УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дэд дарга М.Нарантуяа-Нара өнгөрсөн Бямба гарагт өөрийн Munkhtur Narantuya Nara гэсэн facebook хуудсаараа 42.50 минутын лайв хийв. Уг лайв нь "Хаана ч сайхан Хооллоё, Өнгөт орчлонд өнгө нэмэх Unu-L brand алчуур" гэсэн гарчигтай байсан бөгөөд "Хооллоё", "Unu-L brand алчуур" гэсэн үгэн дээр нь дарахад тухайн бараа, бүтээгдэхүүний албан ёсны хуудас руу орох тохиргоо хийсэн байлаа.