Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путинтай уулзав.
Төрийн тэргүүн нар “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг улам гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулахын зэрэгцээ худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ашигтай томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сайн хөршийн найрсаг харилцааг бүх салбарт идэвхтэй хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг тэмдэглэж, дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт тогтмолжиж, хамтын ажиллагаа хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд 30 гаруй багц арга хэмжээ бүхий хамтарсан төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа нь түншлэлийг бэхжүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг төрийн тэргүүн нар онцлов.
Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбооны хооронд байгуулсан “Чөлөөт худалдааны түр хэлэлцээр” хэрэгжиж эхэлсэн нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бодит боломж бүрдүүлсэн гэдэгт санал нэгдлээ. Эрчим хүч, зам тээвэр, аж үйлдвэр, эрдэс баялаг, хөдөө аж ахуй зэрэг салбар нь тэргүүлэх чиглэл гэдгийг талууд тэмдэглэлээ. “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.
“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.
Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.
“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа. ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.
Манай улсад шаардлагатай газрын тосны бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлж, түлш, эрчим хүчний аюулгүй байдлыг хангахад онцгой анхаарч байгаа ОХУ-ын Засгийн газарт Ерөнхийлөгч талархал илэрхийлэв. Олон улсын зах зээлд нийлүүлэлт доголдолтой байгаа ч ОХУ манай улсын шатахууны хэрэгцээг тогтвортой хангаж, түлшний аюулгүй байдлыг баталгаажуулах боллоо. Энэ сарын 14-15-ны өдөр Улаанбаатар хотноо болох хоёр улсын бүс нутгийн чуулганд ОХУ-аас 400 гаруй төлөөлөгч оролцож, хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн талаар хэлэлцэнэ. Дээд, өндөр түвшний уулзалт, айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлсийг бодит ажил хэрэг болгоход Засгийн газар хоорондын комисс, холбогдох байгууллагууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдлээ.
Ням - 09 сарын 13,
2026
Сэтгэгдэл27
Orostoi hamtarch bgaad bayrtai.shan bn.Oros.MGLiin UBTZ aa hugjuuleh tal deer onts anhaarmaar bn.Suuliin ued Namiin taviul.meregjiliin bus nuhedeer duursen.77 jiliin tuuhtei TZ suudliin galt tergiig shahaj.ard irged.TZiin ajilchdiin tsalin.ahui hangamjind ch muugaar nuleelj bn.Meregjiliin baih estoi baiguullagiig meregjilten.injner.tet.garsan olon shan Zamiin darga naraa ch ajulluulj bolno shde.MU iin hamgiin sain tsalin.ajilchidiin ahui hangamj noimer 1 baiguullaga bsan.Odoo orvongooroo ergej bn.TZchid duugarah heregtei bn.Er MAN d handiv egseneer tomilgoo hiij hamag salbaraa unagaj bgaag anhaaraachee.
хүнтэй гар хөлөөч барьж чадахгүй нөгөө гаран хаанач яваад байгаа юм ийм малнууд шүү дээ. хоёр гараараа барилцдаг болсон юм уу золгочихгүй.
Чухал уулзалт болжээ. Умард хөрштэйгөө хамтын ажиллагаагаа сэргээн хөгжүүлэх ньманайд тун ашигтай. Төмөр замын сүлжээг өргөжүүлэх, гол шугамын хүчин чадлыг 50 сая хүргэх зэрэг том зорилтыг хамтын ажиллагаагаар шийдвэрлэж чадна.
