
Ялтын бага хурлын 80 жилийн ой тэмдэглэж буй энэ өдрүүдэд Германы Мюнхен хотноо Аюулгүй байдлын асуудлаархи олон улсын бага хурал тохиож байна. Манай улс нэн идэвхтэй оролцогч нь. Энэ тухай ГХЯ-ны дипломатчид болон зарим эрдэмтэн нөхөдтэйгээ зөвлөлдөн шинэ нийтлэлээ толилуулж байна. Таалан соёрхоно уу.
Сүрлэг өндөр Альпын уулсын ар хормойд орших Мюнхен хотын тухай энд хөндөхдөө жилдээ нэг удаа, мөн өдий үед тохиодог, дэлхийн улс орнуудаас өргөн дэлгэр цугларч энх амгалан орших эрхээ ярьдаг, дэлхий нийтийн анхаарал татдаг, Мюнхен хотын (бүхэлдээ Герман орны) нэрийн хуудас болдог хурлын хүндэт индрийг ашиглан манай улс ийм амбицлаг санал (гарчигт өгүүлэв) дэвшүүлээсэй, оройтоогүй дээр нь, одоо л яг цаг үе нь мөн шүү хэмээн шийдвэр гаргагчиддаа уриалан дуудахыг хичээлээ.
Бүр 1963 оноос эхлэлтэй энэ бага хурал монголчууд бидэнд шинэхэн мэт боловч одоо нэгэнтээ ижил дасал болжээ. Анхандаа НАТО-гийн холбоотнууд цэрэг, аюулгүй байдлын асуудлаа хэлэлцдэг талбар байсан бол “Хүйтэн дайн” өндөрлөснөөр уригдах зочид, хэлэлцэх асуудал огцом өргөжиж, өнөөгийн агуулга хэлбэрээ олжээ. Бага хурлын уриа–“Яриа хэлэлцээгээр энх тайвныг цогцлооё!”, сэдэв–улс төр, гадаад бодлого, аюулгүй байдлын хамгийн тулгамдсан асуудал, оролцогчид–улс орнуудын төр, засгийн тэргүүн, сайд нар, дипломатчид, албаны төлөөллөөс авахуулаад ТББ, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн сэтгүүлчид, эрдэмтэн судлаачид. Ижил төрлийн хурал форумууд байдаг аа, манайханд хэдийнэ танил болсон–Шангри-Ла-гийн яриа хэлэлцээ, “Сяншань”-ий форум, Берлиний форум, “Никкэй” форум, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаархи “Улаанбаатарын яриа хэлэлцээ”–бүгд л аюулгүй байдал, энх тайван, батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаар дагнадаг, гэхдээ Мюнхений бага хурал зохион байгуулалт, оролцогчдын тоо, түвшин, хэлэлцэх асуудлын цар хүрээгээрээ аргагүй ялгардаг юм билээ. Туршлага гэе дээ. Мюнхений аюулгүй байдлын бага хурлыг адил нэр бүхий бие даасан Сан гардан зохион байгуулж, холбооны болон муж улсын засгийн газар тодорхой хэмжээнд дэмжлэг үзүүлдэг. Албаны хатуу хэлбэрт баригддаггүй, нэгдсэн шийдвэр гаргадаггүй, төгсгөлийн баримт бичиг байгуулдаггүй, гагцхүү олон орны төлөөлөл нэг дор чуулж, санал бодлоо чөлөөтэй солилцох, тохиролцох, “түншилцэх” таатай орчныг бүрдүүлдэг нь бага хурлын нэг онцлог, нэрийн хуудас нь юм.
Нэг нэгэндээ сургааль айлдах, заналхийлэх, эсвэл үл тоомсорлох бус, харин адил тэгш оролцож, харилцан ярилцах нь энэ бага хурлын баримтлах гол дүрэм болой. Гэхдээ хэн дуртай нь ирж, юу дуртайгаа чалчина гэсэн үг биш.
