.png)
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ойрхи Дорнодоос ЭСЯ-ны ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байгаагаа баталжээ. Тэрбээр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ингэж хэлсэн байна.
Тэднийг яагаад нүүлгэн шилжүүлж байгаа талаар сэтгүүлчид Америкийн удирдагчаас асуухад Трамп энэ газар аюултай болж магадгүй гэж хариулжээ.
"Энэ газар аюултай бүс болж магадгүй. Хүлээж, харцгаах хэрэгтэй. Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй" гэж Трамп хэлсэн байна.
Эргэн сануулахад, өмнө нь Ройтерс агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас эш татан АНУ Ирак дахь Элчин сайдын яамаа хэсэгчлэн нүүлгэн шилжүүлэхээр бэлтгэж байгаа талаар бичсэн бөгөөд цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд Иракаас гарах боломж олгож байгаа тухай мэдээлж байв.
Эх сурвалж: 1tv.ge
Ж.Бат
Сэтгэгдэл4
Дайн болж мэднэ.
анус,израйль болдог,иран яагаад атомтай болж болохгүй гэж???
миллиард араб хэдэн давхар бүслээд зөвхөн буутай довтолход л израль арван давхар бүслэхэд л хуурайгазраар нам цохиулна одоо хамас орвол дуусах байхоо
саддам хусейн цөмийн бөмбөгтэй бин ладен америкийн хоёр өндрийг унагасан нохой каддафи болохгүй байна югослав серби ёвропийн аюул гээд л бөмбөгдсөн эзэлсэн орос болохгүй байна гээд л дайтаж байна падестин болохгүй байна гээд л изралийг оруулсан иранд бөмбөг байгаа гээд л орлоо ИРАНД АТОМЫН БӨМБӨГ БАЙНА ГЭЭД Л ИЗРАЛИЙГ ОРУУЛЛАА ХУСЕЙТУУД ЙМЕН БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД Л ОРСОН ХЯТАД ОРОС БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД Л ТАРИФ 17 18 ДАХЬ САНКЦ ХОРИГ ГЭЭД Л ХОРИГ ТАВТЛАА ЗАД ТУСАХАД БЭЛЭН БАЙНА ДҮРВЭГСЭД БОЛОХГҮЙ БАЙНА ГЭЭД Л БӨӨН ЮМ ДОТООДТОО БОЛЖ БАЙНА