Эрхэм танд өглөөний мэнд хүргэе.
Монголын анхны мэдээллийн сайт Sonin.mn эртэч, ажил хэрэгч танд зориулж, өглөөний мэдээллийг хүргэж байна.
Цаг агаар
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 27-32 градус, өдөртөө 22-27 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 18-23 градус, бусад нутгаар 14-19 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 11-16 градус, бусад нутгаар 16-21 градус, өдөртөө бүх нутгаар 3-8 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 19-21 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.
Өнөөдрийн онч үг:
Таны өнөөдрийн ажил, үйлст тань амжилт хүсье, өдрийг сайхан өнгөрөөгөөрэй :)
Сэтгэгдэл0
ӨГЛӨӨ БҮР Зөв мэдээлэл, сэтгэл шингэсэн эерэг мэндчилгээ, сургаал үг тавьдаг танай сонинд БАЯРЛАЖ байгаа шүү. Энэ булан өдрийн зурхай гэх мэт хүний сэтгэлд сэв суулгаж, ажилд саад болсон бурангуй лам нарын балар суртлаас хол байдаг нь бүр сайн хэрэг!
Баярлалаа таньд :)
ӨГЛӨӨ БҮР Зөв мэдээлэл, сэтгэл шингэсэн эерэг мэндчилгээ, сургаал үг тавьдаг танай сонинд БАЯРЛАЖ байгаа шүү. Энэ булан өдрийн зурхай гэх мэт хүний сэтгэлд сэв суулгаж, ажилд саад болсон бурангуй лам нарын балар суртлаас хол байдаг нь бүр сайн хэрэг!