Төр ёс нь өрх гэрийн дотор, хүн бүрийн ухамсарт суусан хэдий ч улс орныг нэгтгэн захирч авч явах Төргүй /Төр нь эзэнгүй/ болсон тэр л үеэс Монголчуудын төрийн бодлого алдагдаж, овог аймаг, хошуу нутгаа захиран суусан ноёд тайж нар тал тал тийшээ “том толгойлон” өөр өөрсдийн дураар нутаг ус, ард иргэдийнхээ амьдрал, хувь заяаг шийдэх болсон нь түүхийн гашуун сургамж мөн. Монголын төр эзэнгүйдэж, бодлого эзгүйрснээр а/ аливаад нухацтай хандах, алс хэтийг харах арга ухаан, б/ мэдлэг оюуныг тэргүүнд тавьж, дээрээ залсан удирдахуйн залуур, в/ улс үндэстэн бие даан, тусгаар орших чадамжаа алджээ.
Тэр үед нийгмийг зөв тэтгэж байсан, нөгөө гайхуулах ёстой “Төр ёст” нийтийн зан төлөв нь
-хэн бүхэнтэй нийцэх,
-бусдыг дуулгавартай аялдан дагах,
-бусдад амархан итгэх,
-шинэ зүйлд хэт шохоорхох,
-хэн ч хааш нь ч хөтлөн авч явж болох
өрөөсгөл гэнэн хандлага болон хувирч, сөрөг үр дүнг авчирсныг Их Монголын эзэнт гүрний үлэмж хэсэг нь өөр улс үндэстнүүдийн шашин соёл, үзэл суртал, ахуйд өөрсдөө “сайн дураараа” уусан шингэж алга болсон түүх гэрчилнэ. Энэ бүхнээс сургамж авсан, монголын гал голомтоо сахиж үлдсэн язгууртнууд улс үндэстнийхээ оюун санааг нэгтгэн зангидах үзэл суртлын хүчтэй тогтолцоо буюу өөрийн бие даасан шашин-соёлыг бий болгох хэрэгтэйг ухаарч, монгол хүний ахуй, соёл, уламжлал, ертөнцийг танин мэдсэн гүн ухааны ойлголтод нь нийцтэй, үнэн зөв сургааль бүхий буддын шашин, гүн ухааныг сонгон авч, улс орондоо дэлгэрүүлэх бодлого явуулж чаджээ.
Гэвч төрөө эзэнтэй болгох, Төрийг авч явах удирдагчийг гаргаж ирж, хүлээн зөвшөөрөх, улс үндэстнээ удирдан залах оюун санааны оройлогч хүчийг бий болгох нь нэлээд бэрхшээлтэй асуудал байжээ.
Үүнд: 1-рт хамгийн хямд төсөр, төвөг чирэгдэлгүй нүүдлийн мал аж ахуйн нэг хэвийн амьдралд дасаж хэвшсэн, төрт ёсны амар тайван оршихуйн уламжлалтай нийгэмд төрийн удирдлага зохицуулалтын үүрэг оролцоо тун бага байлаа.
2-рт Хамгийн цомхон хэрэглээ, зардалтай нийгэмд Төрийн том бүтцийг бий болгох нь эргээд нийгмийн ахуйдаа хүнд дарамт болох, магадгүй ахуйн өөр төлөвүүд бий болж, энэ нь үндсэн ахуйгаа эвдэн бусинуулах эрсдэл дагуулж болох байлаа. Мэдээж үүнд бас хүн ам цөөн байдал их нөлөөтэй.
3-рт Амьдрахуйн харьцангуй бие даасан чөлөөт байдал, аливаад зохицон амьдрахуйн чадамж нь гадаад орчны хувьсал өөрчлөлтийн түрэлтийг анзаарч мэдэх, төрийг үгүйлэх айдас түгшүүрээс хол хөндий байлгажээ.
Эдгээр нөхцөл байдал нь Төрийг хэрэгтэй үед нь “ашиглаад”, бусад үед ангид тусдаа байж болох юм гэсэн болчимгүй санаа руу хөтөлж, энэ нь чухамдаа Манжийн төрд сайн дураар “дагаар орох”-д хүргэжээ. Бусдын төрийн нөмөр нөөлгийг “ашиглах” гэсэн энэхүү санаа нь орчин үеийн хэллэгээр бол “түрээслэх” гэдэгтэй дүйх бөгөөд сүүлийн үеийн түүх судлаачид Монгол нь Манжийн “түшмэг” улс байсан гэж ярьж, бичих болсон нь Монгол улс “Манжийн дарлалд” байсан биш, Манжийн төрийг “түрээсээр ашиглаж” байсныг илэрхийлж буй агуулга мөн.