Orostoi hamtarch bgaad bayrtai.shan bn.Oros.MGLiin UBTZ aa hugjuuleh tal deer onts anhaarmaar bn.Suuliin ued Namiin taviul.meregjiliin bus nuhedeer duursen.77 jiliin tuuhtei TZ suudliin galt tergiig shahaj.ard irged.TZiin ajilchdiin tsalin.ahui hangamjind ch muugaar nuleelj bn.Meregjiliin baih estoi baiguullagiig meregjilten.injner.tet.garsan olon shan Zamiin darga naraa ch ajulluulj bolno shde.MU iin hamgiin sain tsalin.ajilchidiin ahui hangamj noimer 1 baiguullaga bsan.Odoo orvongooroo ergej bn.TZchid duugarah heregtei bn.Er MAN d handiv egseneer tomilgoo hiij hamag salbaraa unagaj bgaag anhaaraachee.
Би та нарыг гэртэй чинь хамт бөмбөгдүүлнэ гэж монголд ирсэн нэг Израйль залуу, Алтай Таван Богдруу аялаад буцаж явахдаа Ойгорын эхэнд нэгэн Казак айлд орчихоод ингэж хэлсэн талаар бид хэд ярьцгааж, яг л жаахан хүүхэд аавдаа хэлнэ дээ гэдэг шиг юм болоо шив дээ хэмээн инээлдээд өнгөрч байв. Яг юу болоод бөмбөгдөх талаар яриа болов гэвэл, ийм юм болж. Өнөөх Израйль нөхөр зам зууртаа Казак айлаар орж л дээ. Тэд ч угаасаа айлаар хэсэж сохор зоос ч зарахгүй идэж уучих гээд л өлөв долов хийж явдаг улс, тэгж л айл хэсэж явахгүй юу. За тэгээд цай цүү, өрөм ааруул, талх боорцог нь байна, Монгол, Хасаг нүүдэлчидийн маань зочломтгой сайхан зан байна, тэдэнд уулгаж идүүлсэнээрээ ч муудах юу байхав, байгаагаараа дайлаад гаргадаг ёс уламжлалаа хадгалах нь зөв. Харин тэд манай хөдөөнийхөнтэй хэтэрхий дээрэнгүй, хүндлэл үгүй, басамжилсан өнгөтэй, ёсгүй харьцаж байдагт нь би дургүй. За тэгээд өнөөх нөхөр айлд ороод л цай цүү болоод хэсэг суусан юм байх.
мөнгө хөөцөлдөөд залуусаа хүмүүстэй харилцаж сургаагүй байдгийм байжээ. нөгөө эх нь хүмүүжүүлдэг гэдэггүй билүү.
тийм сүрхий юм бол мөнгө чинь хаана байна гэдэг үг бол чиний хүний үнэргүй өөдгүйгээр олж авсан мөнгө чинь хаана байна гэсэн үг байж
Ойр зуур дохио зангаагаар хоорондоо ярилцаад л сүрхий байж. Тэгээд гарах болсон чинь мань эр харин, хоймороод нь алхаж гараад унинаас өлгөөтэй байсан жижиг зургийн аппаратыг нь шууд тайлаад аваадахлаа гэнэ. Зураг сонирхох гэж байгаа юм байлгүй гээд эхэндээ тоосонгүй гэнэ, тэгсэн өнөөх чинь зургийнх нь аппаратыг шууд үүргэвчиндээ хийжээ. Айлын хүү зургийн аппаратаа авья гэсэнд уурлаад өгдөггүй гэнэ. Аз болж өөр нэг аялалын хөтөч ирж хэлмэрчилж. Тэгсэн өнөө Еврей нөхөр чинь, энэ бол манай найзын зургийн аппарат мөн байна, тэр найз маань намайг монголд ирэхийн өмнө хэдхэн долоо хоногийн урьдтай энд аялж явахдаа зургийн аппаратаа хулгайд алдсан гэсэн, тэрийг нь та нар авсан байна, энэ манай найзын зургийн аппарат мөн гээд өгдөггүй гэнэ. Өнөөх хэлмэрчид хэлж байгаад зургийн аппарат дээрх хадгалагдсан зургуудыг үзүүлж, энэ бол манай зургийн аппаратаа, та энэ зургуудыг хар даа, 2-3 жилийн өмнөх зураг ч байгаа энэ чинь манай зургийн аппарат гээд хэлээд ядчихаж.