Эцсийн дүнд аливаа асуудлыг яриа хэлэлцээ, ойлголцлын замаар шийдвэрлэх, итгэлцэл бэхжүүлэх, энх тайван, хүний эрх, эрх чөлөө, тэгш эрх, хүн төрөлхтний сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх үнэт зүйлийг эрхэмлэх зарчимтай, үүнийгээ ч мөрдлөг болгодог. Эдгээр зарчим, үнэт зүйлд харшлах бодлого, үйлдлийн улмаас зарим улс (одоогоор ОХУ, Иран гэх мэт), улс төрийн нам хүчин (Германы альтернатив нам гэх мэт) хаалганы цаана үлдсэн гашуун сургамж жишээ бий. Аюулгүй байдал, гадаад бодлогын нарийн, эгзэгтэй, бүр эмзэг асуудлаар чуулж, ямагт шинэлэг, сонирхолтой байлгана гэдэг амаргүй нь мэдээж. Бага хурлыг зохион байгуулахдаа бэлтгэлийг сайтар базаахуйц улс төр, олон улсын харилцаа, дипломатын мэдлэг, туршлагатай, нэр хүндтэй, нарийн мэдрэмжтэй тийм сайн менежерийн оролцоо нэн чухал. Бага хурал 60 гаруй жилийн түүхэндээ 4 дэх “тэргүүн”-ээрээ удирдуулж байна. Ойр ойрхон солиод байж болохооргүй чимхлүүр ажил гэдгийн нотолгоо нь энэ юм.
1963 онд бага хурлыг санаачилсан Эвальд Хайнрих фон Клайст, түүний залгамжлагч Хорст Тэлчик, удаахи Вольфганг Ишингэр нар энэ бага хурлыг байнгын институц болгосон гавьяатнууд бөгөөд одоогийн тэргүүн нь Кристоф Хойсген гэж эрхэм. Тэрээр Германы домогт канцлер Ангела Меркелийн гадаад бодлогын зөвлөхөөр олон жил ажилласан улс төрч, мөн НҮБ-д улсаа төлөөлөн сууж байсан туршлагатай дипломатч хүн ажгуу. Мюнхений бага хурал цаг үеийн тулгамдсан асуудал хэлэлцэх, үзэл бодлоо илэрхийлэх, дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэх чухал индэр юм. Жишээлэхэд 2007 онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ индрийг ашиглан өрнөдийн орнууд, НАТО-д хандсан хатуу үгс хэлж, “Хүйтэн дайн”-д СССР ялагдсан, улмаар тарж бутарсныг XX зууны геополитикийн том гамшиг гэснийг бид мэднэ. Хожим хойно хариугаа хатуухан авах болно гэсэн заналхийлэл хэмээн тэр үедээ шуугиад өнгөрсөн ч, ердөө 2008 онд Гүржид, 2014 онд Крым ба Дорнод Украинд, 2022 оноос Украинд “XX зууны геополитикийн том гамшиг”-аа эргэж нөхөх алхам руу шуудран орсныг бид харж байна. Тэгэхлээр Мюнхений бага хурлын танхимд бүс нутагт дэгдэх гашуун дайны цог битүүхэн асч уугиж байсан нь тэр юм болов уу хэмээн олон улсын шинжээчид санал нэгтэй тэмдэглэдэг. Бага хурал руугаа орж ярья. Хурлын хүрээнд дагалдах олон арга хэмжээ зохион байгуулагддаг. Трансперенси Интернэйшнл, Грийнпийс, Эмнести Интернэйшнл зэрэг олон улсын ТББ, олон тооны тинк-танк, судалгаа, зөвлөх үйлчилгээний компаниудын уулзалт, цуглаан, залуучуудад зориулсан хөтөлбөр гээд олныг нэрлэж болно.
