
Монгол Улс, БНЧУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд маргаашнаас хэрэгжих Төрийн тэргүүний Төрийн айлчлалын багт хамт явах гэж буй хятад судлаач эрдэмтэн, номын садан, шавь Х.Баатархүүгийн сонирхолтой нийтлэлийг монгол уншигчиддаа хүргэх болсондоо баяртай байна. Дорно дахины судлаачийн өнцгөөс хоёр улсын харилцааны түүх ба одоохи байдлыг хэрхэн харж байгаагаа бичихийг бид түүнээс хүссэн. Тэрээр үнэхээр өргөн дэлгэр иж бүрэн мэдээлэл бүхий бүтээл болгож ирүүлжээ. Төрийн тэргүүний айлчлал ч иж бүрэн, өргөн агуулгатай, гүн үлдэцтэй, харилцааны түвшнийг ахиулсан томхон арга хэмжээ болно гэсэн итгэлтэй байна. Хоёр талдаа маш шаргуу ажилласан, ажиллаж ч байна. Ёстой “Гуравхан өдрийн айлчлалыг гурван жил хөөцөлдөж бүтээдэг” гэдгээ дахинтаа тэмдэглэе. Эл бүтээлийг sonin.mn-ий уншигчид таалан соёрхоно уу –
Редактор ахмад Элчин сайд, судлаач-профессор Д.Баярхүү
Миний дурсамж дахь Чех орон
Тэртээ 1951 оны өвлийн сүүл сарын эхээр хот хүрээ тийш жин тээсэн өвөө маань алс бөглүү говь нутагт нэн ховор, бас урьд үзэгдээгүй нэгэн чухал зүйл худалдан авчирч нутаг усаар нь яриа хөөрөө болж багахан сумын наадам шиг л манайд цуглан сонирхож байлаа. Энэ бол манай суманд анхны Чехийн “Мила” нэртэй оёдлын машин ирсэн байлаа. Манайхны 4 үеийн тоймгүй олон дээл хувцсыг оёсон алтан шаргал тоногтой, хар өнгөтэй маш удаан жилийн эдэлгээтэй оёдлын машин байсан нь бага насны минь дурсамжид тодхон хоногшжээ.
Хожим үеийн хүүхдүүдийн адилаар хурдны морь унан аймгийн наадмыг зорих замдаа улаан алаг өнгийн бөмбөгөр урт “Карасо” автобустай олон гадаад хүмүүстэй хээр талд тааран тэврүүлэн байж зургаа авхуулж нүдний гэм чихэр амттан бэлэг сэлт авч байхдаа 7-той хүүхэд надад хувцас хунар ба хүмүүсийнх нь яриа бидний олонтоо харж байсан Орос хүмүүсээс өөр байсныг баттай анзаарсан бөгөөд орчуулагч эгчийн Чех гэдэг үг тодоос тод ба цээжлэхэд их хялбар санагдаж билээ. Ингэж анх Чехийн улсын тухай сонсож байсан би 4-р ангидаа нутгийн танил ахынд Ш.Очирбат гэдэг хүний орчуулгаар 1965 онд хэвлэгдсэн Ярослав Хашекийн “Эрэлхэг цэрэг Швэйк” ном байсныг нь гуйж аваад өдөржин шөнөжин тавилгүй уншиж Чехийн уран зохиолын гайхамшигт өв сангаас танилцах боломж олдож билээ.Харин Ярослав Хашек 1920 онд “Монголын Үнэн” сонины анхны дугаар гаргахад оролцож байсныг сонсож билээ. 1970-д оноос эхлэн Монгол орны хот хөдөөгүй Чехийн улаан “Ява” хэмээх бас нэгэн итгэлт хүлэг гарч ирсэн нь цаг үе нийгмийн өөрчлөлтийг түүчээлсэн, ард олны зам харилцааны хөгжил хийгээд техникийн нийтийн боловсролд хөтөлсөн том дэвшил байлаа.
