- Улс төрчид мэдээж буруутай. Тэдний хулгай, мөнгө шамшигдуулсан, өөр юу ч байдаг юм. Залхтал ярьж байна. Гэлээ гээд иргэд бид хичээл зүтгэлээ зөнд нь хаячихаж болохгүй.
- Улс төрчдөөсөө өс авч байж цааш хөгжих цаг хугацааг хүлээн сууна гэвэл нас чинь талийж өгнө.
- Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх Яам байгуулж ажиллуулахгүй бол оройтлоо. Оройтсон хойна мянга амаа бариад нэмэргүй!
Монголчуудад түгээмэл харагддаг нэгэн төрлийн өвчнийг гарчигтаа нэрлэчих үү? Алдсан асар их боломж бололцоо шүү дээ. Нийгмийн харилцаа, нийгмийн сэтгэл зүй судлаач болчихоод нийтлэлээ бичээд байдаг болсныг уншигчид гадарлаж байгаа байх. Ядуурал нь хүн амынхаа байнга 30%, ажилгүйдэлдээ улсаараа дасан зохицоод эвлэрчихсэн, гол нь хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсан, “нүүдлийн соёл иргэншил” гэгчийнхээ гайхамшгаар ажил хийхгүй ч ам тостоод, хэдэн биенээ мөлжиж амьдарч болоод байдаг, хэдэн биендээ юм зарахыг бизнес гээд ойлгочихсон энэ нийгмийг л би шүүмжлээд байна. Шүүмжлэх ч болно.
Монголчууд 1990 оноос хойш үй олон эрх чөлөө эдлэж байгаагийн нэг чухал нь барьцах эрх чөлөө юм. Барьцах, мөчөөрхөх, цаашаанаа атаархах, хорсол занал гээд шат ахиад явж өгнө. Яг одоогийн байдлаар улс төрчид ба олигархиудтайгаа барьцаад бараг бүх нийгмээрээ гэдийгээд суучихсан дүр зураг харагдана.
Логик гаргалгаа нь “Тэд хулгайч, бид ажиллахгүй!” Энэ логик нь монголчуудыг тамын тогоо–чөтгөрийн тойрог рүү хөтөлнө. Улс төрчид ба олигархиудыг доош нь буулгаж өөрсөдтэйгээ нэг зиндаанд авчрах гэж 35 жил гүрийж байна. Бүгд хавтгайдаа ядуураад нэг түвшинд оччихвол цэнгэлийн манлайд хүрчих юм шиг. МОНГОЛ ХҮН амьдралынхаа ихэнхи цаг хугацааг сул дэл, гиюүрч, тэнэж, зугаалж, наргиж, бас тэр хэрээрээ зовж өнгөрөөх үйлтэй төрсөн юм шиг. Тийм л дүр зураг монголын нийгмийн олонхиос олж харчих гээд болдоггүй ээ. Миний ажиглалт шүү. Тэр хачин зураглалынхаа цаад логик, учир шалтгааныг улс төрчид, Төрийн ордноосоо нэхээд хэвтчихсэн, нэхсээр ч байх болно, надад тэгж л харагддаг. Монголчуудын ТАМЫН ТОГОО эндээс уугиж савсана.
Дахин давтан хэлье. Монголын улс төрчид ба улс төрд буруу юм их бий. Хүлээн зөвшөөрнө. Гэхдээ болж бүтэхгүй нийт буруугийн 90% нь МОНГОЛ ХҮН-ий өөрийнх нь авир араншин, хүмүүжил, соёл, овсгоо самбаатай шууд холбоотой.
Мөн ч олон удаа давтан бичиж байна даа, би! Хоёр хүснэгтийг харьцуул даа! Ийм их саруул ухаан заяачихсан ард түмэн ядуураад сууж байдаг, нүүрснээс өөр үйлдвэрлэн гаргах нэгээхэн ч ITEM байхгүй болтлоо жаргалдаа ташуурчихсан. Байгаа дүр зураг нь!