Энэ 7 хоногт чуулах 61 дэх удаагийн “2025 оны Мюнхений аюулгүй байдлын бага хурал” ямар онцлогтой вэ?
Мэдэгдэж байгаагаар урьд урьдынхаас илүү өргөн цар хүрээнд, ихээхэн онцлогтой байх төлөвтэй. Олон улсын харилцаа, аюулгүй байдлын орчин нэн ээдрээтэй, олон газарт дайны гал дүрэлзэж, худалдаа-эдийн засаг, технологийн давуу эрхийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн ширүүсч, хамгийн эрсдэлтэй нь цаашдын хандлагыг нь урьдчилан таамаглахад нэн бэрх байна. Талцал хуваагдал гүнзгийрч, шинэ “Хүйтэн дайн”, олон улсын харилцааны тогтолцооны өөрчлөлт шинэ гараан дээрээ ирлээ гэх таамаг дэвшүүлцгээж байна. Бага хурлаас цаг үеийн олон асуудлын хандлага тодорно, магадгүй учиг тайлагдана, эсвэл зангидагдан чангарах эхлэл тавигдахыг үгүйсгэхгүй. Хурц асуудал овоорсноор нь би тэгж дүгнэж байна.
2024 он дэлхий дахиныг хамарсан их сонгуулийн жил болсон, дэлхийн хүн амын талаас илүү нь ямар нэг шатны сонгуульд оролцсон. Мэдээж сонгуулийн дүнд олон шинэ удирдагч тодорсон.
Тэд энэ удаагийн чуулганд очиж, байр сууриа илэрхийлцгээнэ. Түүнчлэн зохион байгуулагч Германд хоёрхон 7 хоногийн дараа Бундестагийн сонгууль тохионо. Бас л сонирхолтой түүх өрнөх байх. Дэлхийн их гүрний статусаа хараахан алдаагүй байгаа АНУ-д шинэ Ерөнхийлөгч тангарагаа өргөөд сар болох дөхөж байна. Гэхдээ Трамп өөрөө бус, харин Дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, ТНБД М.Рубио, Орос-Украины асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Кейт Келлог нараа хуралд илгээхээ мэдэгдээд байна. Трампын багийн анхны том айлчлал гэх үү дээ. Бага хуралд гадаад улс орны 60 гаруй төр, засгийн тэргүүн, 150 орчим сайд хүрэлцэн ирэхээр байгаа нь урьд өмнө байгаагүй өндөр оролцоо болох юм. Бага хуралд өмнөх жилүүдийн адилаар ОХУ-д урилга илгээгээгүй. Илгээсэн ч ОХУ-ын эрх баригчид тийшээ очихыг тэгтлээ шимтэхгүй, тэд ичих нүүртэй. Тусгаар тогтносон Украины газар нутгаас салгаж авч албажуулах болзолтой яриа хэлэлцээгээ Кремлиэс тулгаж байгаагаас болж ОХУ-ыг урихгүй гэж хатуу шийдсэн бол харин Украины Ерөнхийлөгч В.Зеленскийд урилгын дагуу очно. Ноднин ч очсон. ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон Дер Лайен, Европын Парламентын Ерөнхийлөгч Р.Мецола, Европын Холбооны Зөвлөлийн Ерөнхийлөгч Антонио Кошта, Европын Холбооны Аюулгүй байдал, гадаад бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И, НАТО-гийн ЕНБД Марк Рутте гээд нэрс хөвөрч байна. Олныг нэрлэж болно доо.
Бага хуралд бүх тивийн төлөөлөл ирэх тул яриа хэлэлцээний сэдэв маш өргөн. Уламжлалт болон уламжлалт бус аюул, түүний дотор уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун, ядуурал, түүхий эдийн төлөөх тэмцэл гээд өргөн сэдвээс хамгийн хурцхан нь Орос-Украины дайн, Ойрхи Дорнод, Сирийн асуудал, Суданы дүрвэгсэд, Гаитийн хямрал, Венесуэл, Афганистаны асуудал гээд олон чухал сэдэв нээлттэй буй.
