
Бүгд найрамдах засаглал, хэвлэлийн эрх чөлөө, сонгуулийн учир холбогдол
Хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол улс 51.3 оноотойгоор эдүгээ 109–д жагсаж буй нь өмнөх оныхоос даруй 21 байраар дордсон (https://rsf.org/en/index?year=2024) байна. Ардчилсан хэмээх Монголын хамгийн доод рекорд, доод цэг. Мөн 40–55 оноо нь хэвлэлийн эрх чөлөө авсанд орохын өмнөх шат. Хэвлэлийн эрх чөлөө ардчилсан гэж нэрлэгдэх өнгөрсөн 30 гаран жилийн хугацааныхаа хамгийн доод цэгт хүрч, үхлийн шатанд орчхоод байна гэсэн үг. 2015 онд 54–т байсан нь МАН-ын эрх барьсан 8 жилд даруй 55 байраар ухарсан байна. Харин 2011/2012 онд 100–д байсан нь АН-ын эрх барьсан 4 жилд 46 байраар урагшилсан байна. Энэ нь хэвлэлийн эрх чөлөөг МАН устгадаг, АН сэргээдэг гэсэн үг. 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн 1-р зүйлд томьёолсноор хэвлэлийн эрх чөлөөг “хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө” гэж үзвэл МАН та бидний эрх чөлөөг устгадаг, АН та бидэнд эрх чөлөө өгдөг гэсэн үг.
Харин хэвлэлийн эрх чөлөө нь хүний эрх чөлөө төдийгүй ард түмний, бүгдийн, нийтийн эрх чөлөө, бүгд найрамдах улсын эрх чөлөө. Хэвлэлийн эрх чөлөө нь бүгд найрамдах улс бүгд найрамдах улсын ёсоор, бүгд найрамдах засаглал бүгд найрамдах засаглалын ёсоор орших, тогтох үндсэн нөхцөл, арга зам нь.
Тиймээс хэвлэлийн эрх чөлөө орших эсэх нь бүгд найрамдах улс, бүгд найрамдах засаглал орших, эс орших тухай асуудал. Тиймээс хэвлэлийн эрх чөлөө авсанд орохын өмнөх шатанд очоод байна гэдэг нь Монголын бүгд найрамдах засаглал мөхөх шатанд ороод байна гэсэн үг. Учир нь, бүгд найрамдах засаглал гэдэг нь ард түмэн буюу олон нийт нийтийн хэргээ бүгдээрээ хамтдаа эрхлэн явуулах арга, засаглалыг хэлэх бөгөөд тиймээс ч res буюу хэрэг, publicus буюу ард түмэн, нийт гэсэн хоёр үгнээс бүрдсэн respublica нь үгчилбэл ард түмний хэрэг, эсвэл нийтийн хэрэг гэсэн утгатай юм. Мэдээж ард түмэн өөрсдийн хэргээ нийтээрээ эрхлэх, засах гэдэг нь бүгдээрээ ухаанаа уралдуулан нийтээрээ хэлэлцэн тунгааж хамгийн зөв шударга, оновчтой арга замыг олж, хамгийн зөв шударга, чадвартай, итгэлтэйдээ даалган эрхлүүлнэ гэсэн үг. Чухам энэ утгаар буюу бүгдээрээ нийтээрээ оролцож, бүгдэд зөв шударга бодлого, засгийг явуулах гэдэг утгаар respublica-ийг Монголчууд бүгд найрамдах гэж оноосон хэрэг.
Бүгдээрээ ухаанаа уралдуулах, санал онолоо найралдуулахын үндсэн зорилго нь хамгийн зөв шударга, зохистой, оновчтой арга зам, хамгийн зөв шударга, мэдлэгтэй, чадвартай, итгэлтэйгээ хайж, олж тодруулах явдал.