Алдсан боломжиндоо харамсах цаг ирнэ!–Энэ бол яалт ч үгүй МОНГОЛ ХҮН-д зориулагдсан ёгт хоржоонтой хэлц үг. Ам асуусан хэлц. Харагдаж байна, хаа л бол хаана. Нас ахиад ирэхээрээ нэг их архирсан “араатан” болж хувирдаг. Уурын тулам. Та нар сайхан ааштай хөгшин хүн тэр бүр олж хардаг уу? Ховор доо. Байх нь байна. Гэхдээ цөөнхи нь. Сул өнгөрөөсөн амьдралдаа харамсаад харамсаад барахгүй болчихсон уур уцаартай хөгшчүүдийн тухай би ярьж байна.
Ерөөсөө хар энергиэ нийгэмдээ, бүгд рүү нь цацаад л. Бид ч дасч дээ. Тэгэх минь яалаа, ингэх минь яалаа, хайран сайхан амьдрал минь гэж эргэж хардаг бололтой, тэгээд л архирч гарна даа. Ийм өвчинд нэрвэгдчихсэн маш олон ахмадыг би танина, мэднэ, тэднийхээ хар энергийг сөрөөд явж л байна.
Ходорковский Live сайтад оросын эдийн засагч Игорь Липсиц ярьжээ. Юу гэвэл Орост хэрэггүй илүү хүмүүс дэндүү их байна. Хэнд ч хэрэггүй эрчүүд маш их байна. Тэд хов хоосон амьдарч, хоосон оршиж, тэдний тун цөөн нь ажил хийхчээн болж, тэд архидаж, өвчилж байна. Тиймээс тэднийг дайнд илгээх шаардлага тулгарсан гэжээ. Маш ноцтой, бүр аймшигтайгаар Оросын нийгмээ оросын нэртэй эдийн засагч эрдэмтэн нь оношложээ. Липсицийн нэрлэсэн орос эрчүүд ч Оростоо хамаарах биз. Монголын нийгэмд байгаа юм биш биз? Хэнд ч захирагддаггүй энэ их сул дэл хүмүүс. Энэ их ядуурал. Тэгээд бас “3.5-хан сая” хүн амд чинь ахдахаар болчихсон юм биш үү? Цөөхүүлээ байх тусмаа хүчирхэг байх хэрэгтэй, бүгд хэрсүүжих хэрэгтэй гэж би мөн ч олон бичсэн дээ. Миний уриалга!
Ядуурлыг өдөөдөг нийгмийн гаж үзэгдлийг Баабар тун товчоор тодорхойлжээ:
–Нийтийг хамарсан ядуурлын эх сурвалжийг олохоор гурван эрдэмтэн ядуу орнуудад судалгаа хийгээд гол буруутан нь ХАЛАМЖ юм байна гэж тогтоон 2019 онд Нобелийн шагнал хүртсэн гэжээ. “Ажиллах хүчин алга” гэж эрхэм хоёр гишүүн ярьсны цаана ихэнхи нь ажиллах хүсэлгүй, ажиллахгүйгээр гэв гэнэт нэг их мөнгөн дээр буух гэсэн хүсэл оргилдог, үргэлж тэгж хүсч бодож явдаг, гол нь ажлын байранд тэнцэхгүй, тэнцэхгүйдээ айж ичдэггүй нийгмийн харилцааг хэлсэн байх. Иймд хэт олуулаа ажлын байранд тэнцэхгүй болтлоо эрхээрээ хатчихсаныг засч залдуурахын тулд “Иргэдийг хүмүүжүүлж, соёлжуулах, хэрсүүжүүлэх яам” байгуулж ажиллуулах шаардлага тулгарчихсан юм биш үү, Та минь ээ?
Үргэлжлэл бий
Д.Баярхүү
Баасан - 10 сарын 24,
2025

Сэтгэгдэл26
Ард түмэн нь хүлцэнгүй харанхуй бүдүүлэг байх тусам эрх баригчид нь дураараа аашилдаг.
батганы толгой
олигарх өнцгөөс нийтлэл бичээд байгаму
ъаярхүү дайны яам байгуулна гэнээ.