1929 онд Прага хотод Франтишек Янечекийн үүсгэн байгуулсан Jawa Motor компанийн мотоциклууд 1930-аад оны дунд үеэс эхлэн Европ даяар худалдаалагдаж 1953 оноос эхлэн нэг цилиндртэй Ява-353, 1955 оноос 2 цилиндртэй Ява-354 загварууд ЗХУ-аар дамжин манай улсад орж ирэн хотын албан хаагчид гудамжаар гангарч, олон зууны турш морины нуруун дээр цахилсан монгол эрс хөдөөгийн уудам талаар салхи татуулан давхих болж өөр нэгэн төмөр хүлэгтэй болсон нь энэ. Бас 1970-аад оны эхээр Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийг иж бүрэн хийн БНЧСУ-д үйлдвэрлэгдсэн том оврын гурван хаалгатай улаан “Карасо” автобус хотын үндсэн гол шугамд их олон жил үйлчилсэн, ард олноос “төв замын түрэмгий улаан” гэж нэр хүртсэн, эдэлгээ сайтай зай багтаамж сайтай, саруулхан хурдтай, хаалга нь өвөрмөц онгойдог байсан их хотынхны хайртай унаа байлаа гэж ахмадууд дурсан өгүүлдэг. 1924 онд Зүүн Сэлбийн баруун дэнж дээр байгуулагдсан архины завод 1925 онд хуучны Богдын цэргийн байранд нүүн орсон нь одоогийн АПУ компанийн байрлаж буй газар юм. 1927 онд Чех технологиор анхны шар айраг үйлдвэрлэж эхэлсэн нь өнөөгийн Боргио брэнд билээ.
Социалист бүтээн байгуулалтын их замд хамтдаа
Дэлхийн II дайн дуусаж даян дэлхийд энх тайвныг цогцлоох их үйлсэд улс гүрнүүд шамдсан 1950.04.25-нд БНСЧСУ нь манай улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол улстай дипломат харилцаа тогтоосон 7 дахь улс болж хоёр талын харилцаа хамтын ажиллагаа маш хурдан хөгжих худалдааны эргэлтийн хэмжээ эрчимтэй нэмэгдэж, техник эдийн засгийн тусламж хөнгөлөлттэй зээлийн төслүүд хэрэгжиж манай улсын зүүн Европын гол түнш орны нэг болсон билээ. Анх 1956 онд БНСЧСУ-ын Элчин сайдын яам өнөөгийн Эрдэнэтийн төлөөлөгчдийн газрын байранд байрлаж байсан бол 1980-аад оны эхээр ЭСЯ-ны барилга баригдсан бөгөөд түүний эргэн тойронд бусад Элчин сайдын яамны барилга сүндэрлэж, сүүлд энэ гудамжийг Элчин сайдын яамны гудамж гэж нэрлэсэн билээ. Монгол Улсаас БНСЧСУ-д суух анхны Элчин сайд Д.Адилбиш гуай тус улсыг Москвагаас хавсран сууж байсан ба БНСЧСУ-ын ерөнхийлөгч Антонин Запотоцкийд 1953.05.12-нд итгэмжлэх жуух бичгээ барьж байжээ.
Харин манай улсаас Чех улсад суурин суух анхны Элчин сайд бол хожмын хурандаа генерал С.Равдан гуай байв. Монгол Улс 1956 онд Прага хотод Элчин сайдын яамаа нээсэн түүхтэй. Монгол Улсаас БНЧУ-д суугаа ЭСЯ-ны байр нь Прага хотын түүхэн дурсгалт барилгын тоонд ордог. Энэ байшинг Чехийн алдарт архитектор Ёзэф Гочарын зургаар 1925-1926 оны хооронд барьж, ашиглалтад оруулжээ. Прага хотын Прага 6 дүүргийн Бубенеч хороололд На Марне 5-д байрладаг. Монгол Улсын ЭСЯ 1964 оноос хойш энэ байшинд байрлаж байна. Энэ байрыг тухайн үеийн Элчин сайд Шадавын Цагаандорж гуай хүлээн авч байжээ.