Сүүлдээ ч хулгайд сэрдэгдэж гөрдөгдөж байгаадаа уур хүрэвч, манайхан бас жуулчидад найртай ханддаг зангаараа арай ч цохилцсонгүй, өнөөх нөхрийг түлхээд аппаратаа булаагаад авч. Тэгсэн яахав өнөөх Израйль нөхөр чинь та нар муусайнуудыг би нутагтаа очоод бөмбөгдүүлнэ гэж цамнаж л дээ. Угтаа, хаа тэртээ тивээс энд ирж бөмбөгдөх ч лөөлөө байлгүй хөөрхий, ядарсан амьтаны л хүн айлгах гэсэн хөөрхийлэлтэй жүжиг гэж санахаар байв. Энэ яриа болсоны дараахан намартаа ахиад Таван Богдруу алхалт хийж явахдаа таньдаг тува айлаараа ороод яриа дэлгэж суухад, өнөөх, би та нарыг бөмбөгдүүлнэ шүү гэж хэлж байсан Еврей нөхрийн үг оргүй хоосон биш байж болох юм шиг санагдахад, их цочив. Алтай Таван Богдод 9 сарын эхэн хагаст цас орж айхтар шуурчээ, яг энэ үеээр үндсэн отогруу алхаж явсан хоёр Израйль төөрч. Баян-Өлгийн онцгой байдал бараг мэдээ ч үгүй байхад, за мэдсэн ч 200 гаруй км алсаас ирэх гэсээр явтал нь Улаанбаатар хотоос нисдэг тэрэг ирж өнөөх хоёр нөхрийг аварч байна гэнэ.
Тэр нисдэг тэрэг ирэхийн өмнөхөн, надтай одоо яриа дэлгэн суух энэ эр хоёуулаа явж байгаад өнөөх хоёр Израйлыг хадны ёроолд эвхрэлдээд хэвтэж байхад нь олж очиж өөрсдийн өмсөж явсан курткээ өмсгөж дулаацуулаад хөлдөж үхэх аюулаас авраад байж. Тэд яаж мэдэж аварсан бэ гэхээр, тэр үед хэд хэдэн аялал явж байснаас энэ хоёр Израйл байхгүй байгааг тэр хавийнхан бүгд дуулцгаагаад нутгийн иргэд ойр тойрондох хүмүүс хэзээний хайгаад эхэлчихсэн байж л дээ. Тэгсэн өнөөх бээвийсэн хоёр нөхөр чинь нисдэг тэргэнд суухдаа баярлалаа ч байхгүй цув курткийг нь ч буцааж өгөлгүй онгоцонд суугаад алга болж.
Нисдэг тэрэг ирдэг нь ямар учиртай юм бэ гэхээр, хоёр Израйль сансрын холбооны иридиум утастай явж байсан бөгөөд яг тулсан зайлшгүй шаардлагатай амь насанд аюул тохиолдох үед тэр утасаар ярих, эс бөгөөс SOS дохиог нь асаадаг юм байна. Тэр дохио нь Израйльд байх компаний сүлжээнд ослын мэдээлэл болон очиж, уг дохиог хаанаас ирж байгаа тэр орны Элчин консулруу Израйлаас холбоо барьдаг юм гэнэ. Яг ийм дарааллаар Монгол дахь Израйлын консулд мэдээ ирүүт, консулаас монголын аль нэг авиа компанитай холбогдож тэр даруй нисдэг тэрэг Алтай Таван Богдруу илгээсэн байжээ. Иргэндээ яаж санаа тавьж байгааг нь харахаар бахархалтай аж. Тэд ер нь байнгийн цэрэгжилттэй байдаг болохоор, улс орны жирийн өдрийн үйл ч, цэргийн дэг журам, эмх цэгц, сэрэмжинд багтдаг бололтой. Энэ явдлыг сонсоод тив алагсагч пуужинтай, цөмийн зэвсэгт энэ улс, ямар нэг газрын координат өгвөл үнэхээр бөмбөгдөж чадах улс шиг санагдаж байв.
