum bsih baigaa daa?
SPORTIN BARIGADJ DUUSDAGGUI HAGAS DUTUU ZUNDUU BARILGAGUUD BAINADAA HUURHII
shudarga hun shuu temtseh heregtei bitgii shantraarai
Õºøºº áóóëãàõ íýðýýð õîòûí òºñâèéí ìºí㺠öàâ÷èæ èäýõýýñ ººð þì õèéõ ÷àäàëã¿é áàò-¿¿ë òýðã¿¿òýé ãàìèíãóóäûã õîòîîñ çàéëóóëàõ èðãýäèéí õóðëûí òºëººëºã÷èä àëãà óó.
ARCHAGUI DARGA NAR GANTS BASSEIN AJILUULJ CHADAHGUI BAR TSENGEEENII GAZRUUDAAS IH YUM ALGA
ooroo 100 asahigtai gee biz dee
тэрбум тэрбумаар нь л нэхээд байх бололтой юмаа Өөрийнхөө унагах хувийг нтр нэмээд л тэр биз дээ Мөнгө нэхээд зүгээр суугаад байлгүй ажиллуулж чадахгүй нь гээд өргөдлөө өгөөд гарсан нь дээр дээ
тэгээд хогын уут 3 тэр бумаар тарааж байхад үгээ хэлж чадсан уу та. Хол очиж цух даа хө
Энэ урвагч Г.Арслан УЙХ - ийн сонгуулиар МАН - ы Ц.Нямдоржийг зурагтаар магтаж, долигносоны хүчинд Усан спорт сургалтын төвийн захирал болсон юм. Урвагч нар угаасаа хүний бөгс долоож сурсан байдаг бөгөөд ямарч ажил хийж чадахгүйн тод жишээ нь энэ үйл явдал болж байна. Би бас Усан Бассеины Г.Арслан, Урбанекийн С.Лхагважав энэ хоёрт харамсаж явдаг юм.
Төв бассейн нь УБ хотын харьяа байгуулага. Хотын захирагч Э.Батүүлийн тушаал шийдвэрээр бассейны захирлыг томилдог. Нямдоржийн рейтингийг бага ч болов "өсгөсөн" нь хуучны МАХН хоёр хуваагдаж шинээр МАН төрөхд нөлөөлсөн юм. Тэгэхээр Арслан Ц.Нямдржийг "магтсанаараа" АН-д ашигтай үйлдэл хийсэн. Үүнийг улс төрийн алсын хараа гэдэг.
энэ хүнд анхаарал хандуулаад байх юмаа. Тэр дээвэр нь нурсан байна гэж байншдээ хүмүүсээ. Азаар хүн амьтангүй үеэр шөнө оройн цагаар хэрэг явдал болсон байна. Хүүхдүү сэлж байхад нь нурсан бол яанаа. Миний хүү явдаг юм энэ бассейнд. Бодхоор л дотор эвгүй болоод байх юм. Нийтийн өмчийн энэ ганцхан бассейнаа засаад хэдэн хүүхдийн ирээдүйд цаашилбал хүн ардынхаа эрүүл мэндэд хөрөнгө оруулж яагаад болохгүй гэж. Хогын уут 3 тэр бумаар тарааж халзан Баттулгыг баяжуулж байхаар тэр мөнгөөрөө энэ бассейнийг үтэр түргэн засаж өгөөч хотын удирдлагаа!!!!
TER UMNUH GAR NI BUUR BUDAA BOLGOCHOOD ALGA BOLTSON SHUUHEER ORUULSAN YUM UU