sonin.mn

"Хоолны ширээ"-нээс эхтэй нэг төрлийн авлига бий. Нэг эриний хоол нь өчүүхэн зүйл мэт санагдах боловч харин эрх баригч намд тулгардаг засаглалын хүндрэлийг илэрхийлдэг. Тоо баримтад харуулснаар, 2012 онд Хятадын албан ёсны хүлээн авалтын зардал 33 тэрбум 429 сая юаньд (5 тэрбум 328 сая доллар) хүрсэн байна, 2024 онд ЕХ-ны шалгалтаар гишүүн орнуудын албан ёсны хоолны зардал стандартаас 370 сая еврогоор (430 орчим сая ам. доллар) хэтэрсэн болохыг тогтоожээ. Барууны улс төрийн хандивын цайллага ч бай, дорно дахины албан ёсны хүлээн авалтууд ч бай иймэрхүү эрх мэдлийн хяналтгүйгээс үүдсэн энэхүү “хоолны ширээн дээрх авлига” нь эрх баригч нам болон Засгийн газрын нэр хүндийг ноцтойгоор унагаж байдаг. Германы Авлигатай тэмцэх холбооны судалгааны үр дүнгээс харахад, улс төр, бизнесийн цайллага нь авлигын үүр уурхай гэж Европчуудын 78 хувь нь үзсэн байна. БНХАУ-ын дээд удирдагч Ши Жиньпин онцлохдоо, "Төсвийн мөнгөөр ​​идэж уухын мөн чанар нь эрх мэдлээ урвуулан ашиглах явдал юм", "Төрийн мөнгөөр ​​хүлээн авалт хийх нь далдуур эрх мэдлээ бусдад түрээслэн зарахыг оролдсон явдал юм, архин ширээний цаана ашиг сонирхлын шилжүүлэг нуугддаг, эдгээр нь "хувийн харилцаа" мэт боловч үнэн хэрэгтээ эрх мэдэл, мөнгө зоосны солилцоо, бүлэглэл байгуулахын хөрс шороо болж, сүүлдээ ажлын хэв суртлын асуудлаасаа аажмаар авлигын гэмт хэрэг болон хувирдаг" гэжээ.



2012 онд ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон Ши Жиньпин энэхүү гүн гүнзгий ойлголттойгоор төрийн эрхэнд гарсан даруйдаа ажлын хэв суртлаа сайжруулж, олон нийттэй нягт холбоотой байх "Найман дүрэм"-ийг тунхаглаж, хичээл зүтгэл, хэмнэлттэй байх, ажлын айлчлалыг дүрэмжүүлэх, хурал уулзалтыг цэгцлэх гэх мэт тодорхой найман зүйлд туйлын тодорхой шаардлага тавьсан байна.