1950-оод оноос эхлэн чех-словак нөхөд манай улсын хөгжил цэцэглэлтэд онцгой дэмжлэг үзүүлж буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж цөөнгүй томоохон барилга байгууламж, үйлдвэр аж ахуйн газрууд сүндэрлүүлжээ.
Манай улс 1956-1990 онд БНСЧСУ-аас буцалтгүй тусламж болон урт хугацааны зээл авч Улаанбаатарт Шеврет, шевро, хром-юфт, том шир, гутлын үйлдвэрүүд (Арьс ширний нэгдэл), Улсын төв Нэгдүгээр эмнэлэг, Механик засварын цех, Баян-Өлгийн ДЦС, Дарханы цементийн завод зэрэг үйлдвэр, газрын зураг төсөл хийх болон тэдгээрийг барьж байгуулах, өргөтгөн шинэчлэхэд ашигласан байна. Эдгээр үйлдвэрийн газрууд нь тухайн үедээ хүчин чадлаараа бүрэн ажиллаж манай улсын эдийн засгийн хөгжилд багагүй үүрэг гүйцэтгэсэн билээ.
Монгол Улсад арьс боловсруулах, гутлын болон хүнсний үйлдвэрийн үндэс суурийг тавихад олон зуун чех болон словак мэргэжилтэн ажилласан бөгөөд барилгын материалын үйлдвэрлэл болон эрүүл мэндийн салбарт ч хувь нэмрээ оруулжээ. Монгол Улсын ашигт малтмалын баялгийн газрын зураглалыг хийхэд Чехийн геологичид манлайлан оролцож Монгол-Чехословакийн Засгийн газар хооронд 1963.06.18-нд Эрдэнэтийн овооны талбайд геологи хайгуулын ажил хийх гэрээ байгуулж, дараа жилийн намраас хоёр орны геологичид дөрвөн гэр, дөрвөн майхантай ажлаа эхлүүлжээ. Ингээд геологич Моймир Картур, Владимир Миклаш, Эмануэль Коминек, Мягмар Сандуйжав нарын баг Төв, Оюутын хэсэгт Монгол-Чехословакийн геологичид эрэл, эрэл үнэлгээ, урьдчилсан хайгуулын ажлыг 1964-1968 онд хийж, Төв хэсэгт нөөцийг В+С зэргээр тооцож, 412.2 сая тонн хүдэр, 1.4 сая тонн молибден агуулагдаж байгааг тогтоосон байна. Мөн Хэнтий аймгийн Баян мод, Хужихааны цагаан тугалга, Төв аймгийн Онгон хайрхны гянт болдын орд, Чулуут цагаан дэл”-ийн жоншны хайгуулыг чехүүд хийж түүндээ түшиглэн 1980 онд цагаан тугалга, гянт болд, зэс, хайлуур жонш, эрдэс түүхий эд олборлон боловсруулах “Монголчехословакметалл” үйлдвэрийн газрыг барьж байгуулжээ.
