
Орос, Энэтхэг, Япон, Америкийн хиймэл дагуул, сансрын хөлгүүд дэлхийн маань ганц дагуул болох Сарнаас ус, мөс эрж, мэдээлэл цуглуулж байх юм. Алт биш ус эрж... Ус олдвол тэнд амьдрал байж болох, нөгөөтэйгүүр хүмүүс бид тэнд очоод амьдарч ч болох ажээ.
Эндээс үзвэл амьдралын гол, үндсэн нөхцөл бол ус юм. Алт бол огт байхгүй ч байж болно. Алтыг өөр металл орлож чадна. Усыг бол юугаар орлуулах билээ? Ингэхлээр ус бол алтнаас илүү үнэтэй бодис юм. Элбэг зүйл үнэгүйддэг, ховор бүхэн үнэд ордог болохоор л хүмүүс алт, мөнгө, алмаз мэтийг эрхэмлэх болсон ажээ.
Дусал усан дотор хэдэн зуун мянгаараа багтан байрлаж чадах бактери, вирусууд хүртэл биендээ ус агуулдаг, уснаас бүтдэг. Ингэхлээр тэднийг ч ус бүтээжээ дээ. Тэд сансрын уудмаас ирээд ус сайтай, элдэв минерал арвинтай дэлхийд маань суурьшиж хувьсан хувьссаар бусад амьтдыг өөрөөсөө төрүүлэн гаргасан байж ч мөн болох юм. Вирус, бактери мэтийн микро амьтдын (амьтай ба амьгүйн завсрын гэгдэхээр биет бол вирус) үүсэл, хувьслын үнэн нөхцөл, шалтгааныг бид өнөөдөр ч гэсэн мэдэхгүй л байгаа билээ. Ус, амьдрал хоёр шиг нягт холбоотой зүйл бараг л байхгүй болов уу. Бие нь уснаас бүтдэггүй амьтан гэж үгүй, бүр биений нь 80-95 нь ус байдаг амьтад ч олон. Эсийн бүтэцгүй эгэл биет ч ус агуулдаг, нэг эст, мөн олон эст бүдүүлэг амьтад ч ус агуулдаг. Усанд амьдардаг зарим нялцгай биетүүд ус шигээ тунгалаг байдаг. Ястай, үстэй, арьстай, мөгөөрстэй, хумстай хүний биеийн бараг 90 шахам хувь ус гэгддэг билээ. Ингэхлээр ус хэмээх материалаар амьтан бүтээгджээ. Бүтээгдэж байхдаа ч усан дотор байж, бүтээгдэж амилаад ч усан дотроо үлдэж. Цааш цаашдаа хувьсаж хөгжихдөө ч усан дотроо л байцгаажээ. Элдэв дүрсийг олж, мөгөөрс болон ястай болж хэлбэржихдээ ч усан дотроо л амьдарчээ. Хуурай газар гарч амьдрах бэлтгэлээ ч усан дотор байхдаа хийцгээжээ.
Том, жижиг, хөлтэй, далавчтай бүх амьтан устай орчинд л амьдардаг билээ. Ингэхлээр амьтан үүссэн түүх бол “ус амилсан” түүх мөн гэж хэлж ч болох ажээ. Ер нь тийм ч байж болох юм...
Органик биетүүд усыг ашиглаж амьтад болж хувирсан уу?, эсвээс ус өөрөө органик биетүүдийг хэрэглэж амь орсон уу? гэж асууж ч болох ажээ. Аль нь ч болов тэд нэг зоосны хоёр тал мөн. Ус янз янзаар амилж ч болох, органик биет (молекул)-үүд ч усыг ашиглаж олон янз амьтад болж ч болох юм. Амьтад анх үүсэхэд “зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй” нөхцөл нь ус мөн гэж итгэлтэй хэлж болно. Сансар хорвоод ус байгаа эрхэс бүхэн дээр амьдрал байгаа гэж үзэхэд бараг л зуун хувь үнэн байх магадлалтай.
