
Өнөөдөр эх орончдын баяр. Тодруулбал: Монгол Улсад улс төрийн ууган нам буюу Монгол Ардын Намыг үүсгэн байгуулсны ойн өдөр. 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм. 1920 оны зургаадугаар сарын 25-нд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө зүтгэх зорилготой Консулын болон Хүрээний бүлэг нэгдэж, Монгол Ардын Намыг байгуулах шийдэлд хүрсэн. Мөн 1921 оны 3-р сарын 1-ний өдөр дээрх бүлгүүд нууцаар хуралдан, С.Данзангийн зандан ширээний модоор намынхаа анхны тамгыг сийлж, Монгол Ардын Намыг албан ёсоор байгуулсан билээ.
МАН Эх орончдын өдрийг тэмдэглэхдээ жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, намын үүсгэн байгуулагч анхны долоо хэмээн ярих дуртай боловч яагаад ч юм бэ? намынхаа анхны даргын тухай төдий л ярьдаггүй.
Гэвч МАН-ын анхны даргаар Солийн Данзан ажиллаж байсан түүхийг хэнбугай ч үгүйсгэж чадахгүй нь үнэн. Солийн Данзан нь 1883 онд төрсөн бөгөөд Монгол улсын төрийн зүтгэлтэн, 1921 оны Ардын хувьсгалын анхны долоогийн нэг, Монгол Ардын Намын анхны дарга, Монголын орчин үеийн эдийн засгийн салбарыг үндэслэгч юм.
Тэрээр Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошуунд одоогийн Архангай аймгийн Хотонт сумын нутагт Бат-Очир гэдэг хүний ууган охин Солиос төрсөн. Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Идэр насандаа мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ. Улмаар говийн нутгаар хэдэн жил цагаачлан амьдарсны дараагаар 1910 оны үед Хүрээнд ирж, наймаа эрхлэх болжээ. 1915-1916 онд Монгол улсын Хөрөнгийг захирах газраас зохион байгуулсан Эдийн засгийн шинжилгээний ангид оролцож, 1916-1917 онд Ой ангид бичээч, түшмэлээр ажиллаж байв.
1919 онд Гаалийн хорооны түшмэл байхдаа Зүүн хүрээний нууц бүлгэмийг үүсгэн байгуулсан ба улмаар Ноёдын бүлгэм, Консулын дэнжийн нууц бүлгэмтэй нэгдэн 1920 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Монгол Ардын Намыг үүсгэн байгуулалцаж намын анхны даргаар сонгогдон ажиллажээ. 1921 оны намраас Сангийн сайдаар, 1923 онд Дамдины Сүхбаатарыг нас барсны дараа Бүх цэргийн жанжинаар тус тус сонгогдон ажиллаж байв.
С.Данзан нь үндэсний ардчилсан үзэлтэй улс төрч байсан бөгөөд Монгол орон хэзээ ч капиталист нийгмийг алгасч болохгүй гэсэн байр суурьтай байлаа. Энэ нь түүнийг Коминтернийхэнд шахан зайлуулагдах гол шалтгаан болжээ.
1924 онд Элбэгдорж Ренчино Коминтерны дэмжлэгтэйгээр Монгол Ардын Намын 3-р бага хурлаар Солийн Данзанг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлэн цаазаар авсан юм.
1992 оны 11 сарын 23-нд Монгол улсын Дээд Шүүхийн Бүгд хурлаас С.Данзан, Ж.Баваасан нарыг цагаатгасан боловч МАН-ынхан анхны даргынхаа тухай одоо ч ярих, судлах нь туйлын бага хэвээр байгаа.
Харин энэ оны эхээр байгуулагдсан "Үндэсний Эвсэл", эвслийн тэргүүн Нямтайширын Номтойбаяр МАН-ын дарга Солийн Данзангийн үндэсний ардчилсан үзэл санаа, "Үндэстнээрээ баяжигтун" гэсэн программыг 100 гаруй жилийн дараа дахин сэргээн тунхаглаж, үйл ажиллагааныхаа гол зарчим болгон ажиллаж эхлээд байна.
Өөрөөр хэлбэл Н.Номтойбаяр МАН-ын анхны даргын үйл хэргийг үргэлжлүүлэхэд намын нэр биш үзэл санааг нь ойлгож, хэрэгжүүлэх явдал чухал гэж дүгнэсэн бололтой.
Д.Дандархүү
Сэтгэгдэл31
зайлаа элий балай юм хуцаад
Номтойбаяр маш сайн байна. Дэмжиж байна. МАН ыг солих цаг болсон. Танай намын ялалтад хүргэх найдвартай санааг хэлж өгье. Холбогдох утсаа хэлнэ үү.
Захиалгын коммент гэдгээ ингэж шууд мэдэгдэх хэрэг бнуу
Чамд утсаа яг өгч харагдаач хаха
🤣
Demjij bn. Amjilt husie. Gadaad hariltsaand chin tuslamj heregtei uy. Tuslaj bolj bn. Alban esoor burtguulsen uu? Alban shugamaar Alban esoor hariltsaa uuseh tul ingej asuuj b.
