sonin.mn

4-р сарын 9-нд БНХАУ-ын Худалдааны яамны сайд Ван Вэнь Тао Францын нийслэл Парис хотод Францын Брэнди дарсны компанийн төлөөлөлтэй уулзжээ. Европын холбооноос импортолдог Брэнди дарс Хятадын зах зээлд хэт хямд үнэтэй орж ирж байгаа талаар тус улсын дотоодын дарсны үйлдвэрлэлийн салбарын гаргасан өргөдлийн дагуу шинжээч томилон мөрдөн шалгалт явуулж буйтай холбоотойгоор энэ уулзалт болжээ. Хятадын талын тайлбарлаж буйгаар энэ нь Европын холбооны ямар нэгэн оронд чиглээгүй, шалгалтыг урьдчилан төлөвлөөгүй. Хятад улсын хууль, Дэлхийн худалдааны байгууллагын дүрмээр нээлттэй мөрдөн шалгалт явуулж, хэнд ашигтай, хэнд хохиролтойг тогтоох гэнэ.


Ван Вэнь Тао хэлэхдээ, "Хятад, Францын дипломат харилцааны 60 жил энэ онд болно. Хоёр орны эдийн засаг худалдааны хэтийн төлөв өргөн байна. Францын үйлдвэр худалдааны салбартай ойр хамтран ажиллаж, эдийн засаг худалдааг тогтвортой хөгжүүлэхэд Хятад бэлэн байна. Хятадын зах зээл асар том, хэрэглээний маш их боломжтой. Энэ 2024 он Хятадын “Хэрэглээг дэмжих жил” тул хэрэглэгчид чанартай бүтээгдэхүүн импортоор авах хэрэгцээ нэмэгдэх болно. Францын компаниуд идэвхтэй оролцож, Хятадын хөгжлийн боломжоос хуваалцахыг дэмжиж байна " гэжээ.


Тусгайлан ярилцах хурлыг Хятадын талаас зохиож, компаниудын байр суурийг сонссонд оролцогчид талархлаа илэрхийлэв. Хятад улсын мөрдөн шалгалтад идэвхтэй хамтарч, мөн Хятадын зах зээлд гүнзгий ороход бэлэн байна гэжээ.


н.Уртнасан