Норвегийн Ерөнхий сайд, НАТО-гийн ЕНБД асан ноён Йенс Столтенберг Мюнхений аюулгүй байдлын бага хурлын даргын албыг энэ хурлаар хүлээн авахаар төлөвлөж байтал 7 хоногийн өмнө Норвегийн Сангийн сайдаар томилогдсон тул хурлын даргын ажлыг хүлээн авахаа түр хойшлуулжээ. Мюнхений аюулгүй байдлын хурлын Сангийн удирдах зөвлөл түүний оронд шинэ хүн дэвшүүлэхгүй, зөвхөн Столтенбергийг хүлээхээр шийдсэн нь даргын суудалд туршлага, нэр хүнд ямар их ач холбогдолтой болохыг илтгэн харуулж байна. Манай улсын хувьд бага хуралд тогтмол оролцож, нээлттэй, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо сурталчилж, олон талт ба хоёр талт яриа хэлэлцээ өрнүүлж ирсэн. Дан ганц аюулгүй байдлын асуудлаар хязгаарлахгүй, энэ чухал индрийг ашиглан улс орнууд гадаад харилцаагаа урагшлуулах боломж гарц бүхнийг овжин олж харж хэрэгжүүлж ирсэн нь мэдээж. Монголын Дипломат алба ч энэ жишгээс хоцроогүй, Мюнхенд үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн, одоо ч тийм байгааг тэмдэглэхийн сацуу гарчигт дэвшүүлсэн саналаа тайлбарлая.
Монгол бол Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн улс, дэлхийн бүх улс орнуудтай найрсаг харилцаатай, “Энх тайвны бэлгэ тэмдэг улс” гэсэн олон улсын имижтэй, НҮБ-д нэр хүндтэй, олон улсын харилцаа хэт туйлширч хуваагдсан энэ цаг үе дор чухам жижиг бага Монгол л том гүрнүүдийн зөрчлийг шийдвэрлэхэд дуу хоолойгоо өргөж энх тайванч санал дэвшүүлэх боломжтой гэдгээ харуулах цаг болжээ хэмээн бодогдоно. Нэгэнтээ Төвийг сахисан Швейцариас дутах юм юу байна гэж амбицлах нь энэ цаг үеийн манай гадаад бодлогын нэг чухал сэжим сэжүүр байгаасай гэсэндээ бичиж байна.
Түүх сөхвөл 1974 оны 11 дүгээр сарын Сибирийн хахир хүйтэнд, хөр цасан дунд АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Фордыг урьж, цаг үеийн нөхцөл байдал, дэлхий дахины байдал Сибирийн хахир хүйтэн өвөл шиг байна хэмээн ойлгуулан дипломат яриа хэлэлцээ амжилттай явуулсан тэр үеийн Зөвлөлт Холбоот Улсын туршлага бэлхнээ байна.
Монголын хахир хүйтэн өвөл, утаа униар, хөр цас, хөвчийн уулсыг мэдрүүлсэн олон талт дээд хэмжээний уулзалтыг санаачилбал ямар вэ? Трамп, Путины уулзалтыг хүлээн авахад бэлэн хэмээн Швейцарь зарлаад амжсан бол Энх тайвны бэлгэ тэмдэг Монгол маань дайтагч хоёр улс–ОХУ, Украин болон дайныг нь үтэр түргэн дуусгах амаржуулна хэмээх уриатай Трампыг мөн, дэлхийн бодлогод нөлөө бүхий өмнөд их хөршийн Төрийн тэргүүн Си Жиньпин нарын дөрвөлсөн саммитыг Улаанбаатарт хүлээн авахад бэлэн байна гэсэн үгсийг Мюнхений аюулгүй байдлын бага хурлын индрээс цууриатуулбал ямар вэ?