Тиймээс эцсийн эцэст бүгд найрамдах засаглал гэгч нь байнга шударгыг, сайныг, шилдгийг тодруулах, шалгаруулах шигших, сайжруулах тогтолцоо байх учиртай бөгөөд эл ч учир бүгд найрамдах засаглал нь сайны, шилдгийн засаглал төдийгүй сайнаас сайнд, шилдгээс шилдэгт ахих, дэвших, сайжрах сайны (virtue), шилдгийн орчил, цикл, эрчлээ (virtious circle/cycle/spiral) байх учиртай. Харин бүгдээрээ ухаанаа уралдуулах, нийтээрээ хэлэлцэх, магадлах, нягтлах, үнэлэх, цэгнэх, тунгаах, шүүх үндсэн хэрэгсэл нь хэвлэл мэдээлэл. Хэвлэл мэдээлэл нь ард түмний хувьд нийтээрээ хуралдах, хэлэлцэх индэр, танхим, газар нь. Тиймээс хэвлэл мэдээлэл нь ард түмний хурал, парламент гэж хэлж болно. Чухам эл учир хэвлэл мэдээлэл нээлттэй, чөлөөтэй байх учиртай юм. Бүх нийтийн байнгын нээлттэй, чөлөөтэй хэлэлцүүлэг өрнөж байж л аливаа хэрэг, түүнийг шийдэх арга зам, шийдэл төдийгүй хэрэгжүүлэх этгээдийн талаар ч ард түмэн, олон нийт мэдээлэлтэй, мэдлэгтэй, ойлголттой болох төдийгүй, үндэслэлтэй, зөв зүйтэй үзэл баримтлал, байр суурьтай болох боломжтой. Чухам энэ нь нийтийн хэргээ бүгдээрээ ухаанаа уралдуулж, бүгдээрээ засах бүгд найрамдах засаглалын үндсэн үзэл санаа бөгөөд хэлэлцүүлэг нь эцсийн эцэст бүгдийн, нийтийн хэргийг хэн хамгийн зөв, шударга, оновчтой, чадвартай, итгэлтэй эрхэлж чадах вэ гэдгийг тодруулах явдал.
Тиймээс хэвлэл, мэдээлэл нээлттэй, чөлөөтэй байх нь ард түмний үндсэн суурь эрх ашиг, бүгд найрамдах улс бүгд найрамдах улсын ёсоор, бүгд найрамдах засаглал бүгд найрамдах засаглалын ёсоор орших, тогтнох, өөрөөр хэлбэл хамгийн зөв шударга, оновчтой, чадвартай, итгэлтэйг тодруулах тогтолцооны оршин тогтнох үндсэн нөхцөл, арга нь юм.
Тиймээс хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх хүний эрх, эрх чөлөөний биелэл, баталгаа төдийгүй бүгд найрамдах улсын эрх, эрх чөлөө юм. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөө нь нийтийн хэрэгт бүгдээрээ эрх тэгш оролцох, хэлэлцэх эрх, эрх чөлөө учир бүгд найрамдах засаглалын уг сурвалж, ундарга нь гэж болох. Харин хэвлэлийн эрх, эрх чөлөө нь нийтийн нээлттэй, чөлөөтэй хэлэлцүүлэг явуулах, нийтээрээ зөвшилцөх, зөв зүйтэй ойлголцол, шийдэлд хүрэх, байр суурьтай болох бүгдийн, нийтийн, бүгд найрамдах улсын амин эрх ашиг, эрх, эрх чөлөө юм. Тиймээс хэвлэл, мэдээллийн эрх чөлөө нь ард түмний бүгдийн, нийтийн улстөрийн эрх, эрх чөлөө. Мэдээж бүгдээрээ найрамдах үндсэн арга нь бүгдээрээ саналаа гаргаж, олонхынхоо саналаар асуудлаа шийдэх явдал бөгөөд үүнийг бид сонгууль, референдум гэж нэрлэх. Үнэндээ бүгд найрамдах засаглал нь бүгдээрээ нийтийн хэргээ байнга хэлэлцэж, байнга үнэлж, цэгнэж, байнга сонголт хийж байх байнгын сонгуулийн дэглэм. Чухам бүгдийн хэлэлцүүлэг явагдах, үзэл баримтлал, байр суурь бүрэлдэх, энэ утгаар бүгдийн санал, сонголт бүрэлдэх индэр учир хэвлэл, мэдээлэл нь бүгд найрамдах засаглалын институци. Чухам эл учир Өрнөдийн ардчилсан улс орнуудад сонгуулийн сурталчилгааны хугацаа гэж байдаггүй бөгөөд үнэндээ сонгууль байнгын шинжтэй институци. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг устгах нь ард түмэн, олон нийт нийтийн хэргээ нийтээрээ хэлэлцэх, магадлах, нягтлах, үнэлэх, цэгнэх, тунгаах, шүүх боломжийг устгаж байгаа хэрэг. Энэ нь ард түмний төрөө барих, нийтийн хэргээ эрхлэх эрх, эрх чөлөөг хасаж, устгаж байгаа хэрэг төдийгүй бүгд найрамдах засаглал орших, ажиллах, тогтнох үндсэн арга, нөхцөлийг устгаж байгаа хэрэг тул бүгд найрамдах засаглалыг үндсэнд нь халж байгаа хэрэг. МАН-ын эрх баригчид Зөрчлийн тухай зэрэг элдэв хууль тогтоомж, хаалтын гэрээ, сүрдүүлэг, заналхийлэл, доромжлол зэргээр хэвлэлийн эрх чөлөөг боомилж ард түмнийг нийтийн хэрэгтээ оролцох эрхгүй болгосон төдийгүй “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” (УИХ-ын Сонгуулийн тухай хууль, 39.1) хэмээн хуульчилж нэр дэвшигчид 6-р сарын 10-нд үнэмлэх олгохоор шийдсэнээр сонгуулийн сурталчилгааг 17 хоногоор хязгаарласан.
Мэдээж энэ богино хугацаа нь бүсчилсэн тойрог, өндөр өртгийн хамтаар МАН-аас бусад нам, эвсэл, нэр дэвшигчдийг үг, үзэл санаа, байр суурийнх нь хамт Монголчуудад хүргэхгүй байх, боомилох, тэгснээрээ МАН-д давуу байдал олгоход оршино.
Мөн богино хугацаанд их хэмжээний сурталчилгаагаар бөмбөгдөх, дайчлах үйл ажиллагаа нь бүгд найрамдах засаглалын үзэл санаанд харш төдийгүй, ард түмэн, сонгогчид асуудалд мэдээлэлтэй, мэдлэгтэй ул суурьтайгаар, ухаалгаар хандах, шүүмжлэлтэйгээр авч үзэх, үндэслэлтэй, зөв зүйтэй үзэл баримтлал, байр суурьтай болох боломжийг нь алдагдуулах нь ч ойлгомжтой. Хамгийн гол нь энэ нь хэвлэлийн эрх чөлөөг боомилсонтой хамтраад эрх баригчдын үйл ажиллагааг 4 жилийн турш хэлэлцэж, магадалж, нягталж, үнэлж, цэгнэж, тунгааж, шүүхийн дээр эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанаас илүү зөв шударга, илүү оновчтой бодлого болон илүү чадвартай, илүү итгэлтэй найдвартай нам, улстөрийн зүтгэлтнүүдийг нэг талаас илрүүлэх, нөгөө талаас гарч ирэх боломжийг боомилон хааж байгаа хэрэг. Энэ нь мэдээж бүгд найрамдах засаглалыг сайнаас сайнд, шилдгээс шилдэгт ахих, дэвших, сайжрах сайны, шилдгийн орчил, цикл, эрчлээнийх нь хувьд устгаж байгаа хэрэг. Ард түмнийг ч, бусад улстөрийн нам, эвсэл, зүтгэлтнүүдийг ч боомилох замаар бүгд найрамдах байгуулалд МАН-ын монополыг тогтоож буй нь бүгд найрамдах засаглалыг бүгдийн, нийтийн, ард түмний засаглалынх нь хувьд үгүйсгэж зөвхөн МАН-ын засаглал болгон хувьчлан өмчлөн авч байгаа хэрэг. Энэ нь дор хаяж Монголын хөгжил, цэцэглэлт зөвхөн МАН-ын эрх баригчдын бодлого, чадвараар хэмжигдэнэ, боомилогдоно гэсэн үг.