Монголчууд цэрэг зэвсэг хийж дайтаж сурахгүй бол энэ дэлхийн зэрлэгүүдийн гарт олон монгол хүүхдүүдээ алуулж мэднэ. Монголын ардын армийн доторх ялзарсан хэсгийг шинэчлэж засах хэрэгтэй болжээ. Монгол нутаг дээрээ харийн жуулчин нэртэй гөлөгнүүдийг буудаж алах эрхийг цэрэг цагдаа нартаа олгох хэрэгтэй. Нэг өдөр Монгол хүний аминд хүрэх жуулчин гарч ирэх нь тодорхой тул дурын цагдаа, цэрэг маань газар дээр нь алчихдаг хуультай бол. Монголын хууль хатууг мэдэж, хүмүүжилтэй томоотой жуулчид ирдэг болно.
Харин энэ явдлаас хойш бараг 6-7 жил өнгөрч, одоо эргээд өнөө цаг үеээс харвал тэр хэлсэн нь худлаа зүйл биш, тэгж чадна гэдгийг ч тэр мэдэж байж. Бид өнөөдөр тэдний явуулж байгаа дайн байлдаанаас яаж бөмбөгдөж болохыг харж байна. Манайруу бол онлын хувьд боломжой аж. Хаа тэртээ уулын тагд явж байхад хоёр гурваараа, заримдаа ганцаараа үүргэвч үүрсэн Израйль залуустай таардаг байлаа. Яагаад дандаа зөвхөн залуус ингэж олноороо зөвхөн үүргэвч үүрч аялдаг юм бол гэж гайхдаг байв. Тэгсэн гол учир нь цэрэгт яваад халагдаж байгаа залуус л байдаг байж. Израйльд эрэгтэй эмэгтэй гэхгүй бүх хүн 16-17 настай болоод л цэргийн албанд явдаг гэнэ. Эмэгтэйчүүд нь нэг жил, эрчүүд нь 2 жил цэргийн албанд байх хугацаанд нь тэдний нэр дээрх банкны дансанд урамшуулал гэх үү цэргийн цалин гэх үү ямартай ч нилээд мөнгө хуримтлагддаг юм байх.
Харин цэргээс халагдаад тэр мөнгөө шууд зарцуулах эрх нь нээгдэхгүй аж. Халагдсан залуус заавал Израйлын хилээр гарчихаад буцаж орж ирэхэд нь тэр хуримтлагдсан мөнгөө зарцуулах эрхтэй болдог болохоор нэгэнт хил гарч байгаагийнх ямар нэг оронруу, аль хямд зардлаар аялахыг хичээдэг юм гэнэ. Улсынх нь бодлого айхтар юм аа, хорвоотой танилцаад ир, гэхдээ эх орондоо үлдэх энэ хөрөнгнөөс бусад оронд зарахгүй хал үзээд ир л гэсэн үг аж. Харин ирж байгаа залуус манайханд үнэн хүндлэлгүй хандаж байгааг биеээр туулсан билээ. Явган алхалтын төгсгөлд Увсын Ямаатын аманд байгаль хамгаалагч айлаар орж аялагчийн тоогоор тусгай хамгаалалтай газар нутгийн тасалбар авдаг байв. Нэг удаа аялагчидаа майхан буудалсан газарлуугаа явуулчихаад муухан алхаж байсан нэг жуулчинтайгаа араас алхаж байгаль хамгаалагийнхаа гадна ирэв. Хоёр нөхөр урд замаар өгсөж явна. Байгаль хамгаалагчдаа хэллээ, энэ дээшээ өгсөж байгаа хоёрыг дуудаж тасалбарыг нь авахуулаа ч гэв.
