sonin.mn

Хятадын Цагаачлалын үндэсний газар 7-р сарын15-ны өдөр мэдэгдэл хийн, тус улсын Жэнжөү хотын Шиньжэн олон улсын нисэх онгоцны буудал, Лижянгийн Сань-И олон улсын нисэх онгоцны буудал болон Мөхань төмөр замын боомт зэрэг гурван шинээр нэмэгдсэн боомтуудыг 144 цагийн дотор дамжин өнгөрөх зорчигчид визгүй зорчиж болно гэжээ. Ингэснээр Хятадын 144 цагийн турш визгүй зорчих зарчим 37 боомтод хэрэгжиж байна гэсэн үг.


 Америк, Канад, Их Британи зэрэг 54 улсын иргэд дээрх боомтуудаар гуравдагч орон руу дамжин өнгөрөхдөө 144 цагийн дотор хүчинтэй олон улсын аяллын бичиг баримт, баталгаажуулсан өдөр хугацаа, суудлын дугаар бүхий холбогдох тийзтэй байх хэрэгтэй бөгөөд визгүй зорчих тогтсон бүсэд 144 цагаас илүүгүй хугацаанд аялал жуулчлал, бизнес худалдаа, айлчлал, гэр бүлийн уулзалт зэрэг богино хугацааны үйл ажиллагаа явуулах боломжтой юм байна. 


Г.Бямба