
ИЛ ЗАХИДАЛ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ , Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танаа
Иргэн Мэндийн Дамдинхүү миний бие УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Борхүүгийн Дэлгэрсайханы хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэгэн хэргийн талаар шүгэл үлээж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд нээлттэй зарлаж, Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэн нийтэд танилцуулсан юм. Энэ танилцуулга урилгын дагуу манай “Өмнийн говийн хар алт" ХХК Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын энэхүү тогтоолын хавсралтад заагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөл талбайд эрэл хайгуулын ажил хийхээр сонгон шалгаруулалтад бэлтгэж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад хайгуул хийх хүсэлтээ танилцуулж, талбайн анхдагч танилцуулгыг бэлдсэн юм.
Гэтэл МГТГ-ын дарга Б. Баатарцогт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр а/167 дугаар тушаал хууль бусаар гаргаж, дээрх Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөлийн 74347,47 га бүхий талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа ХЯЗГААРЛАГДМАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ болгочихсон. Ингээд хууль бус тушаалын дагуу 2017 оны 09 дүгээр 18-ны өдөр АМГТГ-ын Кадастрын хэлтсээс дээрх талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа манай компанийг оролцуулаагүй.
Гэтэл Б.Дэлгэрсайхан өөрийн хамаарал бүхий “АТТИКА констракшн' ХХК-ийг төрийн өмчийн оролцоотой мэт хуурамчаар харагдуулж залилан мэхэлсэн. Энэ сонгон шалгаруулалтад тэрээр залилангийн болон авилгын хоёр хэргийг бидний нүдэн дээр хослуулан үйлдсэнд гомдолтой байна. ОНӨААТҮГ-ыг буюу “Дорноговь байгалийн баялаг' ХХК-ийн оролцоотой “АТТИКА констракшн" гэх хуулийн этгээдийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэн яаралтай горимоор улсын бүртгэлд бүртгүүлж, будлиан хутгаж төр орон нутгийн өмчийн оролцоотой болгон харагдуулаад дараагаар нь Б.Дэлгэрсайхан өөртөө гувчуулсан.
УУХҮ-ийн сайд 2018оны нэгдүгээр сарын 12-ны өдөр“УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Аттика констракшн" ХХК-ийн хууль зөрчин ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДЛААР зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай" чиглэл өгсөн нь энэ сонгон шалгаруулалтыг хууль бус гэдгийг нотолсон.
Б.Дэлгэрсайхан төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нэрийг ашиглаж давуу эрх эдлэн нээлтэй тендерийг хязгаарлагдмал болгож өөрсдийн санаа зорилгыг гүйцэлдүүлсэн. Ингэж хүслээрээ тендерийг авчихаад дараа нь залилан хийж хайгуулыг маш богино хугацаанд цаасан дээр үйлдэж, улмаар төрийн оролцоотой зохиомол нэгжээсээ өөрийн хамаарал бүхий 4 аж ахуйн нэгжид нийт талбайн 90-100 хувийг шилжүүлсэн үйлдэл нотлогдоод байна. Ийм шударга бус үйлдэл, хуулийг илт зөрчсөн хэрэгт иргэн М.Дамдинхүү миний бие 2017 оноос хойш тэмцэж, хууль шүүхийн бүхий л байгууллагаар ном журмын дагуу гомдол гаргаж явсаар өнөөдрийг хүргэлээ. Өнгөрсөн сарын 27-нд АТГ-т миний бие Б.Дэлгэрсайханд эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай гомдол гаргасан болно. Хууль бүх хунд тэгш үйлчлэх ёстой. Эрхэм гишүүний энэхүү хууль бус үйлдэлд та бүхэн анхаарал хандуулж, сонгон шалгаруулалтыг цуцалж, буруутай этгээдэд зохих ёсны хариуцлага хүлээлгэж, иргэн миний гомдлыг барагдуулахад зохих ёсоор анхаарал хандуулна гэдэгт найдаж байна.