Хүмүүс бид устай гариг, эрхэс эрсээр олоод оччихож болно. Мөн онцын зохимжтой гариг, эрхсийг усжуулаад ч амьдарч бас болно. Бид усыг бүтээх, бүр их хэмжээгээр, тасралтгүй бүтээх аргыг л олох хэрэгтэй. Тухайн гариг, эрхэс дээрх материалыг ашиглаад ус ба агаарыг бүтээх технологийг таних, эзэмших нь л чухал юм.
Хөрс шороо, чулуу, элдэв минералгүй гариг, эрхэс гэж байхгүй шүү дээ. Ингэхлээр ус, агаар, дулаан гурав байхад бид хоол тэжээл болох зүйлсийг яаж ийгээд л бүтээж, хэрэглэж чаднаа даа? Ингээд бодохлоор хүн төрөлхтөн мөнхөд байх, амьдрах боломжтой ажээ. Хүмүүс бид ганцхүү эв найртай, ухаалаг, шинжлэх ухааныг шүтэж л амьдрах хэрэгтэй. Монголчууд “ус уух заяа”-г дээд заяанд тооцсоор иржээ. Агаар, ус, хөрс бохирлогдсоор л байх юм бол хүн төрөлхтөн бүхлээрээ ийм заяагүй болж ч мэдэхнээ. Дайн, цөмийн дайн ч ийм нөхцөлийг үүдэж чадна. Далай тэнгис, гол горхи, нуур цөөрмийн усыг байгаль өөрөө нэрээд, ууршуулаад, “ууж болох ус шүү, нөөцлөөд аваарай” гээд өвөл, зунгүй л цас, бороо оруулаад байдаг, гэтэл бид буцаагаад л шорвог устай далайд нь цутгаад л байдаг. Буцалгаад л уухад бэлэн болгочихсон тэр их усыг ядаж хиймэл нуур, цөөрөм болгоод хагасыг нь ч болов үлдээж болноо доо?
Ус чандмань эрдэнэ мөн байтал яагаад нөөцлөхгүй байна?
Хүмүүс бид болхидуу хийцтэй угаалгын машин худалдаж авлаа гэхэд л түүнийг хэрхэн ашиглах заавартай нь танилцдаг шигээ цэнгэг усыг хэрхэн ашиглах, хэд дахин ашиглах, байгальд нь ямар байдлаар эргүүлж нийлүүлэх талаарх зааврыг буй болгож яг таг хатуу мөрдмөөр байна. Ийм цаг ирчихлээ.
"Ус бол чандмань эрдэнэ” хэмээсээр ирсэн өвгөдийнхөө үг, үнэлгээг бодсон, тооцсон ч гэсэн цэвэр усаар 00-ийн суултуураа угаамааргүй байна. Ингэж усны заяаг гомдоомооргүй байна. Манайхны юуг ч хамаагүй шүтэх дуртай хүмүүс усыг л шүтээсэй. Гэхдээ гол усаа шүтэж тахих мөртлөө хог хаягдлаараа гол горхио бохирлочихдог хоцрогдлоо л орхимоор байна.
Дэлхий дээрх хүйтрэл, мөстлөг, дулаарлын сүүлчийн цикл дулаарлын шатандаа явж байна. Энэ дулаарах процесст нийгмийн нөлөө нэмэгдчихлээ. Нийгэм муу нөлөөгөө татахгүй бол дэлхий дээрх цас, мөсний ихэнх нь хайлж ч мэднэ. Монголд л гэхэд олон гол горхи нь уул нурууд дээрх мөнх цас, мөсөн голоос эх авч, тэжээгдэж урсдаг. Дээр нь хавар, зун, намрын хур тунадас нэмэгддэг.
