“2024-2030 оны цэргийн төлөвлөлтийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар дөрвөн жилийн дараа Францын цэргийн зардал 76.3 тэрбум еврод хүрнэ. Энэ тухай тус улсын Батлан хамгаалахын сайд Катрин Вотрен Елисейн ордонд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Сайдын хэлснээр, хуульд өөрчлөлт оруулснаар 2030 он гэхэд батлан хамгаалахын зардал 36 тэрбум еврогоор нэмэгдэх ажээ. Ташрамд дурдахад, 2017 онд Францын цэргийн зардал 32 тэрбум евро байсан бол 2027 онд хоёр дахин нэмэгдэнэ.
Цаашдаа 2030 он гэхэд цэргийн нөөц хүчинд байгаа албан хаагчдын тоо 50 мянгад хүрэх бөгөөд нийт цэргийн тоо 330 мянгаас давснаар Францын арми Европын хамгийн том армиудын нэг болно гэдгийг сайд дурдлаа. Францын хэвлэлүүдэд мэдээлснээр, “2024-2030 оны цэргийн төлөвлөлтийн тухай” хуульд оруулах нэмэлт өөрчлөлтүүдийг долоодугаар сарын 14-нөөс өмнө парламентаар батлуулахыг засгийн газар эрмэлзэж байгаа ажээ.
Б.Адъяахүү
Баасан - 04 сарын 10,
2026
Сэтгэгдэл1
Тэр үёд Путин нь үхчихсэн байна ! тэгэхээр ямар ч хэрэггүй зардал болно !