
Гурил үйлдвэрлэгчид монопол болцгоож, буудайн тариаланчдаас хямдхан авсан үр тариагаар түүнээс тав дахин өндөр үнэтэй гурилыг ард иргэдэд шахаж, Монгол түмний дургүйцлийг хүргэв. 2023-2024 оны их зуд турхан нүүдэлчин малчид, бэлчээрийн малд хүнд цохилт өгч, Монголчуудын малчин, мал хоёроо хайрлан, хамгаалах эх оронч үзэл бодлыг өөрийн эрхгүй өдөж, сэргээв. Энэхүү сонин бөгөөд сэтгэл зүрхийг шимшрүүлсэн, хүнд хэцүү, нөхцөл байдалд МАН-ын генсек ард түмэнтэйгээ хамтран, эрс шийдэмгий алхам хийлээ. Амарбаясгалангийн хэмээн нэрлэгдсэн хоёр хуулийг түүний санаачилснаар УИХ 2024 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр хэлэлцэн баталсан юм. Энэ үйл явдал нь удахгүй болох УИХ-ын сонгуулийн өмнө Монголын өнөөгийн Засгийн газраас ард түмэндээ өргөн барьсан Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийн нэгэн түүхэн үйл хэрэг түмэн олондоо барьсан бэлэг гэлтэй.
Дээрх хоёр хуулийн эхнийх нь гурил, тэжээлийн импортын татварыг тэглэж, удаах нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль байв. Хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг орон даяар эрч хүчтэй өрнүүлж байна.
Малчдын 80 гаруй хувь нь энэ хөдөлгөөнд нэгдэх саналаа Засгийн газарт ирүүлсэн гэнэ.Тухайлбал, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Тэгшийн голын 20 малчин өрх нэгдэж, хоршоо байгуулсан байна. Дээрхээс үндэслэн Ж.Түмэн миний бие “Хошуу нэмэхээр хуруу нэм” гэгчээр хонь, үхрийн холимог сүрэг үржүүлэх хоршоо юу хийж, ямар үйл ажиллагааг хөгжүүлж болох талаар техник, технологийн ололтыг бэлчээрийн мал аж ахуйд түгээх зорилго бүхий үндэслэл тооцоог хийж, үр дүнг нь бичиж буй нь энэ юм. Миний энэ санал нь олон жилийн турш бэлчээрийн мал аж ахуйн үйлдвэрлэлд очиж хийсэн эрдэм шинжилгээ, туршилт, зураг төсөл, зохион бүтээх ажлын үр дүнд тулгуурласан болохыг дурдах юун билээ. Би одоо ч гэсэн энэ ажлаа үргэлжлүүлэн, эрдэмтэн болж яваа шавь нар, сонирхогч оюутан ирээдүйн инженерүүдэд халдааж, үлдээх зорилготой явна. Үхэр, хонины холимог сүрэгтэй 20 малчин өрх тавь тавин сая төгрөгийн зээлийн хөрөнгөөр нэгдэж, нэг тэрбум төгрөгийн хуримтлалын сантай “Шинэ хоршоо” байгуулж болно. Ийм хуримтлалтай хоршоо хоёр тэрбум хүртэл төгрөгийн зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй, таван жилийн хугацаатай авч болох нь ээ. Энэ тухай генсек Д.Амарбаясгалан өгөөжөө бүгд хүртэх “Шинэ хоршоо хөдөлгөөн” хэмээх нийтлэлдээ бичсэн байна. (“Монголын үнэн" №016 (24595). 2024-4-26).
Хоршооны гишүүн нэг малчин өрх мах, сүүний чиглэлийн 50 толгой үхэртэй, 500 толгой хоньтой байна гэвэл хоршоо буюу холбооныхоо хэмжээнд үхэр сүрэг (50x20)= 1000 толгой, хонин сүрэг (500х20)=10000 толгой болж болох юм. Өөрөөр хэлбэл, 20 малчин өрхийн холбоо буюу хоршооны гишүүдийн нийт үхэр сүрэг нь нэг мянган толгой, хонь нь бүгд 10.0 мянган толгой байна.