Зөвхөн МАН-ын дарга л толгойтой, үгтэй, үзэл бодолтой, зөвхөн МАН-ын Үнэн Монголын үг хэл, үнэн болж, МАН-ын засаглал Монголын засаглал болж ирсэн 30 гаруйхан жилийн өмнөх дэглэм эргэн тогтож байгаа хэрэг.
Гэхдээ Цэдэнбалын МАН коммунист нам байсан бол одоогийн МАН авлигын нам. Цэдэнбалын дэглэм коммунист дэглэм байсан бол одоогийн дэглэм клептократ дэглэм. Авлигын нам, клептократ дэглэм Монголын бүгд найрамдах засаглалыг өмчилнө гэдэг нь сайны орчил, цикл, эрчлээ байх ёстой бүгд найрамдах засаглалыг бүрмөсөн урвуулан муугийн (vice), чөтгөрийн орчил, цикл, эрчлээ (vicious cirle, cycle, and spiral) болгон хувиргаж буй хэрэг. Авлигачид хамсаатан, гар хөл, хүүхэлдэйнүүдээ орондоо тавих болсон төдийгүй, авлигачдыг үр хүүхэд нь ч залгамжлах болсон нь авлигын гинж, тогтсон ёс, төмөр хууль болсон. Авлигын индексээр эдүгээ Монгол улс 121-д байгаа нь 2015 оныхоос даруй 49 байраар авлига гүнзгийрсэн хэрэг (https://www.transparency.org/en/cpi/2023). Энэ нь Монголын түүхэн дэх авлигын хоёрдох гүн рекорд бөгөөд хамгийн гүнзгий рекорд нь 2010 оны 127-р байр. Хэвлэлийн эрх чөлөөний индекс, эрэмбэ 2002 оноос хойш (Монгол улс 2002 оноос хамрагдаж ирсэн) жил тутам хэвлэгдэж ирсэн бол, Авлигын индекс, эрэмбэ 1995 оноос эхлэн (Монгол улс 2004 оноос хамрагдаж ирсэн) жил тутам хэвлэгдэж ирсэн. Олон жилийн үзүүлэлт нь тодорхой төлөв, чиг хандлагыг илрүүлж байгаа бөгөөд тэр нь АН бидэнд эрх чөлөө өгдөг, МАН бидний эрх чөлөөг хураадаг, АН авлигыг бууруулдаг, МАН авлигыг гааруулдаг гэдгийг бидэнд яруу тод харуулж байна. Мөн одоо МАН-ыг дахиад сонговол амаа тас үдүүлнэ, эрх чөлөөгөө нэгмөсөн алдана, авлигад бүрмөсөн живнэ гэдийг ч бидэнд хурц анхааруулж байна. Үнэндээ сүүлийн жилүүдэд улстөрчид ч, хэвлэл мэдээллийнхэн ч, олон нийт ч уналтын, доройтлын, ялзралын доод цэг, туйл, ёроолдоо тулах тухай тавладаг болоод буй нь авлигын гав гинжинд боомилогдож, авлигын эргүүлэгт живж буйгаа мэдэрч, гасалж, анхааруулж, харанга дэлдэж буй хэрэг ч биз. Авлигын гав гинжийг таслах, эргүүлгээс гарахын тулд хэнийг сонгох ёсгүйг ч хоёр индекс хоёр утгагүй зааж байх.
МУИС-ийн профессор Л. Мөнх-Эрдэнэ
Сэтгэгдэл49
molorerdene huu. odo nmud tatan bulgad Danh nam baiguulbal yasiin 30 jil bla bla bla gd
Өнгөрсөн хулгайч нартайгаа тэмцэж чадаагүй байж эд нартай гэрээ байгуулаад яахав дээ одоо дүүрч монголчууд минь сонголтоороо хувьсгал хийж нөгөө хулгайчуудыг шоронд хийх хүнийг сонгоцгооё. Эд нар чадахгүй юм байна. Ордон орж хүн алаад яахав сонголтоо хийчвэл эд нар 30 хоногийн дараа сайлаад гоё бантан болох гээд байна.
Одоогийн МАН МАХН хоёр 34 жилийн өмнөх МАХН-тай түй хамаагүй.
