sonin.mn

Норвегийн хаан Харальд V өнөө өглөө 6:35 цагт Осло хотын их сургуулийн эмнэлэгт таалал төгссөн тухай хааны ордны хэвлэлийн алба мэдээллээ. 89 настай тэрбээр цус задралын цус багадалт гэсэн оноштойгоор хоёр долоо хоногийн өмнө маш хүнд байдалтайгаар эмнэлэгт хүргэгджээ. Энэ өвчний үед цусны улаан эсүүд маш хурдан устдаг байна.


Сүүлийн үед түүнд хэд хэдэн удаа эрүүл мэндийн асуудлууд тулгарчээ. 2003 онд давсагны хорт хавдрын мэс засал хийлгэсэн бол 2024 онд түүнд кардиостимулятор буюу зүрхний хэмнэлийг хянагч төхөөрөмжийг суулгажээ.


Гэсэн хэдий ч тэрбээр хаан ширээнээсээ буухаас татгалзсаар ирсэн бөгөөд үүнийгээ “би Норвегийн парламентын өмнө насан туршийн тангараг өргөсөн” хэмээн тайлбарладаг байв. Харальд бол 14 дүгээр зуунаас хойш Норвегт төрсөн анхны хаан юм. Мөн тэрбээр Европ дахь хамгийн өндөр настай хаан байсан бөгөөд 1991 онд хаан ширээнд заларснаасаа хойш Норвегийн олон нийтийн дунд ихээхэн нэр хүндтэй байв. 




Б.Адъяахүү