Аж үйлдвэрийн салбартаа тэргүүлэх Гутлын үйлдвэрийг БНСЧСУ-ын тусламжаар барихаар 1958 оноос бүтээн байгуулалтын ажлуудыг нь эхлүүлж улмаар хамгийн түрүүнд шевретийн үйлдвэрийг барьж байжээ. Гутал болон савхин эдлэлийн үйлдвэрийг түүхий эдээр хангах зорилгоор уг үйлдвэрийг байгуулсан бөгөөд 1960-аад онд туршилтаар ажиллуулж эхэлжээ. Социалист бүтээн байгуулалтын оргил үеийн эхлэлд буюу 1969 онд гутлын үйлдвэр техник, технологио шинэчилж харин 1982 онд иж бүрэн цогцолбор болог өргөжиж байлаа. 1979-1981 онд гутлын үйлдвэрийн иж бүрэн цогцолборыг байгуулж 3500 ажилтантай болж улмаар жилд дөрвөн сая гутал үйлдвэрлэж эхэлсэн байна. Тухайн үед төр засгаас аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бодлогодоо онцгой анхаарч нийт ажилчны 70 орчим хувь нь Чехословак улсад мэргэжил дээшлүүлдэг байлаа. Тэндээс жилдээ 20-30 мэргэжилтэн ирж ажилладаг байв. Гутлын үйлдвэрийн оргил үе нь 1985 онд тохиож тухайн жил 3.5 сая гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 500 мянган хос гутлын түрий оёж БНСЧСУ руу экспортолж байлаа. Чехийн технологийг өргөнөөр ашигласнаар таван хошуу малын бүх дайвар бүтээгдэхүүнийг ашиглаж тухайлбал хонины ноосных нь зунгагаар цавуу үйлдвэрлэдэг мөн желатин гаргаж аваад гэрэл зургийн хальс, рентгений хальс хийдэг байжээ.
Боловсролын салбарт Монгол, Чехийн харилцаа олон жилийн түүхтэй. 1990 оноос өмнө 20 000 шахам монгол залуучууд БНСЧСУ-ын их дээд сургууль болон мэргэжлийн сургуулиудад суралцаж төгссөн байдаг. Одоо ч гэсэн манай улсын 130 орчим оюутан их, дээд сургуульд суралцаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд 8 оюутан Прага хотын Техникийн Их сургуульд суралцаж байгаа бөгөөд 2024/2025 оны хичээлийн жилд 21 оюутан Карлын Их сургуулийн чех хэлний бэлтгэлд ангид суралцаж байна.
Социализмын цаг үед Алтан Прагийн тухай дурсамж хөвөрсөн яриа хот хөдөөгүй түгж Улаанбаатар хотын гудамжаар "Шкода" автомашин, хожим нь "Кароса" брэндийн улаан автобуснууд, мөн түүнчлэн Прага, Татра, ЛИАЗ машинууд давхилдаж, Монгол хүүхдүүд "Сохор номин", "Пат Мат", "Арабела", "Нисдэг Честмир" гэх мэт Чехословакийн телевизийн олон ангит кинонуудыг үзэж өссөн.
Тэр үе БНСЧСУ нь манай улсын худалдааны хоёр дахь том түнш (гадаад худалдааны 6%) байсан ба үр дүнд нь монголчууд дэлхийд танигдсан олон Чех брэндүүдийг нэршлээр нь төсөөлдөг, жишээ нь Ява мотоцикил, Татра ачааны машин, Батяа гутал, Шкода машин, Кароса улаан автобус гэх мэт.
Шинэ эрин үеийн нөхөрлөл
1992.12.31-нд БНСЧСУ нь Чех, Словак улсууд болон салж шинэ хоёр улс байгуулагдсан. 1993.01.01-нд манай улс БНЧУ-тай дипломат харилцаа тогтоосон ба тэр цагаас найрсаг харилцаа, хамтын ажиллагааны түвшнийг хадгалсан идэвхтэй харилцаатай явж иржээ. 2024 оны байдлаар худалдааны нийт эргэлт 18 сая ам.доллар, манай экспорт 304 мянган ам.доллар, импорт 17.7 сая ам.доллар байгаа бол өнөөдрийн байдлаар Монгол Улсад Чехийн хөрөнгө оруулалттай 95 гаруй компани худалдаа, хүнсний үйлдвэрлэл, инженерийн барилга, байгууламж, барилгын материалын үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж байна. БНЧУ нь 1996 оноос эхлэн манай улсад Хөгжлийн албан ёсны тусламж үзүүлж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд эрүүл мэнд, байгаль орчин гэх мэт олон салбарт 50 гаруй сая ам.долларын төслүүдийг хэрэгжүүлсэн билээ. “Монголд Тахь эргэн нутагшуулах, хамгаалах” төсөл нь 2011 оноос хэрэгжиж байгаа бөгөөд 40 шахам тахийг Говь-Алтай аймгийн говийн их дархан цаазат газар, Тахийн тал, Тахийн усанд нутагшуулаад байна.
