sonin.mn

Сөрөг хүчин хийдэггүй АН-аас анхан шатны гишүүд нь гарах болсон талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр АН-ын гишүүн Г.Хажидмаа: "Бид 1072 хувьцаатай холбоотой асуудлыг зогсохгүй ярьсаар л байна. Яагаад гэвэл 2016 онд АН-ын дарга нарын дээрэлхэж, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тухайн үед оюутан байсан хүмүүсээс 300 мянган төгрөгөөр хуурч хувьцааг нь авсан асуудал өнөөдөр маш том гажуудал үүсгээд байна.



2016 онд АН-ын С.Баярцогт, Ч.Сайханбилэг тэргүүтэй дарга нар 316-р тогтоолоор эдгээр хүмүүсийн ногдол ашиг, хувьцааг нь хуурч, дээрэлхэж авснаараа Монгол улсын эмзэг бүлгийн буюу нэн ядуу иргэд нь "Эрдэнэс тавантолгой"-гоос ногдол ашгаа авч чадахгүй болоод байна.


Бүх насаараа 1072 хувьцаагүй болчхоод байна. Бид удаа дараа Засгийн газар, УИХ-д С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын гаргасан жонхууг хүчингүй болгоод өгөөч гэдэг хүсэлт, шаардлага өгсөн. Ардчилсан нам өнөөдөр сөрөг хүчин хийхгүй байна. Сөрөг хүчин болж байгаа залуучуудаа адлаж, дээрэлхэж байна. Өдөр бүр Л.Оюун-Эрдэнийн өрөөнд сууж, ял наймаалцаж байгаа С.Баярцогт болон бусад дарга нар сонгуулиас өмнө уучлалт гуй.



Ардчилсан намынхан энэ жонхуугаа өөрсдөө цэвэрлэхийг шаардаж байна. Уул уурхайтай холбоотой асуудлууд дээр МАН С.Баярцогтыг гар хөлөө болгодог. Энэ 1 сая иргэний асуудлыг С.Баярцогт бас л МАН-д ашигтайгаар жонхууруулсан гэсэн үг. Өнөөдөр С.Бяарцогт АН-ыг ахиад жонхууруулаад сууж байна. Залуучууд нь ял наймаалцдаг хэдэн дарга нартаа үг хэлж чадахаа больсон. Тойргоо гуйгаад, долоосон ийм хөгийн байгаа нь үнэхээр харамсалтай байна. Хэрэв АН-ын дарга нар 72 цагийн дотор гарч ирээд, уучлалт гуйхгүй бол АН-ын анхан шатны гишүүд намаасаа гарна. " гэв.



М.Чой