махн байгуулагдаад энэ жил яг 100 жил болох гэж байна. бн махн уб үх өөр юу билээ. ман анхнаасаа шар хар феодлоо авч үлдэх гэсэн нам байгаад бодоог данзан аваад хаячвуу гэтэл 24 ондоо данзан
Бас нэг элбэгдоржийн бөбө-г долоогч.эсвэл элбэгээд б ө г сдүүлдэг нэг гар. суганы үс царайлчихаад нэрнийхээ араас битгий проф энэ тэр гэж бичээч.зүгээр эби-гийн суганы үс гэж бичээч.наад МУИС-д чинь чам шиг суганы үс ажилладаггүй юм.
Хамаатай болоод л 100 жилийн ойгоо тэмдэглээ биз дээ.
Тэгээд үхсэнээ хийгээд Намын 100 жил энэ тэр гээд тэмдэглээд байдгын 30 жил Гээч
Тэгээд үхсэнээ хийгээд Намын 100 жил энэ тэр гээд тэмдэглээд байдгын 30 жил Гээч
Эднийг бөөгнүүлж саарал ордонд нь хийж түгжээд шар тос асгаад шатаах юмсан. Тэгвэл Монголд нүүрлэсэн авлига хулгай устаж үгүй болно.
Монголын дээрээс атомын бөмбөг хаяж бөөнөөр нь устгачихсан хамаагүй дээр.
Шар тос буяны сайн үйлст зориулдаг ариун идээ . Харин БХ - ын нэг оицер ГАЗ - аар туршилт хийсэн гээд л баахан шуугицгаасан - доо чимээгүй болчихож ...
балай шахуу юм өөрийгөө профор ч гэх шиг
Чи ямар мэргэжилтэй хүн бэ? Оёдолчин минь
Одоо МАН-ыг яаж ч харлуулаад, ололт амжилт, бүтээн байгуулалтыг нь хичнээн үгүйсгээд амжилт олохгүй. МАН-аас өөр тулхтай улс төрийн хүчин энэ 34 жилд гарч ирсэнгүй.
одоо нэг ухаантай хүн зөв ярилаа
ТЭГЭЭД ХЭНИЙГ СОНГОХ ВЭ? ХЭ ХЭ БУСАД НЬ БҮР ИНЭЭДТЭЙ ЮМНУУД Ш ДЭЭ.
Хэвлэлийнхэний шунаг сэтгэл их нөлөөлсөн шүү дээ редакцийн бодлого байхгүй хувь улс төрчидийн хэвлэл мэдээлэл болсон шүү дээ гэхдээ эрх баригчидийн нөлөө бий ч манай сэтгүүлчидийн шунаг сэтгэл мэдлэг чадваргүй байдал бүр их нөлөөлсөн шүү
МАН-ыг ардчиллын гэгдэх 30 жилд газар дор ортол муулсаар л ирлээ. Гэтэл энэ нам эх орноо хөтөлж явсаар л ирлээ. Жингэр хуцна, жингийн цуваа явна гэдэг юутай үнэн амьдралд ойрхон үг болохыг л харуулаад байгаа юм даа. Хамгийн эх оронч, хамгийн ардчилсан нам МАН юм даа.
санал нэг байна. АН-ын өнөөдрийн хэрүүл урууд юунаас болж байгаа гээч үе шилжилтээ оогт хийгээгүй мэлийж ирсэнтэй холбоотой. МАН тэгэхэд энэ тал дээр илүү либериал харагддаг. Намын удирдлагууд газар, хэлтсийн дарга нараа дандаа залуучуудаар аль 17, 18 оноос эхлээд сольж, 24 оны сонгуульдаа бэлтгэсэн. Залгамж халаа сайн гэсэн үг. АН-ыг хар даа, нөгөө л хэдэн өвөө нар нь сандал ширээ рүү үхэлдээд л инээдтэй. Залуучууд нь ч жинкэн коммунистуудаас ч дор үлбэгэр, өвөө нарынхаа суганд шаацан суганууд л байгаа шд. Аль 20 онд Эрдэнээ ялагдангуут л АН үе шилжилтээ зоригтой хийсэн бол өнөөдрийн ийм үхээнц байдалд орохгүй шд. Гантөмөр нь 126 нэр дэвшигчийн 102 нь шинэ хүн гэж шааж байна лээ. Жагсаалтыг нь харсан чинь дандаа хэд хэдэн сонгуульд нэр дэвшээд ялагдчихдаг авгай нар , 50, 60-тай ах нар шаацан. Тэгээд дандлаа тэрний хүн энэний хүн гэдэг шошго духандаа шаацгаацан амбицлаж алалцаад л үнэн бүтэхгүй ээ. Муугаар бодоход АН яллаа гэхэд төр барих гэж засгаа бүрдүүлэх гэж нэгнийгээ бараг ална
Эх оронч, ардчилсан нам гэж ийм байдаг юм уу. Монгол улс улны болчоод байгаа нь тэгээд Ман эх орончдоо юу. МАНгар ста вэ
МАН тийм шударга ардчилсан юм бол Цавчаа ногоон автобусны хулгайч Бат-Эрдэнэ,Сүхбаатар,Сумьяабазар нарыг хэзээ барьж гянданд хийх вэ? Чадах уу өмхий хар алнууд аа..