2025.01.01-ний өдрийн байдлаар Чех улсад манай улсын 14 071 иргэн хууль ёсны зөвшөөрөлтэй ажиллаж, сурч, амьдарч байгаа бөгөөд манай иргэд Чех улсад оршин суугаа гадаадын иргэдийн тоогоор 8 дугаарт ордог. 1999 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди БНЧУ-д төрийн айлчлал хийж байсан бол Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор БНЧУ-ын Ерөнхийлөгч В.Клаус Монгол улсад төрийн анхны айлчлал хийсэн. 2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНЧУ-д төрийн айлчлал хийж, 2016 онд БНЧУ-ын Ерөнхийлөгч Милош Земан АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон билээ.
2025 он бол манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн жил бөгөөд холын анд БНЧУ-ын Ерөнхийлөгч Петр Павелийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНЧУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Төрийн айлчлал нь Монгол Улс ба Бүгд Найрамдах Чех Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд Монгол Улсын Төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Чех Улсад 10 жилийн дараа хийж буй айлчлал юм.
Хоёр улсын харилцаа хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн айлчлалын хүрээнд өнө эртний түүхт Европ тивийн зүрх болсон алтан Прагад хоёр улсын Төрийн тэргүүн нарын ивээл дор Чехийн Үндэсний музейд дэлгэгдэх “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн нээлтээ хийж, Монгол Улсын морин хуурын чуулга Чех Улсын Филармони “Рудольфинум”-д тоглож, Карлын их сургуульд монгол судлалынхан цуглаж, бизнес эрхлэгчдийн форум-үзэсгэлэн зохион байгуулагдаж, Чехэд төгсөгчид уулзан олон жилийн нөхөрлөлөө хүүрнэж, үзэсгэлэнт Влтава мөрний эрэгт хоёр улсын Төрийн далбаа мандан Монголоор дүүрэн амьсгалах өдрүүд айсуй! Аян замын ерөөл бат оршог ээ!
Олон улс судлалын доктор (Ph.D) Х.Баатархүү
Сэтгэгдэл23
ЧЕХИЙН ЯВА МОТОЦИКЛ ҮНЭХЭЭР ЧАНАРТАЙ. ОРОСЫН ИЖ ПЛАНЕТ ОРЖ ИРЭЭД 15 ЖИЛ БОЛООД БАЙХАД Л ХӨДӨӨНИЙХӨН ЯМАР Ч МОТОЦИКЛОО ЯААВ Л ГЭЖ ДУУДДАГ. ЭРДЭНЭТИЙН ЗЭСИЙН ОРДЫГ ЧЕХҮҮД НЭЭСЭН ОРОСУУД БУЛААЖ АВСАН.
Ямар гоё,,,,дурсамж дүүрэн,,,нийтлэл бичээвээ,,,,БАЯРЛАЛАА,,,,Д.Баярхүү Х.Баатархүү хоёр эрхэм хүндэт хүмүүнд,,,,
Синга БаоХү Чех Баохү болсон уу?