Энэ үндэслэлээр Монголын түүхийн бас нэг буруу ойлголтыг засах ёстой бөгөөд “Манжийн дарлалд” байснаараа монгол улс хөгжөөгүй биш, харин ч “хөгжихгүйн тулд” Манжийн төрийг нөмөр нөөлөг болгон “ашиглаж” ирсэн өөрсдийнх нь “ашиг сонирхол” юм.
Өөрөөр хэлбэл идээшин дассан өөрийн ахуйдаа хэт хоргодсон нь монголчуудын “хоцрогдсон” шалтгаан бөгөөд, нөгөө талаар гадаад дотоод хувьсал өөрчлөлтийг ажиглаж, нөхцөл байдал, нөлөөг бодолцож, ахуй соёлоо тэр бүхэнд тохируулан хөгжүүлж, чадавхижуулж авч явах ёстой төрийн бодлого эзгүйрсний алдаа, төрийн үүрэг хариуцлагыг дутуу ухаарсны балаг байлаа. Үүнийг Манжийн төр унахтай зэрэгцэн 1911 онд төр улсаа тусгаарласнаа зарласан Богд хаант Монгол улсыг үл зөвшөөрсөн Дундад иргэн улсын эрх баригчдын, амласан цалин пүнлүү, зэрэг хэргэмд нь хууртан, шаардлагыг нь зөвшөөрч, улсынхаа тусгаар тогтнолыг “цуцалж” байсан монгол ноёдын, нөгөө л бусдын төрийн нөмөр нөөлөг дор, амар тайван амьдрахыг илүүд үзсэн, ухвар мөчид “урвагч” үйлдэл гэрчилнэ. Харин тэр үед азаар Ар Монголын шашны тэргүүн VIII Богд Жавзандамба хутагтын бодлого ухаан, нэр нөлөө нь монголчуудыг өөрийн шашин-соёлоо тойрон нягтрах оюун санааны татах хүч болж байсны ачаар “... Хятадад нэгтгэх аюулыг таслан зогсоох гол арга зам бол үндэсний төр улсыг сэргээн байгуулах явдал...” гэж үзэж, зориг хүслээ нэгтгэн тэмцсээр 1911 онд Богд хаант Монгол улсыг тунхаглан зарлаж чадсан явдал нь цаашид тусгаар улс байхын ач тусыг ойлгуулсан, тусгаар байх гэсэн хүсэл тэмүүлэл, үндэсний ухамсрыг сэрээсэн хэрэг байв. Тэр үед монголчуудад шарын шашин гэх оюун санааны нэгтгэгч хүч, түүнийг оройлон авч явсан удирдагч байгаагүй бол Монгол улс үндэстэн бүрмөсөн байхгүй болж ч болох байсан.
“Төр түрээслэгчдийн” тэрхүү алдаа, Төрт улс, тусгаар тогтнол гэдгийнхээ үнэ цэнийг ч ойлгохгүй болтлоо улс үндэстнээ задгайруулсны гайгаар 1911 оны тэр үед ч шашин-соёлоо үл тоомсорлон, харийнхны нөмөр нөөлгийг бараадахыг илүүд үзсэн хэсэг нь 1921 оны Ардын хувьсгалаар ч Монголдоо эргэж нэгдэн аврагдах боломжгүйгээр орхигдсон юм.
Оршихуйн жам хуулийн үүднээс энэ бүхнийг нэгтгэн дүгнэвэл:
“Төр ёс” нь байвал “төргүй байсан ч болох юм байна” гэсэн төөрөгдөл нь
1-рт Оршихуйн хэм хэмжээг гажуудуулан туйлшралд оруулж, арга билэгийн нэгдлийн шүтэн барилдлагыг алдагдуулж, дотоод бүтцээ хэврэгшүүлжээ.
