БНХАУ-ын Өмнөд байлдааны тойргийн хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жай Шычэнь мэдэгдэл хийхдээ, аравдугаар сарын 3-нд Филиппиний C-208 онгоц Хятадын Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хуан-янь арлын дээгүүрх агаарын орон зайд нэвтэрсэн гэжээ.
Үүнтэй холбогдуулан Өмнөд байлдааны тойргийн тэнгисийн болон агаарын хүчний анги нэгтгэлүүд холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу тус онгоцыг мөрдөн хянаж, анхааруулга өгч, тухайн бүсээс гаргах арга хэмжээ авсан байна.
Жай Шычэнь “Хуан-янь арал бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй хэсэг. Филиппиний энэ үйлдэл нь Хятадын бүрэн эрхт байдалд ноцтой халдаж, тэнгис болон агаарын орон зайд осол, мөргөлдөөн гарах эрсдэлийг нэмэгдүүлж байна. Зөрчил, өдөөн хатгалгаа явуулахаа нэн даруй зогсоохыг Филиппиний талд хатуу анхааруулж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Өмнөд байлдааны тойргийн цэргүүд өндөржүүлсэн бэлэн байдлаа хадгалж, Хятадын үндэсний бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаална гэдгийг онцолсон байна.
Г.Бямба
Мягмар - 10 сарын 06,
2026
Сэтгэгдэл0