Д.Баярхүү
Сэтгэгдэл55
CHi ih medehiirch hudlaa tarhi ugaah heregguiee , uvgun mini zugeer gertei suu ! chi diplomat haritsaag ch nariin medehgui Ebegiig dolooj bj elchingeer yvj bsniig chini ih surguuliin ter ueiinhen bugd mednee .hu
Лувсан дуракаа,,,энд гуцаж суухаар,,,,гарч,,,жорлонгийнхоо данхраадыг буулгаачээ,,,явж халуун усанд ороочээ,,,өмхийрсөн оркоо,,,
Монголд хэн ирэхэв дээ. Трамп, Путин нар угаартах гэж ирэх үү? Элбэгдорж тухайн үедээ 2050 онд Монгол олимп зохион байгуулна гэж хуцаж байсан. Боломжгүй юмыг мэдсээр байж болно гэж худал гөрдөх муухай, хүмүүсийг тэнэг гэж үзэж буй хэрэг.
Манай шүд яахав үе үеийн Ерөнхийлөгч нарын талд л байдаг хүн. Унацтай байдаг биз. тэгээд бас жаахан хөөргөнөө. Угаасаа тийм юм болохгүйг бүгд л мэдэж байгаа. Тэд яасан гэж монголд ирэх вэ? Урьд нь бас Трамп-КИМ нарын уулзалтыг монголд хийе гэж баахан ДЭМИЙРСЭН. Нөгөөдүүл нь ардчилсан гуйлгачины орныг КИМ-д үзүүлбэл ардчилал дэмий гэдгийг ойлголчихно. Авторитор нь хамаагүй, СИНГА-д очьё гээд тэнд уулзсан. Одоо Саудын Араб-д Трамп тэнэг биш Оросыг Сауд шиг бай л даа гэж үзүүлэх гэж бна. хэхэ...
ШУДАРГА байлдаа , нэг л их ОРОС ОРОНТОЙ чөтөөрөхсөн тэнэг новшнууд , тийм л супер гипер юм бол үүнийгээ фрийдланд , рио тинто-гээч луйварчин мангасуудад ХАРУУЛААЧ , үнэн гөлөг байгаа биздээ , Оросгүйгээр сүүлийн 30 гаруй жил үнэн гөлөг шиг байнашдээ , худал үнэн нь мэдэгдэхгүй насан барсан хөгшдийн ясыг босгож ирээд л "матрын нулимс"-унагасан хуурамч гарууд , тийм л юм бол АМЬД орон гэргүй Монголчуудаа БОДООЧ, эцсийн эцэст өмхий эрлийз хурлийзууд ШААГИЛДААД байгаа нь ҮНЭНШДЭЭ , ОРОСЫН ЭСРЭГ
Эмээ уу,,,дебыль ээ,,,,
орсыг бутлах гээд дэлхий дахинаараа 10 000 орчим сэтгүүлч радио станц ббс голос америка немецкий долгион 35 хашгирлаа төрөл бүрийн сорсын сан юсаид аденаурын сан өнгөт хувьсгалууд төрийн эргэлт бүр сүүлдээ АРДЧИЛЛЫН ОЛИГАРХУУД хиншүү үнэрттэл дайн хийлээ тэгээд ардчилал өнгөт хувьсгал даяаршил бүх оронд нэгэн зэрэг ялж монополь ёвроп америк үүсч чадав уу хичнээн хүсээд ч хүслээр чинь болохгүй ОРСЫГ тусгаарлах гэж хориг саад тавьсанч пророссийский улс орон олон боллоо жижигхэн юм юм руу үсчиж явдаг улсууд дуртай юмаа хийнэ биз Орос улс фашизм нацизмыг устгахаар нэг барьж авсан бол зүйл дуусгаж дэлхийн 90 хувь ядуу ард түмэн боолчлол мөлжлөгөөс ангижрах болно хөрөнгөтний аюулгүй байдлын тухай хурал болохоос биш ард түмний аюулгүй байдлын хурал бишээ
Pussy Tina UB tembuu retard
Зөв
Путин ерөнхийлөгч зориг гарган барууны нохойнуудыг улин уйлан хуц гэсэн тэр хурал болж байна уу? 1974 онд юуны чинь форд байх билээ? АНУ-гийн ерөнхийлөгч Жонсон байсан юмдаг. Дипломатч, проф.хүн гэж өөрийгөө цоллодог хир нь с мэдлэг муутай юмаа.