за тэр ява,кароса ч яахав,тусламжаар барьж өгч,боловсон хүчнийг нь сургаж өгсөн арьс ширний нэгдэл одоо болтол ажиллаж,олон хүн ажил орлоготой байгаа биз дээ гэж асуувал,ардчилал гэдэг үлгэрт гүн хордож,ажилчдыг нь хувьчлал нэрээр хөөж явуулсаан,тоног төхөөрөмжийг чинь хятадад төмрийн хог гэж ачуулсаан,үзээд өгьеө гэх юмгүй дээ,харин байшин,складууд нь чанар сайтай болохоор нурааж чадаагүй,манай луйварчдын хувийн машинуудыг хадгалдаг газар болсоон гэх байхдаа манай хүүк ээ базарваани хум пад
НАТОгийн гишүүн оронтой монголын хүчний байгууллага ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулах нь Оросын холбооны улсын эрх ашигтай шууд зөрчилдөж байна.
Цэрэн цэрэн гээд асдаг Ява мотоцикль ч урамтай унаа шүү ! Хүүкийн буянаар энэ морин хуурын чуулга ч дэлхийн бүх улсад очих байх оо !
Бага байхад чехийн сунадаг улаан хайлаастайд явдаг байлаа. Хичнээнч хүн чихсэн ч багтаад л байдаг сонин автобус байж билээ
Бага байхад чехийн сунадаг улаан хайлаастайд явдаг байлаа. Хичнээнч хүн чихсэн ч багтаад л байдаг сонин автобус байж билээ
Айлчлалд гэмт хэрэгтэн оролцох нь буруу жишиг юм даа аан?
Адамек ба Липтак гэж 2 манай Цэнхэрмандалд ажилладаг байлаа. Аро гэж машинаа унаад л аймгийн төв ирнэ Тэр 2 намайг тугал ,бярууны мах олж өг гэж хүсээд би яахаа мэдэхгүй ч нэг хүнд даатгасан сан. Мөн Чехийн геологчдын кемп маш гоё Чехээс оюутнууд ирж сумын төвд барилга бариад л Цэнхэрийн голд манай эксковатор гуйж цүнхээл гаргаж өөрсдөө орно. Зусландаа буусан айлууд дурандаад л.... 70- аад оны дундуур тэдний нэг кино гарсан нь санаанаас гардаггүй. Хоккей бол Зөвлөлтийн шигшээтэй алалцдаг улс төрийнх нь тэмцлийн оргил байж дээ. Миний багын найз тэнд бараг 40 гаруй жил амьдарч тэндэхийн хүн болж дээ
мантуу нүүрт онин нүдэт Хүй Сюй Жанг америкуудыг сармагчлан дууриаж харлей мотоцикл унаж мангайж инээж байснаа Путинг харангуутаа бас сармагчлан дууриаж цээжээ нүцгэлэн буу барьж данхар толгойгоо хаялан навсганаад байсан энэ мичин зан Синга Бао Хүүд бас байдаг бололтой.Манж хятад царайтай онин нүдтэй энэ пздануудад огт зохихгүй үнэхээр муухай харагдах юм..
CHehiin sydlaach (Irji Sima)maani bii yu?....tyn ch chyhal sydlaach baisan daa,zaluuhandaa Sima gyaitai yylzah geed chadsangyi ee!!!!Mongold olon l irdeg baij bilee?....
Шима гуай эрүүл саруул байгаа. Хэдэн жилийн өмнө залуухан монгол гэргийтэй, хүүтэй болцгоосон гэж надад мэндчилгээ ирүүлж байсан.