Танайхан биш үү гэнэ. Үгүй ээ, манайх биш гэсэнд өнөөх хоёрыг дуудлаа. Тэгсэн үүдэнд ирсэн нөгөө хоёр нөхөр чинь босгон дээр хөлөө тавьчихаад, тотгон дээр гараа тохойлдчихоод гэрлүү толгой шааж шагайж байна. Ор эсвэл гар, ингэж болдоггүй юм гэдгийг нь хэллээ. Өнөө хоёр чинь орж ирүүт хэзээ язааны гарууд үүргэвчээ баруун хаяаруу тайлаад чулуудчихаж байна. Нэг нь том ундааны сав барьчихаад гэрийн эзэгтэйрүү доёлзуулан, энд ус хийгээдэх гэнэ. Гадаа бэлхэнээ гол байхад, дээр нь их л дээрэнгүй байгаад нь уур хүрч, нэгд монгол хүн орж ирсэн гийчинд хар ус аягалдаггүй юм, хоёрт гадаа гол байна голоос ав гэлээ. Баруун талаар зэрэглээд суусан хүмүүсийн өмнүүр хойморлуу зүтгэж байна, үгүй ээ наанаа суу гэж хүмүүсийн доор хаяанд суулгав. Айлын эзэгтэй ч цай аягалж боорцог тавьж өгөв. Ийм тасалбар авдаг гэсэнд бид мэдэхгүй өгөхгүй гэж байна. Авах ёстой, ийм тасалбар гээд өөрсдийн жуулчидынхыгаа үзүүллээ. Хамт явсан манай жуулчин ч авдаг юм гэж тайлбарлаж байна.
Бас нэг англи хэлтэй хэлмэрч байсан түүгээр дамжуулан хэлж байж хэдэн тасалбар авхуулав. Гэрийн эзнээс тамхи байна уу л гэж байна, тамхиа зууж, боорцогоо идэж аваад гарсандаа. Тэгсэн биднийг гэрт сууж байхад хажуу гэрт ганцаар байх хөгшин эмгэн дээр орж бас идэх юм гэсэн бололтой зааж зангаж байгаад явсан байв. Манай жуулчид ирээд л айлд орохдоо юу юу анхаарах вэ гэж их асууна? Босгон дээр лав гишгэж болдоггүй зуухруу хөлөө жийж суудаггүй гэх мэтээр монголын тухай хөтөч номноос уншчихсан түүнийгээ ихэд хүндлэлтэй биелүүлж явдаг. Израйлууд ч мэдээж энэ талаар уншссан л байгаа. Гэхдээ л эсэргээр үйлдэнэ. Алтай Таван Богдод Израйлуудтай их таарна. Нэг өдөр Малчинруу гарчихаад бууж ирээд амарцгааж байлаа. Тэгсэн англи хэлний нэгэн орчуулагч охин, Цоомоо ахаа миний авч яваа Израйлууд намайг бүр үл тоож үгэнд ер орохгүй Малчинруу авирч явахдаа эрчүүд нь чармай шалдалж зургаа даруулаад байх юм.
Манай нутгийн шүтээн уул, ингэж болохгүй гэхээр ер тоохгүй чамд хамаагүй гээд байна, та нэг очоод хэлээд өгөөч гэж байна. Би ч яваад очлоо. Тэгсэн эрэгтэй эмэгтэй нийлсэн 10 аад залуус тарайгаад хэвтчихсэн, хүн ирж байгаа мэндэлж байгааг ч үл тоосон шинжтэй байна. Хэдэн эрчүүдийг нь бос гэж ширүүхэн дуугарлаа. Та нар бидний хүндэлж шүтдэг уулруу гарахдаа гайдынхаа учирлаж хэлсэнг үл тоож, шүтээн уулыг, дээр нь бидний ёс заншилыг үл хүндэтгэн чармай шалдлан зургаа даруулсан байна, бүгд зургийн аппарат утсаа өг гэж дориухан хэлэв. Нэгнийх нь утсыг нь аваад алив тэр зурагнуудаа бүгдийг нь арилга гэж, бүгдийнх нь зургийг арилгуулав, бүгд л би арилгацан хараа гээд л аппарат утсаа харуулж байна, ямар нэг бүрчлэн үзэлтэй биш. Одоо эндээс бууцгаа майхан саваа хураа гэж хэлээд явав. Удалгүй хөтөч казак бүсгүй ирээд, Цоомоо ахаа, одоо бид доошоо уруудвал бүр харанхуй шөнө Цагаан голруу бууна, эд нар буухаар бол би ч бас бууна шүү дээ, хончихоод явъя л гэж байна.