Эрүүл ухаантай хүн тун анзаарууштай бичвэр байна Монголчууд бидний долигонуур зан,бусдын үг авдаггүй, ямар ч ажилд хайнга ханддаг үхширмэл зуршил арилаагүй цагт хөгжил,дэвшил гэж бодох хэрэггүй дээ
энэ Баярхүү гуай дандаа л чухал сэдэв хөндөж зөв юм бичсэн байдаг, даанч ойлгож хүлээж авах хүн нь цөөхөн байх шиг санагддаг
Би шуумжлээд бна гэнэ. Ганцхан чи л олж хараад шуумжлэээд ббайна уу
Чөтгөрийн тойрогоос гарч чадахааргүй болчихсон юм билээ,,,,монгол хүн гадаадад гарч ажиллахаараа мундаг шүүдээ,,,,,гэтэл эх орондоо ирээд л мухардчих юм,,,миний мэдэх олон залуус гадны улсад ажиллаж амьдарч байна,,,,бүгд л улаанбаатарт орон сууц зуслантай болцгоосон байдаг,,,тийм байтлаа л ,,,,””””монголд амьдарч чадахгүйнээ”””” л гэх юм,,,,,яамаар ч юм бүү мэдээ,,,
Тийм яам байгуул , сайдаар нь Д . Баярхүүг тавь . Яг цаг нь , Е зөвшөөрнө - чи гайгүй ч магтсан ...
Эдийн засгийн хөдөлгөгч мотор мөнгө цалин зарим хүмүүс архи уунуу ажлаа хийнэ үү зүгээр хэвтэнэ үү хүний эрх тэгж яваад дуусах биз харин боловсролын салбарт мөнгө хаях ёстой тэгвэл дараа үе нь арай гайгүй явна биз дээ
мэдсэн сурснаас бусад үлдэхгүй. хямралын үед юунд хөрөнгө оруулахв, гэх асуултанд боловсролд гэжээ
Dear Mongols: You are living in toxic swamp because of kleptocracy.No freedom,no opportunity,no respect,no appreciation,no dignity but lie after lies. Social fabric of the nation rotten because of corruption. Be confident and make a positive change in your life. Everyday tell yourself I love freedom. Think free,live free period Sincerely Iron Leader The Great
Хувийн хэвшил нэртэй улсын өмч хулгайлж баяжсан гахайнуудад боолчлогдох нь асар дарамттай. Улсын үйлдвэрүүдэд ажилладаг байсан үед хүмүүс МУ-ынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаадаа бахархаж төлөвлөгөө нормоо биелүүлэх гэж чармайдаг байсан юм. Тэгээд ч Цэдэнбал дарга зөв удирдаж байсан учир үйлдвэрийн ажилчдаа үнэ төлбөргүй орон сууцаар хангаж байсан. Нэхмэл , арьс шир , ноосны нэгдэл , сүлжмэл , ноолуур , төмөр замын ажилчдын орон сууц гэхчилэн олон баримт байдаг. Харин үйлдвэрүүдийг нь хувьдаа авч луйвардсан нөхдүүд тухайн үед ажилчдаа 10 сая ₮-ний цалинтай болгоно гэж хуураад хятадад тоног төхөөрөмжөө зарж улс орныг дампууруулсан.
Монгол бол эрх чөлөө нь дэндүү хэтэрсэн орон. Хэн дуртай нь юу дуртайгаа хийнэ, ярина, Үндсэн хуулийнхаа дээгүүр гишгэж төрөө самрана. Ийм л байна даа, энэ улс...
Салбарууд биё биёэндээ барьцдаг гэдэг нь үнэн ! Автусны жолооч болон гудамж цэвэрлэгч нарын цалинг хараад багш нар барьцаад ажил хаяад эхэлсэн юм ! Багш нарыг хараад эмч нар жагсаад эхэлсэн юм ! Эд нарыг хараад цагдаа нар болон бусад салбар жагсмаар л байгаа гэвч ичээд бас нэрэлхээд байна ! Нямбаатар гэж гай энэ бүхнийг эхлүлсэн бөгөөд гол буруутан нь юм !
Монголчуудын нэг новшийн зан байх юм, хүнд чөдөр тушаа болж, төвөг дараа болж л байвал бах нь ханаж кайф авдаг. Төрийнхөнийг ч яахав ойлгож байна, авилга авахын тулд тэгэхээс яахав, харин бусад хүмүүс нь нийтлэг иймэрхүү юм..