Мөнх цас, мөсөн гол хайлаад дуусчих юм бол, жишээ нь Ховд гол татарна, тасарна, Хар Ус нуурын талбай багасна. Усан цахилгаан станц барьж, том усан сан байгуулах нь цагаа олсон, зөв ажил. Мөнх цас, мөсөн гол хайллаа гэхэд жил жилийн цас, борооны ус, үерийг мөнхүү усан санд хуримтлуулж аваад, станциа ч ажиллуулна, мал, хүн ч уух устайгаа байх болно. Энэчлэн томоохон гол бүхнээ түшиглээд хиймэл нуур, цөөрөм, усан сантай болох нь чухал байна. Хотуудад хэрэглэсэн усыг ч цэвэршүүлээд дахин хэрэглэх хэрэгтэй. Хөрсний гүнийн усыг ашиглах зохистой арга, технологи, төлөвлөгөө, бодлого ч чухал байна. Хөвсгөл нуур дээгүүрх тээвэр, аялал, зугаалгыг нуурын усанд ямар ч сөрөг нөлөөгүй хэмжээ, түвшинд л зөвшөөрөх, хатуу мөрдөх шаардлагатай. Мод, бут тарих ажлыг ус нөөцлөх, хөрс шорооны чийгийг хадгалах, хэвийн хэмжээнд байлгах бодлоготой нягт уялдуулах хэрэгтэй. Мод тарьж байгаа нь энэ гээд цэнгэг усны нөөцөө 1 сая 500 мянган километр квадратад тарааж асгаад, бүгдийг нь ууршуулаад алдчихаж болохгүй шүү дээ. Ус ашиглах үндэсний бодлого, хамгийн оновчтой менежментийг боловсруулж мөрдөх шаардлагатай. Энэ бол нэгэн тулгамдсан хэрэгцээ мөнөөс мөн. Бид усыг зарцуулах аргыг л мэддэг, нөөцлөх аргыг мэддэггүй. Далайн давстай усыг цэнгэгжүүлэх ажил, туршлага хийгдэж байгаа боловч өртөг, зардал нь тун өндөр байна. Хэтдээ тун олон улс орон уух усаа бусдаас худалдаж авах, гэхдээ өндөр үнээр авах болно. Хүн ам цөөхөн, гэхдээ том газар нутагтай Монгол улс газрын гүнийн усаа тун ч зохистой ашиглах, нөхөн сэргэх боломжийг нь тооцож шинжлэх ухаанчаар хандах аваас усны хомсдолд орох аюулаас удтал ангид байх боломжтой.
“Хар ус харамладаггүй” гэх үгийг дагаж, сахиж ирсэн монголчууд энэ үг, энэ ойлголтоос бүрэн салах, татгалзах цаг ирчихлээ. Гамнах ёстой, хэмнэх ёстой, нөөцлөх ёстой, харамлах хайрлах ёстой юмсын байр, суурь ингэж л солигдож байна даа. Ус бол устөрөгчийн эсэл. Усыг үүсгэгч устөрөгч, хүчилтөрөгч хоёрыг байгаль ээж манай дэлхийд харамгүй ихээр бэлэглэсэн нь нэгэн гайхамшиг, бидний аз, ёндоо юм. Гэхдээ энэ хоёр хийг нэгдүүлж усыг ийм ихээр бүтээсэн нь ч хорвоодоо хосгүй гайхамшиг мөн болно. Гэхдээ хүмүүс бид гадаргуй дээрээ устай, дотроо гүндээ халуун хайлмаг-галтай том бөмбөрцөг дээр амьдарч байгаагаа мартаж ер болохгүй билээ. Гал, ус хоёр харшлах аваас юу болдгийг бид мэднэ. Ингээд бодохлоор эх дэлхийгээ судлах, таних, хянах үйл ажиллагаа маань тун ч сулхан байна уу даа гэсэн болгоомжлол өөрийн эрхгүй л төрөх юм. Дэлхий маань гэнэт дэлбэрч, шилгээж, тивүүд хөдөлж, хагарч ч мэднэ.