За тэгвэл тэд нар чинь ирээд уучлалт гуйг гэсэнд, төдөлгүй гурван залуу ирж уучлалт гуйж хоноод явъя л гэж байна, маргааш өглөө эрт бууцгаа гэж хэлээд явуулав. Өглөө нь босоход өнөө хэд хэзээний юм хумаа хураагаад хөдлөж байв. Тэд яаж харьцана бид ч бас түүн лугаа хариу барина гэдгийг ойлгуулав. Казак хөтөч бүсгүй маань сүүлд нь, мөн ч хэцүү аялал байсан гэж байв. Бас дараа нь хэдэн Израйлаас болж Алтай Таван Богдын отог дээр улсын их хурлын гишүүн асан нэгэн казак эртэй хоёулаа, манай газар танай газар болж барьцалдаж авч байв. Хавийн бүх хүмүүс амрах гээд майхандаа орцгоочихсон унтах гээд байдаг, харин өнөөх Израйлууд чинь нэг дугуй цартай гитар шиг хөгжимөө нүдээд дуулж хуурдаад болдоггүй, очоод хүмүүс унтаж амарч байна больцгоо гэсэнд, бас хажуугаар нь домбор тоглуулж байсан нэг манай казак маань өнөө хэдийг чинь өмөөрч, чиний газар юм уу чи хэн юм боллоо, би яаж мөчөөгөө тавихав сүүлдээ хоёулаа барьцалдаж аваад, дэргэд хүмүүс салгаж билээ.
Энэ талаараа ярьж суухад, Израйлуудтай холбоотой бүтэхгүй зүйл бас дуулдана. Би мөнгөө төлсөн энд би яасан ч дур гэсэн ойлголттой гарууд жолоочийнхоо мөрөн дээр хөлөө гаргаж тавьчихаад түлхээд буулгахаар ахин дахин мөрөн дээр нь тавьчихаад би мөнгийг нь төлсөн яаж явах нь миний эрх гээд, хэлээд нэмэргүй, сүүлдээ бүр буулгаж үлдээх дээрээ тулж байж аялалаа дуусгасан нэг нь ч байна. Алтай Таван Богдруу пургон хөлслөхдөө одоо талыг нь, ирээд хагасыг төлнө гээд, очих тал бензиний мөнгө төлж буцахыг нь өөрөөс гаргуулаад Цагаан гол дээр ирээд жолоочоо үлдээж 2-3 хоногийн дараа бууж ирнэ гээд явсан нөхөр нь өөр газраар Ойгорын талруу буугаад хөдөөний айлын мотоцикл хөлслөөд буцсан байсан тохиолдол ч гарч байв. Энэ бүгдийг ярихаар Еврей нарыг гадуурхах үзэлт, антисемитист гээд ойлгох вий, үгүй. Тэртээ тэргүй орон орны хүмүүсийн сэтгэлгээ өөр өөр тул ялгаж харьцах нь ойлгомтой, харин ялгаврлан гадуурхагч бол биш.
өөрсдөө залуусаа дийлэхгүй гадаадаар явж даруулгатай болоод ир гэдэг байх.