Мал нь тус тус малчин өрхийн өмч, хоршоо нь 20 малчин өрхийн адил тэнцүү хувь нийлүүлж, байгуулсан нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай болно. Хэрэв хоёр тэрбум төгрөгийн зээл авбал гурван тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болох боломжтой болох нь. Энэ хөрөнгийг юунд зарцуулах вэ гэсэн асуулт гарч байна. Хоршоо байгуулахын өмнө малчдын өрхийн холбооны хэмжээнд буй болсон хонь, үхэр сүрэг таван жилийн дотор өөрийн нөхөн үржихүйн болон ердийн хорогдол, нядалгааны явцад хоёр мянган толгой үхэр, 34-35 мянган толгой хонь болтлоо өсөх төлөвтэй байна. Энэ тоог сүргийн бүтцийн өсөлтөөр, эх малын тоог төрлөөр нь 40 хувь байхаар тус тус тооцоолон гаргав. Жилдээ 200 орчим эр үхэр, 1500-2000 толгой эр төлөг, шүдлэн хонь нядлан нөөц бүрдэнэ гэж үзэв. Говь, хангай, тал хээрийн бүсэд явуулсан судалгаа, туршилтаар мал аж ахуй эрхэлдэг хоршоо нь бог мал төллүүлэх механикжсан хоёр цогцолбортой, хонь хяргах, ямаа самнах, мал эмнэлэг ариун цэврийн үйлчилгээний нэгдсэн цэгтэй, хөргүүртэй агуулах бүхий нядалгааны газартай, нарны илч, малын биеийн болон бууцны био илчийн дулаанаар халдаг саалийн 24 үнээний фермийн болон бог мал төллүүлэх шинэ хийцийн барилга байгууламжтай, өвсний хадуур, тармуур, ногоон хорголжин, багсармал тэжээл бэлтгэдэг авсаархан механик цехтэй, малчин өрх бүрийн хоёр га-г авч үзвэл холбооныхоо хэмжээнд 40 га, хоршооны таван га-тай нийлээд 45 га талбайд эхний ээлжид царгас, тэжээлийн вандуй ногоон тэжээлд тариалах машин тракторын жижигхэн парктай, хадлан бэлтгэх механикжсан салаатай болох нь одоог хүртэл үйлдвэрлэл нь механикжиж, цахилгаанжаагүй бэлчээрийн мал аж ахуйг механикжуулах, малчдын хөдөлмөр, ахуйн нөхцөлийг сайжруулахад чухал болох нь тогтоогдсон болно.
Өөрөөр хэлбэл, хоршоо нь нэг ёсондоо бэлчээрийн мал аж ахуйн 20 малчин өрхийн үйлдвэрлэлийн хүнд хүчир гар ажиллагааг механикжуулж, малчдын хөдөлмөрийг сонирхолтой болгох, тэд нарын ахуй соёлыг дээшлүүлэхэд чиглэсэн дэд бүтэц механикжсан үйлдвэрлэл болно гэж үзэж байна.
Ийм дэд бүтцийн цахилгааны эх үүсгэвэр нь 5-6, 8-12 квт хүчин чадалтай нар, салхи, биомассын автомат ажиллагаа бүхий эрчим хүчний хэрэгсэл байх нь оновчтой болно. Одоогоор бүх сумын төвд цахилгааны шугамтай болсон ч малчны хотод цахилгаан эрчим хүч бараг очоогүй байгаа нь үйлдвэрлэлийн ажиллагааг механикжуулах боломжийг хязгаарласаар байна. Бэлчээрийн мал аж ахуйг механикжуулж, цахилгаанжуулснаар хөдөлмөрийн бүтээмж дээшилж, бүтээгдэхүүний гарц, чанар дээшилнэ. Зөвхөн саалийн 24 үнээтэй фирмийн байранд худагтай, сүү цагаан идээний механикжсан цехтэй, мөн ногоон тэжээлийн цехтэй болгоход бүтээгдэхүүний гарц 1.5-2.0 дахин дээшлэх нь туршилтаар тогтоогдсон бөгөөд ийм 24 үнээний фермийн нарны халаалттай байрыг барьж тоноглон, фермийн саалийн үнээг машинаар саах, зусланд гаргасан үед фермийн байранд хэмх, улаан лооль тарьж нэг ам.метр талбайгаас 8-10 кг нарийн ногооны ургац авч байсан туршлага бий. 300 толгой бог мал төллүүлэх дээрхийн адил байрны зураг төсөл хийж, барьж, тоноглосон байдаг.
Өвсний хадуур, тармуурын зураг төсөл зохиож, дотооддоо бага чадлын тракторын 360 ширхэг өвсний хадуур, тармуур үйлдвэрлэж, Орос, Хятадын машины үйлдвэрүүдтэй хамтарч, Монголд 150 ширхэг хос морин хадуур, тармуур, 200 орчим 20-25 морины хүчтэй жижиг тракторыг чиргүүлийнх нь хамт угсарч, малчид, ногоочдын гарт хүргэж байв. 20 малчин өрхийн хувь нийлүүлсэн “Шинэ хоршоо”-г хөнгөлөлттэй зээлээр дэмжиж, орчин үеийн механикжсан үйлдвэр, цех, парктай болговол үр ашигтай байх нь миний хийсэн төсөөлөл тооцоогоор нотлогдож байна. Тухайлбал, ийм хоршоо нь гурван жилийн дотор гурван тэрбум төгрөгийн зээлээ төлж, малчид тогтмол цалин, орлоготой болж, зарцуулсан нэг төгрөг дутмаасаа 1.5-2 төгрөгийн цэвэр ашигтай ажиллах төлөв илэрч байна. Гагцхүү хоршоо нь сайн зохион байгуулалттай, хатуу хяналт шалгалттай ажиллаж, малын үүлдэр угсааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр байнга сайжруулж, үндэсний шинжлэх ухааны ололтыг хөдөө аж ахуйн хүрээлэнгийн эрдэмтэд, их сургуулийн эрдэмтэн багш нарын оролцоотойгоор инновац хэлбэрээр нэвтрүүлж чадвал “Шинэ хоршоо”-ны техник, эдийн засгийн үр өгөөж, байнга өсөн нэмэгдэнэ гэж харж байна.