“Амьтны үүсэл уснаас, бурхадын үүсэл сүсгээс”, “Хүсэл бүхнийг биелүүлэгч чандмань эрдэнэ гэж буй, гэхдээ ус бол нэгэн чандмань мөн”, “Дэлхий дотроосоо галаар төөнөж байдаг ч ус дэлхийг гаднаас хөргөж байдаг”, “Усгүй бол цусгүй”, “Гал ба усны аюул ижилхэн дийлдэшгүй”, “Ус тойрч амьдардаг, гал тойрч жаргадаг”, “Ус цэвэр бол хүмүүс эрүүл” гэх мэт зүйр, цэцэн үгс аль ч ард түмэнд хэлэгддэг. Усны шинж, чанарт анхаарал хандуулаагүй ард түмэн гэж үгүй.
“Ургаа мэдвэл хүн, усаа мэдвэл мал” гэх монголчуудын үг ч утга төгөлдөр. Гэхдээ ургийнхаа хэмжээ, түвшинд ч бүхнийг таньж, амьдарсан, нэмээд, өргөжүүлээд бүр үндэстнийхээ хэмжээ, түвшинд ч бүхнийг таньж, идэвх, зүтгэл гаргаж ажиллаж, амьдарсан хүнийг аль ч улс оронд үнэлж, хүндэлж, хөшөө дурсгал босгон мөнхжүүлсээр ирсэн түүх, уламжлалтай. Энэчлэн дэлхийн хэмжээнд үзвээс дэлгэр их мэдлэг, мэдээлэл цугларах нь ч тодорхой юм. Гэхдээ ус чухам хэзээ, хэрхэн манай дэлхий дээр ийм ихээр үүссэн болохыг бид үнэндээ мэдээгүй, таниагүй байгаа нь үнэн болно. Усны түүх танигдах, бичигдэх цаг ирэх л байх. Гэхдээ аль, ямар ч түүхийг зөвхөн хүн л бичдэг. Хэн, хэзээ бичих бол оо?
Ус бол амьтай бүхний амин чухал тэжээл. Гэхдээ гадаад их далайнууд бол дэлхий дээрх амьдралыг устгаж чадах их аюулыг өөртөө агуулсан шингэн биет. Дэлхийн гүнд байгаа халуун хайлмаг нь дөрвөн их далайн алинын нь ч доороос их талбайгаар, их хэмжээгээр, удаанаар оргилон гарах аваас тэнд гал, ус хоёр мөргөлдөж асар хүчтэй цунами үүснэ. Ер бусын хүчтэй, асар өндөр тэр давалгаа арал, хойг, Австрали, Америк, Африк тивийг ч хөрстэй шороотой, хоттой хүнтэй нь урсган, живүүлэн бүрэн сөнөөж чадна. Дэлхийн бүх хуурай газар усан галавт автагдаж ч болно. Галан цөмтэй бөмбөлөг, асар их хэмжээний ус хоёрын нийлэх, мөргөлдөх аюулыг хүн төрөлхтөн судалж таних, сэргийлэх ёстой. Энэ бол бидэнд учирч болох олон их аюулын зөвхөн нэг нь, гэхдээ хаяанд ирчихээд байгаа байж ч мэдэх том аюул. Ус амьтдыг үүсгэсэн шигээ бас арчаад, урсгаад устгаж ч мэдэх шингэн юм.
Дөрвөн далайн аль алинд нь асар их гүн ёроол, бүр 10 мянган метрээс ч гүн ёроолууд бий. Чухамхүү тэр гүн ёроолуудын аль нэг нь дэлхийн гүн дэх халуун хайлмагтай учрах магадлал нэн өндөр. Дэлхийн хатуу гадаргуйг бүрдүүлэгч том том хавтангийн хөдөлгөөний улмаас ч халуун хайлмаг, ус хоёр мөргөлдөж, хүчтэй дэлбэрэлт, хөрсний шилжилт үүсч, амьтдын ертөнц сүйрч бас болох юм.