Монголд уулзах боломжтой л юм
СУПЕР БӨӨГС ДОЛООГЧИЙН "СЭТГЭЛГЭЭ"-байна даа.
Өөр шигээ л бодхымдаа,,,,
Монголд уулзах боломжтой л юм
Монголд уулзах боломжтой л юм
Супер б.ө.г.с долоогчийн СЭТГЭЛГЭЭ байна даа , энэ нээрээ ЯСНЫ б.ө.г.с долоогч шүү , элбэггай яалаа " зеленскийг УИХ-урьж үг хэлүүлье "- гэж хатгаа биздээ .
Mongoliig bogs dolooch yamarch une tsenegui yaj dondodson ch aShi hench toohgui adil bolgoh geed l.Mr Zeoping Putin yaj guisanch tom nar toohgui bna.Ub toohgui gej medej bgaa bolhoor Bayrhuu uvuud tsaasan malgai umsoj bgaa
Mongoliig bogs dolooch yamarch une tsenegui yaj dondodson ch aShi hench toohgui adil bolgoh geed l.Mr Zeoping Putin yaj guisanch tom nar toohgui bna.Ub toohgui gej medej bgaa bolhoor Bayrhuu uvuud tsaasan malgai umsoj bgaa
Mongoliig bogs dolooch yamarch une tsenegui yaj dondodson ch aShi hench toohgui adil bolgoh geed l.Mr Zeoping Putin yaj guisanch tom nar toohgui bna.Ub toohgui gej medej bgaa bolhoor Bayrhuu uvuud tsaasan malgai umsoj bgaa
"Супер бөгс долоогчийн сэтгэлэгээ" гэсэн үг яг таарч байна. Эрүүл ухаантай хүний толгойноос ийм үг гарахгүй. Ийм санал дэвшүүлбэл дэлхийн түмний элэг доог болж дуусна.
Трамп Путин хоёр уулзалтаа Унгарын нийслэл Будапёштэд хийвэл тохиромжтой байх оо ! Монгол хүнтэй уулзаж үзээгүй Трамп Монголыг огт мэдэхгүй бөгөөд газрын зургаас л нэг удаа харж үзсэн байх ! тийм амьтан Монголд ирэхгүй !
Энэ хүн бас зүүдэлдэг болжээ.
Засс өмнө нь трампыг ким чен унтай монголд уулзуулах юм гөрөөд бсн яалаа
Аль нэг талыг нь дэмждэггүй төвийг сахьсан улсад уулзана Баярхүү байнга орос ялагдлаа сүйрсэн эдийн засаг нь дампуурсан лалар улс гэчихээд одоо юу бичээд байнаа
Сайхан санаа бна.Энхтайвнаар амбицтай дуугаргахад юун буруу байх вэ! Монгол улсын маань нэр хүнд л өснө!
Дэмжиж байна. Нэг дэлхий. Энхтайванч. Ард түмэн Амар амгалан. Дэлхийд ээлтэй хөгжил дэвшил.
Баярхүү маань нас явж байгаа даа.орон гаран. юм бичээд байна уу
Одоо хөгшин залуугүй орон гаран болцгоосон.