Чам шиг тэнэг ллрууд үхэж байж монгол хөгжинө
Оюунэрднэ МАН-г шинэчлэж байна. Оюунэрдэнийг дэмжихээс өөр арга алга.
Зайл
Оюун эрдэнэ ажлаа үргэлжлүүлэн хийх боломжийг ард түмэн хүсч эрхийг нь олгоноо сүхбаатар дүүрэг дээр МАН--ын социал демократ залуучууд ялж нийслэл шинэчлэгдэнэ
Ийм мал яаж яваад их сургуулийн профессор болчихдог юм бол??? Нүд сохор, чих нь дүлий, ухаан нь тагларсан амьтан л байна
Чам шиг лалар хүсээд хүсээд болдогүй юм социализмийн хог шаар минь
Тролл псда байна шдээ МАН тайгаа тамруугаа тонил!
Бал өөрөө Москвад гэрийн хорионд байх да энэ миний нам биш гэж хэлж байсан ! Цэдэнбалын нам 1984 онд алга болсон ! Одоогийн нам бол Хүүкийн нам юм !
улаан өргөөнд цусан тангараг өргөсөн нам тэгээд мөн юмуу биш юмуу
Цэдэнбалыг 1984 онд Оросод амрахаар явахад нь тухайн үед төрийн өндөр албан тушаалтнууд хуйвалдаж Монголд ирүүлэхгүйн тулд Чазов гэдэг эмчид их хэмжээний хахууль өгсөн гэдэг. Тэгээд 1985 онд Ц.Нямдорж Хятадын тагнуулын байгууллагынхантай уулзаж Хятадын хараат болгох тохиролцоо хийсэн. 1987 онд АНУ-тай дипломат харилцаа тогтоосон. Ингэж МУ маань Хятад , Америкийн тоглоомын улс болж МАН АН-ын мафийн хулгайчуудаар төрөө удирдуулдаг болсон.
за шаа, АН-ын угжны хиамчин минь. Харин ч энэ системийг чинь цэвэрлэх гэж хүний өөрийн гэхгүй энэ Оюун-Эрдэнэ сайд маш сайн тэмцэж байгаа, сошиалаар шал худлаа харлуулах гэж оролпдож байгаа түм бусан дайсантай болж дээ гэдгийг чамтай чамгүй ард түмэн дүгнэлтээ хийчихээд байна. Одоо энэ засгийг Ерөнхий сайдыг харлуулах ажилдаа орчихсон уу та нар. Энэ сонгуульд МАН ялах нь нэгэнт тодорхой болчихсон. Асар олон хүн АН-аас гарч байгаа шалтгааны талаар нэг судлаач эрхэм профессор гуай. Шалтгааныг нь шүү ойлгов уу
Чам шиг лаларууд үхэж байж Монгол хөгжинө
хэвлэлийн эрх чөлөө гэж хаана ч байхгүй,жинхэнэ ард түмнийхээ төлөө гэсэн сэтүүлч ч байхгүй,бүгд ардаа хаалтын гэрээтэй,шантаажлагчид л байгаа,ганц хоёр шудрага сэтгүүлч байвал алаад хаядаг шдээ,нүүрсчдийн хэргийг мөрдөж байсан сэгүүлч хэдэн жилийн өмнө алуулсан,хэн ч ву ч дугараагүй,Хэвлэлийн эрх чөлөөний индекс гэдэг ойлголт бол тун хийвэр эд,ОТг муулаад,ухаад эхэлбэл буурдаг,магтаад эхэлбэл өсдөг ийм л харьцангуй зүйл,ард түмний амьдралд түй ч хамаагүй,манай дээд дарга нарыг гадныхан дарамталдаг л юм болохоос өөр ид шидгүй зүйл,хүзүүгүй новшийн хонгилын ид цэцэглэлтийн үед нилээн дээгүүр байсныг хараад дүгнэхэд л хангалттай???