Асар их хэмжээний халуун хайлмаг, мөн асар их хэмжээтэй ус хоёрын мөргөлдөөн нь дэлхийг танигдамгүй болгож, буцалж ууршсан асар их үүл нарыг удаан хугацаагаар хааж дэлхийн гадаргуй мөсдөж цэвдэг хүйтэн орчин нэг хэсэгдээ ноёрхож ч мэдэх юм. Дэлхийн голд буй халуун хайлмаг ба гадаргуй дээр нь байгаа их ус хоёрыг тусгаарлаж буй хөрс шороо, чулуулаг мэт нь зарим хэсэгээрээ нимгэрсээр байгаа нь, мөн халуун хайлмагийн байршил олон галт уул байрласан тэр чигрүү аажмаар шилжиж байгаа нь ч тодорхой билээ. Энэ бүхэн эцэсдээ юунд хүргэх нь харин тодорхойгүй юм. Энэ бүхнийг судлах ажил хангалтгүй байгаа нь ч үнэн болно. Газар хөдлөлт, гал усны мөргөлдөөн, галт уулуудын дэлбэрэлт, агаар ба гадаргуйн хэт халалт зэргээс үүдэлтэй глобаль сүйрэл ойролцоо хугацааны давтамжтайгаар олон удаа болж байжээ. Энэ бол шинжлэх ухаанаар нотлогдсон үнэн. Хүйтрэл, мөсдөлт, дулаарал, хэт халалтын сүүлчийн мөчлөгийн үед бид амьдарч байгаа нь ч үнэн. Энэ сүүлчийн мөчлөгийн төгсгөл үеийг нийгмээс шалтгаалсан хүчин зүйлүүд нааш нь татаж ч болох магадлал өндөр болчихлоо.
Хурцдаж эхэлсэн, хэд хэдэн бүс нутагт өрнөөд байгаа нийгмүүд хоорондын, иргэншил хоорондын зөрчлүүдээ шийдвэрлэх гэж хүн төрөлхтөн “гэдсэндээ хөлөө хийлцэж байх хооронд” хөл доорх дэлхий маань сүйрэлд орчихож ч мэдэх юм. Тэгвэл сөргөлдөгч бүх талууд том, жижиг ялгаагүй л бүгд сөнөх, устах болно. Шөргөөцөлдөх, байлдахаа болиод нөмрөн ирж яваа аюул, сүйрлийн эсрэг хэрхэхээ, ямар аргаар эсэн мэнд үлдэхээ л ул суурьтай, ухаан заран ярилцмаар, зөв шийдлийг олмоор байна.
“Худаг дотроо, худгийн мэдхийнүүд лугаа” ойр хоорондоо шөргөөцөлдсөөр, худгийн гаднах аюулыг мэдэх ч үгүй, мэдрэх ч үгүй байсаар сүйрч, сөнөж ч мэдэх юм шүү! Энэ талаар бодох, судлах, оновчтой шийдэл олох, бүх нийтийн оролцоо, хүч, хөрөнгөөр аюулыг зайлуулах хэрэгт хамтран зүтгэх ухаан XXI зууны хүн төрөлхтөнд баймаар даа! Оройтож, үнэт цагийг дэмий үрэхгүй л юмсан...
Бага хугацаа үлдсэн байж ч мэднэ. Томоохон галт уулууд дэлбэрэх үедээ 5-10 километрийн өндөрт үнс нурам цацаж байжээ. Хэрэв гадаад их далайн гүнд (8-12 километрийн гүнд) халуун хайлмаг, ус хоёр их хэмжээ, том талбайгаар мөргөлдөх аваас ямар их хүчтэй цунами болох нь тодорхой юм. Бүхэл бүтэн тивийг ч их давалгаа нөмрөн авч гадаргуйг нь бүрэн сүйдэлж ч чадах хүчтэй байх болно. Ингэхлээр дэлхийн гүн дэх халуун хайлмаг ба гадаргуй дахь их ус хоёрын мөргөлдөөн бол дэлхий сүйрэхийн нэгэн хувилбар юм.