Намайг бага байхад би 10 настай жоохон банди байсан,1971 оны хавар санагдана ,нэг муу согтуу чех ,унгар чехууд амьдардагь байранд орцонд барьж авчаад хацарлуу алгадаадавдагшд( Ард кино театрын арын 3 цагаан байр)Ямарч гэм буруугуй явж байгаад Гадаад хунд зодуулсан би хорсоод нулимс асгараад болдоггуй (манай ангийн хуухэд тэр байранд вмьдардаг байсын) сэмхэн тэюр Чехийн дагасаар яваад хаана амьдардагийг мэдэж аваад буцсан.Дараань 2 хоногийн дараа би 23-р сургуулийн Хол бомбогийн талбайнаас Яг тэдний цонхыг тоолж тооцоолж олоод орой гэрэл асангуут харанхуйг далимдуулж байгаад том чулуу нуулгэж балконы том цонхыгнь хагалж ошоогоо авч байж билээ.Тэрнээс хойш чехуудэд дургуй.Чехээр Прагаар дамжиж транзитаар хэд хэдэн удаа Лондон Парис нисэж байсан тоож хотруунь транзитны зооноос гараагуй
Яг тэр бага насны хор шар одоо болтол арилдаггуй юм билээ.Сэтгэцийн гунд улдсэн шарх.Би европод амьдардаг цагаач монгол Хун.Чехийн машин тэрэг хз ямдхан худалдаж авах боломж байсанч тэдэнд орлого оруулах санаа таалагдаагуйгээс татгалзаж байлаа
10-хан настай байж айлын цонх хагалж өшөөгөө авсан гэхээр тэр Чехүүдийг согтууг нь далимдуулж дээрэмдэх гэж байгаад л алгадуулсан биз. Тэр үед сээгий малгай шүүрдэг хулигаанууд их байсан. Тэр хулигаанууд 90 онд чөлөөтэй хулгай хийж эхэлсэн.
Тиймээ. Ганц Чехууд биш бусад социалист гэх орнууд Монголд маш их тусламж үзүүлсэн. Харамсалтай нь бид 90-ээд оны "ардчиллын" хар шуурганаар тусламжаар баригигдсан бүх үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр бүгдийг нь устгасан. Ийм байхад хөгжлийн тухай яриад нэмэргүй. Чехуудын байгуулж өгсөн бүх үйлдвэрийг үгүй хийчэхээд одоо бас юу гуйх гэж, ямар нүүрээр очиж байгаа болдоо. Ичмээр юм.
НАТОгийн гишүүн оронтой монголын хүчний байгууллага ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байгуулах нь Оросын холбооны улсын эрх ашигтай шууд зөрчилдөж байна.
Төв замын түрэмгий улаан түүний дагалдан сагсуу саарал ( нэг үе саарал өнгөтэй чиргүүлтэй явдаг байсан) түрийвчтэй мөнгөний эрлэг цоохор гэсэн хэллэг гарч байв. Майга Татра, Их дэлгүүрт зардаг байсан урд духандаа гинжтэй Шкода суудлын машин энэ тэр бол тухайн үедээ мундаг техникүүд байлаа
60 aad onii dunduur Delxiid aldartai Karal Duba gedeg duuchin manaid togloltoor ereed Zaisan tolgoi d garch yavaad bugd shaxuu nas barsan genlee.Manai ter ueiin Gadaad yamnii said sharliin xurgej ogson gedeg
Лодойдамба зохиолчийг цэдэнбал дарга шарилтай хамт нэг дор явуулаад хүүрний хордлогоор их зохиолч маань нас барсан гэдэг дээ. Хэдэн үхсэн чехүүдэд хүндэтгэл үзүүлж байгаа царай нь гэж хайран их зохиолч оо алдсан даа. Хожим битлзийн дууг нууцаар сонслоо гэж зориуд үхүүлсэн ч гэж яригддаг.
Эрдэнэтийн ордыг нээлцэж явсан, "Монголчехословакметалл" үйлдвэрийн анхны захирал М. Краутер гуайн нэрийг Картур гэж буруу бичсэн байна шүү. Энэ Монголд элэгтэй буурал одоо ч энх тунх алтан Прага хотдоо амьдарч буй.
Би гэр бүлийн хүний хамт Чех улсад өвөлжиж байна. Сайхан улс улс шүү. Алтан Прагаар зөндөө явдаг. Жилдээ 10 сая жуулчин хүлээн авч 1сая 100к автомашин үйлдвэрлэдэг аж үйлдвэр хөгжсөн орон. Нэг хүнд 30к доллар орлоготой. 340 тэрбум доллар ДНБ тэй хөгжингүй орон гэх ангилалд орно.