За даа, шалдан үнэнийг хэлчихлээ дээ. Нэмж хэлэхэд, нөгөө харааж муулж нулимж гишгээд байдаг социализмын үед чинь дарга нар Үнэн, Тоншуул сонингуудад муулуулбал тэгээд дуусдаг байсан юм даа. МУИС-ийн профессор.
Ардчилал гэж дураараа дургихын нэр шүү дээ. Тэр дургихыг нь жаахан хазаарлаад ирэхээр арагшаа ухарлаа гэж улилдах...
Ээ, бурхан минь, ковидын үед АН Засгийн эрхэнд байсан бол Монгол Улс сүйрсэн шүү. Ямар азаар МАН Засгийг барьж байв аа. Монголчуудын буян юм даа...
Тэнэг Оркийн бичсэнийг уншсан чинь элэг хөших шахлаа, Троллын мөнгөө авах гээд шааж өгөх юмаа.
МАН н үед хэвлэлийн эрх чөлөө битгий хэл, эд хөрөнгө, амь насны ч эрх чөлөө байхгүй
эх орны төлөө увсын жономаа шиг амь насаа бүү хайрла юуны чинь хөрөнгө эрх чөлөө эрх чөлөөтэй болоод эсэн бусын юм бураад байгааш дээ
ТАМИНЬ ЭЭ төр засаг муу тусмаа бүр амар
ene mun duitstei bichjee ! unuugiin namiin udirdah alban tushaaltnuudaas jiriin neg irgentei adil amidarch bgaa erhem bn uu ? 30 jild bugd l tengert tultal guzee n huuluu bish uu ? iim bolhoor l uls hugjij , ardiin amidral jigdrehgui bndaa !
Зөв ухаалаг сонгогчид МАН бол оросын нутагт үүссэн оросуудын байгуулсан оросын эрх ашгийг хамгаалдаг лаларын нам гэдгийг мэднэ Тэд МАНд саналаа өгөхгүй
мал минь лениний гучин зургаан боть уншан уу
Зөв
республиканчууд консерватив нам гэдэг ЮМ Ардын нам бол ЛЕНИН СТАЛИН Сүхбаатар чойбалсан цэдэнбалын нам шүү дээ Ардаар овоглосон ардын нам ард түмнийхээ даалгавар хүсэлтээр ажилладаг Демократ намыг ардчилсан гэж ардаар овоглож болохгүй Америкийн демократ гэдэг намын гадаад санхүүжилтаар мөнгөөр нь ажилладаг НАМ БИШ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА ШҮҮ ДЭЭ нэг ёсондоо гадаадын агент ТББ
МАН бол улсаа иргэдээ цөмлөх хогийн мафи ..Харин АН бол улс иргэдээ сүйрүүлэх хулгайчдыг бүлэг
АН бол гадаадын цөөвөрүүдтэй нийлсэн чонын сэг шиншилж мөшгөн амьдардаг гөлөгнүүд-----
Ёстой солиорч өгчээ. Түүхээ бодит байдаар зөв дүгнэж чаддаггүй ийм амьтан МУИС-ийн профессор гээд явж байдаг нь ёстой гутамшиг бөгөөд эмгэнэл. Бодвол Монголын түүхийг гуйвуулж оюутнуудын тархи толгойг эргүүлж явахдаа ичдэггүй юм байхдаа. Бүхнийг үгүйсгэгч тэнэг "порпэсор" байна