Гариг эрхсийн сүйрлийг дагнан судалдаг, дэлхий дээрх амьтдын сүйрлийг дагнан судалдаг, ирээдүйд тохиож болох сүйрлүүдийн шалтгаан, нөхцөлийг судалдаг байгууллага, хүн хүч чамлахаар бага байгаа нь нэгэн үнэн болно. Дайтах, байлдахад хэрэгтэй зэвсэг, техник биш, харин сүйрлээс аврах арга, техникт л хөрөнгө, хүч зармаар байгаа юм.
Хүн төрөлхтний эрүүл мэндийн аюулгүй байдал эн түрүүнд л цэнгэг ус, цэвэр агаартай холбоотой. Цэнгэг ус хөрсний бохирдолтой, цэвэр агаар утаа, тоостой шууд шүтэлцээтэй. Улаанбаатар хотын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал өнөөдөр гэхэд л “түгшүүрийн дохио дуугарсаар, сүйрлийн харанга дэлдэгдсээр, суулгах өвчин, угаарын хий хоёр үхлийн үрийг тарьсаар буй” түвшин, нөхцөлд оршиж байна.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл29
Ус бол чандмань эрдэнэ
ЕвроАзийн хүнсний цэвэр усны нөөцийн 80% нь ОХУ-д байдаг. Ирээдүйд нефть газ биш хүнсний цэвэр усны нөөцөөс болж хямрал үүсэх магадлал өндөр байгаа. Америк Европ яагаад Оросд дайсагнаад Хятад яагаад Оросыг налж унаад байгаа учир ойлгогдож байгаа биз! Америк НАТО нацист Укрыг турхирж дайн өдөөж байгаа нь алсуураа бас л устай холбогдоно.
Энэ нөхөр яагаад гараад ирэв удахгүй шаал өөр монгол өв соёлыг доромжлоод юм бичнэ харж байгаарай
Харамсалтай , Чулуунжав янз янзаар үйлээ үзсээр - сануулсаар . Харамсалтай , Чулуунжав шиг хүмүүс ч ховорссоор \ уг нь ч ховор л байсан л даа \ . ойлгох хүн бол ХУЛГАЙЧДЫН дотор л лав байхгүй . ХУЛГАЙЧИД бол хулгай л бодно - бүр авгайтай мөртлөө " хулгай " л бодно ....
2050 онд 5 тэрбум хүн усны хомсдолд орно. Усгүй бол амьдрал байхгүй.
ЭНЭ ЧУЛУУНЖАВ ГЭГЧ ТЭНЭГ ӨВГӨН ХУДЛАА ЦЭЦЭРХЭЭД Л. ДЭЛХИЙН УСНЫ 90 ХУВЬ ДАЛАЙД 10 ХУВЬ ХУУРАЙ ГАЗАРТ ТЭГЭХЭЭР УСНЫ ЭРГЭЛТ ТАСРАЛТГҮЙ ЯВДАГ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЭЛ. энэ этгээд зааны хөл хараад дүгнэлт хийдэг худлаа цэцэрхдэг этгээд.
10 хувь биш 8, тэр нь ч бохирдоод.
ЭНЭ ЧУЛУУНЖАВ ГЭГЧ ТЭНЭГ ӨВГӨН ХУДЛАА ЦЭЦЭРХЭЭД Л. ДЭЛХИЙН УСНЫ 90 ХУВЬ ДАЛАЙД 10 ХУВЬ ХУУРАЙ ГАЗАРТ ТЭГЭХЭЭР УСНЫ ЭРГЭЛТ ТАСРАЛТГҮЙ ЯВДАГ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЭЛ. энэ этгээд зааны хөл хараад дүгнэлт хийдэг худлаа цэцэрхдэг этгээд.
зааны мөр үлэмж гүн
Манай Чуукаа өвгөн яагаад дэмийрээд эхэлвээ өөр далайцтай юм бичээч !!