Монголыг минь доромж үзэх аваас хариуг нь барих л ёстой, яг л Ардын элч дээр хэлдэг шиг, энэ ноён яаж хүлээж авна бид ч тийм хариу барина гэдэг шиг, юм түс тас ойлгомтой ил тод нь дээр. Монголын минь тухай муу үгээр зэс хошуулаад, хамраа сөхөж дээрээс харж яриад, хүндлэл үгүй дорд үзэх ахул, гүлдийгээд тэвчээд яаж суух. Монгол дотроо хоорондоо сайн муугаа хэлцэж, сайн муугаа дэнслэх бол байх ёстой ч зүйл биз, харин харийн өмнө хэзээ ч муучлах хэрэггүй, хүндлэл үгүйг ч тэвчээд байх ёсгүй. Балба найзтайгаа ярьж байхад, Израйлуудаар Nase voll гэж байв. Энэ нь залхсан гэсэн үг л дээ, хүзүүгээр татах биш бүр хамраар татаж хашрааж байна л гэсэн үг.
Хээр хонож байхдаа таарсан пизда нар байна.
Росатом, Газпромтой хамтын ажиллагаа тогтоож болохгүй ээ!!! Манай жижиг улсыг энэ террорист иванууд жажилахгүй залгиана шүү. Маш эвгүй байдал үүснэ шүү. Дээрээс нь бас нэг муухай мэдээ гарсан бна лэ. Нөгөө новш иван Дерипаскагийн "Русал" компани манайд нэг үйлдвэр байгуулна гэнээ. Аль монгол хүүр нь зөвшөөрөл өгсөн юм бол бүү мэд, юу ч болсон хэлэлцээр нь чив чимээгүй явандаж бгаа юм бна. За тэгээд өөрөө бариад, өөрийнхөө түүхийн эдийг оруулж ирээд ашиглаад бэлэн бүтээгдэхүн гаргах юм байхаа. Монгол нь яах юм бол мэдэхгүй. Бодвол муу шүлсээ гоожуулсан хулмаст дерипаска төлбөрт нь ОТ-г нэхвэл яахав???
Барууныхан манай баялагийг чөлөөтэй дээрэмдэж авахын тулд хөрш Орос, Хятадаас холдуулахын тулд монголчуудын тархийг 36 жил угаалаа. Орос, Хятад бол Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа бөгөөд хөгжлийн түлхүүр байсан бөгөөд цаашид ч байсаар байх болно. Америк, барууныхан бол монголыг сүйрүүлэгч гэдгийг бид сүүлийн 36 жил хангаллтай харлаа шүү дээ. Ухаарагтун монголчуудаа!!!
Украйны дайн дуусахад орос улс дорно зүгт хөгжлийн гарц хайна. Оросын орон зайд хятад орсон. Сибирийн байгалийн баялаг манай нутгаар тээвэрлэх хөлс өртөгөөр баруун болон төвийн аймаг дамнаж явсан шинэ төмөр зам барих хэрэгтэй. Алс холын сибирийн байгалийн баялаг хятадын сонирхол татвал давхар нарийн төмөр замыг байгалийн партаа ихтэй, монгол талаасаа улсаа батлан хамгаалахад амрхан газраар тавьж болох юм. Төмөр зам бол цэргийн хангамж нийлүүлдэг болохыг маш сайн бодоорой. Төмөр замаар танк зөөж болно, дроныг хэдэн мянган тонноор зөөж болно, хэдэн сая хүний амь амьдралыг хангаж болно.
ene setgeziin ebchtei hymyysiin too tolgoi olsirchee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!ylas terryy ch byyr galzyyrsan met baih yum!!!!!!!!!!!!!!!!!
Европ болох гэдэг Оросууд шиг нэг их тэврэлдэж гар хөлөө хаа сайгүй явуулахаа Хэнтийн дурак болимоор юм.Монгол төр төмбөгөр гэдэг дорнын ард түмнийг энэ оросжсон хүмүүс мэддэггүй нь төдий чинээ.