MAN-taigai hamtarch ajillana biz dee. Evtei bol huchtei. Evseg baival uragshtai. Erhemseg yavbal gialtagnana. Evgui yavbal 2-uul suirne.
Manaid zah zeeliin ediin zasag hugjihgui bui ni ulsiin hugjild CHUDUR TUSHAA SADAA l bolsoor 30 jil bolov.Chuluut Zah Zeeliin Ediin Zasagch ch alga. Naimaagaa ch aldagdaltai hiigeed bainga dood tuvshind l yavj baigaadaa bur daschij. Hanachihaad b. Macro- iin medleg buu hel medremj ogt turuhgui b. Ta nar ene chigleleer daguulaad namiruulval sain b.
данзан хүрээний гадныханд хамаг эрх наймааг өгч зараад улсын хоршоо алдагдалтай ашиггүй хэрэггүй болов. дасчээ дасч
Номтыг хятадын хурлийз гэж гадуур их шуугиж байна даа..
За хуц муу лалрын коммунист!
Ер нь бол 1921 оноос хойших бидний түүх гээд байгаа баримтууд ихэнх нь уран зохиол. Данзанг мандуулахын оронд хаа хамаагүй Сүхийг толгойлсон санаачласан гэж шүтээд л гэх мэт. Худал хуурмагыг 1000 удаа давтахад "үнэн" мэт болдог ажгуу.
сүхбаатар ч капитализмаар явах ёстой, бүр сталин ч капитализмаар явна шүү гэж байсымоо. тэрнээс болж зайлуулагдаагүй.
жанжины гар бичмэл нетэд байсан. бараг данзанаас болж хачин сонголт хийж. бүх тендер гадныханд зарчихаар. шал өөрөөр явах болж. нийгэм журам ч гэнэ үү, аа тэгээд л баахаан нийтийн өмчийн төлөө явдгийн
явцгаадгийм
туйлын бага хэвээр бишээ. данзанаар олон тогтоолуд гарсан байгаа шд. тэгээд ч тендер зарж баяжчихаад олигарх болчоод хуралд ч ирэхээ больчихсон. 80-иад оны кино дүр уран сайхны хэтрүүлэг. хурлаас данзанг олж ирэх тогтоол, барьж авчрах хүнд үнэмлэх гаргах тогтоол. олон тогтоолууд байнаа
ма залуу олигархиуд өглөө хуралдаа ирэхгүй өглөө их хурал зурагтаар тэр тэр тэр босоорой, хуралдаа ирээрэй гэж улс даяар зарлаж дуудаж байлаа
түүхэн эргэлт болж тэр намраа бүгд найрамдах тунхаглаж, намын нэр махн болж, хууль, (уб нийслэл).
МАН гаралтай нөхөд тархи угаахдаа бүр сурмаг. Үхсэн ацных нь анхны дарга гэж, Сүхбаатар Чойбалсан гэж 70 жил тархи угаасан даг, ардчиллын буянаар үнэн илэрч 40 мянган иргэдээ буудсан нам гэдэг нь тодорсон.
6 сар дарга гэнэ үү.
улаан сахиусанд цусан тангараг өргөсөн, хүслээ хадганд бичиж өргөжээ. сахиус болгоовол амийг авч л орхих байлгүй. ер нь аваад байсымуу, хэн мэддгийм.
МАН (МАХН) угшильтай л бол үнэнийг гуйвуулж таардаг, 1921-3-1-нд ямарч нам байгуулаагүй,о рос голдуу хэлхээн хүн цуглаад нэг зөвлөлгөөн хийсэн юм билээ. 1923 онд Ренчино Элбэгдорж ийн саналаар тэр зөвлөлгөөнийг МАХН-ын анхд угаар их хурал гэж үзэхээр тогтсон юмаа !!!
махн 1924 онд байгуулагдсан.
улаан орос ирээгүй, цагаан орос дүүрэн байсан. он саруудаа хараач.
11 оноос л зөвлөлт засаг удирдсан гэчихээч
Анхны дарга нь Бодоо шүү дээ. Модон тамгыг нь өөрөө сийлж, удирдаж байв. Данзан МАН-ын дарга байгаагүй . Зөвлөлтүүдтэы хуйвалдаж байгуулсан МАХН-ын дарга болсон юм. Түүхийнхээ учрыг олоогүй шааж байна
номт юуч мэдэхгүй чааж. данзангаа буудан алажухуй болчихоод 1924 оны намар махн-аа байгуулав
Данзан баяжигтун гэсэн харин Номтойбаяр энэ уриаг дагавал одоо байгаасаа ядуурах ёстой
төрд орж баяжих биш компани үйлдвэрлээр баяжих ёстой.
Одоо л нэг зөв зам сонгосөн намтай болох нээ
ANHNII DARGA BOL BODOO SHUU TUUH BOL 1 UNEN TEI. DANZAN BOL HUVSGALT NAMIIN DARGA BOL BAISAN ,DAANCH ULAAN OROSUUD BUUDAAD ALCHIHSAN HAIRAN HUN