Д.Амарбаясгалан сайд төрийн 1400 албан хаагч, малчин өрх бүрд хүрч, зөвлөн тусална хэмээн цохон тэмдэглэснийг бүрэн дэмжиж, тэдгээрийн дотор ХАА-н төрөл бүрийн мэргэжлийн эрдэмтдийн гурван үеийн алтан хэлхээний төлөөллийг тэгш эрх, үүрэгтэйгээр оролцуулах нь зүйтэй болохыг санал болгоё.
“Шинэ хоршоо хөдөлгөөн” сайдын хэлснээр “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэсэн уриан дор эрч хүчээ авч эх орон даяар цэцэглэн дэлгэрэх болно хэмээн үзэж байна.
Техникийн шинжлэх ухааны доктор, профессор, ХАА-н Гавьяат ажилтан Ж.Түмэн
Сэтгэгдэл16
Хятадын олон мянган жилийн турш нүүдэлчдийг захирч байсан дотор технологийг МАНын нүүрсчин тангад хэрэгжүүлж байна.
адгийн муу хүн
МАЛЧНЫ БҮХ ХӨРӨНГӨ ХОРШООНД ХАМААРАХ ҮЕД ДЭЭШЭЭ ТЭНГЭР ХОЛДОЖ ДООШОО ГАЗАР ХАТУУ БОЛНО. ЗҮҮНИЙ МАН НАМ МАЛЧИДЫГ МАЛТАЙ НЬ 70 ЖИЛ ЖАРГААСАН БИЛ ҮҮ.
За магтан дуулах яах вэ яшинэ ходоо ходолгоонийг эдийн засагчид тх л шуумжилж байна шуу ябодууштай юм хэлж л байна Эцсийн ур дун яаж гарах нь тодорхойгуй байна Ногоо ямар ч судалгаа тооцоогуй нефть боловсруулах уйлдвэр шиг юм болох вий ятэр уйлдвэрт туухий эдээ баруун аймгуудас авна гэхлээр дэд бутэц байхгуй Зуун аймгуудаас шэхлээр хятадуутай. Тохирох хэрэг л болж байна
төмөр замаа хурдан бариа өвс тэжээл нефть цагаан идээ мах хотод хямд орж ирнэ
тэр жилийн хамтрал хомуун шиг юм болох вий дээ ... Хүргэн хүү киноны Жамц баян :)
нэгдэл л байхгүй юу мал жил болгон төллөнө би хөдөөд суртал ухуулга явуулж хоршоо байгуулсан хөдөөнийхөн сэргэн баяртай байна
хамтрал хоммуун мал аж ахуйн хүнд хүчир тархай бутархай өрх айлын ажлах хучийг зүй зохистой нэгтгэж байгаа дэм дэмэндээ дээс эрчиндээ хоршоо артельууд болно бааз суурь бий болж байгалийн бэрхшээлийг даван туулна дулаан хашаа хороотой болж малын үүлдэр угсаа сайжрана шинэ стандартын өөхний биш мах сүүний чиглэлийн үржлийн үүлдэр угсаа бий болно хотын сүү цагаан идээ хямдарч ирнэ
бдыг бн лээ
ӨРИЙН ХАВХ ЗЭЭЛЭЭ ТӨЛЖ ЧАДААГҮЙ БАЙХАД НЬ ДАХИАД ЗУД БОЛБОЛ ЗЭЭЛ АВСАН МАЛЧИН ШОРОНД ОРНО
ардын дайсны ёуртал ухуулга
ардын дайсны ёуртал ухуулга
Малчид үүнийг дэмжих хэрэггүй. Энэ бол урхи.
монгол хүн малдыг урхидаад малгүй болгоод загас жараахайгүй тэгээд юу идэх юм гөлчгийний баастай бэлэн хоол идэх үү
малчдыг урхидаад
Hooh.Yamar.saihan.hoshnogo.doloodog.hun.be. paah.dayar.mongolooroo.geneshuu.hooe
heleed yukev hoshnogo tsavi saltaa yu ch ugui doloodog bshd