Шүгэл үлээгч иргэн М.ДАМДИНХҮҮ
Сэтгэгдэл18
Тэмцээд бай. Нөгөө их шударга дарга нарын яахыг харъя
Хөрөнгө оруулсан хятадууддаа ч нэр нүүргүй болсон Ордос нутгаас угшилтай Дэлгэрсайхан гэж шуналын туламыг яаралтай улс төрөөс зайлуулмаар байна! Хятадын тал нь мөнгөө нэхэхэд УИХ-ын бүрэн эрх гэдэг зүйлээр хаалт бамбай хийчихээд суугаад байгаа луйварчнаа МАН одоо хаацайлахаа больё!!!
Хүний эмээ мөн биш гээд талцаад сэвээд байдаг хүмүшс шудрага ёсны төлөө ийм асуудлыг дэмжиж сэвмээр дээ
Мөн л нэг цагдаагийн " бага дарга " гэнт нөгөө алдартай " 30 гэр бүл " - д багтачихсан нь яавч ариун цэвэр зүйл биш л дээ - ОЙЛГОМЖТОЙ ...
Данхын томилсон МАН-ын сайд нар бүгд хулгайч луйварчид авлигачид. Сайдын суудлыг Данх тус бүр 3 тэрбумаар тэдэнд зарж сайд болгосон гэж ард түмэн аль дээрээс л яриад удлаа. АН Данхтай тохиролцож мөнгө авч МАН-ын сайд нарын бөгсийг ухахгүй гэж амлалт авч үүрэг хүлээсэн..
Түгжрэлийн сайд Дэлгэрсайхан Сэлэнгээс өөрийн төмрийн хүдрээ ачуулах гээд явчихсан завгүй байгаа ш дэ ! Энэ хэрэг 17 оны хэрэг байна тухайн үёд нь ингээд бичээд заргалдахгүй яасан юм одоо оройтсон байна !
Энэ 1 цагаандаа гарсан луйварчин байнаа
Дэлгэрсайхан Сайншандад хар азарга гэдэг хочтой. Дорноговийн эмс охидыг энэ хулгайч гүйцээсэн учир ийм хоч авсан..
Тийм үү! Ямар аймаар дондой секси золиг вэ?
Эхлээд Баатарцогтын гаргасан тушаалыг хууль бус гэдгийг хэн нотолсон юм бэ??? Шүүхээр нотолсон баримтаа гаргаад үзүүлчих. Үгүй бол амныхаа зоргоор бурж бас болохгүй л дээ. Би Дэлгэрсайхан гэж хүнийг таних ч үгүй, өмөөрөх ч гэсэнгүй. Зүгээр л шударга ёсыг дээдэлдэг хүн. Шалгах газрууд нь Дэлгэрсайханыгаа шалгана л биз.
Zuv
naan chin hun bariaad abchihaar um alga doo. neg muu uls turjsun daalgavar bieluulj yavaa um bn l gej haragdaj bn , ternii orond barimttai notolgootoi ul yariaach chadahgui nohoin sug biz dee
Dornogobi aimgiig nuh lisence iin bulaan avsan hun ene Delgersaijham Dornogibi doo khaan blsn hundee, zamiin uudiig bs Mongol uls ene nuhuroos salah tsga irsen bha
ene balai graas Bold tumur eroo uurhai avya tr Dornogibid oo bn bz manai Selenged ird atsa hiideg bn
mungu buhniig ylnaa ! gej ene.
Дэлгэрсайхан Дорноговийг атгаж байна хорссон дуракууд янз бүрийн юм ярьж байхгүй юу. Бүр цүнх баригчаа хүртэл ИХ ын гишүүн болгосон. Аймаар хүчтэй нөлөөтэй хүн шүү.
Энэ хүн нэгих удахгүй шоронд орно, харж л байгаархй.
Энэ арилгасан төрийг л өөрчлөхгүй юм бол бид эх орон ч үгүй баялаг ч үгүй цөлжсөн газар дээр л үлдэх ү эс үлдэх ү.. амарсайхан налайхыг бүүр горхи тэрэлжиин байгалийн үзэсгэлэнт газрыг худалдаж үгүй хиисэнг бүгд мэднэ тэгээд хэн энииг шүүх юм Ард түмэн ...