Баярхүү маань нас явж байгаа даа.орон гаран. юм бичээд байна уу
ер нь зөнөгрөх тийшээ хандаж
анусын колони орнууд л цугларч чиглэл авдаг л газар биздээ,ануст салаавч үзүүлж чаддаг орос,иран мэт нь урьсан ч очихгүй,асем гэж нэг юм байсан нь моод нь монголоор дуусч таг болсон ямар ч ач холбогдолгүй эд ,нэг их худлаа бүгд эрх тэгш харьцдаг гэж шаахын ямар хэрэг байгаам бол???
Энэ хүн Монгол улсыг төлөөлөх гээд байга юм уу?улстөр судлаач тоймч эрдэмтэн гэсэн хочтой энэ нөхөр дандаа нэг талыг баримтлан.Мюнхений чуулга уулзалт гэж утга алдсан хурал.фашизмыг сөнөөсөн гол хүчин болох ЗХУ залгамж ОХУ н үгийг сонсохгүй.харин ч бүр энэ улсын эсрэг дахин дахин ямар арга хэмжээ авах вээ л гэж ярина.Швейцарь төвийг сахисан улс гэх боловч банкуудаараа фашизмыг санхуужуулж байсан нь нотлогдсон.Монгол улс төвийг сахисан статустай боловч хэвлэлийн эрх чөлөө нэрийн дор хойт хөршийнхөө талаар барууны хэвлэл мэлээлэлийг турвихаас гадна Орос Укр мөргөлдөөн эхлэхэд Украинд мөнгөн тусламж үзүүлчхээд ядарсан новороссийн иргэдийг анхаараачгүй
Судлаач Баярхүүгийн санаачлагыг дэмжиж байна.
Судлаач Баярхүүгийн санаачлагыг дэмжиж байна.
больчих тийм юм гэж бхгүй
больчих тийм юм гэж бхгүй
Зайл
Трамп, Путин, Си нар Женкотой таарахаас "сэжиглээд" Монголд ирэхгүй байхоо. Гэсэн хэдий ч "4 улсын тэргүүнүүдийг Монголд урьж байна" гэх урилгыг Мюнхений индрээс хэлж болохгүй гэж?
Трамп Өмнө-говийг авна гэж мэдэx нөxөр...ккк наймааны жижиг гар улс төр яриx гээд xэрэггүй ийм ганзагчид гардаг болж
Өмнө говийг бол өгч болноо. Оьоо хэдэн ногоонтой болно шүү дээ.
Трамп Өмнө-говийг авна гэж мэдэx нөxөр...ккк наймааны жижиг гар улс төр яриx гээд xэрэггүй ийм ганзагчид гардаг болж
Трамп Өмнө-говийг авна гэж мэдэx нөxөр...ккк наймааны жижиг гар улс төр яриx гээд xэрэггүй ийм ганзагчид гардаг болж
Трамп Өмнө-говийг авна гэж мэдэx нөxөр...ккк наймааны жижиг гар улс төр яриx гээд xэрэггүй ийм ганзагчид гардаг болж
Трамп Өмнө-говийг авна гэж мэдэx нөxөр...ккк наймааны жижиг гар улс төр яриx гээд xэрэггүй ийм ганзагчид гардаг болж
Трамп Өмнө-говийг авна гэж мэдэx нөxөр...ккк наймааны жижиг гар улс төр яриx гээд xэрэггүй ийм ганзагчид гардаг болж
Ямар ч утгагүй юм бичих юм. Путин Трамп нар яахаараа Монголын утаанд очиж очиж уулзах юм бэ. Хэдэн жилийн өмнө Ким-тэй хаана уулзах вэ гэж Трамп олны анхаарал татах гэж баахан шуугиулсан. Одоогийн байдал шал өөр шүү дээ. нэлээд уншдаг хүн шиг байгаа юм. Даанч үнэлэлт дүгнэлт анализ хийх чадвар үнэхээр нойл юм. Ерөнийлөгчийг дагаж явж магтаж бичихээс өөр пм байхгүй. Магтахаас ч өөр арга байхгүй. Зардлыг нь дааэ байгаа пм чинь.
