sonin.mn

Монголын зээлтэй иргэдийн холбооноос: Ипотекийн зээлийн шимтгэл 1 хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан байтал банкууд хэрэгжүүлэхгүй байгаа талаар мэдээлэл хийлээ.


Энэ үеэр тэмцэгч тус холбооны төлөөлөл Ш.Түвдэнбалжир: " Ипотекийн зээлийн шимтгэл 1 хувийг авах ёсгүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Үүнийг биелүүлэх үүрэгтэй. Биелүүлсний дараа нийт зээлдэгч иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан, өмгөөлөл үзүүлж явах болно.



10 жилийн өмнө, 5 жилийн өмнө, 1 жилийн өмнө ч бай 100 сая төгрөгийн зээл аваад 1 сая төгрөгийн хууль бус хураамж төлсөн иргэд банкнаас ханшийн зөрүү, хүүгийн алдагдал, банкны өгч байгаа хүүтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэхэмжлэн авах эрхтэй.



Тийм учраас өөрсдийн эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалан тэмцэцгээе. " гэв.


Мөн тэмцэгч Б.Цэгмид сэтгүүлчийн асуултад хариулахдаа: "Монгол Улсын Үндсэн хуулинд байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимтай гээд заачихсан. Гэтэл өнөөдөр бидэнд хүртээлгүй, ухаад сэндийчээд явж байгаа 70 мянган км квадрат газар нутаг байна. 3000 лиценз ямар ч үр өгөөжгүй.



Стратегийн ордод орох ёстой Хөшөөтийн уурхайг Хятадууд ухаж байна. Хотгор шанага стратегийн ордод орох ёстой. Ч.Хүрэлбаатар сайд зараад, Солонгосчууд ухаж байна.



Байгалийн баялагтаа эзэн байна гэсэн хуулийг яагаад хэрэгжүүлэхгүй байгаа юм бэ? Нэр томьёоны хувьд УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүд алдаатай байдаг. Өнөөдөр зарим ашиггүй ордуудыг зогсоож, олон нийтдээ ашигтайгаар хэрэгжүүлмээр байна. Сүхбаатар аймагт байдаг ганц гол дээр нүүрсний уурхай болгоод ухаж байна. Монгол улсад татварын, эдийн засгийн ямар ч өгөөжгүй. Ингэж ухмааргүй байна. " гэлээ.



М.Чой