ТБИЛИСИ. 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /Anadolu/. Гүржид “гадны нөлөөг ил тод байлгах хуулийг” батлах гэсэн эрх баригч "Гүржийн мөрөөдөл" намын төлөвлөгөөг эсэргүүцсэн жагсаал Тбилисид мягмар гарагт боллоо. Сөрөг хүчнийхэн уг баримт бичгийг "Оросын хууль" гэж үзэж байгаа бөгөөд “Эрх чөлөөний марш” нэртэй эсэргүүцлийн жагсаалд 10 мянга орчим хүн оролцжээ. Уг хуулийг эсэргүүцсэн уриа лоозон бүхий зурагт хуудсуудыг барьсан жагсагчид нийслэлийн төв талбайд жагсаалаа эхлүүлж, Руставелийн өргөн чөлөөгөөр парламентын ордон хүртэл жагсан явсан байна. Өнгөрсөн онд уг хуулийн төслийн анхны хувилбарыг хэлэлцэх үед олон нийт мөн эсэргүүцэж байсан юм. Хуулийн төслийг Гүржийн засгийн газар дахин хэлэлцэхээр шийдвэрлэснийг эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намын нарийн бичгийн дарга Мамука Мдинаразе өмнө нь мэдэгдэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл4
Ene huuliig Mongol ulsad batlah estoi yum. USAID,Soros fundation zereg NGO neriin dor uimeen degdeedeg bulgiig huuj gargah heregte
Оросыг дуурайвал ардчилгүй болж ЕХ нд элсэх худ болно
Гадаадын нууц сангуудыг ашиглан сөрөг хүчин нэртэй улс төрийн терррорист намыг санхүүжүүлэх,төрийн эргэлт хийх,самуун өдөөх,мэдээллийн хэрэгслийн тархи угаалтыг санхүүжүүлэх,хөлсний мэргэн буудагчдыг цалинжуулах гэхчлэн ажлуудыг хийдэг АНУ н ТТГ р тэргүүлүүлсэн барууны орнуудын хорлон сүйтгэх үйл ажиллагааг ил болгох зорилготой энэ хууль маш чухал. Манай улсад "Сангийн тухай" нэртэй хууль баталж энэ нууц санхүүжилтийг ил болгох гэхэд АНУ н элчин саад клечески гэгч лалар УИХ н даргын өрөөнд дайрч ороод,Танай улс энэ хуулийг хэрхэвч баталж болохгүй гэж дүвчигнэснийг бид уншсан. Энэ өвгөнтэй яг зэрэгцэн нэг цаг үед АН н оюунгэрэл гэгч золбин авгай хэвлэлийн хурал хийж эсэргүүцэж байсныг бид мэднэ. Ямар нэг улс дотоод аюулгүй байдлаа хамгаалах эрхтэй байх ёстой. Бүгдийг АНУ н ТТГ дур зоргоороо хийдэг одоогийн нөхцлөөр явбал Украйны араас орох энүүхэнд.
НЭГ Л МЭДЭХЭП БАРСАН ХЭВНЭГТ БААТАР -ЫГ ИНДИАНЫГ АЛДАГ АМЕРИК КОВБОЙ БАРЬЧИХАЖ ГЭЖ ДУУЛДАХ БАЙЛГҮЙ СТАЛИН ХАРАХГҮЙ ҮЗЭХГҮЙ НЬ ХАРИН НЭГ ЗОЛ ЮМ СТАЛИН МОНГОЛЫН ЭЦЭГ БАГШ ЖОЛООДОГЧ МӨНӨӨС МӨН ГРУЗИН ИНГЭЖ ДООШ ОРОХ ГЭЖЭЭ