Болж байгаа болон болоод өнгөрсөн зүйлийг тэмдэглэж аваад бусдад хүргэх талд дээр нэг тал бичээч хавилдуу юмуу даа. Түүнээс аливаа зүйлд дүн шинжилгээ хийж аль зүгт явхыг өндөр магадлалтай таамаглахын тулд уг зүйлийг мат загварт оруулдаггүй юмаа гэхэд уг зүйлийг илтгэх тоон хүснэгт гаргаад түүндээ дүгнэлт хийвэл ядаж багцаатай таамаглана шүү дээ. Түүнээс өөрт таалагдсан өөрийн хүсэж байгаагаа үнэн болгоод бичвэл ямар юмных нь судлаач байх вэ. Нэг тийм байгалийн ухааны хичээлийн учрыг олход ухаан нь дутдаг эсвэл ухаан зархаас төвөгшөөгөөд аман хичээлээр цээжилснээ шалгуулж сургууль төгссөн хүмүүсийн сул тал юм даа
Крым тэгээд Украйных болчихвол ялтын гэрээ хүчин төгөлдөр байх уу Баярхүү гуай
ялтын гэрээ чинь өөрөө крым хэзээч мөнхийн орсын нутаг гэж баталсан хэрэг тиймдээ ч энэ крымийн гэрээ бас мөнхийн монгол орсын талд дэлхийн талд нэг хамт үүрд мөнхөд фашизмыг дахин өндийлгөхгүй байх гурван улсын гэрээ юм Энэ гэрээгээ дахин америк эргэж харж хэвийн байдалд орохгүй бол өөрөө америк дэлхийн улсаас тасарч америкийг эсэргүүцэгчид өрсөлдөгчид ихэдлээ
Путин ерөнхийлөгч зориг гарган барууны нохойнуудыг улин уйлан хуц гэсэн тэр хурал болж байна уу? 1974 онд юуны чинь форд байх билээ? АНУ-гийн ерөнхийлөгч Жонсон байсан юмдаг. Дипломатч, проф.хүн гэж өөрийгөө цоллодог хир нь с мэдлэг муутай юмаа.
Энэ айиаар мундаг судлаач шинжээч шүү. 2012 оноос хойш л Орсыг сөнөөгөад Путиныг барьж аваад шүүнэ гээд л мэдэмхиийрээд л байсан хаа байна. Одоо энэ хурлыг нь Трамп үл тоож өөрийн доод хүмүүсээ очоод наад тэнэгүүд ёинь юу ярих нуу сонсоод ир гээд явуулж бна шүү дээ. Жинхэнэ ухаантай хүчтэнүүд тусдаа уулзах бэлтгэлээ хийж европыг хэн ч биш гэдгийг дэлхийд харуулж бна даа. Ямар ч асуудал шийдэх чадваргүй хэдэн нөхөр улс төрч болж тоглохыг харж дээ
Yamar nuureeree Si ,Putin 2 g Mongold urih geed baigaa yum boldoo.
Монголчууд америкийг орос хятадаас илүү гоё гээд байдаг. Амeрикчууд чин бүдүүлэг хүмүүс. Тeхнологи нь бүдүүлэг
Муу хүмүүстэй найзлахаар сурлага мууддаг
Монголыг Трамп тоохгуйэ малаа хаана бдаг улс гэдгиигч мэдку сайхан солиорох юмаа энэ гар
Том санал, санаачилгыг зүгээр л сэтгэлийн хөөрлөөр хэлчихдэггүй юм. Нарийн бодож, төлөвлөсөн концепцтой байж гэмээ нь, хийж чадах баталгааг гадаад дэлхий өгч чадах тохиолдолд л амладаг юм л даа мөн чанартаа