.jpg)
“Шинэ Хархорум” хотын Ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/-ыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын явцын талаар Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр, “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Дарханчулуун нар мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Засгийн газарт чиглэл болгож, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойн өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зарлиг гаргасан билээ.
Дэлхийн улс орнууд шинээр байгуулж байгаа хотынхоо хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа ирээдүйн хөгжлийн чиг хандлага, хот төлөвлөлтийн туршлага, шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор олон улсын нээлттэй уралдааныг зохион байгуулж үзэл баримтлалаа тодорхойлдог байна.
Энэхүү олон улсын жишгийн дагуу Монгол Улсын Засгийн газраас 2024 онд 21 дүгээр тогтоол гаргаж, “Шинэ Хархорум” хотын төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр зарласан.
Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын бүртгэлийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд явуулж, эхний шатны шалгаруулалт 2024 оны 07 дугаар сарын 16-ныг дуустал явагдсан байна.
Сонгон шалгаруулалтад нийт 54 улсын 428 баг бүртгүүлж, 76 баг бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 18 улсын 36 багийн шилдэг бүтээл тэнцжээ.
Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас эдгээр бүтээлийг олон нийтэд танилцуулж санал авахад бэлэн болсон талаар мэдээлэл өгөв.
Үүнд:
2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд цахим орчинд буюу https://www.facebook.com/Kharkhorumcity хуудсаар олон нийтэд танилцуулж санал авах,
2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнг зохион байгуулж, олон нийтээс санал авахаар төлөвлөжээ.
Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнд хоёрдугаар шатанд тэнцсэн 36 багийн төлөөлөл болох 100 гаруй хот төлөвлөгчид, шилдэг архитекторууд оролцож, өөрсдийн бүтээлээр илтгэл, танилцуулга хийх бөгөөд шилдэг таван багийн бүтээлийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр эцэслэн шалгаруулах юм.
Тус сонгон шалгаруулалтад оролцогчдын бүтээлийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 05 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нээлттэй сонгон шалгаруулж, АНУ, БНСУ, Польш, Герман зэрэг орны шилдэг хот төлөвлөгч, архитектор мэргэжилтэй шүүгчидтэй хамтран ажиллаж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Эртний нийслэл Хархорумыг сэргээн байгуулах тухай” зарлиг нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, хүн амын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах болон төрт ёсныхоо үнэт өвийг бэхжүүлэх, түүх соёлоо сэргээх зорилготой юм.
“Шинэ Хархорум” хот байгуулахтай холбоотойгоор Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан.
“Шинэ Хархорум” хотод төр, захиргааны болон олон улсын байгууллага, гадаад улс орнуудын Дипломат төлөөлөгчийн газар төвлөрч, нийгэм, эрүүл мэнд, дэд бүтэц, өндөр технологийн үйлдвэрлэл, орон сууц, соёл, урлаг, аялал жуулчлал, ногоон байгууламж, бусад үйлчилгээ хөгжсөн ухаалаг хот байхаар төлөвлөсөн байна.
Сэтгэгдэл12
Mundag mundag. Demjij bn. Ovoo ch hurdtai turgen shuurhai Bureaucracy-gui ajillaj buid bayrlaj bn
Олон нийтэд танилцуулна ч гэх шиг. Энэ одоо бас төрийн нууц уу. МАН-ын Хуцдаг өмхий хар алнууд вэ
орхон голд ус алга ширгэжээ ХӨВСГӨЛ НУУРААС ЭХ АВСАН ЭГИЙН ГОЛ МЭТ ширгэшгүй ундрагатай голуудын дагуу өндөр газар байгуулбал яасан юм бэ
Тэгэхээс тэгэх гэж говь цөлд барьсан ч болохгүй гэх газаргүй. Усны үнэ цэнийг ойлгох хотын иргэнтэй болбол сайн бус уу?
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Орчин үеийн ёотон адил өндөр нам гялгар цалгар хавтгай дээвэрт тэгш өнцөгтүүдийг сүндэрлүүлэхийнхээ хажуугаар үндэсний- -хээ сонгодог хэлбэр загваруудаас / дээвэр / багана гэх мэт../ оруулбал гоё сайхан бөгөөд ухаалаг болно шүү! Хөгжилтэй орнууд орчин үеийнхээ барилтыг дээр үеийнхээ сонгодог загвартай хослуулж барьсан нь маш утга, үзэмж төгөлдөр байдаг аа.
Манайхны тархинд түгжрэл байгуулдаг сэтгэлгээ суучихаад салахгүй байгаа шүү !!!. Одооноос хотынхоо гол төвөөр ямарч уулзваргүй өнгөрөх хурдны замаа гаргаж авах хэрэгтэй.За тэгээд олон давхар зогсоол барихгүй бол дахиад л нөгөөх зогсоолгүй Улаанбаатар босно шүү
Бид нийслэл хотоо зүүн, зүүн урагш, баруун баруун урагш нь хэлэхдээ чухам л түгжрэлгүй болох гэж амь тэмцсэн ч дахиад л түгжрэл байгуулсанаар мэдэж авцгаа. Гол зам гэдэг ойлголтыг яриад, хууль дүрмэндээ бичээд замын тэмдэг хүртэл бий болгосон хэрнээ одоо болтол жинхэнэ утгаар нь ойлгоогүй явна. Гол зам бол тээврийн хэрэгслийг саадгүй,хурдтай нэвтрүүлэх тэр боломж юм
Darkhan hureh 230 aad km zam barj cadahgui baij, jun Metro, shineer hot barih we? 🤣🤣🤣
эрдэнэт булган хөвсгөл нуурын урдуур завханы хойдох тэс сум увсыж баруун туруун зүүн говь сумыг дайруулан тувтан тэгш тал газраар төмөр замыг энэ засгийн газар эхлүүлж түүхэнд алтан хуяг шиг ардын нам ард түмэндээ хайрлагдаа чээ аялал жуулчлал чинь увс хяргас нуур хархираа өгий нуур алтай таван богд ногоон нуур суманд загас барих гэд цагаан нуур тошинтайгаар гарч байна төмөр замаа дагаад хотынхон шилжиж амьдармаар байна зөвхөн баруун зүгт далан таван мянган машин зорчиж байна шүү дээ унаагүй хотын хүнд төмөр зам хэрэгтэй хөгшид хүүхэд-------------
МАН-ын манж хятад цусны бүдүүн данжаадуудад Хархорин огт хамаагүй. Зайцгаа .
Идэж уух арга нь нарииссаар! Үхэр монголчуудыг угаадсыг нь сайн өгч хошгоруулж бгаа д л өөрсдөө баяждаг арга бхаа