2-рт Аливаа юмс бие биедээ харилцан нөлөөлж, хувьсал хөдөлгөөнд орж байдгийг үл хайхран, дан ганц ахуйдаа хэт хоргодсон “хоцрогдол” нь гадны нөлөө, техник технологийн хувьслын түрэлтэд оршихуйгаа хамгаалах чадамжгүй болгожээ.
Хэрэв өөрийн төртэй байсан бол Манжид “сайн дураараа бэлэглэсэн” тусгаар тогтнолоо буцааж сэргээхийн тулд харийн гүрнүүдээс гуйж царайчлан, Монгол улс “орших, эс оршихуйн” дэнсэн дээр бүхнээ тавьж, хэтрүүлэл, хэлмэгдүүллийн туйлшрал савлагаанд үнэ цэнэтэй бүхнээ алдаж, асгахгүй байлаа. Түүхийн энэхүү сургамж бидэнд аливааг нийтийн дарвилт, сэтгэлийн хөөрлөөр бус, оюунаараа эрэгцүүлэн тунгааж, үнэлж цэгнэж, хандахыг сануулсаар буй.
Тиймээс төрийн үүрэг хариуцлагыг үл ойшоох өнөөгийн хандлага, үүрэг хариуцлагыг нь “хязгаарлах” санаа нь “Төр түрээслэсэн” алдааны нэг хувилбар юм.
Өнөө үед энэ алдаагаа Монголын нийгэм олж харж чадахгүй байна.
“ХҮН ТӨРӨЛХТНИЙ ХАЙРЫН ХОМСДОЛ” номоос
О.Лхагвадорж
Сэтгэгдэл19
Олоо бол ТӨР өө АРДЧИЛАЛ - - д түрээслэчихсэн үе гэх гээд байна уу ...
Манжийн дарлал доор Монгол үндэстэн мөхлийн ирмэгт иртэл сүйрсэн. Манж нар баруун монголчуудыг 1755 оноос 1758 оны хооронд их хядлага хийж цөөлсөн. Үүнийхээ дараа олон хятадын пүүсийг зориуд монголыг мөлжих гэж Улиастай, Ховд, богдын хүрээ, Заяийн хүрээ гээд энд тэндгүй манжийн хааны зарлигаар суулгасан. Манжийн дарлалд доор Монгол үндэстэн байхад мөнгө хүүлэлт тартагтаа тултал явсан. Монголоос хүүлсэн мөнгөөрөө хятадууд Бээжингийн их сургуулийн бүхэл бүтэн хотхон сууринг барьсан байдаг. Манжийн дарлалын үед Монголын хүн ам нь 1сая 500 мянгаас 400мянга болтол цөөрсөн байдаг.1945 оноос тусгаар тогтнож чадсан учраас арай дээр болсон. 1945 оноос хойш Монгол улсын хүн ам 600 мянгаас 3 сая 500 мянга болтол өслөө. Худал хуцаж Манж хятадыг магтах ямарч шаардлага байхгүй. О.Лхагвадоржоо чи манж хятадын цустай бол үхэж далд ор. Монгол үндэстэн Манжийн дарлал доор үнэхээр их зовлонд унаж явлаа.
66.181.182.31 тэнэгээ битгий гайхуул. Манжууд хүчтэй байсандаа монголыг эзэлж авсан юм биш. Монголчууд төргүй байсандаа өөрсдөө тарж бутарч, далдаганаж далжиганаж өөр хоорондоо хэмлэлдээд манжид дагаар орсон юм. Тийм ч учраас 1911 онд Монголынхоо тусгаар тогтнолыг зарлаад байхад зарим ноёд тусгаар тогтнолоос сайн дураараа татгалзаж байсан нь түүхэн үнэн. Өнөөдөр ч Монгол улс өөрийн толгойгүй, бусдын заавраар харийнхны үгээр л явцгааж байна. Төр гэдгээ ч ойлгохгүй болчихсон, бусдыг дууриах сармагчин шиг чам мэт нь харийнханд өөрсдөө газар нутаг баялгаа тавьж өгчихөөд өөрсдөө буцааж түүнийгээ түрээслээд, түрээсэндээ дарлуулаад боол царайлаад сууцгааж байна. Үгийн учир ойлгохгүй ийм тэнэг болохоор боолын зам л урдаас чинь тосож байна даа.
