sonin.mn

Москва 2014 онд Крымийг өөртөө нэгтгэсэнтэй адил “орос хэлт иргэдийг хамгаалах” нэрийдлээр Балтийн орнуудын эсрэг өдөөн хатгалга явуулж магадгүй гэж ХБНГУ-ын Холбооны тагнуулын албаны дарга Бруно Каль мэдэгджээ.  

Түүний хэлснээр, ОХУ Балтийн орнууд руу танк, бөмбөгдөлт бүхий өргөн цар хүрээтэй дайралт хийхгүй Орос хэлээр ярьдаг цөөнхийг хамгаалахын тулд "ногоон хүмүүсийг" илгээхэд л хангалттай гэсэн байна.

Ийм байдлаар Ерөнхийлөгч Владимир Путин НАТО-гийн холбоотнуудаа хамгаалах шийдэмгий байдлыг шалгахыг хичээнэ гэж тэр мэдэгджээ. 


Тэрбээр Москвагийн хувьд Украин НАТО-той сөргөлдөх завсрын шат бөгөөд "Украин Оросыг баруун зүгт чиглүүлэх алхам гэдэгт бид бүрэн итгэлтэй байна, бидэнд ийм тагнуулын баримт бий" гэж тэмдэглэсэн байна.


ХБНГУ-ын Холбооны тагнуулын албаны тэргүүн Оросын элитүүдийн нэг хэсэг НАТО-гийн эвсэл аль нэг гишүүн рүү нь халдсан тохиолдолд эвслийнхэн хатуу хариу үйлдэл үзүүлнэ гэдэгт итгэхгүй байна гэжээ. 

"Тэд НАТО-гийн 5-р зүйл хэрэгжинэ гэдэгт итгэхээ больсон. Мөн тэд үүнийг туршиж үзэхийг хүсч байгаа. Тэд НАТО-г 1990-ээд оны сүүлчээр байсан тэр байдалд нь буцааж аваачихыг хүсч байна. Тэд АНУ-ыг Европоос хөөн гаргахыг хүсч байгаа бөгөөд үүнд хүрэхийн тулд тэд чадах бүхнээ хийх болно" гэж Каль онцлон тэмдэглэсэн байна.

Үүний зэрэгцээ тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин "энэ асуудлыг шийдвэрлэх түрэмгий" байр сууриа өөрчлөөгүй тул Москватай одоо хэлэлцээр хийх нь утгагүй гэжээ.


Эх сурвалж: press.lv

Ж.Бат