гал зэвсэг их хэрэглэж тэнгэр задраагаад хамаг зуд нь манайхаар нэг унаад. донгийн 🥔 суга татахаас өөр арга алга. багацуул нь хараад болино биз.
тахар чиний ажил.
т. тахара гэж дуучны it’s bad гээд нэг дууны бичлэгт зад өшиглөөд гарч ирдгийм. хамбан костюмтай байсан шиг санагдаж байна
хаалга хаалтыг өшиглөж онгойлгодог ч билүү нэг тийм бичлэг байдгиймаа
🌊🌊🌊🌊🌊🌊🌊🌊🌊 🌏🌍🌎
гоё кино шүү. төмсийг хуваа гэж кинонд гардгийм. ихэр хуваах бас төмс хуваах ч орох байсийм байна.
noah хөлгө дээрх бүх хоёр амьтдыг бас хуваах ёстой юу
ерөнхийдөө мянгатаванзуугаас жаахан илүүтэй бичигдсэн нь тоцоолох аргачлал. залхуурахгүй тоолбол тэрнээс бага.
https://youtu.be/iojZt-Ht4Nc
он сар өдөр цаг. 🕰
зайсан хороолол… суулгах өвчинд нэрвэгдсэн. чяцаг алдахаа больсон мэт байвч удахгүй тэнэгрэнэ. тархи иддэг нян деменци альцгемер
сүйрлийн тархийг нь чяцагаар нь савируулах, “муу нохойг” үхэхэд сүүлийг таслаад аманд нь зуулгаад… . амны гэмтлийг хүйгээр домнох гэхчлэн. гуравдахь хөлгүй болсноо гонгиноод гаслаад явах болтой. холоо сонсогдтол бахирах
Тагнуулынхан усыг
манай усыг бузарлаж байгаа, бусад газрыхыг ч бузарлаж байгаа, тэр газрууддаа өөрсдийгөө лус бөө лам хэмээн өөрийг нэрлэгсдийг далайн шорвог ус биш цэвэр тунгалаг булгийн ус уулгах. харсаар байж энэ болгоныг үйлдүүлсэн тагнуулийхныг бас.
Таамаглал: Зориг бол Марксизмын онолыг 5 жил заалгаж, судлаж, "Шинжлэх ухааны коммунизмын онол" мэргэжлээр дээд сургууль ОХУ-д төгссөн хүн. Харин Элбэгдорж, Бат-Үүл нар бол бараг дээд сургууль төгссөн гэхэд хэцүү хүмүүс. Иймээс 1998 онд Зориг нь ОХУ-ынг дагаж, марксизмын замаар замная гэсэн бол харин Бат-Үүл, Элбэгдорж нар бол Америкийг дагаж, чөлөөт зах зээлийн замаар замная гээд зөрчил үүсчээ. Ийхүү байдал буруугаар эргэсэн тул Америкийн тусгай албад Зоригийг хөнөөсөн байж болох талтай. Учир нь Америкийн тусгай албад тэр байтугай юмыг хийдэг, асар их туршлагатай албад шүү дээ. Чухам иймээс л Зоригийн хэрэг илрэхгүй өдий хүрсэн байж болох талтай.
Онцгой сэдвийг хөндөж бичсэн байна шүү.Энэ хүнд баяр хүргэх хэрэгтэй.
ыхүү гэнээ. вольфович шиг. мэдэхгүй вайнаа. оросын нэг хүний хэлснээр одоо ма суурь явж байгаа гэсэн. хүү хүүлэхээр жинхэнэ харагдах биз. хэнч аврагдахгүй чяцаг. хамгийн хэцүү нь амиа хорлоно, зугтагсад тэндээ.
Чулуунжав усны гайхамшгаар мэдэмхийрч. Нэтэл хүн иөрөлхтөн Чулуунжаваас өмнө бүгдийг судалж мэдээд мэдлэг эзэмшээд амьдарч ирсэн болой.
хаа риг саа. mercury venus earth mars jupiter saturn neptune uranus pluto. домог. дагуулууд домог. moonday ➡️ sunday