Манж бол үнэхээр хүчирхэг байсан. Монголчууд дийлэхгүй болсон байсан. Мин улсыг тэд устгасан. Тийм байхад монгол басаж байгаад эзлэгдсэн гэж ярих нь ёстой тэнэг зүйрлэл мөн. Манжийн дарлал үнэхээр байсан. Алтан улсыг мөхөөсөн Монголын эзэнт улсыг тэд ахин Манжийн дарлалаар хариуг барьсан гэвэл үнэнд нийцнэ. Худал царай гаргаж дагаар орсон энэ тэр гэж ярьдаг наад үлгэрээ боль.
Монголын түүхэнд төр гэж байгаагүй. Монголчуудад төр удирдах арга туршлага байхгүй.
Манжийн дарлал доор Монгол үндэстэн мөхлийн ирмэгт иртэл сүйрсэн. Манж нар баруун монголчуудыг 1755 оноос 1758 оны хооронд их хядлага хийж цөөлсөн. Үүнийхээ дараа олон хятадын пүүсийг зориуд монголыг мөлжих гэж Улиастай, Ховд, богдын хүрээ, Заяийн хүрээ гээд энд тэндгүй манжийн хааны зарлигаар суулгасан. Манжийн дарлалд доор Монгол үндэстэн байхад мөнгө хүүлэлт тартагтаа тултал явсан. Монголоос хүүлсэн мөнгөөрөө хятадууд Бээжингийн их сургуулийн бүхэл бүтэн хотхон сууринг барьсан байдаг. Манжийн дарлалын үед Монголын хүн ам нь 1сая 500 мянгаас 400мянга болтол цөөрсөн байдаг.1945 оноос тусгаар тогтнож чадсан учраас арай дээр болсон. 1945 оноос хойш Монгол улсын хүн ам 600 мянгаас 3 сая 500 мянга болтол өслөө. Худал хуцаж Манж хятадыг магтах ямарч шаардлага байхгүй. О.Лхагвадоржоо чи манж хятадын цустай бол үхэж далд ор. Монгол үндэстэн Манжийн дарлал доор үнэхээр их зовлонд унаж явлаа.
202.9.45.32 хасаг казах бн! Чи муу Их Монголын дагуул зууны гэх Жууз ын улдэгдэл Ш дээ. Монголын тор 2000 жилийн туухтэй
Зуут/Жууз
Зуут/Жууз
Зуут/Жууз
Зуут/Жууз
Төр дорно дахинд, тодорхой хэлбэл Монголд анх бий болсон гэж Ф.Гегел хэлчихсэн байхад юун Монголд төр байгаагаагүй гэж яасан том дуугарч байнаа.Мунхаг хүн мэдэхгүй юмаа байхгүй гэх эсвэл зөв юмыг буруу хэмээн дураараа донгосдог гэдэг үнэн бололтой. Харин эзэнт гүрний хойч үеийнхэн нь төрийн хч нөлөөг сулруулан бөхөөхөд хүргэсэн гэвэл арай үнэнд ойртох байх. Нүүдлийн амьдрал, орчин ахуйгаасаа болж төрөөс, төвөөс зугатах хүч үйлчилж ирсэн байхаа.
Монголчууд хүний нийгэмд анх төрийг бий болгосон гэдэг. Харин манжийн хамааралд орсон нь дэлхийн газрын зургаас арчигдсан нь бага хаадын эв нэгдэлгүйтэй холбогддог биз дээ. тэхлээр төр түрээслэх гэдэг үг байгаа оноогүй бна. өөрийн байгуулсан төрийн үргэлжлэл байсан юм биш үү??
Манжийн төр бол монголын төр биш л дээ. Бусдын төрийн нөмөр дор явж ирсэн. Өнөөг хүртэл тэгэж л явж байна. Одоо бүр төр хэрэггүй гэдэг үзэл нь давамгайлчихсан, ардчилал ярьсан "төр бол хамгийн муу менежер" гэж цэцэрхэгчид мундахгүй болж, төр хувийн хэвшлийн түншлэл гэж яриад, эргүүтээд сууцгааж байна. Яах гэж, хэний төлөө төрийг байгуулах гээд татвараа төлөөд байгаагаа ойлгохгүй нь олон болж дээ.
Batuul: Ugui bid nar babdaashig to pussy bgaa.It iz workiing
Batuul: Ugui bid nar babdaashig to pussy bgaa.It iz workiing
Batuul: Ugui bid nar babdaashig to pussy bgaa.It iz workiing
Хувийн улс