Урд насандаа -Чингисийн үед үй олн хүн алж,олон зуун хот тосгод түймэрдж, хүн төрлхтний цивилизацийг бүтэн үеэр устгасны лай карма-гаа 900 жил шахам эдэлж яваа нь энэ дээ.Жилийн 9 сар нь хүйтэн, эзгүй үржил шимгүй талд хэдэн мал дагаж, үхэр хониосоо өөрцгүй өдөр хоног өнгөрөөж өөдлөхгүй явж ирсэн, Өдгөө нэмээд атаа чөтөөний адийн хорлолоор хавьтсан ойртсндоо атаархаж, өөдлөх гэснээ шонд өлгөж ирэв. УБ гэх 4 уулын дундах тамын тогоон дотор бөөгнөрөн угаартан шарагдаж мажийж бгаагаа ардчлал гэж орилноо. Чингисийн үлдээсэн Тавилан бөлгөө
Энэнд МАН гол буруутан нь ... юм болгоныг өнгөрсөн соц нийгмийнхээ үзэл бодлоор хавтгайд нь тэгшитгэхийг боддог. Ингэх тусам ард иргэд нь өө бид нар бүгд л адилхан байх ёстой, цалин ч адилхан, тэтгэвэр ч адилхан бүгд адилхан байх ёстой гэж ойлгоод, ажил хийдэггүй залхуу нь хүртэл ажилсаг хөдөлмөрч хүмүүстэй адилхан цалин, тэтгэвэр авах гээд барьцаад суучихдаг ... энэнээсээ болоод одоо юм л жагсаал хийдэг зуршилтай болж дээ бүр
Их л муу ард түмэн юм даа аи
Барьцах нь мода болжээ. Ажил хийж байгаа нэгэнтэйгээ барьцаж ажил хийхгүй. Харин эрх чөлөө гэдэг юмтай их барьцах юм. Бага тэтгэвэр дээр нэмэх гэхлээр их тэтгэврийнхэн барьцана. Эмч нь цэвэрлэгчтэй барьцана.АН нь МАН тай барьцана. Танайх их идсэн, манайх бага идсэн, танайх олон хулгайчтай, манайх ядуухан хэдэн хулгайчтай гэх гэхээс биш хамтдаа хийж бүтээж хөгжихийг ярихгүй.
Монголын нууц товчоон дээр Чингис хаан шударгаар шан харамж хувааж байгаа тухай олон газар дурьдсан байдаг. Эртнээсээ тийм уламжлалтай ард түмэн шударга бус явдлын эсрэг тэмцэх нь аргагүй. Үүнийг барьцах гэнэ үү юу гэнэ хамаагүй. Эмч, багш нар хичнээн цаг ажиллаад хэдэн төгрөг авдгаа тодорхой яриад байгаа. Ажлын 8 цагт авах ёстой цалин дээрээ хичнээн цагийн нэмэгдлийг ямар тооцооллоор авах ёстойг хөдөлмөрийн хууль бариад харьцуулаад үзчих сайд дарга нар байгаа л байх гэж бодож байна. Тэгэхээр "гүрийгээд" байна гэсэн үг болохоор л жагсаж байгаа юм. Түүнээс биш ажил хийхгүй гэдсээ илээд хэвтьеэ гэсэндээ биш шүү баярхүү хөгшөөн. ЭМД-н сан яагаад хоосорсныг мэдэх үү? Шалгаад шалгаад хулгай илрүүлж чадахгүй байгаа биздээ? Хулгай нь зүсээ хувиргачихаад байгаа юм. Ж нь, эм, эмийн хэрэгслийн үнийн үндэслэлгүй нэмэгдэл байна. Үүнийг үндэслэлгүй хөрөнгөжих гэж үзэхгүй юм уу? Та өөрөө коммунист нийгмийн сэтгэлгээнээсээ салаагүй байна. Бидний байгуулах гээд байгаа нийгэмд эрх мэдэл хөрөнгөөр ба
талгааждаг болно. АНУ-г бүр больёо гэхэд оросыг хар. Тэгэхээр хулгайч ямар нэгэн аргаар хөрөнгөнд хүрчихээр хэзээ ч танаас дээр л байна гэсэн үг. Энэ тухайд л ухаанаа зарах хэрэгтэй байна.
Лев толстой ард түмэн тэнэг байхаар төр нь давардаг
Статистик нь хөл зөрдөг.
Монголчууд юмийг хэтрүүлдэг хүмүүс
Дүнгэн данган сэхээтнүүд байна. Дүнгэн данган ч цагийг үр ашигтай өнгөрөөж нэг гараараа нядлаж байгаа хонины гуяыг барьж нөгөө гараараа хялгасын нь түүж хялгас нь муу хүмүүсийг цэвэрлэж